Монголбанк, ЦЕГ, Хадгаламжийн даатгалын корпорац, ХБНГУ-ын Шпаркассе банкны Монгол дахь сан, арилжааны банкнууд хамтран “Дэлхийн мөнгөний долоо хоног-2024” нэгдсэн аяны нээлтийн үйл ажиллагааг Баян-Өлгий аймгийн Өлгий хотод зохион байгууллаа. Монгол Улс тус арга хэмжээнд 2013 оноос хойш нэгдэж, жил бүрийн гуравдугаар сард хүүхэд залуусыг мөнгөө зөв зохистой удирдах, хуримтлуулах дадалд уриалах нөлөөллийн үйл ажиллагааг холбогдох […]