НУУЦ.МН      Мэдээллийн уурхай

  Африкийн Свазиленд улсад гудамж талбай олон нийтийн газар үнсэлцэхийг хоригложээ. Энэ нь үндэсний ёс заншилд харшаас гадна ёс суртахууны хувьд зохимжгүй үйлдэл гэнэ. Энэ улс энэ мэт нэлээд хэдэн сонин хууль дүрэмтэй.  Гудамжинд худалдаа хийх, эмэгтэйчүүд хүйсээ гаргах, богино банзал өмсөх зэргийг урьд хориглож байжээ.

2013-06-17        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

  Европчууд хүйтэн хүн чанаргүй харьцаа хэрээс хэтэрчээ. Германы Баден-Вюртемберг мужид асрамжийн газрын настай тогооч оройн хоолноос үлдсэн зургаан баншийг авч гарах гээд ажлаасаа халагджээ. Тэрээр уг газарт 14 жил ажилласан агаад тэртэй тэргүй хаядаг хоолны үлдэгдлийг цүнхэлээд хулгай хийсэн болж таарсан гэнэ.  Голдоо ортол хэтэрхий хатуу шийтгэл оногдуулсан хэмээн шүүхэд хандаж.  Шүүх ч тогоочийн үйлдэлд хулгайн гэмт хэргийн бүрдэл алга, ердөө сануулаад өнгөрөхөд болох байж хэмээн ажилгүй хугацааны цалинг нөхөн өгөх шийдвэр гаргасан байна.  Зургаан баншинд нарийлсан асрамжийн газрын удирдлага бүр баларч 42500 еврогийн өрөнд унасан гэнэ.

2013-06-13        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

 Аризона мужийн оршин сугч 35 настай Таня Наро төрсөн охиноо гар буугаар солих гэж оролдоод хүүхэд зарсан, хууль бусаар галт зэвсэг олж авсан гэх хоёр үндэслэлээр баригджээ. Тэрээр хоёр настай охиноо нэгэн танилдаа гар буугаар “тулах”-аар тохирсон ч эцсий эцэст танил нь цагдаад мэдэгдэж орхиж. Таня энэ үйлдлээ охиныг нь танил илүү сайхан орчинд хүмүүжүүлж өсгөж чадна гэж бодсон хэмээн тайлбарлажээ. Хувьдаа гар буутай болохыг их хүсэн ч байсан ч мөнгөгүй тул арга буюу охиноороо солих гэжээ.

2013-06-12        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Ийм сонирхолтой дүгнэлтйиг америкийн судлаачид хийжээ. Судалгаанд оролцсон хосуудын 80 хувь Facebook-оос болж хэрэлдэж муудалцдаг болохоо хүлээжээ.  Эхлээд Facebook-д хэтэрхий их цаг зарцуулж гэр үблийн анхаарал ажлаа цалгардуулж байна гэсэн шалтагаар хэрэлддэг гэнэ. Удаах шалтгаанд өнөөгийн гэрлэлтдээ ямар нэгэн байдлар сэтгэл дундуур байгаа хүмүүс Facebook-д орж өмнөх “хайраа” эсвэл шинэ “хайраа” эрж хайх болж. Мөн эхнэр/нөхрийнхөө хуудсыг хэтэрхий хянаж ямар нэгэн” но” хайх гэдэг болсноос болж хэрэлдэж муудалцан бүр салж сарнихдаа тулдаг гэнэ.  Гэхдээ дэлхий даяар шинээр гэрлэсэн хосуудын 1/5 нь Facebook-оор дамжиж танилцсан гэдэг өөдрөг судлагаа бас байдаг.  Голдуу 30-40 насныхан ингэж танилцан гэрлэдэг гэнэ.

2013-06-11        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Африк цагаачдын эрхий төлөө цуцалтгүй тэмдэгээрээ Шведдээ алдаршсан 29 настай Элин Кранц гэдэг бүсгүй Соамлиас ирсэн хар арьст эрд зэрлэгээр хүчиндүүлэн амиа алдсан нь энэ улсыг цочроожээ.Түүний цогцосыг Стокгольм хотын орчмоос олсон агаад толгойг бяцалж бэлэг эрхтэнд нь чулуу чихсэн байжээ. Хүчиндэгч эрийг тамил гэдэг агаад Элин түүнд оршин суух үнэмлэх, орон байр олж өгөхөөр хөөцөлдөж байсан  ч хэний төлөө ийн зүтгэж байгаагаа ухаараагүй аж. Швед улс гадны цагаачдад уня хатан ханддаг агаад зэрлэг эрд 15 жиийн хорих ял оноожээ.  Талийгаач Элин үндэстнүүд хоорондоо холилдож нэгэн шинэ арьстан бий болох этгээд онолыг дэмждэг агаад хар цагаан арьстнууд холилдохыг уриалсан дуу, клип хүртэл хийлгэж байсан аж.

2013-06-10        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Хорьдугаар зуунд дэлхий нийтийн өмнө тулгамдаж байгаа асуудал бол экологийн асуудал юм.. Ногоон байгаль устаж, агаарын бохирдол үүсч хүмүүс бид эх дэлхийгээ сүйтгэж байна. Манай орны хувьд гол тулгамдаад байгаа асуудал бол агаарын бохирдол билээ. Агаарын бохирдол гэдэг нь нь хүн ба бусад амьд биетээс шалтгаалсан хувилахуйн болон амин бодисууд, элдэв тоосжилтийн нөлөөнд агаар мандалын байгалийн шинж чанар өөрчлөгдөхийг хэлдэг.

2013-06-06        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

 Ганцхан С.Баярцогт ч биш Америкийн том том компани хүртэл офшор бүсэд нууц данстай байдаг аж. “Apple”, “Nike”, “Microsoft” зэрэг компани офшор бүс дэх нууц дансандаа орлогийнхоо нэлээд хэсгийг шилжүүлэх замаар татвараас зайлсхийж байсныг саяхан илрүүлжээ.  Энэ шуугианд нийт 18 том компани холбогдсон гэнэ.  Тэдгээр компаниудын татвараас нуун дарагдуулсан орлого нь 28 тэрбум долларт хүрнэ гэсэн урьдчилсан тооцоо гарч.

2013-06-06        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Францын хөлбөмбөгийн шигшээ багийн тоглогч, Английн “Куйнспарк Рейнжерс” багийн довтлогч Лок Реми бүлэглэг хүчирхийлсэн хэрэгт холбогдож шуугиан дэгджээ. Лондонгийн цагдаад хүчирхиилүүлсэн гэх бүсгүй гомдол гаргасан агаад нэгэн бааранд Реми болон хоёр найзтай нь таарч танилцсан гэнэ. Залуус бүсгүйг тасарч унатал архиар шахаад үл мэдэгдэх газар луу авч явжээ. Ухаан ороод л хүчиндүүлсэнээ мэдэж цагдаад ханджээ.

2013-06-03        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Манайхны олонтоо очдог Эрхүү хотын цагдаа нар хайхрамжгй байдлаасаа болж том гэмт хэрэгтнийг алджээ. Хүн амины хэрэгт сэжиглэгдэн баривчлагдсан Узбекстаны иргэн цагдаа нарыг тамхи авахаар дэлгүүр орох хооронд албаны машинаас зугтаж чадсан гэнэ. Эхлээд цагдаа нарыг буухад араас нь жолооч нь ч гарсан агаад машиныхаа хаалгыг түгжихээ мартаж.  Сэргэлэн хэрэгтэй үүнийг нь анзаарч цагдаа нарыг дэлгүүр оронгуут нь машинаас чөлөөтэй гаран зугтан оджээ.

2013-05-30        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Салсан нөхөртэйгөө эргэж сууна хэмээн найдаж байсан герман бүсгүй өөр эмэгтэйтэй гэрлэсэнд нь хорссож бүр  шүүхийн байшингийн өмнө буудаж хөнөөжээ. 32 настай тэрээр эцсийн мөч хүртэл нөхөртэйгээ эвлэрэх байх гэж найдаж байж.  Гэтэл нөхөр нь салах өргөдөл гаргаад зогсохгүй шүүх хурал болох өдөр жирэмсэн шинэхэн амрагаа дагуулаад иржээ.  Үүнд нь хорсож гомдсон бүсгүй буу гаргаж ирээд шууд л шагайж. Аймшигт цээрлэл ирж байгааг ухаарсан нөхөр нь зугтаасан боловч дагзандаа сум зоолгожээ.

2013-05-29        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Нэгэн англи эр түргэн хоолын газрын гамбургерийг “зодсон” учир баривчлагджээ.  Цагдаа нар гамбургерийг хохирогч гэж үзжээ. Соунис хотын оршин суугч тэрээр түргэн хоолын газар найз нөхдийн хамт орж захиалга өгтөл хоёр гамбургер дутуу авчирч.  Зөөгч нар дутуугаа авчирч өгөхгүй удсан тул залуу эр уурандаа гамбургерийг шал руу чулуудан дэвсэлчихээд яваад өгч.  Гэтэл орой гэрт нь цагдаа нар ирж гамбургер “зодсон” гэх үндэслэлээр баривчилжээ. Түргэн хоолны газрынхан захиалсан хоолыг нь авчирч өгтөл идэлгүй шидэлж гишгэлж чанар байдлыг нь алдагдуулсан, нэгэнт үйлчлүүлэгч идээгүй тул гамбургер нь манай өмч хэвээрээ тул бидэнд хохирол учруулсан гэж цагдаад мэдүүлжээ.

2013-05-29        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Америкийн Окламоха муж улсад болсон аймшигт хар салхинд 39 хүн амиа алджээ.  Бүр дөрвөн настай болон гурван сартай хүүхэд амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.Энэ тоо цаашид ч өсөх байх гэнэ. Эмнэлэгт хүргэгдсэн 29 хүний долоо нь хүнд байдалд байгаа аж.

2013-05-21        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Аливаа улс орны өрсөлдөх чадварыг тодорхойлоход замын чанарыг авч үздэг. Дэлхийн эдийн засгийн форумын үеэр улс орнуудын автозамын чанарыг тогтоон жагсаахад манай улс сүүл мушгиж 144 орноос 137-д оржээ. Баян ходоодод манайхтайгаа таарсан Габон, Орос, Гвиней, Гайти, Молдав, Украйн зэрэг орон багтаж. Харин хамгийн сайн замтай орноор Франц шалгарсан гэнэ.  Араас нь Саудын Арав, Сингапур оржээ.

2013-05-20        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Белорусын гаалийнхан монголчуудын худалдан авсан машинуудыг ямар нэгэн шалтаг хайж дээрэмдэн авах нь энүүхэнд болжээ.

2013-05-20        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Нийслэлийн иргэний танхимд 2013 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 10 цагт  Нийслэлийн нутаг дэвсгэрт иргэн, аж ахуй нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх, ашиглуулах, өмчлүүлэхтэй холбогдон үүссэн тодорхой харилцааг хотын хөгжлийн онцлогт тохируулан нарийвчлан зохицуулах, иргэн, аж ахуйн нэгж байгууллагад эзэмшүүлж, өмчлүүлсэн газрыг нөхөх олговортойгоор солих, эргүүлэн авах, иргэний өмчийн газрын нөхөх олговорын бүтцэд багтах газрын үнийг

2013-05-18        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Өмгөөлөгч П.Сарантуяа би Авлигатай тэмцэх газарт шалгагдаж буй хэд хэдэн хэрэгт оролцож байсан ба  одоо ч  тэнд шалгагдаж буй иргэдэд туслалцаа үзүүлэн ажиллаж байгаа билээ.
АТГ нь хэтэрхий Улс төрийн нөлөөнд орж, хүнийг “хэлмэгдүүлэх”-д мэргэшсэн, аль нэг намын “даалгавар”-ыг биелүүлэгч байгууллага болсон юм шиг санагдах боллоо. АТГ-ын шаардсан “хүссэн” болгоныг шүүх, прокурор ч биелүүлдэг тодруулбал АТГ нь  энэ хоёр байгууллагын “дээд байгууллага” болж тэдний эрх мэдлийг нь зүгээр ашиглаж өөрийн зорилгоо биелүүлдэг гэхэд хилсдэхгүй болжээ.

2013-05-17        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

“Нарантуул” захаас Чулуун овоо хүрэх зам дагуу байрладаг “М-Ойл” компанийн шатахуун түгээх станцад 25 орчим насны багтай залуу халдаж, гурван сая төгрөг дээрэмдсэн хэрэг өчигдөр 05.00 цагийн үед гарсан. Хэргийн талаар “М-Ойл” компанийн зүгээс мэдээлэл өгөхөөс татгалзаж байна.

2013-05-16        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Барилга, хот байгуулалтын сайдын 2013 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 89 тоот тушаалаар “Хот байгуулалтын бичиг баримт боловсруулах, Барилга, байгууламжийн зураг төсөл боловсруулах, Барилга угсралтын ажил гүйцэтгэх, Өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох журам” шинэчлэгдэн гарлаа.

2013-05-16        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих Азийн хөгжлийн банкны төслийн танилцуулгыг Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат танилцууллаа.

2013-05-13        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын даргад өнөөдөр /2013.5.09/ өргөн мэдүүллээ.

2013-05-10        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Монгол Консерватив намын дарга Н.Дашдаваа саяхан Онлайн парламентийн Сонгинохайрхан дүүргийн төлөөлөгч болсон юм. Түүнтэй энэ тухай ярилцлаа.

2013-05-07        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

“Сант Марал” сангаас 2013 оны 4-р сарын 5-21-ний хооронд Улаанбаатар хот болон Увс, Архангай, Сэлэнгэ, Өвөрхангай, Төв, Хэнтий аймгуудад Монголын нийгэм, улс төр, эдийн засгийн байдлын талаар явуулсан судалгаандаа:  “Энэ жилийн Ерөнхийлөгчийн сонгуульд Улсын их хуралд суудалтай намуудаас аль нь Таны санал бодолд тохирсон нэр дэвшигч дэвшүүлж чадах бол?”, “Таны бодлоор Монголын Төрийн Тэргүүний /Ерөнхийлөгчийн/ албан тушаалыг хэн нь ха

2013-05-06        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

2012 онд нефть импортлогч компаниуд үгсэн хуйвалдаж, үнээ нэмсэн явдал нь хууль бус хэмээн үзэж ШӨХТГ-ын улсын байцаагч 17 тэрбум төгрөгийн торгууль ногдуулсан ч тухайн үеийн удирдлага, зөвлөлийн гишүүд “Компаниудын үгсэн хуйвалдсан нь нотлогдоогүй асуудал” хэмээн үзэж уг торгуулийг хүчингүй болгосоныг тухай бүр мэдээлж байсан билээ.

2013-05-06        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Хятадын Цяньсу мужийн нэгэн эр даатгалын мөнгө авахын тулд эхнэрээ хөнөөх гээд баригджээ.  Эхнэр нь амь насаа нэлээд өндөр үнээр даатгуулсан байж.  Хорон санаат эр эхлээд нойрсуулах эмтэй цай өгч эхнэрээ унтуулаад толгойд нь 10 смын урттай хадаас шаажээ. Тэгээд түргэн  дуудан юм хийж байгаад хөл алдан хайрцагтай хадаасан дээр уначихсан гэж мэдүүлсэн ч эмч нар хадаасны нэг биш хоёр нүх толгойд нь олоод хамаатан саданд нь хэлж.  Эхнэрийнх нь ах дүүс цагдаа дуудсан агаад нөхрийг нь шууд сэжиглэн баривчилжээ.  Тэрээр эхний цохилтоор хадаасаа шааж чадаагүй агаад дахин цохиж байж оруулсан гэнэ.

2013-05-01        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

-Татварын өрөөр тэргүүлэгч “Монгол газар”, “Жамп” компани битүүмжлэгдэж, “Алтан Дорнод Монгол” TOP-150 жагсаалтад оржээ-

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 152 аж ахуй нэгж, 34.7 тэрбум төгрөгийн татварын өртэй. Эдгээр аж ахуйн нэгжийн жагсаалтыг хоёр ч банкны дампуурлын хэрэгт нэр холбогдсон “Монгол газар” түүний охин компани болох “Эм жи эйч” компани тэргүүлж  байна.

2013-04-30        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Прага хотын төвд дэлбэрэлт гарсны улмаас 1 хүн амь үрэгдэж, 55 хүн шархдаж, нилээд хэдэн хүн нурсан барилгын дор үлдээд байна. Цагдаагийн алба одоохондоо болсон явдлын шалтгааны талаар мэдээ өгөөгүй байна. Дэлбэрэлтийн улмаас ойр хавийн барилгуудын цонх хагарчээ. Гудамж сүйрсэн барилгын хогоор дүүрч, цагдаа нар хэрэг гарсан газрыг бүслэн хаагаад байна.

2013-04-30        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Цагдаагийн экс дарга нар буюу долоодугаар сарын 1-ний хэрэгт буруутгагдан 3,6 жилээр ял шийтгүүлсэн ЦЕГ-ын Эргүүл хамгаалалтын газрын дарга асан хурандаа Ш.Батсүх, 2,6 жилийн хорих ял шийтгүүлсэн Нийслэлийн цагдаагийн газрын дарга асан хурандаа О.Зоригт болон албан тушаалаа урвуулан ашиглаж төсвийн мөнгө завшсан хэргээр ял шийтгүүлсэн Говьсүмбэр аймгийн Засаг дарга асан Ж.Баянмөнх нарт ШШГЕГ-ын Нэгдсэн эмнэлгийн эмч нар ялаас чөлөөлөгдөх өвчний онош тавьж, дүгнэлтээ прокурорын байгууллагад ирүүлсэн ажээ.

2013-04-30        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

 Мексикийн Сан-Луис-Потоси мужийн Ла-Пила шоронгийн хоригдлууд эмх замбараагүй байдал үүсгэснээс 17 хүн нас барж 65 хоригдол шархадсан хэрэг гарчээ. Есөн хоригдол үймээний үеэр газар дээрээ

2013-04-29        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

  Зуун айл дахь Сэлбийн хос гүүрийн өргөтгөлийн ажлыг өнгөрсөн зун эхэлж, Сансар чиглэлийн нэг талын гүүрийг засварласан. Тэгвэл ирэх сараас эсрэг чиглэлийн гүүрийг хааж, засварын ажлыг эхлүүлэхээр болжээ. Тус гүүрийн засвар, шинэчлэлийн ажлыг “Мотор сервис” компани гүйцэтгэх юм байна.

Ийнхүү засварласнаар Сэлбийн хос гүүр нийт 32 метр өргөн, гурван эгнээ бүхий замтай болох юм.
2013-04-23        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

 Энэ улсын шүүх 1992 онд 111 хоригдлыг буудан хөнөөсөн цагдаагийн тусгай албаны 23 албан хаагчидад тус бүрд нь 126 жилийн хорих ял оноожээ.  Сан-Паоло хотын шоронд болсон үймээнийг дарах үер хүчнийхэн эрх мэдлээ хэтрүүлсэн гэж шүүх үзжээ.  Цагдаа нар үймээн гаргасан хоригдлуудыг баривчлах,аюулгүй болгохын оронд шууд буудаж байсан гэнэ.

2013-04-22        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Пелопоннес арал дээр цалин хөлсөө нэхэж жагсаал хийсэн цагаач ажилчид руу гал нээн 30 хүнийг шархдуулжээ.  Жагсаалд тус арлын фермерийн эздэд ажиллаж байсан 200 гаруй гадны иргэд оролцож олон сараар өгөөгүй цалин хөлсөө шаардсан гэнэ.  Энэ үеэр нэгэн уурссан фермер ангийн буугаараа жагсагчид руу галлаж олон хүнийг хүнд хөнгөн шархдуулжээ.

2013-04-19        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

 Виржиния мужийн шүүх ерөнхийлөгч Обамагийн эдлэнгээс бага оврын ачааны машиныг хулгайлсан хэрэгтнийг шүүж ял өгчээ.  Шүүгч төрийн тэргүүний эд хөрөнгөд халдах нь том гэмт хэрэг гэж үзээд 7 жилийн ял өгчээ.  Дээр нь хэрэгтэн  хулгайн 36 хэрэгт сэжиглэгдэж байсан нь нэмэр болж. Уг нь энэ мужид иймэрхүү төрлийн хэрэгт 3-4 жилийн хорих ял ногдуулдаг юм байна.  

2013-04-18        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Хьюстон хотын оршин суугч эмгэн нарсанд суусан ч хатуу ял өгсөн прокуророо хөнөөхөөр завдсан нь илэрч ялаа нэмүүлэх нь тодорхой болжээ. Тэрээр шүүх хурал дээр чанга ял өгсөн дүүргийн прокуророо туслахтай нь хамт хөнөөхөөр алуурчин хөлсөлсөн байсан нь мөрдөн байцаалтаар илэрч.  Тэгэхдээ хэргээ тун нарийн төлөвлөж золгүй тохиолдол мэтээр харуулахаар зохион байгуулсан байжээ.  Аймшигт аллагын захиалагч эзэн маань 84  настай агаад цагаачллалын асуудлаар мэргэшсэн хуульчын нэрээр цагаач иргэдийг залилсан хэргээр шоронд сууж байгаа гэнэ.

2013-04-17        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Бостон хотод өчигдөр болсон марафон гүйлтийн үеэр олон арван хүн гэмтэж, амт насаа алдсан эмгэнэлт хэрэг гарсан. Амиа алдсан хүмүүсийн тоонд найман настай хүүхэд байсан байна. Хамгийн сүүлийн мэдээгээр дэлбэрэлтийн улмаас 141 хүн гэмтэж, гурван хүн амь насаа алдсан байна. Тэднийг хотын эмнэлгүүдэд хуваарилан хэвтүүлжээ. Эдгээрээс найман хүний биеийн байдал маш хүнд байгаа аж.

2013-04-16        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Өнөөдөр болох зарим үйл явдлыг танилцуулж байна.

Зууны мэдээ сонины “Үндэсний мэдээллийн төв”-д

10.30 цагаас Дахин санал хураалтын хууль бус үйл ажиллагааны талаар Шударга сонгууль, хуульчдын холбооноос мэдээлэл хийнэ

2013-04-16        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

 Н.Алтанхуягийн буюу шинэчлэлийн засгийн газар байгуулагдсанаас хойш: 

ОХУ-аас төмөр
2013-04-15        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

  “Аюулгүй тээвэр-Соёлтой зорчигч” аяны хүрээнд 2013 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр “Нийслэлийн тээврийн газар”,  “Сэтгэлзүйн үндэсний төв”,  “Замын хөдөлгөөний удирдлагын төв”-ийн сургалтын асуудал хариуцсан мэргэжилтэнүүд хамтран эрдэнэт хүний алтан амь тээж яваа жолооч нартаа “Аюулгүй тээвэрлэлт-Харилцааны ёс зүй” сэдвийн хүрээнд сэтгэл зүйн болон  замын хөдөлгөөний аюулгүй байдал, дүрэм, журам, стандартыг мөрдөж ажиллах талаар гурван талын хамтарсан сургалтыг зохион байгууллаа. Сургалтанд

2013-04-12        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

 Нийслэлийнхний амин чухал хэрэгцээг хангаж хөл дүүжлэх унаагаар залгуулж байдаг нийтийн тээврийн салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллагуудын удирдах албан тушаалтнуудад зориулсан сургалт өнөөдөр “АвтобусНэг” ОНӨҮГ-т явагдлаа. Сургалтанд том оврын 24 ААНБ-ын 37 удирдах албан тушаалтнууд

2013-04-12        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

 Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл,  Азийн хөгжлийн банкны “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийн төслийн зохицуулагч Бхарат Дахияа  нар Баянхошууны иргэдтэй уулзлаа.  Сонгинохайрхан дүүргийн 7, 8, 9, 10, 28 дугаар хороо буюу Баянхошуу орчмын 162 га талбай  бүхий газрыг Улаанбаатар хотын  200 мянган хүн амтай дэд төв болгон дахин төлөвлөж, хөгжүүлэхээр Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Азийн хөгжлийн банктай хамтын ажиллагааны санамж бичигт

2013-04-12        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

 “Цэвэр агаар төсөл”-ийн хөнгөлөлттэй үнээр олгосон “Илч” утаагүй зуух дэлбэрч хүний амь  эрсдэж, хоёр хүн хүндээр гэмтэж түлэгдсэн хэрэг гараад байна. Энэ сарын 6-7 нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 17-р хороонд оршин суух иргэн Б.Бат-Очирынх гэдэг айлд “Илч” утаагүй зуух дэлбэрснээс болж тухайн үед гаднаас гаднаас орж ирж таарсан хүргэн нь амь насаа алджээ. Учир нь гаднаас ордог хаалгатай тус зуух ойрхон байрлаж байжээ. Талийгаач дэлбэрэлтэнд өртөн гурван метр газар шидэгдсэн байсан хэмээн ар гэрийнх нь хэлж байна. “Цэвэр агаар төсөл”-ийн хүрээнд иргэдэд тараагдсан энэхүү “Илч” зуух нь өмнө нь хэд хэдэн удаа дэлбэрч байсан тухай байна. Энэ тухай иргэд гомдол мэдүүлдэг хэдий ч зохих газрууд тодорхой арга хэмжээ авахгүй байсаар хүний алтан амь эрсдэхэд хүргэжээ.

WORD.MN А.Ариунаа

2013-04-10        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Төв Гандантэгчэнлин хийдийн номын санг Нидерланд улсын дэмжлэгтэйгээр сэргээн засварлахаар болжээ. Энэ талаар

2013-04-10        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

  Украйнд хардалтын улмаас өндөр настай эр хоёр насаар дүү эхнэрээ хөнөөсөн хэрэг гарчээ.  Өвгөн 87-той бол эхнэр нь 85 настай байж.  Өтөл насандаа өөр хүн явалдлаа хэмээн уурссан өвгөн шалны модоор эмгэнийхээ толгой руу хэдэнтээ буулгаад авч. Эмгэн цохилтыг нь даагаагүй агаад хоёр хоногийн дараа эмнэлэгт бурхан болжээ.  Цагдаа нар хартай өвгөнийг баривчлаагүй бөгөөд оршин суугаа газраасаа гарч болохгүй гэсэн нөхцөлтэйгээр гадуур байцааж байгаа гэнэ.

2013-04-04        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Рио Тинто” компанийг НҮБ-ын Дээд зөвлөл Гаагийн олон улсын шүүхэд өгөх гэж буйгаа мэдэгдэж, энэ асуудлаар өнөөдөр /2013.04.02/ сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

2013-04-03        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Шинжээчдийн нарийвчилсан дүгнэлтээр бол “Тус өрөөнд гарсан галын байдал, шаталтын явц зэргээс үзэхэд ил галын улмаас гал түймэр гарсан байна” гэсэн утгатай ажээ. Өөрөөр хэлбэл ил гал гэдэг нь лаа, тамхи, шүдэнз болон халуун цогтой үнс нурам, тамхины асаагуурын гал зэрэг ордог ажээ. Мөн галын голомт нь тус өрөөний баруун урд буланд байсан орны толгойн орчимд болон хананы хэсэгт байсан гэж тогтоосон байна. Уг камерийн өрөөнд байсан гэрэлтүүлэг болон хяналтын камер, утааны дохиоллын системийн утаснаас оч үсэрч гал гарсан байх боломжгүй байна” хэмээсэн байна.

2013-04-03        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

“Алтайн хүдэр” компанид иргэд гомдол гаргасны улмаас шалгалтын хэсэг байгуулж тус компанийг хууль зөрчсөн үйл ажиллагаа, байгаль экологид халгаатай үйлдвэрлэл явуулж байгааг нотлон албан шаардлага хүргүүлсэн билээ. Гэтэл

2013-04-02        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

 Монгол бол цус урсгалгүйгээр хувьсгал хийж, ардчиллыг эргэж буцалтгүйгээр сонгоод 20 гаруй жил болсон, ардчиллын дууч шувуухай гэгддэг төрийн тэргүүнтэй улс. Нийгмээ биш байна гэж мэдэрсэн залуус оготнын хамраас ч цус дусаалгүй МАХН-ын Улс Төрийн Товчоог өвдөг дээр нь сөхрүүлж ардчилалд хөл тавьсан домог мэт үнэний эзэд бол монголчууд билээ. Бид энэ 20 жилийн хугацаанд хэвлэлийн эрх чөлөө гээчийг л бүрэн тунхаглаж хараахан чадсангүй. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон ч хүн од болж улстөрийн

2013-04-01        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

 Сүүлийн үед мэдээллийн сайтууд болон twitter, facebook-ээр 700 үг бүхий хориотой “Үгсийн сан”-гийн жагсаалт албан ёсны шийдвэр мэтээр олон нийтэд цацагдаж, нийгэм хувь хүмүүсийн дунд буруу ташаа ойлголт төрүүлсэнд Харилцаа холбооны зохицуулах хороо нийт ард иргэдээсээ албан ёсоор уучлалт хүсч байна.

2013-04-01        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

 Хип Хоп Холбооны ерөнхийлөгч Ш.Батбаяр буюу Бааварыг шүүх хурлын тов энэ сарын 12 нд хэмээн товлогдсон боловч түүний өмгөөлөгчийн харж буйгаар дахин хойшлогдох магадлал өндөр байгаа гэнэ.

 Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192.1-т зааснаар шүүх юм байна. Тус зүйл ангид “Мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, олж авсан, хадгалсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100-150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, 3-6 баривчлах, эсвэл хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” хэмээн заажээ. Нэг үгээр хэлбэл Баавар 14-21 сая төгрөгөөр торгуулах нөгөө бол хамгийн муугаар 2 жилийн хорих ял авах юм байна. 
 
2013-04-01        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

 Монголчуудын зорчдог нэгэн орон зай нь цахим ертөнц болсныг бүгд хүлээн зөвшөөрч байна. Үүний хэрээр энэ орон зайд сайн сайхан, саар муухай ч зэрэгцэн орших болов. “Сэтгэгдэл” гэдэг дайсантай ч болцгоолоо. Гэвч Монгол хэлний тайлбар тольд энэ нь тийм ч айхтар дайснаар тодруулаад байхаар үг биш ажээ. “Сэтгэгдэл” гэдэг нь нэр үг бөгөөд “Санаанд төрсөн бодлыг хэлнэ” гэжээ. Тийм болохоор сэтгэгдэл гэдэг нь ердөө л Таны, миний санаанд тухайн агшинд юу орж ирснийг л илэрхийлж байгаа хэрэг. Тэр нь эгдүүцсэн, зэвүүцсэн, бахадсан, сайшаасан, хүлээн зөвшөөрсөн гээд сэтгэл хөдлөлүүдээр идэвхжиж байдаг. Нийгмийн хөгжил нь нийтийн сэтгэгдлийн өнгө аясыг дагаж “намирдаг” бөгөөд нийт олноороо аливаад эмоцигүй, үхээнц хандаад эхэлбэл хөгжил зогсдог гэж үздэг байна. Аливаа мэдээ мэдээллийг хүлээж аваад санаанд орсон бодлоо чөлөөтэй илэрхийлэх нь нийгмийн хөгжилд сайнаар нөлөөлдөг байх нь. Гагцхүү

2013-03-29        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

 Нийслэлийн иргэдийн ая тухтай ажиллаж амьдрах таатай орчин, нөхцлийг бүрдүүлэх зорилгоор Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал “Бүх нийтийн их цэвэрлэгээний ажлын удирдамж”-ийг батлан гаргалаа. Удирдамжийн дагуу 03 сарын 29-ний өдөр буюу Баасан гарагт нийслэлийн хэмжээнд  үйл ажиллагаа явуулдаг  байгууллага, аж ахуйн нэгжүүд болон айл өрхүүд нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, гэрлийн болон цахилгааны шонгийн дор хуримтлаглсан болон, орон сууц, гэр хорооллын дунд, гуу жалганд үүссэн хог хаягдлыг цэвэрлэнэ. Мөн аж ахуйн нэгж, айл өрхийн хог хаягдлыг уртасгасан цагаар ачих юм байна. Цэвэрлэгээний ажилд Захирагчийн ажлын албанаас томилогдсон ажлын хэсгийн бүрэлдэхүүн хяналт тавин ажиллаж, идэвхгүй оролцсон байгууллага, аж ахуйн нэгжийг "Хог хаягдлын тухай“ хуульд заасны дагуу торгох арга хэмжээ авна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

2013-03-29        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

 “Алтайн Хүдэр” компанийн эсрэг нутгийн ард иргэд гомдол гаргасны улмаас тус компанид мэргэжлийн байгууллагууд шалгалт хийсэн тухай өмнө нь бид мэдээлж байсан билээ. Шалгалтаар уг компанийн буруутай үйл ажиллагаа явуулж байсныг тогтоож албан шаардлага гарган биелүүлээгүй тохиолдолд хаах хүртэл арга хэмжээ авах тухай мэдэгдсэн

2013-03-28        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

  Бостон хотын ирээдүйтэй дээрэмчний карьер тун азгүй явдлын улмаас амжилтынхаа оргил үед гэнэт дуусгавар болжээ. Цагдаа нарын дунд “Жулио” хэмээн алдаршсан тэрээр хэд хэдэн дэлгүүр амжилттай тонож дээрэмджээ.  Хамгийн сүүлд нэгэн дэлгүүр дээрэмдэх үедээ алдаа гаргаж худалдагч нарын нэгийг нь дохионд хүрэхийг анзаарсангүй гэнэ.  Байдал бишдэнгүүт гарч зугтан хоёр гудамж гүйсний эцэст нь түр амрахаар шийдэн нэгэн машины багажыг онгойлгон ороод хэвтэж.  Гай болоход тэр нь цагдаагийн офицерийн машин байж таарсан агаад дээрэм боллоо гэсэн дуудлага авмагц давхин азгүй Жулиог дээрэмдэх гээд чадаагүй дэлгүүрт нь буцаагаад аваад иржээ. Хэргийн газар ирсэн офицер багажаа нээтэл дотор нь дэлгүүрээс дээрэмдэж авсан мөнгөө барьсан бүтэлгүй дээрэмчин хэвтэж байжээ.

2013-03-28        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Шинэчлэлийн Засгийн газрын сайд нар долоо хоног бүрийн лхагва гаригт сэтгүүлчидтэй нээлттэй ярилцлага хийж эхэлсэн. Ерөнхий сайд Н.Алтанхуяг анхны уулзалтад оролцож, сэтгүүлчдийн асуултад хариу өгч байсан бол  дараагийн уулзалтуудад Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг, Зам тээврийн сайд А.Гансүх, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нар оролцсон билээ. Өнөөдрийн хувьд сэтгүүлчидтэй хийх нээлттэй ярилцлагад Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцож, цаг үеийн асуудлаар мэдээлэл хийхээр болжээ.  2013 оны 3 дугаар сарын 27-ны өпөр буюу өнөөдөр 12:00 цагт Гадаад харилцааны яамны Зөвшилцөл танхимд нээлттэй ярилцлага эхлэх юм.

2013-03-27        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Орос орон архинд живж аймшигт хэрэг дараалан гарах болжээ.  Хил залгаа орших буриадын нэгэн тосгонд согтуу орос эр сүүлчийн хундага архийг асгалаа хэмээн 14 настай хүүгийнхээ хурууг заазуураар тас чавчжээ.  Согтуу толгой ухаан ороод би тэгээгүй гэж мэлзэж.  Гэр бүлийнхээ ганц тэжээгч болсон хүнээ алдахыг хүсээгүй ар гэрийнхэн нь мод хагалж байгаад чавчихсан хэмээн тайлбар хүүгээр цагдаад гаргуулан эцгээ суллаж авчээ.

2013-03-27        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Ирландад сургуулийн хүүхдийн хичээл таслалт хяналтаас гарчээ. Аргаа барсан Засгийн газар нь хэрвээ хүүхдүүд нь хичээлээ таслаад байвал эцэг эхийн аль нэгийг нь шоронд суулгах хууль баталж хэрэгжүүлж эхэлжээ. Хичээл суувал зохих 115 өдрийн 91-ийг нь тасалсан 15 настай хүү өдгөө эцэх эх хоёрынхоо хэнийг нь 21 хоног шоронд суулгахаа шийдэх болж.  Ийм сонголтыг хичээл таслагчидад хууль тогтоогчид тулгасан агаад энэ нь цаагуураа сэтгэлзүйн нөлөө үзээлэх гэнэ.

2013-03-27        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Оросын олигархи Борис Березовский сүлийн хэдэн жил Англид амьдарч байгаа агаад энэ сарын 23-нд эдлэн газартаа амиа алджээ. Эзнээ угаалгын өрөөнд хэтэрхий удаад байгаад сэжиг авсан хамгаалагчид нь хаалгыг эвдэн ороход аль хэдийн амьсгал хураасан байжээ. Урьдчилсан дүгнэлтээр багалзуурдаж хороосон бололтой.Тэрээр Ерөнхийлөгч Путины бодлогыг эсэргүүцэгч хэмээгдэн гадаадад дүрвэхэд хүрсэн юм.

2013-03-27        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Автомашингүй өдөр болон Автомашингүй өдрийг угтсан 7 хоног 3 сарын 24-31-нд Улаанбаатар хотод зохион байгуулагдана. Энэ жилийн Автомашингүй өдөр нь “Автомашингүйгээр цэвэр агаарт хамтдаа” уриатайгаар хэрэгжиж байна. Энэ 7 хоногийн арга хэмжээ “Явган алхалт, хөдөлгөөнийг дэмжих өдөр”-өөр эхэлж, иргэд  “10,000 алхам” мини аялал хийсэн бол  3 сарын 25-нд “Зам тээврийн ослоос сэргийлэх, хөдөлгөөний соёлын өдөр” боллоо. Энэ өдөр нийслэлийн Замын цагдаагийн газар, Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нартаа дуут дохио дуугаргахгүй, дүрмээрээ соёлтой явахыг уриалжээ.

2013-03-26        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Монголын хип хоп ертөнцөд томоохон байр суурь эзлэх “Дижитал” хамтлагийнхан Бааварын түлэгдсэн эмгэнэлтэй хэрэг явдалтай холбогдуулан “Facebook” дэх хуудсандаа мэдэгдэл гаргажээ.

Мэдэгдэлд “Дижитал хамтлагийн ахлагч асан, Хип хоп холбооны тэргүүн Ш.Батбаяр буюу найз Бааварыгаа бусдын нөлөөнөөс болж эрүүл мэндийн хүнд байдалд орсонд харамсаж байгаагаа илэрхийлж байна.

2013-03-26        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

ШШГЕГ-ын харьяа Ховд аймаг дахь хорих 457 дугаар ангиас гурван хоригдол энэ сарын 18-нд оргосон талаар бид мэдээлж байсан билээ.
Тэд хорих ангийн нам даралтын зуухыг сүүлийн хоёр жил галлаж байсан бөгөөд, яг нь хөнгөн, итгэл даасан, засрах боломжтой гэж үзсэн хоригдлууд гэнэ. Хоригдлуудын хоёр нь Говь-Алтай, нэг нь Увс аймгийн харьяат, хулгай, хүчингийн хэргээр таван жил авсан хүмүүс юм байна.

2013-03-26        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Говь-Алтай аймгийн Цээл сумын нутагт орших “Алтайн Хүдэр” ХХК-ийн ажилчид мэдээлэл хийсэн. Энэ үеэр тэд сэтгүүлчдийн асуултанд хариулсангүй. Харин хууль бус мэдээлэл гаргасан хэвлэл мэдээлэлийн байгууллагуудад албан ёсоор хуулийн дагуу арга хэмжээ авна гэлээ. Мөн “Алтайн Хүдэр” ХХК  нь одоогийн байдлаар 1500 гаруй ажилтан албан хаагчтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Баруун бүсийн аймагт бүтээн байгуулалт хийж байгаа.

2013-03-25        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Ази, Номхон далайн орнуудын мөнгө угаахтай тэмцэх бүлэг гэдэг олон улсын байгууллагаас Монгол улсыг хар дансандаа оруулна гэсэн бичиг иржээ.  Ийнхүү МИАТ-ын луйварчдын балаг дотоод гадаадгүй гай болох нь. Олон улсын байгууллага “Монголыг стратегийн томоохон дутагдалтай орон “гэжээ.  Төрийн өндөр дээд албан хаагчид нь мөнгө угаагаад байхад аргагүй биз дээ. Гадны зөвлөгчид Эрүү, Эрүүгийн байцаан шийтгэх, Мөнгө угаахтай тэмцэх, Терроризмын эсрэг хуульдаа өөрчлөлт оруулахыг эхлээд шаардаж.  Манайд “Мөнгө угаахтай тэмцэх хууль” гэж байдаг юм байна.  Тэгвэл МИАТ-ын сайн эрс энэ хуулийн хаагуур нь бултаад гарчихсан юм бол.

2013-03-22        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

“Дайны эрсдэлийн” мөнгө угаалтад холбогдогч нар улам нэмэгдэх бололтой.  Хэрэг лавшрах тусам хутгалдсан, холбогдсон хүний тоо өсөж байна.  “Голомт” банкны 6-р салбарт ажилладаг ажилтан эмэгтэйг МИАТ-ын хэрэгт холбогдуулан УМБГ баривчилжээ.  Банкны ажилтнууд мөнгө угаах хэрэгт нууц данс нээх, мөнгө байршуулах, төөрөгдүүлэх гүйлгээ хийх, бусдын нэр, дансыг ашиглах зэрэг үүрэг гүйцэтгэдэг байжээ.  Энэ нь МИАТ-ын хэрэгт АН-ынхан оролцсон байж магадгүй гэх хардлагыг лавшруулж байна.

2013-03-22        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Хойд хөршийн тусгай анги гэгдэх алдарт омонуудыг хуаранд нь дээрэмдээд нэр хүндийг нь шаварт хутгаад хаяжээ. Мосва орчмын Фаустова хотод байрладаг омоны ангид гурван дээрэмчин халдан харуул болон холбооны өрөөнд байсан омончуудыг хүч хэрэглэн хүлжээ. Хамгаалалтыг аюулгүй болгосны дараа тэд хүнсний агуулахад нь орж омончуудын нэмэгдэл хоолны тансаг үнэтэй материалыг нь ачиж аваад алга болжээ.  Шившиг дэгдэх нь гэж айсан ангийн удирдлага  болсон явдлыг нууцалсан ч цэргийн ар гэрийнхэн нь олон нийтэд дэлгэж орхисон гэнэ.

2013-03-22        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Казак түмний уламжлалт “Наурыз” баяр энэ өдрүүдэд тохиож байна. Баяр хоёр хоног үргэлжлэх аж. Төв талбайд баярт зориулсан өдөрлөг болж казак эмэгтэйчүүдийн алдарт хатгаламыг үзүүлэх аж. Мөн үндэснийх нь уламжлалт идээ ундааг дэлгэж “Алтыбахан” хэмээх савлуурт тоглоомоор наадуулах зэргээр казак уламжлал, соёлыг танилцуулж байна.

2013-03-21        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Н.Алтанхуяг Замын-Үүдэд очоод ээлжит амлалтаа өгөв. С.Баяр гаальтай машиныг зогсоох үүргийг өгөөд “хүчиндэх” аргаар нэг хэсэг шийдсэн.  Гэсэн ч эргээд гараад ирлээ. Угаасаа Замын-үүдийн дарга, эрхтэн дархтаны бизнесыг Улаанбаатараас мянга мундагдаад дийлдэггүй аж. Сүүлдээ бүр цайрч.  Гааль, хилийн дарга нар нь бид зогсоож чадахгүй гэсэн бол Ерөнхий сайд би ч хориглож чадахгүй гэж үнэнээ хэлжээ. Ийнхүү “гаальтай” машин нь дарга нарын хуулиар хүлээн зөвшөөрөгдсөн бизнес хэвээрээ үлджээ.

2013-03-18        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Лалын хатуу хуультай энэ оронд дээд хэмжээг гүйцэтгэх аргаа өөрчилж арай хүнлэг болгожээ. Урьд нь цааз авсан гэмт хэрэгтнүүдийн толгойг нь цавчидаг байсан бол өдгөө энэ мэргэжлийн “мэргэжилтнүүд” ховордсон тул арга буюу буудах аргыг сонгож авчээ  Толгойг нь чавчих аргыг бүр лалын шажинд анх орсноос хойш огтхон ч өөрчлөлгүй хэрэглэж ирсэн ч өдгөө “чавчигч” хийх хүнгүй болсон гэнэ.

2013-03-18        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Энэ нь дэлхийн эрүүл мэндийн түүхэнд нь анхных нь гэнэ. Ислам гаралтай америк бүсгүй Фатима аль Ансарагийн тэван эрхтэн нь хүнийх ажээ. Тэрээр элэг, ходоод бөөр гэх таван амин чухал эрхтэн шилжүүлэн суулгасан агаад төрөх ямар ч боломжгүй гэгдэж байсан нь ч эсэн мэнд амаржсан гэнэ.

2013-03-18        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэнг батлан даалтаар суллажээ. Тэрээ тамирчдад зориулсан мөнгийг хувьдаа ашигласан, МҮОХ-ны газрыг бусдад хууль бусаар өгсөн хэрэгр сэжиглэгдэн сар гаруй Ганц худагт хоригдсон.  Тэгвэл хэн түүнд батлан даалт гаргасан нь сонирхол татаж байна. “Ерөнхийлөгч” хүнийг түүнээс өндөр дээд албан тушаалын хүн л батлан дааж таараа. Тэр хүн нь хүчний байгууллагд их нөлөөтэй байж таарах гээд байна даа.

2013-03-18        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Улсын нууц задруулсан гадаадын тагнуулын байгууллагад элссэн хэмээн буруутгагдсан хурандаа Б.Нямхандыг шүүх цагаатгажээ. Түүнийг хятадуудад нууц бичиг баримт дамжуулаагүй, гадаадын тусгай албатай хамтарч ажиллаагүй гэж үзээд хэргийг хэрэгсэхгүй болгож. Тэгвэл манай нууц нүд чих болсон тагнуулчид маань хэнийг барьсан болж таарч байна вэ бүү мэд.  Монголд хэрэг сүртэй дэгддэг ч эцэст нь буруутан байхгүй болчихдог нь гэм биш зан болж.

2013-03-15        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Манай эдийн засгийн хамгийн их өр зээлийн сүлжээнд баригдсан салбар бол эрчим хүч юм. Өнгөрсөн жилийн алдагдал нь 50 тэрбум төгрөг хүрчээ.  Энэ жил алдалгүй ажилая гэвэл хэрэглэгчдийн цахилгаан, дулааны үнийг 15-20 хувь нэмж байж баланс барих тооцоо гарчээ.  Энэ саналаа салбарын яамандаа хүргүүлсэн боловч Засгийн газар хаяанд ирсэн ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө ийм эмзэг асуудлаар оролдохгүй нь тодорхой болж. Асуудлыг наадмын дараа хэмээн хойшлуулжээ.

2013-03-15        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Нийслэл хотын төвлөрлийг багасгахын тулд хотын захиргаа эхэлж санаачилга гаргах гэнэ. Манайд төрийн байгууллагууд төвдөө төвлөрсөн агаад түүнийг тойрсон төвлөрөл бий болсон. Хэрвээ хотын захиргааг захын хороолол руу нүүлгэвэл дагаад нэлээд олон байгууллага, компани дагах аж.  Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд нийслэлд шинээр 8 цогцолбор байгуулахаар төлөвлөжээ. Эхний ээлжинд СХД-ийн 6-р хорооны 9 га газарт хотын захиргааны шинэ байрыг барихаар болжээ.

2013-03-15        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Засгийн газрын амлалтанд хууртан байргүй болсон иргэд өлсгөлөн зарлахаа мэдэгдээд байгаа. “100 мянган айлын орон сууц хөтөлбөр”-т хамрагдаж чадаагүй иргэд ч мөнгө ч үгүй байр ч үгүй болсон.  Сүхбаатар дүүргийн ЗДТГ тэдэнд суулт хийх зөвшөөрөл өгсөн ч өлсгөлөн зарлахыг нь зөвшөөрөхгүй байгаа бололтой.  Учир нь үүнийг бусад улс төрийн хүчин дэвэргэж магад хэмээн хардаж байгаа гэнэ. Гэхдээ тэмцэгчид гурав хоног хүлээгээд хариу өгөхгүй бол ямар ч байсан өлсгөлөнгөө зарлана гэсэн байр суурьтай байна.

2013-03-14        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

УИХ-ын гишүүн болоод эрх мэдэлдээ пологтож байгаа нэгэн хатагтай байгаа нь С.Баянсэлэнгэ гэнэ. Тэрээр “Өгөөмөр” асрамжын төвд очоод байгууллагын тусгай зөвшөөрлийг хураан авсан нь эрх мэдлээ хэтрүүлсэн хэрэг болжээ.  Түүнээс гадна ажилчдыг нь “бос дуугай бай” гэх зэргээр аашлаад авсан бололтой.  Ёс зүйгүй гишүүнийг хүмүүжүүлэх ганцхан арга байдаг нь өөрийг нь Ёс зүйн дэд хорооны даргаар тавих гэнэ.

2013-03-14        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

ТЕГ-ын сөрөг тагнуулын хэлтэст ажиллаж байсан хурандаа Б.Нямхандыг өнөөдөр шүүнэ.  Тэрээр гадаадын тагнуулын байгууллагад элсэн их хэмжээний шан харамж авч улсын нууцад холбогдох бичиг баримтыг шилжүүлсэн хэрэгт сэжиглэгдэн баривчлагдсан юм.  Авсан шан харамж нь 100 сая долларт хүрсэн гэх мэдээлэл ч цацагдсан. Хэрвээ гэм буруутай нотлогдвол 16-25 жилийн хорих ялаар шийтгүүлэх аж.

2013-03-14        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Католиг шажинтны тэргүүн Ромын Пап ламаар Аргентины хамба Хорхе Марио Берголье сонгогджээ. Тэрээ нэгдүгээр Франциск нэрээ шажны тэргүүний сэнтийд энэ сарын 19-нд залрана. Шинэ Пап ламтан Аргентины итали цагаачын хүүхэд гэнэ. Таван хүүхдийнх нь хамгийн бага нь байж. Нэгэн сонирхолтой нөхцөл байдал үүсээд байгаа агаад эртний домог ёсоор католик шажинтныг 112 Пап лам тэргүүлэх учиртай аж.  Шинэ Пап яг 112 дахь нь болж байгаа гэнэ.  Энэ нь католик ёртөнцөд ширүүн маргаан хэлэлцээн дэгдэ

2013-03-14        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

ШӨХТГ-ын дарга О.Магнайн олон шийдвэр олны талархалыг хүлээсэн ч арга хэмжээ нь дорвитой буусангүй. Хацрыг нь илээд л өнгөрч.  Хэдхэн кинотеатр монополь эрхтэй байгаа нь киноны уран бүтээлчдыг хохироож байна хэмээн орлогоос авах хувийг нь буурууллаа гэсэн.  Тэгвэл кинотеатрууд ашгийн 50 хувийг авдаг байсан бол өдгөө “ердөө 45-хан хувийг нь авья” хэмээн тулгах болж.  Таван хувийн бууралт киноны уран бүтээлчдэд юу ч болохгүй нь мэдээж.  Харин кинотеатрынхан үүнийгээ О.Магнай даргын тушаалыг дагаж мөрдөж байна хэмээн тайлбарлажээ.

2013-03-12        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Ээлжит осол Оюутолгойд гарсан мэдээллийг компаний удирдлага үндэслэлгүй хэмээн няцаажээ.  Баяжуулах үйлдвэрт том осол гарч хэд хэдэн ажилчин бэртсэнийг худлаа гэж үгүйсгэсэн ч юу болоогүй биш бололтой.  Үйлдвэрт бэхэлгээ нурж нэг хүн бэртэж хэдэн хүнийг урьдчилан сэргийлэх эмчилгээнд хамруулсан гэнэ. Ямар ч байсан осол болсон агаад Оюутолгой компанийхан ямагт мэдээллийг сулруулж тараадаг хуучтай улс.  Олон хүн бэртсэн бол нэг хүн,, хүнд бэртсэн бол хөнгөн хэмээн юу ч болоогүй мэт дүр эсгэдэг.

2013-03-12        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Өмнөд Солонгосоос нэгэн иргэн 16 тонн гахйан өөх оруулж ирээд баригдсан. Уг өөхийг халдвартай гэсэн мэдээ ч тархсан. Тэгвэл гаалийн хоёр байцаагч уг бараанд дахин бүрдүүлэлт бичээд гаалийн бүсээс гаргах байгаад баригдсан мэдээлэл цацагджээ. Уг хоёр гаальчны тамга тэмдгийг хураан авч эрүү үүсгэсэн бололтой.  Түүнээс гадна уг өөхний эзэн гаалийн нэгэн том албан тушаалтанд ихээхэн хэмжээний хахууль өгөх гэж оролдоод бас лбаригдсан сурагтай.

2013-03-12        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Энэтхэг төдийгүй дэлхийг зэвүүцүүлсэн аймшигт хүчингийн хэргийн нэг сэжигтэн нь шоронгийн камерт амиа хорложээ. Тэрээр орныхоо цагаан хэрэгслээр дүүжилж өөрийгөө егүүтгэсэн агаад харгалзагч хуяг нарыг нь сонор сэрэмж алдсан хэмээн хариуцлага тооцохоор болж. Онц хүнд гэмт хэрэгт сэжиглэгдэж байгаагийн хувьд амиа хорлох магадлалтайг урьдчилан тооцож байнгийн хяналт тавьж байсан гэнэ. Харин амиа егүүтгэгчийн ар гэрийнхэн нь аллага гэж хардаж байгаагаа илэрхийлжээ. Түүнийг Сангх гэдэг байсан бөгөөд хуяг болон камерийнхан нь байнга зодож дарамталдаг байсан тухай гэрийхэндээ гомдоллож байсан гэнэ. Өнгөрсөн оны 12-р сард зургаан залуу нэгэн оюутан бүсгүйг зэрлэгээр зодож хүчирхийлсэнд тэрээр эмнэлэгт амьсгал хураасан.  Энэ хэрэг Энэтхэг орныг цочроож гэмт хэрэгтнүүдийг хатуу цээрлүүлэхийг шаардсан жагсаал цуглаан өргөнөөр болжээ.

2013-03-12        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Ганц Монголын гэлтгүй дэлхийн аль ч орны генералууд гайгүй  сайн хулгайч нар байдаг аж. Оростой байлдаад ялагдсан Гүржийн армийн нэг шалтгаан нь чанаргүй сум нэвтэрдэггүй хантаазанд байсан нь сая илэрчээ.  Байлдаан эхлэхээс хэдхэн хоногийн өмнө Украйнаас байлдааны байтугай тоглоомон бууны сум нэвт цохихоор хариугүй муу хантаазыг 10 мянгыг худалдан авч цэргүүддээ өмсгөжээ.  Тэд анхны тулаанаар л оросын суманд шүүрэн шанага болж. Уг хантаазыг хулалдсан Украйны компаний хаягийг мөрдөгчид хайж байж бүр нэг порно-сайтаас олж ухаан алдах дөхжээ.  Гэтэл арын албаны генералууд нь нийтэд нь гурван сая доллароор хантааз худалдан авч цэрэгтээ шахсан байжээ.

2013-03-11        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Энэ асуултыг олон эрчүүд өөртөө тавьсан гэнэ.  Гэхдээ хайртай эмэгтэйчүүддээ бэлэг авч өгөхгүй гэсэн юм биш.  Гол нь эмэгтэйчүүдийн баярыг худалдааныхан ашиг олох том арга хэмжээ болгон хувиргажээ.  Цэцэг, гоо сайхны бараа сүрчиг тансаг үнэртэй үардаг наймаачид энэ үеэр л жилийн боруулалтынхаа тал хувийг хийдэг гэнэ. Энэ жил сарнай цэцгийн үнэ урьд хожид дуулдаагүйгээр их өссөэ.  Бүсгүйчүүдийн дурлдаг таалдаг үнэртэн гоо сайхны бараа ч нэлээд өндөр үнэтэй байсан. Нэг эр хүн доод тал нь 100-150 төгрөгийг зарцуулсан гэхээр Мартын 8 эмэгтэйчүүийн бус худалдааныхны баяр нэгэнт болжээ.

2013-03-11        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

“Чингислэнд деволопмэнт” группэд Алтанбулаг-УБ-Замын Үдийн хурдны замыг барих эрхийг өгчээ.  Сүртэй нэртэй энэ группэд МАН, АН-ын “Магнайтрейд”, “Жаст”, “Насны зам”” гэх мэт баахан компани орж. Энэ чиглэлийн 1000 км урттай замыг энэ оны хавраас эхлүүлж 2015 онд дуусгах гэнэ. Концессын гэрээ гэгчээр хийх тул “Чингислэнд деволопмэнт”-д уг замыг 2040 он хүртэл эзэмшүүлэхээр замын салбарын бас нэг “Оюутолгой” шиг гэрээ хийж.  Энэ зам өндөр төлбөртэй болох нь нэгэнт ойлгомжтой тул орлого багатангууд энэ замаар явах эрхгүй болж байгаа нь тодорхой болжээ.

2013-03-11        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Шинэчлэлийн Засгийн газар олон ажил эхлүүлснээс хамгийн амжилттай яваа нь “өөрийн хүсэлтээр” реалити-шоу юм.  Энэ бол ажил авах хамгийн боловсон бас хэл амгүй арга гэдгээ харуулсан. Хил хамгалах ерөнхий газрын дарга Ц.Сэргэлэн “өрийн хүсэлтээр” ажлаа өгчээ.  Өвчний улмаас эсвэл эрдэм номын мөр хөөх үү гэдэг нь тодорхойгүй. Гэхдээ Эрээн ч юм уу эсвэл Тува, Буриадад суух консул болж магадгүй гэнэ. Мөн Архивын ерөнхий газрын дарга ч “өөрийн хүсэлтээр” чөлөөлөгджээ.

2013-03-11        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

ҮХЦ-ийн шийдвэр  Засгийн газрын тогтоол хоёрын хэн нь хүчтэйг үзэх цаг болж.  Цэц Лениний музейг Ардын намын өмч гэсэн бол ССАЖЯ яг одоо төрийн мэдлээ объёктоо буцааж авна гэжээ. Уг барилгад Үлэг гүрвэлийн музей байгуулах агаад нээлтийг нь Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө хийхээр төлөвлөжээ. Засвар тохижилтонд шаардалагатай хөрөнгө, ажил гүйцэтгэгч компани нь бэлэн болж.  Нээлтийн үеэр Америкаас авчирах “Батаар”-ын араг ясыг хүндэтгэлтэй залснаар эхлэх бөгөөд улаан туузийг мэдээж Ц.Элбэгдорж хайчлах гэнэ.

2013-03-07        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Жижигхэн биетэй сэргэлэн хоригдол чемоданд орж нуугдаад оргох гэсэн явдал Венесуэлд гарчээ. Хүн амины хэргээр олон жилийн хорих ял авсан Гавинсон Гарсий 160 см өндөртэй жижигхэн биетэй гэнэ. Найз хүүхэн нь түүнийг эргэхээр ирэхдээ том чемодан авчираад харуулын нүдийг хариулж байгаад хайртай залуугаа оруулаад нуучихаж. Хэн ч сэжиг аваагүй боловч бүхэл бүтэн хүн ороод хэвтчихсэн чемоданыг бүсгүй арайхийн өргөж явжээ.  Энэ байдал нэгэн харуулын анхаарлыг татан бүсгүйг зогсоож чемоданыг нээтэл дотроос нь атираад хэвтчихсэн  хоригдол гарч иржээ.

2013-03-06        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Н.Энхбаярын өмгөөлөгчид “гурван шатны шүүхээс Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг буруу хэрэглэсэн тул МАХН-ын дарга Н.Энхбаярыг цагаатгах хүсэлт”-ийг Дээд шүүхэд гаргасан.  Гурван шатны шүүхээс Н.Энхбаярт 2.6 жилийн хорих ял оноогоод байсан.  Тэгвэл МАХН-ын даргын хэргийг Дээд шүүхийн нийт шүүгчид нэгдсэн хуралдаанд оруулж хянуулах эсэх  асуудлыг Ерөнхий шүүгчид авч үзээд “шаардлагүй” гэсэн шийдвэр гаргажээ. Ерөнхий шүүгч Н.Энхбаярын хэргийг Дээд шүүхийн Нийт шүүгчдийн хуралдаанаар дахин хэлэлцэх үндэслэлгүй байна гэсэн шийдвэр гаргажээ.

2013-03-06        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Өнгөрсөн  оны 2-р сарын 3-ны өдөр Налайх дүүргийн ХААН банкыг дээрэмдэх гэж орохдоо банкны захирлын нөхрийг буудан хөнөөсөн А.Бат-Ялалтыг өнөөдөр шүүнэ. Тэрээр хоёр сая төгрөг дээрэмдэх төлөвлөгөөтэй орсноо анхан шатны шүүх хурлаар хүлээсэн. А.Бат-Ялалтад цаазаар авах ял оноогоод байгаа бөгөөд шүүх хурал Налайх дүүрэгт болно.

2013-03-06        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

ХЗЯ-наас хүний наймааны золиос болсон эмэгтэйчүүдийн тоог 200 гэж зарлажээ. Энэ нь зөвхөн урд хөршид хамааралтай агаад Бээжинд 120, Хөх хотод 60-70 орчим бий гэнэ. бүр Хятадын хөдөө орон нутагт шингээд алга болсон нь бараг олдохоо өнгөрсөн маягийн юм ярьжээ. Манай төр тоо хэлэхдээ сайн харин арга хэмжээ авахдаа муу. ОБЕГ л гэхэд жилийн жилд үерт урссан айлын тоог яс хэлэхээс биш үерийн аюулаас урьдчилан сэргийлэх ажил хийдэггүй.  ХЗЯ-ны төрийн нарийн бичиг хатагтай Монгол улс Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх хууль батлагдсан маш их ач холбогдлтой гэж онцолжээ.  Батлагдсан хуулиар асуудал шийдчихдэг бол өдийд манай улс ямар ч толгой өвдгөх асуудалгүй улс болчихсон баймаар.

2013-03-05        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Манайхан “монгол ухаан” энэ тэр гэж ярьдаг болохоос тийм юм байдаггүй гэдэг. Гэсэн бий гэж зүтгэгчид захаас аван бий.  “Монгол брэнд”-ийн эрэлд гарсан “Монголын эдийн засгийн форум” хэл ам хэрүүл маргаантай явагдаж байна. Уг нь үндэснй үйлдвэрлэлээ яаж сэргээх, төр засаг болон банкны зээлийн дарамт, хүнд суртлыг яаж арилгах, ямар дэмжлэг туслалцаа үзүүлэх тухай ярилцах ёстой байтал хадуураад эхэлжээ.  “Муу нэртэй луу данстай” ч гэсэн “Буян”-гийн Ч.Жаргалсайхан хэлэлцэх асуудлынхаа хүрээнд санал бодлоо хэлж бүр тодорхой

2013-03-05        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлагч асан, бригадын генерал Т.Дашдэлэгийг улс дамнасан зэвсгийн наймаа хийсэн хэргээр баривчлан Төв аймгийн хориход хорьсон. Тэгвэл түүний араас ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав, БХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга асан М.Борбаатар нарыг шалгахаар болсон сурагтай. Т.Дашдэлэг нь албан томилолтоор явахдаа оролцох ёстой арга хэмжээндээ оролцолгүй Бээжинд хоцрон улмаар Хойд солонгосын холбогдох албаныхантай онгоцны сэлбэг нийлүүлэх гэрээ хийсэн гэнэ.  Мөнгийг нь хувийн дансандаа шилжүүлсэн байжээ.

2013-03-04        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Ерөнхий сайд Н.Алтанхуяг Төрийн банкны ТУЗ-ийн гишүүдийг  төрд эргэн алба хаахгүй нөхцлөөр халахыг үүрэгджээ. ТУЗ-ын даргаар УБТЗ-ын дарга асан Т.Очирхүү гишүүдээр нь ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Ш.Солонго болон ХЗ СЯ-ны газрын дарга нар гээд дандаа төрийн өндөр дээд албан тушаалтнууд ажиллаж байжээ. Тэд тус бүр 90 сая төгрөгийг нигйийн дэмжлэг, 15 сая төгрөгийг ашиг хэмээх нэрээр хүн бүр 105 сая төгрөг авчээ. Иймд дээрх хүмүүсийг ажлаас халах мөн улсын банкнаас авсан мөнгөө эргүүлэн төлөх болжээ.

2013-03-04        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Газрын албанаас өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Уг мэдээллээр, он дамжсан газрын төлбөрийн өртэй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг эхний ээлжинд газар эзэмшигчдийн нэрийн жагсаалтыг гарган, олон нийтэд өр

2013-03-01        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Өнөөдөр Дэлхийн иргэнийг хамгаалах өдөр тохиож байна.  Энэ удаагийн Дэлхийн иргэний хамгаалалтын өдрийг “Civil Protection and Preparation of Civil Societies for Disaster Risk Prevention” буюу “Иргэний нийгмийн бэлэн байдлыг хангаж гамшгийн эрсдлээс иргэдээ хамгаалъя. Иргэний нийгмийн гамшгийн эрсдлээс урьдчилан сэргийлэх чадавхийг бэхжүүлэх нь” уриатайгаар тэмдэглэн өнгөрүүлж байна.

2013-03-01        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

ШӨХТГ-аас үүрэн холбооны оператор компаниудтай нэг минутаас дотогш ярианы төлбөрийг секундээр тооцох ажлыг өнөөдрөөс хэрэгжүүлэхээр тохиролцсон билээ. Харин Секундын төлбөр хэд байхыг тогтоогоогүй байна.

2013-03-01        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Стивен Седдон гэгч эр өв залгамжлах гэсэндээ эцэг эхээ хөнөөх гэж хоёр удаа оролдсон хэргээр баривчлагджээ. Эхний удаад бүр 2012 оны 3-р сарын 8-нд алахаар задваж. Тэрээр 69 настай аав, 65 настай ээжийгээ зоогийн газарт дайлна гэж авч яваад санаатайгаар машинаа ус дамжуулах суваг руу унаган онхолдуулжээ.  Аврагчид болон түргэн тусламж цаг алдалгүй ирснээр хоёр хөгшин аврагдсан гэнэ.  Дараа нь бүр шийдээд хорвоод өөрийг нь төрүүлсэн эцэг эхээ ангийн буугаар буудан хөнөөжээ. Ингэхдээ эцгийгээ буудсан мэт болгож бууг нь гарт бариулаад орхисон аж.  Сэддон өөрөө гурван хүүхэдтэй агаад хоёр жилийн өмнөөс ажилгүй болж санхүүгийн хүнд байдалд оржээ.  Эцэг эх нь түүнд 230 мянган фунтын өв хөрөнгөө гэрээсэлсэн ч өөрсдөө хорвоогоос явж өгөхгүй байсанд ийм аймшигт хэрэг үйлдсэн гэнэ.

2013-02-27        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................
Нийслэл хот зарлалын самбараар дүүрснийг цэцглэхээр болжээ. Нийтдээ 274 байгууллага, компаний 2200 аруй зарлалын самбар байгаа гэнэ. Энэ олон самбар нь өнгө үзэмжгүйн дээр замын хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлсөөр ирсэн.  Иймд дээрхи самбаруудыг иэрэх сараас эхлэн буулгахаар болжээ.  Хойшид зар сурталчилгааны самбарыг байрлуулахдаа дүүргээс зөвшөөрөл авдаг журамд шижсэнээр дур мэдэн байрлуулах явдал бүрмөсөн зогсоно хэмээн хотын удирдлага амлаж байна.
 
2013-02-27        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

 ШӨХТГ-ын ярианй төлбөрийг секундээр тооцох үүргийг үүрэн холбооныхонд өгсөн. Тэгвэл энэ ажил ирэх сарын 01-нээс эхлэхэд бэлэн болжээ. одоогийн байдлаар Скайтел, Мобиком, Инител, Жи-Мобайл үйлчилгээний техникийн шийдлийг бүрэн хангаад байна. Мөн секундээр тооцох үнийн саналаа боловсруулсан гэнэ.

2013-02-27        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Монгол төрийн бузар булай нуур далай шиг их болжээ. Эрх мэдлээ урвуулж, том компаниудыг татвараас чөлөөлсөн гэх үндэслэлээр шалгагдаж байгаа ТЕГ-ын дэд дарга Ж.Батбаяр хувьдаа компанитай улмаар татвараас бултуулж байсан нь мөрдөн байцаалтын явцад илэрчээ. Тэрээр хайрга олборлодог “Булган газар” гэдэг компаний 50 хувийг өөртөө авсан гэнэ. Эрх мэдлээ ашиглан хувийн компаниа татвараас зайлсхийх боломжоор хагасан нь гэмт хэргийн шинжтэй үйлдэл болох нь нотлогдсон байна.

2013-02-26        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

МҮОХ дахь олон жилийн хур маапааны араас АТГ оржээ. Ерөнхийлөгч Д.Загдсүрэнг өнгөрсөн баасан гаригт баривчилсан бол тус хорооны хуулийн зөвлөх Б.Наранцэцэг нарын гурван хүнийг саатуулжээ. Б.Наранцэцэг нь МҮОХ-ны хашаан дотор баригдсан “Тамирчин” сэргээн засах сувилалын захирал гэнэ.  Д.Загдсүрэн, Б.Наранцэцэг нар нь ОУОХ болон Засгийн газраас өгсөн тамирчдад зарцуулах ёстой мөнгийг уг сувилалын газраар дамжуулан гаргаж авдаг байжээ. Илт ашиг сонирхолын зөрчилтөй ийм үйл ажиллагааг 2008 оноос явуулж ирсэн байна.

2013-02-26        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Ийм эмгэнэлт хэрэг Орост гарчээ. Эх орны дайны ахмад дайчин өвгөн 82 настай эмгэнээ тэргэнцэртэй хамт таван давхараас шидээд өөрөө араас нь үсэрчээ.  Эмгэн нь  Альцгеймерийн өвчинд нэрвэгдэж мөн тахир дутуугийн улмаас суунги болжээ. 87 настай өвгөн өөрөө бие муутай ч  эхнэрээ найман жил асарч тойглосон агаад эцэст нь амьдралын бэрхээс зүдрэн ийм алхам хийжээ. Ахмад дайчин өвгөн үр хүүхэд, ач гучтай ч тэд нь хаяж явсан тул сүүлийн жилүүдэд хоюулханаа амьдарч тэтгэвэрээрээ амь зогоож байжээ. 

2013-02-25        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Олон нийтийн сэтгэл санааг хамгийн их үймүүлдэг зүйлийн нэг нь  төрийн байгууллага, албан тушаалтны хууль бус шийдвэр юм. Тэгвэл манай шүүх банк санхүүгийн ноцтой хэрэгт илт нэг талыг барьсан шийдвэр гаргасаар байна. “Зоос” банкны хэрэгт гэхэд л захирал асан Ш.Чуданжийд зургаан жилийн хорих ял оноосон атлаа дараа нь Өршөөлийн хуулинд хамруулж ялаас хэлтрүүлсэн. Харилцагчдийн хохирол болох 1.6 тэрбум төгрөгийг Ш.Чуданжийгаар төлүүлэх шийдвэр гаргаснаа мөн л цуцлан иргэний журмаар шийдвэрлэх тогтоол гаргасан. Энэ хадгалаж эзэмшигчид, харилцагчдын мөнгөө олж авах найдварыг бараг үгүй хийсэн гэхэд болно.  Бас нэг ноцтой зүйл байдаг нь “Зоос” банкийг дампууруулахад  оролцсон нь мөрдөн байцаалтаар нотлогдсон банкны хариуцлагатнууд сугарч үлдсэн нь хохирогчдыг тавласан хэрэг болсон.

2013-02-22        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Сайн сайн гэж магтаж МҮОХ-ны ерөнхийлөгчөөр улираан сонгосон Д.Загджав нь тамирчдад зарцуулах ёстой мөнгийг хувийн компаний данс руу шилжүүлэн хувьдаа завшсан гэх үндэслэлээр хуулийн байгууллагад шалгагдаж байна.  Монголын спортын төлөө ёстой “хоёргүй сэтгэл”-ээр зүтгэдэгээ гайхаад байсан хүн ингэсэн гэхэд гайхаад баршгүй юм.  Засгийн газраас жил тамирчдын бэлтгэл сургалт болон тэмцээн уралдаан зохион байгуулах зардал гээд  их хэмжээний мөнгө төсөвлөдөг. Мөн гадаадаас ч мөнгө хөрөнгө орж ирдэг аж.  Гэтэл тэрхүү мөнгийг МҮОХ-ны удирдлагууд замаас нь завшиж байсан нь ийнхүү илэрчээ.

2013-02-22        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Олон удаа банк дээрэмдэхээр задвсан Сэлэнгэ аймгийн Сайхан сумын залуусыг барьжээ. Тэд өмнө нь Булган аймгийн Дашинчилэн сумын ХААН, Сэлэнгэ аймгийн Жаргалант сумын Хадгаламж банкыг дээрэмдэхээр завдан бүтэлгүйдэхэд зугтаж амжжээ. Үүнээс гадна Сэлэнгэ аймагт хүсний дэлгүүр тонож, Өвөрхангай аймагт барааны дэлгүүр ухсан гээд “баялаг түүх намтартай” бүлэлэл байжээ.

2013-02-21        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Нийслэлийн прокурорын газраас мэдээлэл хийж олныг шуугиулаад байгаа МИАТ компаний мөнгө угаасан хэрэгт УИХ-ын зарим гишүүд холбогдсоныг албан ёсоор баталжээ. Гэхдээ нэрийг нууцалж байгаа юм байна. Эх сурвалжын мэдээлж байгаагаар УИХ-ын гишүүд эрх мэдлээ ашиглан МИАТ-аар дамжуулан мөнгө угаасан нөхдийг хамгаалах, нөмөр нөөлөгдөө авах зэргээр туслалцаа үзүүлж байжээ.  Үүнийхээ төлөө шан хармж авч байсан гэх хардлага дагуулж байжээ. Харин “Алтжин” компаний захирал Алтан уг хэрэгт холбоотой эсэхийг прокурорын газар албан ёсоор шалгаагүй гэж мэдээлжээ.

2013-02-20        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Дорноговь аймгийн төв Сайншанд хотын 9-р цэцэрлэгийн зарим ангийг камержүүлсан байна. Ингэснээр эцэг эхчүүд өөрийн хүүхдээ хэрхэн хүмүүжиж байгааг хянахаас гадна аюулгүй байдалд нь санаа зовох хэрэггүй болсон гэнэ.  Ямар ч байсан багш нь загнах юм уу гар хүрч байгаа эсэхийг нь хянаад байхаар болж.  Хөдөөний цэцэрлэг сургуульд хүүхдийн эрх зөрчих талдаа харьцангуй гайгүй биз. Харин хотын сургууль цэцэрлэгт иймэрхүү хэл ам байнга гардаг тул камержүүлэх нь зүйтэй юм.

2013-02-20        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Хойд хөрш улам бүр нүсэр том, хүнд сурталтай төрийн албатай болсон нь Путины бодлого гэнэ.  Энэ улсад улсын төсвөөс цалин авдаг 33 гаруй сая хүн байдаг нь насанд хүрсэн хоёр хүний нэг нь төрийн албан хаагч гэсэн тооцоо гарчээ. ЗХУ гэж байхад 1985 оны байдлаар төрийн байгууллагад бүх шатны 2.4 сая хүн ажиллаж байсан одоо суга өсчээ.  Тэгэхэд Америк ердөө 2.1 сая албан хаагчтай агаад үүнийгээ олон хэмээн дээр дооргүй шүүмжилдэг. Орост төрийн байгууллага нь маш данхайсан жижиг дунд бизенсийнхэнд хамгийн ихээр мэдрэгддэг аж.

2013-02-19        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Олон жил торны цаана суусан өвгөн шоронгоо санагалзаж бас “наранд” амьдрах аргагүйн  эрхэнд дээрэм хийсэн хэрэг Чикаго хотод гарчээ. 73 настай Уолтер гэгч өвгөн банк дээрэмдээд тэндээ цагдаа нарыг хүлээж байгаад бууж өгчээ.  Баригдахдаа ямар ч эсэргүүцэл үзүүлээгүйн дээр баярлан инээмсэглэж байж.  Дээрэмдсэн 4118 доллар

2013-02-19        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Ирж байгаа жилийнхээ засал номыг манайхан шинийн 15-ны дотор хийлгэсээр ирсэн нь учиртай.  Шинийн 8,15-нд хийсэн буян түм бумаар үрждэг тухай бурханы номонд сургасан байдаг. Тийн ялгуусан хэмээх усан могой жилийн шийнийн найман 2-р сарын 18-нд, шинийн 15 нь 2-р сарын 25-ны өдөр тохиож байна. Үүнээс гадна сар шинийн 15 хүртэлх өдөрт Бурхан багшийн Рид хувилгааны дүрийг үзүүлсэн цаг хугацаа бас давхацдаг аж.

2013-02-19        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Сар шинийн баярын өмнө алдарт эхийн одонтой эхчүүдэд одонгийн мөнгийг олгох болсон тухай НАХНХЯ албан ёсоор мэдэгдэж мөнгө олгох банкийг хүртэл зарласан.  Гэтэл СЯ-ны сайд Ч.Улаан эхчүүдэд олгохоор төсөвд суулгасан мөнгө байхгүй, хөрөнгийн эх үүсвэр бүрдээгүй хэмээн мэдэгдсэн нь олон эхийг гонсойлгожээ. Ийнхүү Засгийн газар ахиад л хуурлаа. Хоёр яам нь хэл амаа ололцож ажлаа зохицуулж чадахгүй байгаа нь манай төр засгийн ажил ямар хэмжээнд явагддагийг тод харуулсан гэхэд болно.

2013-02-08        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Нүүдэлчин ард түмний эртний уламжлалт хүч чадал сорих наадгайн нэг үхрийн сээр цохих тэмцээн энэ сарын 23-нд Буриадын Улаан-Үд хотод болох гэнэ. Тэмцээнд буриад, монгол, тува, эвэнкийн 100 гаруй хүчтэн оролцохоор бүртгүүлсэн тухай зохион байгуулагчид нь мэдэгджээ.  Эрт дээр үеэс хүргэн хүүгийн хүч чадал, эв дүй, самбааг шалгадаг байсан энэ тоглоомыг уг нь манайхан л зохион байгуулмаар юм. Тэргүүн байрын шагналын хэмжээг тогтоогоогүй ч хэрвээ тэмцээнд хандивласан сээрийг нь хэн ч хуга цохиж чадаагүй бол сээрний эзэнд 5000 рубль шагнахаар зарлажээ.

2013-02-08        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

МоАХ-ны дарга Г.Бошигт энэ сарын 3-4-нд шилжих шөнө төрсөн хүү Х-тэйгээ архи ууж байгаад маргалдсаны улмаас амь насыг хохироосон гэнэ. Маргаан хоорондын тарамжгүй харьцаанаас болсон байх магадлалтай аж. Талийгаач хүү нь 40 орчим настай агаад англи, орос хэлний орчуулагч хийдэг байж. Г.Бошигт нь ардчиллын анхдагч нарын нэг гэгдэж МоАХ-ын даргаар ажиллаж байгаад дараа тусдаа улс төрийн хүчин байгуулан 2000  хүртэл үйл ажиллагаа явуулж байсан юм.

2013-02-07        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Жил болгоны золголтонд улсын төсвөөс чамгүй их хөрөнгө  зарцуулагддаг гэсэн тооцоо гарчээ.  Төрийн гурван өндөрлөг төрийн золголт хийхээс эхлээд яам, агентлаг аймаг сум, дүүрэг, хорооны ЗДТГ болгонд золголт хийгддэг. Ялангуяа  хотод төвтөй Нутгийн зөвлөлүүд бүр хэтрүүлдэг болсон.  Нутаг болгоны цагаан сарын золголтыг хотод сүр дуулиантай хийж гол санхүүжүүлэгч тухайн аймгийн Засаг дарга болдог гэнэ.  Тэрээр энэ арга хэмжээнд зориулж доод тал нь 80 гаруй сая төгрөгийг аймгийнхаа төсвөөс гаргадаг байжээ.

2013-02-07        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

 Засгийн газрын зорилтонд хүүхэд залуусыг хөгжүүлэх зорилгоор урьд өмнө нь энэ зорилгоор баригдсан барилга объектийн жагсаалтыг гаргаж буцаан авах асуудлыг ойрын үед шийдүүлэх гэнэ. ХАХНХ-ны тусгай ажлын хэсэг улсын хөрөнгө оруулалтаар баригдсан ч зориулалтын бусаар ашиглагдаж байгаа хүүхэд залуусын гэх тодотголтой барилга объектын жагсаалтыг гаргажээ.  Үүнд олны танил болсон Хүүхэд залуучуудын театр, шашны үйл ажиллагаа явагддаг Хүүхдийн баримтат кинотеатр, зоогийн газар ажиллаж байгаа “Бамбарууш” кафе, “Сод Монгол” компаний мэдэлд очсон “Дружба” хүүхдийн зуслан оржээ. Хүүхэд залуусыг хөгжүүлэх зорулалттай нийт 151 барилга байдгаас 75 нь хувийн хэвшлийн харъяанд орсон аж.

2013-02-07        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгээс бусдыгаа уриалан тэмцэл хөдөлгөөнд уруу татсан гэх үндэслэлээр нэр бүхий зургаан эмчийг ажлаас нь халсан гэнэ.  Үүнийгээ цэргийн журмаар ажилладаг байгууллагын албан хаагчид байж төрийн эсрэг тэмцсэн буюу тушаал зааврыг эсэргүүцсэн хэмээн тайлбарлажээ.  ХЗ-н сайд Х.Тэмүүжин эмч нарын тэмцлийг Ц.Нямдорж гишүүн өдөөн хатгаж турхирч байна хэмээн мэдэгдэж сайд гишүүн хоёр зад хэрэлдсэн. Тэгэхээр Х.Тэмүүжин сайдын заавраар Ц.Нямдоржын “гар хөлийг” халсан бололтой.  Мөн удирдан тэмцэж байгаа хүмүүсийг нь халчихбал бусад нь айгаад зориг нь мохох байх хэмээн тооцсон бололтой.

2013-02-06        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

УИХ-д оруулсан  “Иргэний нисэхийн салбарыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай” тогтоолын төслийг эхлээд Эдийн засгийн байнгийн хороогоор сүртэй хэлэлцэв. Ихэнх гишүүд МИАТ-д жигтэйхэн санаа зовсон, санаа тавьсан хүмүүс болж харагдахыг хичээж байгаа нь илт байв.   Нэгэнт үнэ цэнэгүй болсон үндэсний тээвэрлэгчээ “үнэ цэнэтэй” болгох нь одогийн ганц зорилт гэдгийг бүгд л ярьж толгой дохижээ. Үнэ цэнэтэй болгохын тулд МИАТ-ыг Үндэсний агаарын тээвэрлэгч гэсэн статустай болгож бүхий л талаар дэмжихээр болов. Энэ дэмжлэгийн урт удаан хугацаагаар үзүүлэхийг салбарынхан шаарджээ. Мөн төрийн далбааг нааж ашиглах эрхийг ганцхан МИАТ-д олгох гэнэ.

2013-02-06        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

УИХ-ын гишүүн асан, МАН-ын Д.Дондогт “бусдын хөрөнгө залилан мэхэлж авсан, онц аюултай гэмт хэргийг зохион байгуулалттайгаар бүлэглэн үйлдсэн, энэ хэргийн улмаас бусдад онц их хэмжээний хохирол учруулсан” гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн 148.4-ээр яллажээ. Энэ хэрэгт таван жилийн хорих ял оноодог аж. Экс гишүүн Д.Дондог “Меридан” гэх компанид хотын “А” зэрэглэлийн бүсэд орон сууц барих газрын зөвшөөрөл гаргаж өгнө хэмээн 242 мянган доллар буюу 400 орчим сая төгрөг залилж авсан нь тогтоогджээ. Үүнээс гадна бас нэг компаниас цанын бааз барих газар олж өгнө хэмээн мөнгө авсан нь илэрчээ. Ийнхүү МАН-ын гишүүдийн булхай ээлж дараалан илэрсээр байна.

2013-02-05        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Ажилд орох, банкнаас зээл авах гээд бараг авгай авахад шаардагдах шахдаг байсан цагдаагийн “гэмт хэрэгт холбогдож байгаагүй “ гэсэн тодорхойлолт одоо шаардлагагүй боллоо. Хууль зүйн сайдын тушаалаар энэ сарын нэгнээс ийм тодохойлолтыг өгөх хүрээг хязгаарлаж өгсөн.  Дээрх тодорхойлолтыг алхам бүрд шаарддаг байсан тул иргэдэд маш их чирэгдэл учруулж байв.  Хэдийгээр ялаа эдэлсэн ч шүүхээс ялтай эсэх  хугацаа нь дуусаагүй иргэд ял шийтгэлтэйд тооцогдож ажил төрөлтэй болж чаддаггүй байсан. Цагдаагийн байгууллагад ч бичиг цаасны их дарамттай байжээ.  Өдөрт дунджаар 800 иргэнд ийм төрлийн тодорхойлолт өгч байсан нь ямар их ачааллаас цагдаагийн байгууллага хөнгөрснийг харуулж байна.

2013-02-05        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Манай гол үүц ордын нэг Оюутолгойг ашиглаж байгаа гадны хөрөнгө оруулагчдын үйлдэл хяналтаас гарчээ.  Тэд дур мэдэн хөрөнгө оруулалтыг нэмдэг, нэмсэн шалтгаанаа тайлбарладаггүйн дээр шаардсан тайлан тооцоог манай төрийн байгууллагад гаргаж өгөхөө больсон гэнэ. Монголын талын хувь эзэмшигч болох “Эрдэнэс-Оюутолгой” компанийн мэдэгдэж байгаагаар манай талын өр 705 сая долларт хүрчээ. Энэ нь ашиг хүртэх хугацаа улам бүх хйошилсон гэсэн үг аж.  Уг нь анхны хөрөнгө оруулалт 4.1 тэрбум байсан ч хөрөнгө оруулагчид зардлаа сэжиг бүхий байдлаар нэмж энэ жил 7.1 тэрбумыг зарцуулсан гэсэн тооцоо гаргаж өгчээ.  Тэгэхээр албан ёсоор 34 хувь эзэмшиж байгаа манай улс хүүгээ төлсөн нөхцөлд хувь ашиг хүртэх эрхтэй болох юм байна.

2013-02-04        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Өчигдөр буюу ням гаригийн амралтын өдөр Үндэсний номын сангийн байранд гал гарчээ. Гал тус номын сангийн өрнө дорнын номын фондын хэсэгт гарсан гэнэ. Галыг нийслэлийн гал унтраах 10 дугаар анги цаг алдалгүй ирж унтрааснаар ховор нандин ном зохиол үрэгдээгүй байна.  Хохирлын хэмжээ бага гарчээ.

2013-02-04        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Шүүх хуралд “хариуцагчаар“ дуудагдсан ямаа өөрийгөө өмгөөлөн цагаатгагдсан инээдтэй хэрэг Австралид болжээ.  Гэхдээ шүүхэд мэдээж ямааны эзэн болох гудамжны илбэчин эрийг дуудсан агаад тэрээр цагдаа нарын оногдуулсан 460 долларыг төлөхөөс татгалзан давж заалджээ.  Цагдаагийнхан музейн цэцгийн мандлыг ямаа нь идэж сүйтгэсэн хэмээн илбэчин эрд торгууль ногдуулсан аж.  Харин шүүх бүрэлдэхүүн ямааг санаатай үйлдээгүй, хорон санаа агуулаагүйн дээр цэцгийн мандлыг өмнө нь өөр нэг этгээд “идсэн” болохыг харгалзаж үзэн гэм буруугүй хэмээн зарлажээ. Эзэн нь цагдаа нарын ээлжит тэнэглэлийг давж чадсандаа баяртай байгаа бөгөөд ямааны араас хөөцөлдөж байхаар гудамжны танхайчууд хар тамхины наймаачидтай тэмцэхийг сануулсан гэнэ.

2013-02-04        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Германы тусгай алба Дюссельдорф хотын олон улсын нисэх онгоцны буудлаас Иран улсын Сангийн сайд асан Тахмасб Мазахеригийг баривчилжээ. Түүнээс 300 сая боливари буюу 70 сая доллартай тэнцэх хэмжээний мөнгөний банкны чек гарч ирсэн гэнэ.  57 настай экс сайд Туркээр дамжин Германд орж иржээ. Тэрээр 2008-2009 оны хооронд ердөө нэгхэн жил Сангийн сайдаар ажилласан ч улсынхаа төсвөөс ийм их мөнгө хулгайлж чадсан бололтой.

2013-02-04        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Ашигт малтмалын газар /АМГ/-ын дарга асан Д.Батхуяг, АМГ-ын Геологи, Уул, уурхайн кадастрын дарга Т.Даваацогт, Д.Батхуягийн найз, “Зэлэм” компанийн захирал н.Жаргалсайхан, н.Бат-Ирээдүй нарын дөрвөн хүнд холбогдох авлигын гэх хэргийг Цагдан хорих 461 дүгээр ангид гурван өдрийн турш шүүлээ.

2013-01-31        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Хэнтий аймаг дахь хорих 419-р ангийн ээлжийн дарга нь хоригдлын хурууг зазуурдсан тухай мэдээллийг уг хорих ангийн дарга няцаажээ.  Тухайн үед хорих ангийн цонхыг засварлаж байсан хоригдол баруун гарынхаа гурван хурууг хөрөөнд зүссэн хэрэг гарсан нь үнэн гэнэ. Гэхдээ анхаарал болгоожмгүйн улмаас зүсэгдсэн агаад тэр дор нь эмнэлгийн тусламж үзүүлж оёулжээ. Мөн хоригдолын хурууг гэмтээчихээд нуун дарагдуулсан гэдгийг эрс няцааж.  Уг хэрэгт холбогдолтой гэх хянагч нь хэрэг гарах үед энхийг сахиулах ажиллагаанд явахаар БХЯ-ны сургалтанд сууж байсан тул ташаа мэдээлэл байна хэмээн залруулсан байна.

2013-01-29        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Манай “Эрдэнэставантолгой” компани үр ашиггүй гэрээгээ эргэн харах, эсбөгөөс цуцлах саналаа албан ёсоор мэдэгдсэний дараа урд хөршөөс удаа дараалан дарамт шахалт иржээ.  Хятадыг элчин сайд сэтгүүлчдийг цуглуулж “энэ гэрээг байгуулахад манай тал буруугүй, гэрээг цуцлахын эсрэг байна” гэдгээ мэдэгдсэ бол “Чалко” мөн Бээжинд хэвлэлийн бага хурал зарлаж их хэмжээний мөнгөн төлбөр нэхнэ хэмээн Монголын талыг сүрдүүлэхийг оролджээ.

2013-01-29        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Малайз улсын гурван иргэнийг хуурамч зартны хэргээр сатуулсан агаад “Чингис хаан” нисэх буудлаас хөөрөх гэж байхад нь баривчилжээ. Тэд “Худалдаа хөгжлийн банк”-ны виза картыг хуурамчаар үйлдэж томоохон хэд хэдэн дэлгүүрээс өндөр үнэтэй брэндийн бараа худадан авахыг завдсан гэнэ. Баривчлагдсан малайз иргэдээс 100 гаруй хуурамч карт гарчээ.  Үүний улмаас банк болон дэлгүүрт хохро учраагүй агаад хуурамч картаар бараа худалдан авах гэж байгааг дор нь илрүүлсэн байна.

2013-01-29        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

АМГ-ын газрын дарга асан Д.Батхуяг нарын дөрвөн хүнд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр 09.00 цагаас Ганц худгийн урьдчилан хорих төвд эхэлжээ. Өмнөх шүүх хурал хэрэгтний өмгөөлөгч өвчтэй байсны улмаас хойшлогдсон юм.  Д.Батхуяг нь албан тушаалаа ашиглан Геологи уул руурхайн кадастрын дарга Т.Даваацогт, “Зэлмэ” компаний захирал Жаргалсайхан, Бат-Ирээдүй нартай хуйвалдан хууль бусаар ашигт малтмалын зөвшөөрөл шилуүүлсэн, хувьдаа шаигласан хэргээр байцаагдаж хоригдсон юм.  Тэд хийтдээ 120 гаруй лиценз бусдад олгосон аж.

2013-01-28        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Мусульман шажинтай орнууд дундаа сүрхий соёлжсонд тооцогддог Казакстанд дундад зууны гэмээр хатуу хууль батлагдах гэж байна.  Төрийн өндөр дээд түшмэдэийн дэргэд чанга ярих, ханиах, найтаах, тэдэнд  нураагаа харуулахыг хориглох заалтыг уг хуулинд оруулжээ. Хэрвээ зөрчвөл доод тал нь таван долоо хоногоор баривчлах гэнэ.  Мусульманы холбооны лоббитой гэгдэж байгаа уг хуулийг дэмжигчид цөөнгүй гарчээ.  Тэд төрийн өндөр дээд албан тушаалтны дэргэд тэвчишгүй үйлдлийн жагсаалтыг улам бүр баяжуулж байгаа гэнэ.  Хамгийн сүүлд гэхэд гэдэсний хийгээ гаргахыг нэмээд бага насны хүүхдийг төрийн байгууллагад оруулахыг хориглоё гэжээ.  Учир нь хүүхдүүд төрийн түшмэд руу хэлээ гаргаж “доромжилж” магадгүй гэнэ.  Манай шинэчлэлийн Засгийн газрынхан

2013-01-28        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Өршөөлийн хуулиар суллагдаад гарч ирсэн ч дахин аймшигт хэрэг өдүүлсэн П.Сумъяажавд Баянгол дүүргийн шүүх 15 жилийн хорих ял өгч шийтгэжээ. Тэрээр 2009 онд найз Д.Бямбадоржтой хамтран шунахай сэдэлтээр таван настай охины хөнөөж 13 настай эгчийг зэрэмдэглээд шүүхээс 15 жилийн ял авсан ч Өршөөл үзүүлэх хуулинд хамрагдан ялыг нь хэлтрүүлсэн юм.  Гэсэн ч жил бололгүй бас бусадтай бүлэглэн гурван ломбард тонон 100 гаруй сая төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдээд ийнхүү хорих ялаар шийтгүүлжээ.

2013-01-25        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Ийм санаанд оромгүй хэрэг Болови улсад гарчээ.  Тус улсын парламент болох Чуисакэд Социалист намын их хурал болжээ.  Хурлын үеэр манайхан шиг ууж согтуурсан явдал хавтгайрч.  Хурлын төлөөлөгч нэгэн эмэгтэй хэт ууснаасаа болоод босож явж чадалгүй унасанд бас л нэлээд халсан Социалист намаас парламентэд суусан гишүүн Доминга Ривэра туслах нэрээр өөр тийшээ аваачин согтууг нь “далимдуулаад авчээ”.  Болсон явдал хяналтын камерт бичигдсэн агаад хамгаалалтын албаны нэг ажилтан олон нийтэд дэлгэжээ.  Болсон явдал намын нөхдийг нь эвгүй байдалд оруулж Ерөнхийлөгч Эво Моралес хүчиндэгч гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлсэн гэнэ.

2013-01-25        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Хотын агаарын бохирдлын гол шалтгааны нэг болсон тээврийн хэрэгслээс гарах бохирдлыг бууруулах зориулалттай төрөл бүрийн бүтээгдэхүүн, шүүлтүүр, тоног төхөөрмж үйлдвэрлэдэг байгуллага иргэдийн дунд утаа багасгах шилдэг төхөөрөмжийн уралдааныг Нийслэлийн Агаарын чанарын албанаас зарлажээ.  Автомашинаас ялгарч байгаа хийн найрлага нь нүүрснийхээс ч хортой гэнэ. Хар тугалга, нүүрс устөрөгч, азотын исэл гээд 270 гаруй төрлийн хорт бодис агуулагдаж байдаг аж.  Шалгарсан бүтээлийг амьдралд нэвтрүүлж шагнаж урамшуулах гэнэ.  Энэ уралдааныг ирэх сарын 15-нд дүгнэнэ.

2013-01-24        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

МУ-ын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд болон УИХ-ын гишүүдэд

УИХ-ын сонгуулийн үр дүнд Монгол Улсад ардчилсан төр засаг тогтсон билээ. Ардчилсан төрийн бодлого үйл ажиллагааг хэвлэл мэдээллийн байгууллагууд анхааралтай ажиглаж байна. Гэвч энэ төр засгийн бодлого нь ардчиллын амин сүнс, үнэт зүйл болсон хэвлэл мэдээллийн эрх чөлөөнд ноцтой халдаж эхэлсэнд харамсаж байна. Тухайлбал, Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо технологийн газрын дарга Ц..Жадамба болон Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга Б.Балгансүрэн нар нь кабелийн 21 сувгийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлж, мөн ЗГХЭГ-ын дарга,

2013-01-24        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Хотын дарга Э.Бат-Үүл хийх ажил их хөмрөх хүрээ өргөн гэж шалтагласаар таван орлогчоо зургаа болгох шийдвэрийг Засгийн газраар гаргуулж чадсан.  Тэгвэл хотын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогчоор Н.Энхцэнгэл гэдэг залуу боловсон хүчнээ томилжээ.  Нас болон ажилын дадлага туршлагыг харахад хотын хамгийн өргөн хүрээтэй болох асуудал болох нийгмийн хөгжлийг хариуцан ажиллаж дийлэх болов уу гэмээр  залуу аж.  Өмнө нь энэ ажлыг ц.Баатархүү хийж байгаад албан тушаалын “найраагаар” зайлуулагдсан нь нууц биш юм.

2013-01-24        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

“Сайд нарын 2” буюу Клиникийн нэгдсэн эмнэлгийн өвчтөнүүд эмнэлэгт нь ялтан эмчлэх тусгай тасаг байгуулахыг эсэргүүцжээ. Ийм шийдвэрийг ЭМЯ-ны сайд Н.Удвал гаргасан юм.  Тэрээр МАХН-ын дарга Н.Энхбаярыг тус эмнэлэгт хэвтэж эмчлүүлэхтэй холбогдуулан ийм шийдвэр гаргаж 50 ортой тусгай зэрэглэлийн тасгийг эмчилгээнээс шилжүүлэн авчээ. Уг тасгийг яг одоогоор бүрэн тусгаарлаад байгаа гэнэ. Төмөр торон хамгаалалт татаж камер суулгасан зэрэг нь тэнд хэвтэн эмчлүүлж байгаа бусад хүмүүст таагүй сэтгэгдэл төрүүлжээ. Энэ эмнэлэгт голдуу хөдөлмөрийн баатар, урлаг соёлын гавъяатнууд эмчлүүдэг тул гэмт хэрэг хийсэн хоригдлуудтай хамт байхгүй хэмээн эсэргүүцэж байгаа аж.

2013-01-23        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Эрүүгийн цагдаагийн газрынхан МИАТ компаниас ихэ хэмээний мөнгө завшсан хэргээр хэд хэдэн хүнийг эрэн сурвалжиж байгаагаа зарлалаа. Тэдгээр этгээдүүдийн талаарх мэдээллийг төлбөртэй авч мэдээлэгчийн нууцлалыг чандлан хадлагаах аж. МИАТ компаниас асар их хэмжээний мөнгө угаасан хэрэг илэрмэгц уг хэрэгт холбоотой байж магадгүй МИАТ компаний гүйцэтгэх захирал асан Б.Эрдэнэбат, “Монголиан эйр транс”, “Монгол керамик” компаний захирал Б.Мандахбаяр нар нь гар утсаа унтраан гэртээ очилгүй, ажилдаа ирэлгүй алга болжээ.  Тэд ах дүү хоёр гэнэ.  Б.Мандахбаяр нь өмнө нь ажил үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн албан хаагчийн биед халдсан хэргээр шалгагдаж байжээ.

2013-01-23        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Цагаан сарын баярын хөл хөдөлгөөн ихэссэнтэй холбогдуулан Нарантуул захын захиргаа худалдааны төвийнхөө хойд талд тээврийн хэрэгсэл нэвтрэх хаалга нээжээ. Ингэснээр хотын зүүн болон хойд чиглэл рүү гарах шинэ гарцтай болж байгаа юм.  Мөн “Хүчит Шонхор” төв рүү ордог зам буюу 39-р сургуулиас тус зах руу явах замыг энэ сарын 26,17 ирэх сарын 2,3-нд нэг чигийн хөдөлгөөнөөр, “Меркури” худалдааны төвийн хашаа хойд талаар ороод зүүн хаалга  хүртэл  нэг чигийн хөдөлгөөнөөр зорчихоор болжээ.  “Барс” төв, Нарантуул захын зүүн талд шинээр автомашины зогсоол нээжээ.

2013-01-23        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

АН-ынхан загийн эрхэнд гарсаар үнэн дүр төрхөө харуулж эхэллээ. Газар албадан чөлөөлөх тухай хуулийн төсөлд иргэнд нөхөн төлбөрт нь 25-хан сая төгрөг өгөхөөр тусгажээ.  Энэ бол цэвэр төрийн дээрэм юм.  Барьсан байшин хашаа, газрын үнэ нүүж суух зардалд тэр өгөх гээд байгаа мөнгө нь яагаад ч хүрэхгүй.  Дээр нь тухайн иргэний газрын байршлын зах зээлийн үнэ цэнэ гэж бий.  Өнөө хувийн өмчид халдахгүй хүндэтгэнэ гээд байсан нь ийнхүү уландаа гишгэжээ.  Хотын дарга Э.Бат-Үүл иргэдийн хувийн өмчийн газрыг үнэд хүргэнэ, өндөр үнээр худалдаж авна гэж амласаар сонгуульд ялсан.  Тэгвэл одоо хуурсан нь тодорхой болж.  Хотын удирдлага Газар албадан чөлөөлөх тухай хуулийн төсөлд дэмжсэн санал өгсөн гэнэ.

2013-01-23        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

“Ардчилсан” засгийнхан юм л бол хураадаг хорьдог хориглодог болж.  Эрх мэдэлтэй хүн яаж болно гэж бодоог бололтой.  Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн эмч нарт төр төмөр нүүрээ харуулав.  Хууль зүйн сайдын шийдвэрийг эсэргүүцэн өлсгөлөн зарлахаар бэлдээд байтал урьд шөнийн 23.00 цагийн үед цагдаа нар хүч хэрэглэн гэрийг хураан авчээ.  Бүх төрлийн өлсгөлөнг дэмждэг болоод байгаа МАХН-ын мэдээлснээр 40 гаруй цагдаа бөөнөөрөө ирж хүчийг үзүүлжээ.  Бүр хөөрхий эмч хүүхнүүдийг өлсгөлөн зарлах юм бол баривчилна шүү хэмээн айлгаж зүрхийг нь үхүүлэхийг оролджээ.

2013-01-23        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Нийслэлчүүд ийм бух шиг зөрүүд даргатай болсноо сая л мэдлээ.  Бүр Ерөнхийлөгч хүртэл хориглоод байхад заавал ч үгүй бага ч гэсэн автомашины дугаарын хязгаарлалт хийж байж санаа амрах бололтой. Тэрээр захирамж гаргаж энэ сарын 26, ирэх сарын 2-ны бямба гаригт тэгш, энэ сарын 27, ирэх сарын 3-ны өдрийн ням гаригт сондгой тоогоор төгссөн дугаартай машин хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг зарлигджээ.  Хувьдаа 2-3 машинтай баячууд бол яах ч үгүй биз.  Унаагаа солиод л унана.  Харин аминдаа “тэрэгний ганц морьтой” хөөрхий

2013-01-23        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Нийслэл Улаанбаатар хотод интернет тоглоомын газар нь оройн 23.00 цаг хүртэл ажиллаж зөвхөн 18-наас дээш насныханд үйлчилэх хатуу журамтай ч үүнийгээ тэр бүрийд мөрддөггүй аж. Иймд Нийслэлийн Засаг даргын тамга газар, цагдаа, НМХГ зэрэг байгууллага хамтран интернет тоглоомын газар гэнэтийн шалгалт хийсэн аж. Олон газар насанд хүрээгүй хүүхдэд үйлчилэх, эрүүл ахуйн шаардлага хангахгүй байх зэрэг зөрчилтэй байжээ.  Мөн гурван мянган төгрөгийн төлбөр аваад хүүхдүүдийг шөнөжин тоглуулж байснаас гадна согтууруулах ундаагаар үйлчилж байжээ.  Энэ бүх нөхцөл байдлаас үүдэн тоглоомын газруудыг үргэлжүүлэн шалгахаар болсон байна.  Улаанбаатарт иймэрхүү үйлчилгээ үзүүлдэг 500 газар байдаг гэнэ.

2013-01-21        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Манай орны ихэнх нутгаар өвөлжилтийн байдал хүндэрч зуд болж байна. Цас зудын улмаас олон малчдын ахуй амьдрал зутарч эрүүл мэнд амь нас нь хүнд байдалд ороод байна.  Засгийн газраас яаралтай арга хэмжээ авч 5.6 тонн өвс, 11.9 мянган тонн тэжээлийн үнийг тус тус 50 хувь бууруулан малчидад олгохоор болжээ. Энэхүү тусламжын цуваа саяхан хотоос хөдөлжээ. Улсын нөөцийн сангаас Архангай, Баянхонгор, Өвөрхангай, Говь-Алтай зэрэг аймгийн улсын нөөцийн цэг салбарт дээрх өвс тэжээлийг байршуулан цаашаа өвөлжилт хүндэрсэн газруудад түгээх юм байна.

2013-01-21        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Засгийн газар тогтоол гаргаж ахмад настан хүн жилд нэг удаа амралт сувилалын газар амарч эмчлүүлэхдээ 150 мянган төгрөгийн хөнгөлөлт эдлэхээр болжээ. 2012 оны 185 дугаар тогтоолын хоёрдугаар хавсралтаар баталсан “ахманд настанд тусламж, хөнгөлөт үзүүлэх тухай журам”-д нэмэлт өөрчлөлт оруулснаар ийн хөнгөлөлт эдлэхээр болжээ. Өмнө  нь мөрдөж ирсэн журмаар ахмад настан өөрийн сонгож авсан амралт сувилалын газраараа үйлчлүүлдэг байсаг агаад эрхийн бичгийн үнийн 50 хувийг Нийгмийн халамжын сангаас олгодог байсан нь хүндрэл чирэгдэлтэй байжээ. Амралт сувилалын газар үнээ дур мэдэн нэмэх,орлого багтатай ахмадууд амарч чадахгүй байх зэрэг явдал гарч байв.  Шинэ журмаар энэ бүх байдал арилах гэнэ.

2013-01-21        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Тайланд улсын төрийн түшмэд гэмт бүлэглэлтэй хуйвалдан Бирмээс орж ирсэн дүрвэгчдийг боол болгон худалддаг байсан нь илэрчээ.  Энэхүү хүний наймааны золиос нь рохинья гэдэг овгийнхон болжээ.  Тэднийг хууль бусаар Тайландыг хилийг нэвтэрсэн, зохих бичиг баримтгүй хэмээн баривчилж битүү бүхээгтэй машинд ачин Бирм рүү буцаасан хэмээн тайлбарладаг байжээ.  Үнэн хэрэгтээ төрийн түшмэд цагаачдыг боол болгон зарж үл мэдэгдэх зүг рүү авч явдаг байсан аж.

2013-01-21        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

1. "Цагаан сар-Монголд үйлдвэрлэв 2013" үзэсгэлэн худалдаа нээгдэнэ. Ерөнхий сайд Н.Алтанхуяг 12.00 цагт “Мишээл экспо”-д, 12.30 цагт Циркт гарах үзэсгэлэнгүүдийг нээнэ.

2013-01-18        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Барилгын салбарынхны барцад эрүүл мэнд рүү шилжжээ. Өнгөрсөн намар барилгаас болж өдөр өнжилгүй шахам хүн эрсдэж байсан бол эмч нар хүүхдүүдэд халтай болж.  Хоёрдугаар амаржих газарт 27 настай эхийн дөнгөж төрсөн нярай өнгөрч эмгэнэлт хэрэг дахин гарчээ.  Эмч нар энэ удаад хүүхдээ хөхөөрөө дарсан хэмээн эхийг нь буруутгаж байгаа гэнэ.  Ийм явдал болсон ч ар гэрийнхэн нь нэг оронд хоёр эхийг хүүхэдтэй хамт шахцалдуулан хэвтүүлснээс болсон хэмээн гомдолтой байгаа аж.  

2013-01-17        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Монголд тэмцлийн гац хэлбэр нь өлсгөлөн болжээ. Х.Тэмүүжин сайдын ТТАХЭ-ийн байрыг оффис болгоа шиглах шийдвэрийг эсэргүүцсэн тус эмнэлгийн эмч нар өлсгөлөн зарлахаар болжээ.  Одоогийн байдлаар оролцогчидыг тодруулж байгаа аж.  Хэдийгээр уг асуудлыг тайван замаар шийдвэрлэх бодолтой байсан боловч Х.Тэмүүжин сайд тушаал гаргаж дотоодын цэргийн албан хаагчдаар ТТАХЭ-г хамгаалалтанд авч бүрэн бүсэлсэн гэнэ. Энэ нь сайд ямар ч үг хэл сонсох хүсэлгүй байгаагаа харуулсан хэрэг гэж үзсэн эмч нар тэмцлийн хатуу хэлбэр сонгохоос өөр аргагүй боллоо хэмээн мэдэгджээ.

2013-01-17        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Алдарт “бөх” жүжигчин Халк Хоган нурууны гэмтлийг эмчилсэн эмнэлгээс 50 сая доллар нэхэн шүүхэд ханджээ. Энэ нь хэрвээ нуруу нь эрүүл болсон бол олж болох байсан ашигйнх нь доод хэмжээ хэмээн Халк нэхэмжлэлдээ тайлбарлаж.   Флорид мужын Тампа хотын нурууны өвчнөөр дагнасан “Лазер Спайне институт” жүжигчны нурууг курсээр эмчилж бүр хагалгаа хүртэл хийсэн гэнэ.  Гэтэл уг хагалгаа нь ямар шаардлагагүйн дээр үр дүнгүй болсон аж. 

2013-01-17        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Европийн Сэргээн босголтын банкны захирлуудын зөвлөлд Оросыг төлөөлдөг Котова, Лебедев гэдэг хоёр орос канадын нефтийн компаниас ихэ хэмжээний хахууль нэхээд баригджээ.  Тус банкны түүхэнд хээл хахуулийн хэрэг гарч байсан ч ийм улайм цайм юм тохиолдоогүй гэнэ.  Захирлуудын зөвлөлийн гишүүн асан Котова канадын нефтийн компанид өөрөө эхэлж хандан 90-100 сая долларын зээлийг тодорхой шагналтайгаар олгуулж өгч чадахаа мэдэгдэж.  Лебедев нь энэ ажиллагаанд оролцож зуучлагийн үүргийг гүйцэтгээд эхэлж.  Оросуудын хүссэн мөнгө нь 1.4 сая доллар гэнэ.  Энэ явдал банкны дотоод хяналтаар илэрсэн агаад захирлуудын зөвлөл нөгөө хоёр оросыг дор нь хөөжээ.

2013-01-17        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Төрийн албан хаагчийг ажил үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэсэн хүч хэрэглэхээр заналхийлсэн гэх хэргээр эрүү үүсгэн ашлгуулсан экс гишүүн Ц.Шинэбаярыг шүүх хурал болж түүнд нэг жилийн тэнсэн харгалзах ял оноожээ.  Тэрээр өнгөрсөн хавар МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчилах үеэр гүйцэтгэх ажиллагааны албан хаагчид руу салаавч гаргасан юм.  Уг хэрэгт нь Тагнуулын байгууллага эрүү үүсгэн шалгасан юм. 

2013-01-17        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Авилгалын хэрэгт сэжиглэгдэн баригдсан түшмэл нөхрийнхөө хахуульд авсан мөнгийг эхнэр нь цагдаагийнханд буцаан өгсөн хэрэг Оросд гарчээ. Волгоград мужийн амбан захирагчийн орлогч 170 сая рублийн өртөгтэй сургуулийн дотуур байрны тендерийг сонирхогч компанид сонгон шалгаруулалтгүй өгөөд 10 хувийг нь авсан хэрэг нь илэрч баригджээ. Нэгжлэгээр хахуулийн мөнгө олдсонгүй. Мөрдөн байцаалтын явцад орлогч хэргээ хүлээхгүй гүрийгээд байсанд мөрдөн байцаагчид арга хэрэглэж  ар гэрийнхэнд нь хэргээ хүлээвэл ял хөнгөрнө, эсбөгөөс 15 хүртэл жилийн хорих ялаар шийтгүүлнэ гэдгийг хэлж. Айсан эхнэр маргааш нь нөхрийнхөө авилгалд авсан мөнгийг цүнхэнд хийгээд авчирч өгөн ялийг нь хөнгөрүүлэхийг гуйжээ.  Авлигалын 15 саяас 2 саяыг нь үрсэн гэдгээ бас хүлээсэн гэнэ.

2013-01-16        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Сар шинийн баярт зориулсан уламжлалт үзэсгэлэн худалдаа энэ сарын 17-ноос хоёрдугаар сарын 10 хүртэл зохион байгуулагдах гэнэ.  “Мишээл экспо”, “Аса” цирк, “IT world” төвд болох агаад үндэсний үйлдвэрлэлийг дэмжих зорилготой аж. Эх орны үйлдвэрийн оёдол, ноос, ноолуур, арьс шир, хэвлэл зэрэг хөнгөн болон оёдол сүлжмэлийн салбарын 100 гаруй бараа бүтээгдэхүүн худалдаалагдана. Мөн уламжлал ёсоор мах сүү, гурилан бүтээгдэхүүн, ундаа чихэр цагаан идээ зэрэг хүнсний бүтэгдэхүүнийг нийслэлчүүдэд өргөн барих аж.  Энэ удаагийн “Цагаан сар үзэсгэлэн худалдаа-2013”-д нийтдээ 20 гаруй үндэсний үйлдвэрлэгч оролцох гэнэ.

2013-01-16        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

УИХ-ын гишүүн Ц.Шинэбаярыг төрийн албан хаагчдыг ажил үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцсэн буюу эсэргүүцэхээр заналхийлсэн хэргээр өнөөдөр Хан-Уул дүүргийн шүүхэд шүүх аж.  Тэрээр өнгөрсөн оны 4-р сард МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчлах үеэр салаавч гарган эсэргүүцсэн билээ.

2013-01-16        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

МАХН-ын дарга Н.Энхбаярыг суллахыг шаардан долоон эмэгтэй нойтон өлсгөлөн зарласнаас хоёрынх нь бие муудан эмнэлэгт хүргэгдэж эрчимт эмчилгээнд оржээ.  Мөн нэг эмэгтэй давтан шинжилгээнд оржээ.  Бусад нь өлсгөлөнгөө үргэлжлүүлж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 170 дахь цаг руугаа орж байгаа гэнэ.  МАХН-ын мэдэгдэж байгаагаар энэ арга хэмжээг дэмжигч эмэгтэйчүүдийн тоо бараг 500 хүрсэн аж.  Өчигдөр ХҮЭК-ын дэд дарга Н.Батаа өлсгөлөн зарлагчидтай уулзах үеэр маргалдаж үг зөрөлцсөн явдал болжээ. Н.Батаа зохих зөвшөөрөл авч өлсгөлөнгөө зарлаагүй хэмээн эхчүүдийг буруутгаж хатуу үг хэлсэнд тэд гомдолтой байгаа гэнэ.

2013-01-16        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Нийслэл хотын эмх замбараагүй байдлын нэг шалтгаан болсон хаяггүй байгаа явдлыг тун удахгүй эцэслэх гэнэ.  Ингэснээр зөвхөн нийслэл хот төдийгүй бусад хот суурин ч нэгдсэн хаягжилтанд шилжиж “хот шиг хот” болох аж.  Энэ ажиллагааны гол зарчим нэр давтагдахгүй байх явдал аж.  Нийслэл хотын хаягжилт хамгийн муу түвшинд байгаа.  Төөрөхөд ч хялбар болж.  Маш олон гудамж талбай, өргөн чөлөөний нэр тодорхойгүй, ойлгомжгүй байгаа.  Нийслэлийн эрхзүйн байдлын хуульд өөрчлөлт оруулснаар хаяг олгох, өөрчлөх, хаяг бүртгэлийн нэгдсэн ангилал код бий болгох, нэвтрүүлэх, нэгдсэн жагсаалт хөтлөх болон хаягийн хэрэглээ байршилд хяналт тавих гэнэ.  Гэхдээ  хаягжуулах асуудлыг заавал хууль гаргалгүйгээр хот өөрийн эрх мэдлийн хүрээнд дүрэм журмаа боловсруулаад цэгцлэх хэрэгтэй гэсэн санал гарчээ.

2013-01-16        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Энэтхэгт нэгэн бүсгүйг зэрлэгээр хүчирхийлсэн шуугиан намдаагүй байхад Монголд түүнээс ч дутуугүй аймшигт хэрэг гарчээ. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд 24 настай Ө бүсгүйг долоон этгээд гурван хоног хүчирхийлсэн хэргийг цагдаа нар илрүүлж холбогдогчидийг барьсан.  Тэд бүсгүйг зочид буудал дамжуулан хонуулж гаргахгүй дарамталж байсан байна. Ингэхдээ хүчээр архи цутган уулгаж согтоож байжээ.  Зэрлэг араатан мэт залуусын зарим нь

2013-01-15        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

АН-ын төр коммунист дэглэмтэй улсын арга барилаар ажиллах болотой.  БХБЯам болон Хотын захиргаанаас иргэдийн газрыг албадан чөлөөлүүлэх асуудлыг хуулийн төсөл болгон оруулж иржээ.  Уг төслөө аль хэдийн УИХд өргөн барьсан хойноо хэлэлцүүлэг зохиож сайхан жүжиг тавилаа.  Төрийн түшмэдийн баталснаар улс орон нутгийн тусгай хэрэгцээ, нийтийн болоод нийгмийн зайлшгүй хэрэгцээ, ашиг сонирхолд нийцүүлэн албадан чөлөөлүүлэх шаардлага гарч байгаа гэнэ.  Гэхдээ газрыг хүчээр чөлөөлж авахаас өөр арга байхгүй бололтой.  Иргэдийн санаа бодол нэрнээс нь эхлээд л уг хуульд таагүй хандаж байгаа.

2013-01-15        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Төр бас нэг банкны хэргээс болж татвар төлөгч та бидний халаасыг ахин тэмтрэхээр шийджээ.  Захирал удирдлага нарынх нь буруутай хариуцлалгүй үйл ажиллагаанаас болж банк нь дамдуурчихаад байхад шүүх төр буруутай гэсэн шийдвэр гаргажээ.  Буруутай буруутайдаа бүр хамгийн гол буруутан нь гэнэ. Энэ нь төрийн байгууллагын ажлын уялдаа холбоо муу, хоорондоо зөрчилтэй бие биенээ үгүйсгэсэн шийдвэр гаргаснаас 1200 хувьцаа эзэмшиг хохирсон гэж үзжээ.  Ингээд тэдний хохирлыг эхний ээлжинд төр барагдуулах болжээ. Шүүхийн шийдвэр хувьцаа эзэмшигчид болон хариуцагч нарт ихэд таалагдсан сурагтай.  “Анод” банкны буруутай захирлуудаас мөнгө гарахгүй харин төрөөс бол жагсаж, өлсөж байгаад гаргуулж болох нь мэдээж. Шүүхийн шийдвэрийн дагуу төр нийт 9 тэрбум төгрөг төлөх гэнэ.

2013-01-15        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Н.Энхбаярыг өчигдөр 22.00 цагийн үед ШШГЕГ-ын харьяа 441-р анги буюу олны нэрлэж заншсанаар Ганц худаг руу ачжээ.  Энэ үедээ бас л хүч хэрэглэсэн эсэх нь мэдэгдэхгүй байна.  Болсон явдал Х.Тэмүүжингий хэлснийг батлав бололтой. Хууль зүйн тэрээр “бид уг суллая гэж бодож байтал өөрөө эмэгтэйчүүдээр өлсгөлөн зарлуулаад дургүй хүргэчихлээ” гэх маягийн юм ярьсан.  Н.Энхбаяр өөрийн гэх мэхтэй бол төр ч өөрийн гэх хэрэгсэлтэй гэдгээ энэ удаад харуулж байгаа гэнэ.

2013-01-15        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Ямар эр араар тавьдагийг мэдэхийг эмэгтэй хүн бүр хүсдэг.  Тэгвэл судлаачид оолон жилийн ажлын үр дүнд араар тавьдаг нөхөр ямархүү бүлэгт харьяалагддагийг тодорхойлон гаргажээ.  Ерөнхийдөө 40 орчим настай, гэрлээд 10-аас доошгүй жил болсон, 10-аас дээш насны хоёр хүүхэдтэй эр хүн голдуу араар тавьдаг гэмтэй гэнэ.  Мөн ямар мргэжилийн хүн хуурдаг болохыг  ерөнхий баримжаагаар бас л гаргаж.  Судалгаа болон эмэгтэйчүүдийн санал асуулгаар IT болон инженерийн салбарынхан их хүүхэмсэг байдаг аж. Тэдний араас санхүүгийн салбарт ажиллагсад, удаад нь боловсролынхон, тэгээд эрүүл мэндийн салбарт ажилладаг эрчүүд эхнэрээ араар нь тавьдаг гэнэ.  Харин эмэгтэйчүүдийн хувьд 30 орчим настай, гэрлээд 5-аас доошгүй жил болсон, 3 хүртэл насны охинтой хүүхнүүд нөхрөө араар нь их тавьдаг аж.

2013-01-15        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Өнөөдөр баянгол дүүргийн шүүхэд АМГ-ын дарга асан Д.Батхуягийг шүүх хуралдаан болно. Түүнийг  албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр АТГ-ээс анх баривчилсан юм.  Д.Батхуяг нь АМГ-ын даргаар ажиллаж байхдаа ашигт малтмалын хайгуулын лицензи олголтонд хязгаарлалт хийх шийдвэрийг зөрчин эрх мэдлээ урвуулан, хэтрүүлэн ашиглах замаар 120 орчим тусгай зөвшөөрлийг хууль бусаар олгосон хэрэгт буруутгагдаад байна. Тэдгээрээс олны анхаарлыг татсан нь “Соутгобисандс” компаний 5 тусгай зөвшөөрлийн эрхийн хугацаа дууссан байхад дөрвийг нь сэргээсэн аж.

2013-01-14        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Коммунистууд 20 гаруй атомын бөмбөгтэй болсон гэдгийг Сөүлийн засаг захиргаа баталж байна.  Алсын тусгалтай пуужиндаа зориулсан цөмийн цэнэгт хошууны туршилтыг энэ сарын 13-20-ны хооронд хийхээр төлөвлөсөн болохыг Өмнөдийн тагнуулын байгууллага мэдээлжээ.  Цөмийн туршилт нь Хамген-Пукто мужийн Пхунгери гэдэг туршилтын болдог болдог гэнэ.

2013-01-14        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Калифорни мужид  оюутан залуу сургуульдаа гал нээж нэг оюутныг хүндээр шархдуулсан  агаад багш нь алуурчныг зогсоож  чаджээ.  Тэрээр одоо Америкийн үндэсний баатраар тодроод байна. Тухайн үед ангид 28 оюутан байсан нь тэднээс 20 нь хүүхэд байсан нь бүнд амиа алдах магадлалтай байжээ.  Буудуулсан 16 настай хохирогчын бие таруу байгаа аж.

2013-01-11        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Сүхбаатар дүүргийн эмнэлэг өөрийн эрх мэдлийн хүрээнд өлсгөлөн зарлахаар бэлтгэж байсан эмэгтэчүүдийг болиулжээ. Баянхонгор, Орхон зэрэг аймгаас ирсэн таван эмэгтэй нэгдсэн хорих 401 дүгээр ангид хоригдож байгаа МАХН-ын дарга Н.Энхбаярыг суллуулах зорилгоор өлсгөн зарлахаа мэдэгдэж зохих журмын дагуу эмнэлгийн шинжилгээнд оржээ.  Гэтэл бүгд ямар нэгэн хүнд суурь өвчтэй болох нь илэрсэн агаад энэ нь өлсгөлөнд хурцаар илрэх өндөр магадлалтай тул эмч нар өлсгөлөн зарлахыг нь хориглосон гэнэ.

2013-01-11        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Хоёр жил гаруй үргэлжилсэн хэрэгт шүүх ял оноожээ. 1200 хувьцаа эзэмшигчдыг залилсан гэх “Анод” банкны дампуурлын буруутанг  тогтоож ТУЗ-ийн гишүүн Э.Гүр-Аранз, Д.Энхтөр нарт найман жилийн, Н.Даваа, Л.Уламбаяр нарт зургаан жилийн хорих ял ноогдуулжээ.  Хариуцагчид чанга дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэхээр тогтоожээ. Харин Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч асан .Энххуягийн хэргийг хэрэгсэхгүй болосон нь шүүх хурлын үеэр бусад яллагдагчдын ар гэрнийхний уур бухимдлыг төрүүлжээ.

2013-01-11        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Таван чечень болон нэг афган залуу Улаан талбай, Кремлийн хажууханд цагдаа нартай буудалцан автомашинаар хөөцөлдсөн хэрэг гарчээ.  Тэд гурван машинаар зугтаан нь буутай дөрөв нь орос цагдаагийн машиныг шүүрэн шанага болгож.  Замаар явж байсан цагдаагийн машиныг  нэгэн тэрэг уулзвар дээр шахах зэргээр шууд өджээ.  Цонхоор нь кавказ царайтай залуус гар хөлөөрөө даллан тохуурхаад зугтан оджээ. Доромжлуулсан цагдаа нар хэлтсээрээ түргэн аван араас мөрдөх үед Улаан талбайн хажууд  чеченүүд буудаж гарчээ.  Эцэст арай гэж нэг юм барьж авсан гэнэ.  Орос уулын омогтой эрсийг дийлэхээ больжээ.  Саяхан л гэхэд хурим хийж байсан дагестанчууд манай уулынхны заншил гээд Улаан талбайд дээшээ буудан оросуудын зүрхийг нь амаар нь гаргах шахсан гэсэн.  

2013-01-11        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Төсөв татвараас бүрддэг.  Тэгвэл төсөв хариуцсан төрийн өндөр дээд албан тушаалтан хамгийн шударга татвар төлөгч байх учиртай ч Францын Төсвийн сайд нь орлогоо нуун дарагдуулж байсан нь илэрчээ.  Парисын прокурорын газар сайд Жером Каюзакд хэрэг үүсгэсэн агаад тэрээр 2010 онд Швейцарын банканд дахь их хэмжээний мөнгөө нууцаар Сингапур луу шилжүүлсэн нь тогтоогдсон гэнэ.   Парисын прокурорын газар сайд Жером

2013-01-11        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн ҮЭХ-ны дарга Г.Бямбасүрэн эмнэлгээ төлөөлөн ТТАХНЭ-ийг Зэвсэгт хүчний төв клиниктэй нэгтгэх Хууль зүйн сайдын тушаалд гомдол гарган Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргажээ.  Ингэснээр Х.Тэмүүжин сайд албан ёоор хариуцагч болон энэ хэрэгт татагджээ. Түүнээс гадна ХЗЯ-ны төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Баярцэцэг мөн хариуцагчаар дуудагджээ.  Өмнө нь Ц.Нямдорж ХЗ-н сайд байхдаа “Женко” Х.Баттулгад ялагдаж байсан бол өдгөө Х.Тэмүүжин сайд шийдвэрээ хамгаалж чадах эсэхийг харах л үлдэв бололтой. 

2013-01-10        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Саяхан Ерөнхий сайд Н.Алтанхуяг байнгийн бэлэн байдалд ажиллах учиртай ОБЕГ-д зовлонгийн нь сонсжээ. Тус алба гал түймэр, үер усны үед ашиглах орчин үеийн техник хэрэгсэлээр маш дутмаг байдгийг олон нийт мэднэ.  Энэ тухайгаа ч дарга нар нь Ерөнхий сайдад сайтар таниулжээ.  Гэхдээ зарим нэг зүйлд “алдаа” гаргасан тухай аврагчид ярилцаж байгаа гэнэ.  Тухайлбал усны гүнд ажиллах аврагчдыг усны даралт буюу хүйтнээс хамгаалах усны гүний хувцас албаны хэмжээгээр ердөө ганц байдаг агаад нэг нь 12 мянган долларын үнэтэй гэнэ.

2013-01-10        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Налайх дүүргийн банкинд 2 сая төгрөг дээрэмдэхээр ороод банкны захирлын нөхрийн амийг буудаж хөнөөсөн А.Бат-Ялалтын хэргийг өнөөдөр давж заалдах шатны буюу Нийслэлийн шүүхэд өнөөдөр шүүнэ.  Тэрээр хүний амь нас санаатайгаар үзэж Налайх дүүргийн шүүхээс цаазын ял оноосон. Мөн 1200 хувьцаа зэмэшигчийг

2013-01-10        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Үндэснийхээ уламжлалт баярын өмнө монголчууд төр засгаасаа бас нэг сайхан бэлэг авах  бололтой.  Тэр нь нийтийн тээврийн үйлчилгээний хөлс 600 төгрөг болж нэмэгдэх нь тодорхой болжээ. Тээвэрчдийн ҮЭ болон Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбооноос хамтаран үйлчилгээний хөлсийг нэмэх шаардлага тавин энэ сарын сүүл хүртэл харна хэмээн хугацаа заасан.  Хэрвээ дурдсан хугацаанд хариу өгөхгүй бол өөрсдөө мэдээд үнээ нэмэх аж.  Нийтийн тээврийнхэн нэг хүнийг 560 төгрөгөөр тээвэрлэж байхад дизель түлшний үнэ нэмэгдэн 1850 төгрөг болсныг сануулсан гэнэ.

2013-01-10        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Вэб сайтуудын сэтгэгдлийг хянах шинэ журмыг шинэчлэлийн Засгийн газар гаргажээ. "Цахим хуудас дахь сэтгэгдлийн нэгдсэн систем" гэсэн нэртэй. Энэ журмаар бол иргэн та интернэтэд сэтгэгдэл бичихдээ өөрийн кодтой байх нь. Кодоо авахдаа та гар утсаараа, иргэний бүртгэлээрээ авна. Овог нэр, байр байршил, ургийн овог гээд бүх тайлангаа өгч байж тэр кодыг авна. Тэгээд хэн ч юу ч бичиж болох нь, яаж ч зүхэж доромжилж болох нь. Харин доромжлуулсан, гүтгүүлсэн иргэн цагдаад гомдол гаргавал шалгана.

2013-01-09        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Ийм этгээд бооцоот тоглоом Тайваньд ихэд  дэлгэрчээ.  Анх Тайчун хотоос нууцаар эхэлсэн энэ мөрийтэй “тоглоомны” хөрөнгөний нийт эргэлт нь өдгөө 35 сая долларт хүрчээ.  Уг тоглоомны зохион байгуулагчид нь эмч, сувилагч нарт хахууль өгөх замаар эдгэрэшгүй өвчтэй, үхлээ хүлээж байгаа хүмүүсийг олж авдаг аж. Дараа нь бооцооны 10 хувийг өгөх тохиролцоотойгоор хамаатан садныг нь бас худалдаад авчихдаг гэнэ. 

2013-01-09        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Колумбид суух Гондурасын элчин сайд Карлос Родригес элчин сайдынхаа байранд янхан хүүхнүүдтэй авчиран секс үдэшлэг хийсэн ажилтнаасаа болж албан тушаалаасаа буужээ. Хөнгөн  явдалд хүүхнүүдтэй орооцолдсон ажилтан нь уг явдлыг хэн ч мэдэхгүйгээр зохион байгуулсан ч нөгөө хүүхнүүд нь элчин сайдын яамны баахан нөүтбүүк хулгайлж гараад шуугиан дэгдээжээ. Цагдаа нар бие үнэлэгчдийг эрж хайж байгаа агаад Америкт амарч байсан элчин сайд уг явдлын улмаас ажлаа өгөхөөс өөр аргагүй болж.

2013-01-09        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Киргизийн 385 хоригдол шоронгийн нөхцлийг сайжруулахыг шаардан амаа үджээ. Тэд зүү болон хавчаараар амаа үдсэн агаад шоронгийн захиргаа эмч нарын тусламжтайгаар хүчээр авч байгаа гэнэ.  Шоронд тэднийг яг мал шиг бөөнөөр хорьдог агаад эрүүл ахуйн наад захын шаардлага ч хангаж чаддаггүй тул камер шаардаж байгаа аж. Дээр нь харгалзагч нар маш ширүүн харьцаатай гэнэ.  Төв Азийн энэ орон 5 сая гаруй хүнтэйгээс 8000 гаруй хоригдолтой гэнэ. Манай улс 2.8 хүнтэй агаад 10 мянган хоригдолтой.

2013-01-09        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Олон түмний бухимдлыг төрүүлж байсан жолооны үнэмлэхний хэвлэлт ахин сэргэжээ. үлдэгдэл жолооны үнэмлэхийг хэвлэж дууссан агаад Замын цагаадгийн газрынхан жалын өдөрт 08.00-20.00 цаг хүртэл уртасгасан цагаар олгож эхэлжээ. Саяны хэвлэлтээр 6000 иргэний жолооны үнэмлэх гарсан бол цаана нь 40 гаруй мянган иргэний жолооны үнэмлэхийг хуваарийн дагуу хэвлэж байгаа гэнэ.

2013-01-09        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Айдахо мужийн шоронд янз бүрийн хугацатай хорих ял эдэлж байгаа 5 хэрэгтэн архи пиво үйлдвэрлэгч компаниас 1 тэрбум долларын нөхөн төлбөр нэхэж шүүхэнд ханджээ.  Тэд гэмт хэрэг хийхдээ бүгд согтуу байсан агаад архи үйлдвэрлэгчдээс болж амьдралынхаа үнэт жилийг шоронд өнгөрүүлж байгаа тул мөнгө өгөхийг шаарджээ.  Хүн амины хэргээр 15 жил сууж байгаа Кейт Браун багаасаа архи ууж эхэлснээс л гэмт хэрэгтэн болсон гэж үздэг гэнэ. Түүний камерын найз Жереми 20 жилийн ялтай агаад согтуудаа юугаа мэдэхгүй үедээ гэмт хэрэг хийсэн тул бас л архи үйлдвэрлэгчид буруутай гэнэ. Хэрвээ Miller brewing гэдэг үйлдвэрийн архийг уугаагүй бол хэзээ ч хүн буудахгүй байсан гэж нэхэмжлэлдээ бичжээ.  Харин өмгөөлөгчид хэрэгтнүүдийг энэ заргад ялах магадлал тун бага гэдгийг ойлгуулах гээд чадаагүй аж.

2013-01-09        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Ганц МАХН-ынхныг барьдаггүй гэдгээ эрх баригчид харуулж МАН-ын мэдээлэл технологийн хэлтсийн дарга Б.Цогтгэрэлийг баривчилан саатуулж Ганцад хорьжээ. Тэрээр намынхаа Бага хурлын гишүүн агаад өнгөрсөн онд Г.Занданшатарын дэвшүүлэлтээр МАН-ын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга болсон юм.  Баривчлагдсан шалтгааныг өнгөрсөн орон нутгийн сонгуулиар Орхон-Уул аймагт нэр дэвшсэн н.Улаанхүү гэгчийг хүн алсан хэмээн онц ноцтой хэрэгт гүтгэсэн гэсэн хэмээн тайлбарлаж байна. Б.Цогтгэрэл нь энэ аймгаас Бага хуралд сонгогдсон аж.  Тэрээр өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулийн үед Ц.Элбэгдоржыг солонгосчуудаас мөнгө босгосон гэх баримт, бичлэг дэлгэн золтой л унагаачих дөхсөн билээ.

2013-01-09        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

МЭДЭЭЛЛИЙН САЙТУУДЫН АССОЦИАЦИ МЭДЭГДЭЛ
 
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж,
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг нарт

2013-01-08        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................
2013-01-08        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгож байгаа 340 мянган төгрөгний санхүүжилт дуусаж магадгүй тул түргэн авах хэрэгтэй гэсэн яриа олны дунд тархан олгож байгаа банкны ачааллыг нэмэгдүүлжээ.

2013-01-08        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Хоёр жил дамжин шалгагдсан, 1200 хувьцаа эзэмшигчийг хохироосон “Анод” банкны гэх шүүх хурал Баянзүрх дүүргийн шүүхэд өнөөдөр үргэлжилнэ

2013-01-08        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Америкийн тагнуулын алба төрийн Департаментдаа танилцуулсан нууц илтгэлдээ Ойрх Дорнод дахь гол холбоотой болох Израйлиа 2025 онд мөхнө гэсэн гэж дүгнэжээ.  Энэ тухай мэдээлэл задарсан нь өдгөө шуугиан дэгдээгээд байна.  Эргэн торйонд орших лалын ертөнцтэй ганцаараа шахуу үзэлцэж байгаа энэ улс хүн амзүйн асуудлаас болж устах бололтой.  Жүүд нар Европ, Америк, Орос гээд дэлхийн өнцөг бүрээс нүүж ирэн шинээр улсаа байгуулсан ч одоо буцан нүүх урсгал эхэлжээ.  Хөрш лалын орнуудад Израйлийг үзэн ядах үзэл ихэссэн нь ирээдүйд дайн дэгдэж магадгүй гэсэн айдаст автуулжээ.  Үүнээс гадна хүн амын өсөлт

2013-01-08        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Коларода мужид нэгэн этгээд гурван хүнийг барьцаалсан агаад тусгайгийнхан дайрах үед барьцааны хүмүүс амь үрэгджээ.  Аврора хотод энэ явдал болж гэмт хэрэгтэн ч бас алагджээ.  Гэмт хэрэгтэнтэй яриа хэлцэл хийх гэж олон цаг үр дүнгүй оролдсоны эцэст цагдаа нар байр луу дайрах үед тэрээр барьцааны хүмүүсийг буудаад ами хорлосон бололтой.  

2013-01-07        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Биеэ үнэлэгчид голдуу эзэндээ болон өөрийнхөө төлөө ажилладаг бол төрд зүтгээд цалин хүртэл авдаг “азтан” байдаг гэнэ.  Хүн төрөлхтний хамгийн эртний мэргэжил гэх энэ салбарт 37 жил ажилласан Катрин Брунер 1998 оноос хойш ажлаа ДОХ-той тэмцэх болон өсвөр үеийнхэнд бэлгийн хүмүүжил олгох төрийн бодлоготой хослуулах болжээ. Австрийн Вена хотын туршлагатай биеэ үнэлэгч тэрээр улсаас цалин авдаг цорын ганц

2013-01-07        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Хойд хөршийн Дээд шүүх шуугиантарьсан тогтоол гаргаж цагдаа нарынхаа эсэргүүцэлтэй тулгарчээ. Уг тогтоолд зааснаар иргэн нь төрийн байгууллагын хууль бус үйлдлийн эсрэг хүч хэрэглэх эрхтэй гэжээ.

2013-01-07        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Чингэлтэй дүүргийн шүүхэд Малайз улсын иргэн Су Го Шин нарын 3 хүнд холбогдох хэргийг өнөөдөр шүүнэ. Тэд үгсэн тохиролцож бүлэглэх замаар Монгол улсад хуурамч төлбөрийн карт оруулж ирэн 2012 оны 3-4-р сарын хооронд нийт 1330640678 төгрөгний барааг худалдан авсан хэрэг үйлдсэн.  үүнээс болж ХААН банкинд 6, Голомт банкинд 83, ХХБанкинд 43 сая илүү төгрөгний онц их хэмжээний хохирол учруулжээ.

2013-01-07        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Жилийн жилд ярьж бичдэг ч Монголын цагаан сарын баяр улам бүх хүнд нүсэр болж байна.  Зарим гэр бүл тэр тусмаа залуучууд баярын ачааллыг давж дийлэхэд тун хүнд болсон. Энэ талаар УИХ-ын эмэгтэй гишүүд санаачилга гаргасан нь уг нь шинэ зүйл биш. өмнө нь бишгүй ярьж хэлэлцэж байсан.  Цагаан сарын гол бэрхшээл нь бэлтгэл ажилд гардаг. Айл бүр өндөр үнээр ууц шүүс худалдан авах дараа нь чануулах, архи дарс бэлдэх, ирсэн хүн бүрт өгөх бэлэг цуглуулах гээд хэтэрхий нүсэр ажиллагаатай болжээ.  Тийм ч учраас баяр дөхөхөд айж бэргэдэг хүмүүс олширсон.  Зарим нэг нь хүнд бэрхээс нь зүрхшээж тэмдэглэхгүй байх арга саам хайдаг. 

2013-01-05        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Америкийн Миннеаполисоос Нью-Йорк хот орох нислэг согтуу нисгэгчээс болж гурван цаг саатжээ.  Элдэв төрлийн хорлон сүйтгэх ажиллагаанаас болж хэтэрхий сонор сэрэмжтэй болсон нэгэн зорчигч суухдаа  онгоцны бүхээгт согтууруулах ундаа үнэртээд байгааг бусаддаа хэлсэн гэнэ.  Тэр дор нь аюулгүй албыг дуудаж  сэжиглэсэн нисгэгчийг шалгуулахад нэлээд согтолттой гарчээ.  Нислэгийн багийг дор нь сольсон агаад өнөөх нисгэгч халагдахаас гадна эрүүгийн хариуцлага хүлээх нь тодорхой болжээ.

2013-01-05        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Салан тусгаарлах үзэл гаргадаг, зулын гол болдог хэмээн буруутгагдсан төвд лам нарын зурагт, сансрын антенныг Хятадын цагдаа нар хураан авах өргөн хэмжээний ажиллагаа явуулжээ.  Бээжингийн мэдэгдэж байгаагаар зурагт үзсэн лам буруу үзэл сурталд автагдан эх улсынхаа эсрэг босдог тул ийм арга хэмжээ авчээ. Одоогоор 100 гаруй сүм хийдийн зурагт, антенныг хураагаад байгаа бөгөөд оронд нь Хятад улс хөгжин цэцэглэж байгаа тухай өгүүлдэг үндэснийхээ сувгийг үзэхийг шаарджээ.  Энэ ажиллагаатай хобогдуулан зурагт зардаг бүхий дэлгүүрийг бүртгэж төвд хүндүйлчлэхийг хатуу хориглож.  Хэрвээ төвд айл зурагттай болохыг хүсвэл заавал орон нутгийн цагдаагийн газраас зөвшөөрөл авах ёстой болжээ.

2013-01-05        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Цагаан саырн тавгийн идээ тэр айлынхаа жилийн өнгийг тодорхойлдог гэдэг. Хүнсний үйлдвэрүүд цагаан сарын хэвийн боовоо үйлдвэрлээд эхэлжээ.  Зарим компани иргэд нэгдэн монгол хэвийн боовыг ЮНЕСКО-д бүртгүүлэх ажлыг эхэлсэн гэнэ.  “Талх чихэр” компани хүчит бөхийн барилдаан зохиож баярын худалдаагаа нээхээр болжээ.  Барилданы үеэр хэвийн боовынхоо дээжийг худалдан авагчидад амсуулахаар төлөвлөжээ. Өмнө нь борц, айраг зэрэг монгол үндэсний уламжлалт идээ ундааг бүртгүүлж чадсан тул тусгай судалгааны баг гарган ажиллуулж зорилтоо биелүүлэхэд ойртжээ. Эхний ээлжинд худалдаанд гарсан боов 2000 төгрөгний үнэтэй байна.  Харин баяр ойртох үед унэ буурдаг. Нийслэл хотын хэмжээнд “Өгөөж чихэр боов”, “Суман гүн” , “Бамбууш” зэрэг арваад томоохон үйлдвэр монголчуудын уламжлалт шар тостой хэвийн боовыг үйлдвэрлэдэг.

2013-01-04        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Өмнө нь олон удаа хойшлогдсон “Анод” банкны шүүх дахин хойшлогдохоос хадгаламж эзэмшигчид эмээж байгаа гэнэ.  Өмнөх шүүх хурал өнгөрсөн сарын 18-нд хийгдэхээр зарлагдсан ч бас л хойшлогдсон.  Тухайн үед шүүгдэгчдийн өмгөөлөгчдийн зүгээс бас нэг гэрч болох Г.Энхцэцэгийг гэрчээр шүүхэд дуудах хүсэлт гаргасны улмаас хойшилсон.  Г.Энхцэцэг нь тухайн үед “Анод” банкинд нягтлан бодогчоор ажиллаж байсан юм.  Энэ удаагийн шүүх хурал энэ сарын 7-нд Байнзүрх дүүргийн шүүхэд болно.

2013-01-04        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Монгол орны 15 аймгийн 35 суманд өвөлжилт хүндэрч зудын байдалд оржээ. Нийт нутгийн 80 орчим хувьд цасан бүрхүүл тогтсон гэнэ. Их хэмжээний бэлчээр цастай хунгарласнаас гадна эрс хүйтэрч байна. өвөлжилт хүндэрсэн зарим сумдад малчидтайгаа холбоо тасарчээ.  Яаралтай тусламж туслалцаа үзүүлье гэхэд холбооны хэрэгсэл муутайгаас гадна олон суманд эмнэлгэ нь өөрийн гэх түргэн тусламжын тэрэг унаагүй аж. Мөн эм тарианы нөөц хомсдож эхэлжээ.  Нийтдээ 3000 гаруй малчин эмнэлгийн туслалцаа авч чадахгүй байдалд оржээ.

2013-01-04        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Интернэтийн аварга компаний Гүүглийн ерөнхий менежер Эрик Шмидтын Хойд Солонгост хийх бизнес аялалыг Америкийн төрийн департамент хоригложээ.  Шалтгаанаа “цагаа олоогүй айлчлал болох нь” хэмээн тайлбарлажээ.  Засаг захиргааныхан Эрик Шмидтыг аялалаа цуцалж дараа нь боломжтой таатай цаг ирэхээр хийхийг зөвлөсөн гэнэ.  Мөн ямар нэгэн улс төрийн өнгө аясгүй байх ёстой хэмээн албан ёсоор сануулжээ. Гэхдээ америкчууд хаалттай гэгдэх Хойд Солонгосыг тэр чигээр нь байлгах санаатай агаад интертэтийн магнатыг умардад ойртохыг нь дэмжээгүй аж.

2013-01-04        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Азийн хүчирхэг хоёр улс ахиад л муудалцаад эхэлжээ.  Гэхдээ энэ удаад газар нутаг, арал биш харин хамгийн өндөр настнаа тодруулах дээр маргалджээ.  Япончууд хавар 116 насны төрсөн өдрөө тэмдэглэх Зироэмона Кимураг дэлхийн хамгийн өндөр настан хэмээн зарлаж Гиннесийн номонд оруулахаар материалаа явуулж.  Тэгвэл Бээжин Лю Мейзинь гэдэг эмгэнийг хамгийн өндөр настан хэмээн зүтгэжээ. Япон хөгшнөөс тэрээр хамаагүй эгч агаад 1885 онд төрсөн тул 127 настай гэнэ.  Гэхдээ тухайн үедээ бичиг баримтаа авч чадаагүй тул үүнийг нь батлахад хэцүү байгаа аж.

2013-01-04        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Шүүхийн тухай багц хуулийн хэрэгжих хугацааг наашлуулахыг дэмжлээ.
Шүүхийн тухай багц хуулийн хэрэгжих хугацаа 2014 оны нэгдүгээр сарын 1 байсныг 2013 оны дөрөвдүгээр сарын 15 болгон наашлуулахыг УИХ-ын гишүүд дэмжив

2013-01-04        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Европын баян улсын нэг Германы хөгшчүүд Зүүн Европын орнуудын асрамжийн газар луу зүглэх болжээ.  Эмчилгээ сувилгаа хийлгэхдээ нутгаасаа өөр газар очих болж.  Учир нь энэ орны эмнэлгийн үйлчилгээний үнэ тариф гэрлийн хурдаар өсөж байгаа тул ийнхүү хямд газрыг зүглэхээс өөр аргагүй болсон гэнэ.  Ахмад настнуудад үйлчилдэг компаниуд хүртэл Зүүн Европын орнуудад асрамжийн газар бариад эхэлж.  Тэнд ядахдаа газрын үнэ хямдхан аж.   Өдгөө Унгарт 8 мянга, Чехэд 3 мянга Словакт 600 ахмад байгаа гэнэ.  Германы Эрүүл мэндийн яамны тооцоогоор өдөр тутмын зардлаа дийлэхээргүй бага тэтгэвэртэй 400 мянга гаруй ахмадууд тун хүнд нөхцөлд амьдарч байгаа аж. 

2013-01-04        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Хойд зүгийн ах дүүс маань одоо л нэг юм овгоо монгол маягаар бичиж нэрлэх эрхтэй болж..  Үндсэн хуулинда нэмэлт өөрчлөлт хийж байж оросуудаасаа зөвшөөрөл авч чаджээ.  Энэхүү нэмэлт өөрчлөлтийн дагуу Данзанов нь Данзан, Рэнчинов нь Рэнчин гэх мэтээр өөрчлөгдөж ядаж нэрнээсээ эхлээд жаахан монгол маягтай болох бололтой.  Буриадууд ийнхүү монголжиж байгаад оросууд цаанаа дургүй байгаа тул Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулах гэхэдэ нэлээд эсэргүүцсэн аж.

2013-01-03        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Манай улсад ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийтийн тээврийн хэрэгсэлээр үнэ төлбөргүй зорчдог.  Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын сайдын тушаалаар уг үнэмлэхний загвар хийцийг шинэчлэхээр болжээ.  Шинэчлэгдсэн үнэмлэхийг ирэх сарын 1-нээс олгож эхлэх гэнэ. Иймд уг үнэмлэхээр зорчдог ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд харьяа дүүргийнхээ Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэст очиж эхний удаад үнэ төлбөргүй авах эрхтэй.  Хэрвээ хаяж үрэгдүүлбэл торгууль төлөн шинийг зохих төлбөрийг нь өгөн авдаг аж.

2013-01-03        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын тоо бүртгэлийг энэ сарын 4-нөөс 21-ний хооронд зохион байгуулж явуулахаар болжээ. Уг ажлыг засаг захигааны анхан шатны нэгж болох хороон дээр төвлөрүүлэн явуулах аж.  Ингэхдээ иргэдэд хүндрэл чирэгдэл байгаатайгаар зохион байгуулалт, төлөвлөлтөө хийхийг нийслэлийн Засаг дарга сануулжээ.  Энэхүү тоо бүртгэлд 18-60 насны цэргийн үүрэгтэн болон бэлтгэл офицерууд харьяа хороондоо очиж бүртгүүлэх аж.

2013-01-03        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

“Ноншим” брэндийн гоймон хүний биед хорт хавдар үүсгэдэг бензопирин гэдэг бодис их хэмжээгээр агуулдаг хэмээн нилээдгүй шуугисан билээ. Энэ мэдээллийн дагуу Монгол улсын МХЕГ-аас “Ноншим” гоймонгоос дээж авч, БНХАУ-ын Шанхай хот дахь Швейцарь улсын хяналт баталгаажуулалт, шинжилгээний SGS компанийн Олон улсын сүлжээ лабораторид шинжлүүлэн,  шинжилгээний хариуг 2012 оны 12 дугаар сарын 5-ны өдөр авчээ. Уг шинжилгээгээр “Ноншим” гоймонгоос хүний биед хор учруулах бодис илрээгүй болох нь нотлогджээ. Хүмүүсийн дунд бий болоод байсан эргэлзээг арилгаж МХЕГ-аас уг шинжилгээний дүнг олон нийтэд албан ёсоор зарласан байна.  Иймээс “Ноншим” гоймонд эргэлзэх, айж болгоомжлох хэрэггүй аж.

2012-12-28        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

“Тетра пак” гурппын өв залгамжлагч болох Евы Разунгийн цогцосыг Лондонийн баячуудын хороолол дахь байрнаас олжээ.  Английн хамгийн баян эмэгтэйчүүдийн нэг тэрээр амь алдаад гурав хоносон байсныг шүүх эмнэлгийн шинжилгээгээр баталсан агаад нөхөр Ганс Раузинг нь хамт байсан гэнэ. Тэрбумтан эмэгтэйг хар тамхи хадгалж байгаа гэсэн мэдээлэл авсан цагдаагийнхан нэгжлэг хийх гэж очоод энэ явдалтай учирчээ.  Нөхөр нь сэтгэцийн гүн хямралд байсан тул эмнэлэгт хэвтүүлжээ. Ева Раузингийн үхлийн шалтгааныг одоогоор тогтоогоогүй байна.  Энэр нөхөр хоюулаа мансуурагчид байсан бөгөөд бүр хар тамхины эмчилгээнд явж байгаад танилцсан гэх цуу яриа ч байдаг аж.

2012-12-28        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Цагдаагий тусгай ажиллагааны үр дүнд Мароккагийн хар тамхины сүлжээг илрүүлэн 35 гишүүнийг баривчилан 11 тонн гашиш хураан авчээ.  “Несси” гэж нэрлэсэн энэ мөрдлөг 10 сар үргэлжилсэн аж.  Цагдаа нар хэд хэдэн мужид байрладаг хар тамхины мафийн нууц агуулахыг илрүүлж чаджээ. Эдгээр агуулахаас хориотой барааг нууцаар бүх Европ даяар тараадаг байж. Мөн хар мамхи тээвэрлэдэг нэг бүр нь 400 мянган еврогийн үнэтэй 2 ачааны тэрэг, холбооны 109 хэрэгсэл хураан авчээ.

2012-12-27        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Австрали бүсгүй Фиона Грехэм дэлхийн цорын ганц цагаан арьстан гейша байжээ.  Байсан гэхийн учир нь саяхан Японы Гейшагийн холбоо түүнийг хөөсөн тул цаашид мэргэжлээрээ ажиллах ямар боломжгүй болж.  Арьс өнгөний үзлийн улмаас олон жил түүнийг гадуурхаж ирсэн агаад ахмад гейшагийн зөвлөгөөг хүндэтгэн дагаагүй шалтгаанаар хасжээ.  Гэхдээ гол шалтгаан нь Фиона өөрийн гэсэн буудал нээх төлөвлөгөөтэй байсанд цагаан арьстныг давруулахгүй гээд хөөсөн бололтой. Фиона хар багаасаа л гейша болохыг хүсдэг байж.  2007 онд бүтэн жилийн сургуулилатын дараа анх удаа тайзнаа гарчээ.  Тэрээр Саюки буюу “аз жаргал бэлэглэгч “нэрээр Токио хотын Асакуса дүүргийн гейшагийн буудалд ажилладаг байжээ.

2012-12-27        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Хятадын Хэбэй мужид санаатайгаар бөөнөөрөө явж байсан сургуулийн хүүхэд мотоциклээр дайрсан хэрэг гарчээ. Инь Тэцунь хэмээх эр хичээлээсээ тарж явсан хүүхдүүд рүү хар хурдаараа дайрч орон 23 хүүхэд хүнд хөнгөн гэмтээжээ.  Тэднээс 13 нь тун хүнд байгаа гэнэ. Үүний дараа мотоциклээ галдан шатаажээ.  Цагдаагийн газрын мэдэгдэж байгаагаар хэрэгтний охин нь жилийн өмнө бусдад алуулсан агаад шүүх гэмт этгээдүүдэд хэтэрхий хөнгөн ял оноосонд өширхсөн гэнэ.

2012-12-26        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Энэ жилийн зул сарын бэлэгний жагсаалтыг “айрад”, “айфон” биш харин бууны сум тэргүүлж байгааг судалгаа харуулжээ.  Галт зэвсгийн дэлгүүрийн эздийн баталж байгаагаар гурван жил зардаг хэмжээний сумыг зөвхөн энэ зул сарын өдрүүдэд борлуулчихсан гэнэ.  Сумнаас гадна гар буу, хагас автомат буу их гүйлгээтэй байгаа аж. Энэ нь аллага гаарсанаас америкчууд айж байгаатай холбоотойгоос гадна удахгүй галт зэвсэг худалдаалахыг хориглож магадгүй хэмээн болгоомжилсон иргэд их хэмжээгээр буу сум худалдан авч нөөцлөх болжээ.

2012-12-26        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Төрийн думд Коммунист намаас сонгогдсон депутат Константин Ширшов хамтрагчидынхаа хамт  гишүүний суудлыг нэгэн бизнесмэнд 7.5 сая еврогоор зарахаар оролдсон нь илэрч баривчдагджээ.  Энэ нь явдал өнгөрсөн оны сонгуулиар болсон гэнэ. Ширшовын хамтрагчид тэрхүү бизнесмэний толгойг эргүүлээд урьдчилгаа болох 66 сая рубль салгаад авчихаж. 

2012-12-26        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

МХЕГ-ын даргаар очих нь гэсэн МАХН-ын Ч.Чимидсүрэн бүр дүрдээ орчихжээ.  Шадар сайдыг дагалдаж яваа тэрээр Булган, Эрдэнэтийн МХГ-ынхантай уулзалт хийж цаадуул нь манай дарга болох хүн хэмээн хөл алджээ.  Одоохондоо МАХН-ын нарийн бичиг байгаа хүн ингэж төрийн байгууллагын ажилтнуудтай тусгай уулзалт хийж болдог л юм байх даа.  Тэрээр МХЕГ-ыг татан буулгана гэсэн Ерөнхий сайдын үгийг буруу гэж зад шүүмжилжээ.  “Ямар ч нөхцөлд татан буулгахгүй, харин болосронгуй болгох тал дээр анхаарна” гэсэн нь ажлаа алдах нь хэмээн эмээсэн хүмүүст таатай сонсогдоо биз.  Энэ нөгөө талаар намайг дэмжвэл байгууллага татан буугдахгүй, та нар ч ажлаа алдахгүй гэсэнтэй агаар нэгэн буужээ.

2012-12-26        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Хатуу хуультай Австри улс лалын шажинт дүрвэгчидэд нэгэн хатуу шаардлага тавьжээ.  Хэрвээ манай улсын харьяат болсныхаа дараа лалын хамгийн хатуу дэг жаяг болох шариатын хуулийнхаа дагуу амьдарна гэвэл тийм хүмүүст байнга оршин суух эрх өгөхгүй хэмээн мэдэгджээ.  Батлан хамгаалахын сайд нь бүр ч хатуу байдлаар үүнийгээ илэрхийлсэн нь лалын шажинтнуудын зэвүүцлийг төрүүлсэн гэнэ.  Тэрээр телевизээр “ манайх бол христийн ёс үнэт зүйлд тулгуурласан улс, манайд амьдарна гэвэл манай ёсыг л дага, хэрвээ чадахгүй гэж байвал зайлцгаа” хэмэээсэн нь шуугиан тарьжээ.

2012-12-25        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Нэрт хөлбөмбөгчний дүү Энох Балотеллийг цагдаа нар  нэгэн шөний клубын дэргэд гутал хувцасгүй нүцгэн байхад нь олжээ.  Тэрээр эсэргүүцэл үзүүлж нэгэн цагдааг гэмтээсэн төдийгүй албаны машины цонхыг хагалсан гэнэ.  Шүүхэд тэрээр болсон бүхнийг үгүйсгэн харин ч цагдаа нарт зодуулсан хэмээн мэлзжээ.  Энэ нь түүний ахын занг санагдуулсан гэнэ.  Марио басл байнга хэл аманд холбогдон дандаа бусдыг буруутгадаг зангаараа алдартай аж.

2012-12-25        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Сүүлийн үед Америкт мэс заслын эмч нартай холбоотой гомдол эрс өсжээ. Судалгаагаар 7 хоног тутам 40өвчтөний биед мэс засалчид маарь боолт, мэс заслын багаж гэх “шалихгүй” зүйлээ мартдаг гэнэ.  Мөн долоо хоног бүр мэс заслын хорь орчим алдаа бүртгэгддэг аж.  Энэ нь буруу эрхтэн юм уу эрүүл гар хөлийг нь андуураад тайрсан  тохиолдол байдаг аж.  Энэ доод тал нь арван хүн эрүүл гараа юм уу хөлөө тайруулсан гэсэн үг аж.  Сүүлийн хорин жилийн судалгаагаар иймэрхүү төрлийн 80 мянган алдаа гарч эмнэлгийн байгууллага 1.5 тэрбум долларын нөхөн төлбөр төлжээ

2012-12-25        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

-“МАЛЧНЫ ХОРШОО-ШИНЭ БОДЛОГО” УЛСЫН ЗӨВЛӨГӨӨН боллоо-              

Шинэчлэлийн Засгийн газраас хоршоог дэмжих чиглэлээр анхааран тодорхой ажлуудыг хийж эхлээд байгаа. НҮБ-аас 2012 оныг “Олон улсын хоршооллын жил” болгон зарласан, Засгийн газраас энэ онд “Хөдөөг хоршоолох аян”-ыг санаачлан тодорхой зорилтуудыг дэвшүүлэн хэрэгжүүлж байгаатай холбогдуулан “Малчдын хоршоо-шинэ бодлого” зөвлөгөөн өчигдөр Төрийн ордонд боллоо.

2012-12-24        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Хасах 40 хэм хүртэл хүйтэрч байгаа Оросд халаалт дулаан доголдсоноос олон хот тосгон хөлдөж эхэлжээ.  Хаалгаа барьсан цэцэрлэг сургуулийн тоо ч явж өгсөн гэнэ. Сибирийн Порожинск хэмээх жижиг хотын дарга эмэгтэйг халаалт тасалнаас болоод бухимдсан оршин суугч ажил дээр нь алхаар цохисоор байгаад хөнөөсөн хэрэг гарчээ.  Хотын бүх шугам хоолой таг хөлдөж хүмүүс халаалтгүй долоо хоноод тэсвэр нь барагджээ.  Бүгд дулааны улиралд

2012-12-24        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

ХКН авлигалтай тэмцэх ажлынхаа хүрээнд Ардын чөлөөлөх армийн дээд тушаалын генерал офицеруудыг шинэ жилийг даруухан тэмдэглэхийг тушаажээ. үүнээс хойш өргөн хүрээтэй зохион байгуулдаг байсан хүлээн авалт, дайллага тэр чигээрээ баяртай болж байгаа аж.  Урьд нь энэ баяраар цэргийнхэн сайн гэгч нь ууж наргиж аюдаг байж. Мөн бусдаас өндөр үнэтэй бэлэг сэлт авахыг хориглож.  Бүр баярын үеэр дэлгүүр хоршоогоор явж ард түмний нүдэн дээр үнэтэй бараа таваар худалдан авах нь зүй зохисгүй хэрэг хэмээн Цэргийн төв хороо нь тушаал гаргажээ.

2012-12-24        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Москвад томчуудын үйлчлүүлдэг их дэлгүүрээс өнөдр үнэтэй тариур хулгайлаад газар дээрээ баригдсан залуу өвөрмөц аргаар бие хамгаалан цагдаа нарын довтолгооныг гурван цаг гаруй “няцаажээ”.  Тэрээр халааснаасаа тариур гарган “би ДОХ-ын халдвартай, ойртсон хүн болгоныг энүүгээр хатгана” хэмээн сүрдүүлсэнд хамгаалагчид хулчийж цагдаа дууджээ.  Гэсэн ч цагдаа нарч гэсэн ДОХ-ын халдвар авахыг хүссэнгүй.  Мань залууг “панаалдах”

2012-12-24        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Амьтад ичээнээс гарахыг монголчууд газар хөдлөхийн цондон гэцгээдэг. Гэвч манай орны хэсэг газар тарвага ичээнээсээ гарсан талаар иргэд мэдээлж байгаа.
Харин албаныхан ийм зүйл болохгүй гэдгийг хэллээ. Тодруулбал Онцгой байдлын Ерөнхий газрын олон нийттэй харилцах хэлтсийн байцаагч Б.Дуламсүрэн “Газар хөдлөнө гэсэн мэдээлэл байхгүй. Үнэхээр газар хөдлөнө гэсэн бол манайд мэдээлэл нь ирэх ёстой.
Иргэдийг газар хөдлөнө гэсэн мэдээллийг хаанаас авсаныг нь мэдэхгүй байна. Хэрэв үнэхээр газар хөдлөх байсан бол Одон орон судлалын хүрээлэнгээс судлаад мэдэгдэнэ. Тэгэхлээр газар хөдлөнө гэдэг ташаа мэдээлэл гэсэн үг” гэсэн байна.

2012-12-21        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Америкийн Ньтаун хотод олон хүүхэд буудсан сэтгэцийн өвчтэй Адам Ланза аллага үйлдэхээсээ хоёр хоногийн өмнө 4chan гэдэг веб-сайтад өөрийн төлөвлөгөө зорилгынхоо тухай мэдээлэл тавьсан нь илэрчээ. “Би энэ бүх явдлыг ирэх 5 адхь өдөр дуусгана, тэр үед бүх улс орноороо миний тухай мэдэх болно, өглөөний мэдээг сайн үзээрэй” гэсэн өгүүлбэр тавьсан байжээ. Доор нь 1999 онд “Колумбайн” гэдэг сургуульд алллага үйлдээд цагдаа нартай буудалцах үедээ алуулсан Эрик Харрис, Дилан Клеболд нарын цогцосны зургийг тавьсан аж. Мөн мэдээлэл оруулагчийн хаягт “Коннектикут” гэж бичиж үлдээжээ.  Гайхалтай нь сайтын зарим хэрэглэгчид алуурчинд амжилт хүсэж, хэзээ хаана хийхийг нь асууж лавласан байсан гэнэ.

2012-12-20        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Афин хотын захын нэгэн дүүргийн оршин суугчид гудамжинд болсон жинхэнэ америк кинонд гардаг дээрмийн гэрч болжээ. Автомат болон сүхээр зэвсэглэсэн дөрвөн дээрэмчин гэгээн цагаан өдөр машинаараа нефть цэвэрлэгч компаний байрны хашааг дайран орж айлган сүрлүүлээд 115 мянган еврог цүнхлэн гарчээ.  Дуудлагаар яаран ирсэн цагдаа нараас машинаараа зугтаахдаа яг л кинон дээр гардаг ширүүн буудалцсан аж.  Дээрэмчид тусгал сайтай автоматаараа хөөж яваа цагдаагийн хэдэн машиныг шүүрэн шанага болгож тавьжээ.  Азаар цагдаа нар ердөө л шархадсан аж.  Ингээд араас нь хөөх өөр зоригтой цагдаа гараагүй тул дээрэмчид цаашаа чөлөөтөй зугтан машинаа нэгэн мухар гудамжинд хаяад ор сураггүй алга болсон гэнэ.

2012-12-20        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Насанд хүрээгүй өргөмөл хүүгээ “бэлгийн харьцаанд уруу татсан хэргээр” 57 настай англи эмэгтэй цагдаад баривчлагджээ. Жейн Ричес хоёрдахь гэрлэлтээрээ армийн офицертэй суусан агаад тэр үед өргөмөл хүү нь 15-тай байжээ.  Англид 16-гаас дош насныхантай бэлгийн харьцаанд орохыг гэмт хэрэг гэж үздэг хуульай аж. Цагдаад өгсөн мэдүүлэгтээ

2012-12-20        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Хятадын Хэнань мужид сэтгэцийн өвчтэй хүн сургуулийн сурагчдад халдан олноор нь хутгалсан хэрэг гарчээ.  Дэлхий сөнөх гэж итгэсэн тэрээр бусдыг золонгоос ангижруулахын тулд ийм хэрэг үйлдсэнээ мэдүүлсэн гэнэ.  Энэ сарын 14-нд тэрээр Синянь хотын бага сругуульд нэвтрэн тааралдсан хүүхэд бүрийг хутгалж гарчээ.  Азаар мэдрэл муутай эр хөнгөн хутгалж толгой, гартаа шарх авсан хүүхдүүд гайгүй өнгөрсөн гэнэ.  Дараа нь багш нарын өрөөнд орж нэгэн ахимаг багшийг шархдуулаад байхад нь цагдаа нар амжиж баривчилжээ. 

2012-12-19        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Саяхан Коннектикут мужид гарсан аймшигт аллага Америкийг цочроосон. Энэ явдал янз бүрийн үр дагавар дагуулжээ. Юта мужийн 11 настай нэгэн хүү хичээлдээ жинхэнэ гар бууг сумтай нь цүнхэлж ирээд бөөн үймээн үүсгэжээ.  Хүүг зэвсэгтэй явааг ангийнхан нь багшдаа сандран дуулгаж.  Цагдаагийнхан ирэхэд өнөөх хүү бие хамгаалах зорилгоор аавынхаа бууг авчирсанаа мэдүүлсэн гэнэ.  Хэрвээ Нютаун хотын алуурчин шиг нөхөд халдвал буугаараа өөрийгөө болон ангийнхнаа хамгаалах санаатай байсан аж.

2012-12-19        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Замын цагдаагийнхан ч хоорондоо мөргөлддөг

2012-12-18        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Элизабет Рудавски гэдэг эмэгтэй түрэмгий нөхрөөсөө бие хамгаалах зорилгоор аминд нь хүрсэн гэж мэдүүлсэн ч мөрдлөгийн явцад өөр сэдэлттэй байсан нь нотлогджээ. Тэрээр Анжело Хеддигтонтой гэр бүл болоод дөрвөн сар ч бололгүй ийм эмгэнэлт явдалд хүрчээ.  Шинэхэн хосын амьдрал анхнаасаа л хэрүүл маргаан, зодоон цохионоор эхэлж. Бүр хуримын шөнө нөхөр нь эхнэрийнхээ нүдийг хөх няц болгож байжээ. Элизабет нөхрөө “трансвитт” гэдгийг нь мэдээгүй аж.  Нөхөр нь өмнөх найз бүсгүй нь хардаад бэлэг эрхтнийг нь огтолсон тул шинээр “оёуулсан” гэж тайлбарлажээ.  Гэсэн хэдий ч эхнэр нь түүнийг эмэгтэй байх гэж сэжиглэдэг байсан агаад нэгэн удаагийн хэрүүл нь зодоон болон даамжирах үед нөхрөө хутгалан хөнөөжээ.

2012-12-18        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Дэлхийн хамгийн өндөр эмэгтэй болох Яо Дефэн 40 настайдаа нас баржээ.  Түүний өндөр нь нас барахдаа 2.36 см байсныг албан ёсоор тэмдэглэжээ.  Ойр дотныхон нь түүнийг багадаа жилд дунджаар 5-6 см өсдөг байсан гэжээ.  Гэхдээ эмч нар хэт өсөдтийг тархины онцгой нэгэн гэмтлийн нөлөөнөөс болсон хэмээн тайлбарладаг аж.

2012-12-17        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Дэлхийн томоохон компанийг удирдсан захирал, ерөнхий менежерззд ажлаа өгөхдөө их хэмжээний тэтгэлэг нэхдэг болжээ. Хамгийн их мөнгийг “Женерал Элекрик” компаний Жон дэлч салгаж чаджээ.  Тэрээр компанийг хорин жил удирдаад халагдахдаа 417 сая долларын тэтгэлэг гаргуулж авсан гэнэ.  Тэгвэл Оросын захирлуудын нэхэж байгаа мөнгө олонийтийн дургүйцлийг төрүүлэх болж.  Хөнгөн цагааны аварга компани болох “Норникэль”-ийн гүйцэтгэх захирал Стржалковский ажлаа өгөхдөө ТУЗ-ээсээ 100 сая доллар нэхжээ.  Нэлээд хэл ам хийсний эцэст ажлаа өгмөгц 50 саяыг аваад үлдсэнийг нь хоёр жилийн дотор авахаар гэрээ байгуулж байж сая нэг юм тамгаа өгчээ.

2012-12-17        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Америкийн Коннекутт мужид болсон аймшигт аллага дэлхий нийтийг цочроосон. Алуурчин Адам Лант эхлээд ээжээ гэртээ хөнөөгөөд дараа нь ойролцоохь сургууль руу очин 20 хүүхэд  7 хүнийг буудан хороожээ. Дараа нь амиа хороосон аж.  Бас нэгэн эмгнэлтэй зүйл гэвэл хүүгийн гарт амиа алдсан 52 настай Нэнси Ланца өөрөө хүүгээ буу буудахыг зааж өгчээ. Нөхрөөсөө салсаны дараа тэрээр хүүгээ өөртөө авчээ Ньютаун дахь том эзэмшилдээ амьдрах болж.  Аюулгүй байдлаа бодоод гар буу худалдаж авсан агаад дараа нь ахин дөрвөн буу эзэмших болж.  Ээж нь хүүдээ анх буугаар буудахыг зааж сургасан гэнэ. Тэр нь эргээд гай болж хүү нь аллага үйлджээ.

2012-12-17        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Урд гүрэн бүх монголчуудыг нэгтгээд өөрийн харьяандаа авна гэж зүтгэдэг бол оросууд  ч мөн адил гэнэ.  Оросын Засгийн газраас баталсан “Бүх буриадуудыг Путины удирдлага дор нэгтгэх”  төлөвлөгөө нь дампуурчээ.  Монгол, Хятадад амьдардаг буриадуудыг нүүлгэн авчирах гол зорилготой ажиллагаа нь төрийн бодлогын хэмжээнд хэрэгжиж

2012-12-17        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Өчигдөр Коннектикут муж улсын Ньютаун хотхоны бага сургуульд эмгэнэлт явдал болж, 28 хүн, түүний дотор 20 хүүхэд буудуулж алагдсан аймшигт хэрэг гарлаа. АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама энэхүү аймшигт үйл явдалтай холбогдуулан тус оронд дөрвөн өдрийн гашуудал зарлажээ.

2012-12-16        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Английн Ланкастэр гүнлэгт болсон Зул сарын баярын үдэшлэг дээр 46 настай банкны ажилтан “Ганнам стайль” бүжиглэж байгаад зүрх хаагдаж нас баржээ. Эмнэлгийн шинжилгээгээр хэт их ачааллын улмаас зүрхний үйл ажиллагаа нь доголдсоны улмаас нас барсан гэсэн дүгнэлт гарчээ.  Үдэшлэгт байсан хүмүүсийн ярьж байгаагаар “Ганнам стайль” бүжгийг хэтэрхий сэтгэл хөөрөлтэй цовхчин бүжиглэж байснаа гэнэт унаад өгсөн гэнэ.

2012-12-14        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Нэгдсэн улс нефть олборлолтоороо Саудын Арави, Оросын дараа орох хэмжээнд тун удахгүй очих гэнэ.  Энэ онд өнгөрсөн 150 жилийн түүхэн дэх хамгийн их нефть олборлолт тэмдэгджээ.  2012 онд хоногт 750 мянган баррель олборлосон нь 1859 оноос хойшхи хамгийн өндөр үзүүлэлт аж.  Энэ хандлагаар бол ирэх онд америкчууд импортлосноосоо илүү эрчим хүчнийг экспортлох тооцоо гарчээ. 2030 он гэхэд дэлхийн хамгийн том нефть олборлогч болох зорилт тавьсан америкчууд нь Оросын айдсыг төрүүлээд эхэлжээ.  Нефтийн үнээс хамааралтай амьдардаг оросуудын  бас нэгэн том өрсөлдөгч гарч ирэх нь ирээдүйд үнэ унах аюул дагуулж мэдэх юм.  Нэг баррелийн үнэ 100 доллароос доош унавал Оросын эдийн засаг тэр чигээрээ муудаж эхэлдэг гэнэ.

2012-12-14        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Хэрвээ дараа жил үр хүүхэдтэй болох гэж байгаа бол хаана өсгөвөл хамгийн тохирожтой болохыг судлаачид гаргажээ.  Үүний тулд улс төр эдийн засаг болон хүний хөгжлийн хүчин зүйлсийг шалгуур болон авч үзжээ.  Хорвоод төрсөн шинэ хүн хамгийн аюулгүй, эрүүл чийрэг, таатай өсөж торних газар бол Швейцарь гэнэ. Түүний араас Австрали, Швед, Дани, Норвеги болон Азиас Сингапур оржээ. Хорин жилийн өмнө жагсаалтыг тэргүүлж байсан Америк 16-т бичигджээ. Энэхүү жагсаалтыг эхний топ-80 орны хэмжээнд гаргадаг агаад Орос, Нигер, Кени зэрэг сонин орон багтчихаад байхад манайх бас л байдаггүй. 

2012-12-14        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Английн Кент мужийн цагдаагийн газарт хачирхалтай дуудлага иржээ.  75 настай эмгэн хөршийнхөө муурийг эд зүйлийг хулгайд сэрдэн цагдаад ханджээ.  Пэббл гэдэг муур шөнө нь галын өрөөнд нь сэм орж ширээн дээр байсан тахианы махыг хулгайлснаас гадна өөрийнх нь муурыг олондоо “хүчирхийлсэн” гэж гомдолложээ.  Цагдаа нар гомдлыг барагдуулах гэсэн биш “сэжигтний” эздэд загнуулаад авчээ.  “Улс орон даяар өчнөөн хулгай дээрэм гарч байхад та нар иймхэн юмаар хөөцөлдөөд явж байдаг” хэмээн шүүмжлүүлсэн гэнэ.

2012-12-14        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

 Хэзээ мөдгүй дайтахдаа тулаад байгаа Израйль Америкаас 10 мянган бөмбөг авахаар захиалга өгчээ.  Энэ гэрээний дүн 640 сая долларт хүрч байгаа тул Барак Обамо нэн даруй Конгрессоор батлуулахаар хүчилж байгаа гэнэ. америкчууд нэн даруй гэрээ байгуулжээ. Хэрвээ арабуудтай дайтаж эхэлбэл зэвсэгт хүчин нь 14 хоногт 1.5 мянган пуужин, бөмбөг зарлагадна гэсэн тооцоог жүүдүүд гаргажээ.

2012-12-14        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Хатан хааны тэнгисийн цэргийн хүчний офицер Эдвард Деванн Оросын тагнуулын хэрэгт буруутгагдан 7 жилийн ял авчээ. Тэрээр Английн атомын шумбагч хөлгийн тухай нууц мэдээллийг Оросын тусгай албаны төлөөлөгчдөд дамжуулж байгаад

2012-12-14        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Америкийн тагнуулын албаны судлаачид 2030 он хүртэл тандалт судалгаагаа боловсруулан гаргаж улсынхаа удирдагчидад танилцуулсан гэнэ. “2030 он хүртэлх дэлхийн хөгжлийн ерөнхий чиг хандлага” гэсэн энэ илтгэлд Ази, Европ болон Орос Хятадын тухай дүн шинжилгээ орсон аж.  Оросын тухайд хөгжлийн хурдац нь мэдэгдэхүйцээр

2012-12-13        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Янз бүрийн шоу дэлхийгээр нэг байдаг ч Хятадын нэгэн шоу олны сонирхолыг татдаг болжээ.  Энэ шоу нь “Үхлийн өмнөх ярилцлага” гэсэн нэртэй бөгөөд цаазын ял авсан ялтанууд оролцдогоороо онцлог гэнэ. Зөвхөн Хятадад л гэхэд 40 сая хүн үздэг гэсэн судалгаа гарсан бөгөөд хөтлөгч Юи Дин нь богино хугацаанд нэрд гарсан аж. 

2012-12-13        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Эдийн засаг нь хүнд байгаа энэ орны төрийн албан хаагчид давуу эрх, тансаг хэрэглээнээсээ татгалзахыг хүсэхгүй байна.  Парламентийн гишүүдийн гэр бүл л гэхэд таксинд тусгай карт үзүүлэн дараа тооцоогоор зорчдог хэвээрээ гэнэ.  Үүнээс болж таксины жолоочид хамгийн хохирч байгаа аж.  Хамгийн их орлого олдог шөнө л гэхэд баар цэнгээний газар хаагдах үеэр баахан залуучууд тусгай картаар үйлчлүүлдэг агаад тэд парламентийн гишүүдийн хүүхдүүд гэнэ.  Учир нь тусгай картаар үйлчилсэн жолооч нар дараа нь мөнгөө олж авах гэж бөөн юм болдог аж.  Испаний парламентийн гишүүд жилд унааны мөнгө гэж 3 мянган евро авдаг.

2012-12-13        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Засгийн газрынхаа эсрэг олон сар тулалдаж байгаа Сирийн босогчид зэр зэвсгийн гачаалд оржээ.  Арга ядахдаа чавхаар бөмбөг чулууддаг болж.

2012-12-13        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Канадын Эббосфорд хотын цагдаа нар гангстер болон дээрэмчид, гэмт хэрэгтнүүдэд шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлж ил захидал илгээжээ.  Ил захидлын голд Санта Клаусын дээл өмссөн хотын цагдаагийн хэлтсийн дарга буу барин зогсох агаад “Амьдралаа өөрчлөхийн тулд сонголт хийх хэрэгтэй.  Одоо ч оройтоогүй агаад 2013 онд гэр бүл чинь аз жаргалтай байя гэвэл өөрчлөлт хийгээрэй” гэсэн бичигтэй аж.  канадын энэ хот нь хүн амины болон хүнд төрлийн гэмт хэргийн гаралтаараа улсдаа тэргүүлдэг гэнэ.

2012-12-13        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Америкийн боловсролын яамнаас хар тамхичдын зурагтай ном хэвлүүлэн дунд сургуулиудад тараажээ.  Түүнд хар тамхи татахаас өмнөх болон татсаны дараахь зургийн нь оруулсан гэнэ.  Энэ нь өсвөр насныханд хар тамхи татвал бие эрхтэн нь ямар аймшигтай болдгийг ойлгуулснаар мансуурлаас зайлуулж чадна гэж үзжээ.

2012-12-12        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Хойд хөршид аж ахуй эрхлэх нь амь дүйсэн хэрэг болжээ.  Бараг 14 мянга гаруй бизнесмэн шоронд хоригдож байгаагаас 9 мянга нь залилангийн хэргээр ял эдэлж байгаа гэнэ.  Мөн 5 мянга 200 гаруй аж ахуй эрхлэгч урьдчилсан мөрдөн байцаалтын шатанд байцаагдаж байгаа аж. Энэ нь заль мэх хэрэглэхгүй л бол аж ахуйн үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжгүй болсных гэсэн судалгааны дүнг баталжээ.  Ял авсан нэгэн компаний захирлын хэлснээр Орост бизнес эрхлэгч нь бүх хүнд өртэй явдаг аж. Татварын байцаагч, хяналтын албаас гадна, тухайн дүүргийнхээ шүүх, цагдаа, прокурор хүртэл мөнгө төлөх шаардлагатай болдог.  Дээр нь эрүүгийнхэн бас татвараа нэхдэг гэнэ.  

2012-12-11        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Вьетнамын махны зах

Монгол улсын мал сүргийг эрүүлжүүлэх, гоц халдварт шүлхийтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг цаг алдалгүй хэрэгжүүлэх, мал эмнэлгийн албыг бэхжүүлэх зорилгоор ОХУ-ын Засгийн газраас 375,0 сая рублийн өртөг бүхий буцалтгүй туслалцаа үзүүлэхээр 2010 оны сүүлчээр шийдвэрлэсэн юм.
Энэ тусламжийн хүрээ

2012-12-11        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Лалын хатуу журамд баригдсан Иракийн шүүх эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах тал дээр урагшаа ахиж чаджээ.  Өмнө нь гэрлэхээсээ өмнө охин биеээ алдсан эмэгтэйг хадмын тал нь өөрийн дураар шийтгэх эрхтэй байсаныг саяхан цуцалжээ.  Ихэнх тохиолдолд нөхөр нь “бузар” эхнэрийнхээ амийг хөнөөдөг байсан гэнэ.  Тэгвэл өдгөө энэ бүх хэргийг шүүхийн шугмаар шийдэхээр болжээ.  Хэрвээ анхны шөнө эхнэр нь онгон бус байсан гэвэл нөхөр шүүхэд гомдол гаргаж шинжилгээ хийлгэх гэнэ.  Хэрвээ батлагдвал нөхрийн талын бүх бэлгийг буцаан өгөхөөс гадна хуримын зардлыг нөхөн төлөхөөр шинэ журманд заажээ.

2012-12-10        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Ийм ер бусын шийдвэрийг Огайо мужийн Кливленд хотын шүүх гаргажээ.  32 настай Шена Хардин нэгдүгээр эгнээгээр явж байсан сургуулийн автобусыг гүйцэж түрүүлэхээр шахсаныхаа төлөө “зөвхөн тэнэг л сургуулийн автобусыг шахдаг” гэсэн бичигтэй пайз барин зам дээр нэг цаг зогссон гэнэ.  Үүнээс гадна 250 доллароор торгуулж эрхээ нэг сар хасуулжээ.

2012-12-10        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Гадаад хүнтэй сууж баруунд амьдрах гэсэн орос хүүхнүүд ихэнхдээ хууртагдаад дуусдаг аж.  Оросдоо амьдрахаас залхсан Надежда гэдэг бүсгүй интериетээр Израйлийн армийн офицертэй танилцжээ.  Байнга харилцсаар улам дотно болж нэг өдөр өнөө офицер нь орос бүсгүйтэй ханилахын тулд цэргээсээ халагдаж байгаагаа мэдэгдэж.  Бүр тусгай ангийн

2012-12-10        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Зүүн Европын орнуудаас Украйн жинхэнэ секс жуулчлал цэцэглэсэн орон болон хувирчээ.  Баруунаас болон лалын орнуудаас хүртэл үзэсгэлэнт боловч хямд үэнэтэй бүсгүйчүүдтэй нь цэнгэх гэсэн жуулчид тасралтгүй хөвөх болж.  Харин үүнд нь дургүйцсэн үндсэрхэг үзэлтнүүд нь хариу арга хэмжээ аваад эхэлжээ.  Саяхан Киев хотын гудамжаар хэмх балбуулсан турк эр хүзүүндээ пайз зүүгээд алхан олны бахыг хангажээ.  Тэрээр нутгийн бүсгүйчүүдээр зугаагаа гаргах гэсэн секс-жуулчин байж таарчээ.  Ийм маягийн жуулчид Туркээс их ирдэг гэнэ.  Үндсэрхэг үзэлтнүүд тэд нарыг хэмх балбаад пайз зүүлгэн хотоор хэсүүлж “арга хэмжээ” авдаг аж. Заримыг нь нүцгэлээд хотын захад хаячихдаг гэнэ. 

2012-12-10        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Монголын “Ганнам стайл” бол Зайсан болоод байгаа.  Хамгийн үнэтэй, хамгийн аюулгүй гээд л Монголын баячууд Зайсанд байр авах болжээ.  Тэд гэр хорооллыхныг утаа униартайгаар дууддаг ч хотын агаарын бохирдлоос хамгийн хамгийн их хорддог нь Зайсангийн баячууд гэнэ.  Улаанбаатарын салхи хойноосоо баруунтаа чиглэж явдаг. 

2012-12-07        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Эдийн засаг нь сайнгүй байгаа Беларусь улсын Ерөнхийлөгч А.Лукашенко хэт өндөр үнэтэй машин албандаа унаад олон нийтийн шүүмжлэлд өртжээ.  Төрийн тэргүүний хөлөглөсөн тас хар өнгийн “Майбах57/62” тансаг унаа олны нүдэнд шууд тусжээ.  Энэ загвар нь 432 мянган еврогийн үнэтэй аж.  Улс орны эдийн тааруу, ард иргэдийн амьжиргаа муу байхад төрийн тэргүүн нь ийнхүү тэнгэр баганадсан үнэтэй машин унааж байгаад ард иргэд нь ихэд дургүйцжээ.

2012-12-06        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Өвөлтэй зэрэгцэн манайд галын дуудлага нэмэгддэг. Саяхан хэд хэдэн гарааш галд автаж, 16 айлын нийтийн байр шатаж, 30 гаруй оюутнууд орох оронгүй болсон бол Нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр буюу “Асса” циркийн дэргэд байх Орос гуравдугаар сургууль яг одоо шатаж байна. Түймэр хэрхэн гарсан талаар утсаар тодруулахад цахилгааны гэмтлээс үүдэлтэй гэхээс өөр хариу өгсөнгүй. Галын шалтгааныг тун удахгүй эргэн мэдээлэх болно.

2012-12-06        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Шүүхийн шийдвэрт дургүйцсэн иргэд хүчээр шийдвэрийг нь өөрчлүүлсэн хэрэг Киргизид гарчээ. Аль-Букинскийн дүүргийн иргэд нутгийнх нь оршин суугчийг зодсон гадны хүнийг цагаатгасан шүүхийн шийдвэрт дургүйцэн үймээн дэгдээжээ.  УуШүүхийн шийдвэрт дургүйцсэн иргэд хүчээр шийдвэрийг нь өөрчлүүлсэн хэрэг Киргизид гарчээ. Аль-Букинскийн дүүргийн иргэд нутгийнх нь оршин суугчийг зодсон гадны хүнийг цагаатгасан шүүхийн шийдвэрт дургүйцэн үймээн дэгдээжээ.  Уурссан хүмүүс шүүгч, прокурор хоёрыг гудамжинд чирэн гаргаад хэмх балбасанд цаадуул нь шийдвэрээ өөрчлөхөөр ам тангараг өгч байж амь мултарчээ.  Үймээн дорхноо газар авч төр захиргааны байр луу халдан шил цонхыг нь хага цохисон гэнэ.  Төрийн албан хаагчдын биед халдсан хүмүүст эрүү үүсгэсэн ч Аль-Букинский дүүргийнхэн нутаг нэгтнээ хамгаалаад баривчлуулаагүй аж. рссан

2012-12-06        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Ариун сум дуган ийм замаар орлого олдог байсан Оросын сүсэгтнүүдийг гайхшруулжээ. Москвагийн Большая лубянкад байдаг Ставропигальны хэмэх хийд хажуудаа нууц янхны газар ажиллуулан сүмийн жасаа арвижуулдаг нь илэрчээ.  Янхны газар нь долоон өрөөтэй агаад цагийн 1750 рубвийн ханштай байжээ.  Зарим тоихолдолд ойролцоо орших зочид буудалд бүсгүйчүүд нь дуудлагаар “ажилладаг” байсан гэнэ.  Ингэж явахдаа хоёр нь цагдаад баригдаад хамаг үнэнээ чалчиж орхижээ.  Хийдэд хүчнийхэн ирэн нэгжлэг хийж нууц өрөөг нь олж.  Бас төрөл бүрийн секс хэрэгсэл, хиймэл эрхтэн, олон тооны эротик порно сэтгүүл сд олдож бүр шившигээ дэлгэсэн гэнэ.

2012-12-06        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Ирландийн регбийн шигшээ багийн авъяаслагч тоглогч азгүй тохиолдлоор амиа алджээ.  Түүнтэй хамт эцэг, ах хоер нь бурхан болжээ. Харамсалтай

2012-12-06        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Дэлхийн хүчирхэг гүрний арми олон оронд бэлээхэн загвар болсоор иржээ.  Манайхан л гэхэд жагсаалтын зогсолтыг нь шуудхан хуулсан.  Америкчуудын дуурайн эрхэм хошуучаа” гэх болов.  Харин оросууд “нөхөр хошууч” гэдэг хэвээрээ байгаа ч цэргийн дүрэмт хувцасыг хуулбарлахаар болжээ.  Саяхан Сибирьт жагсаалын бэлтгэл хийж байсан цэрэг осгоод үхэх шахжээ.

2012-12-05        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Сөүлд Умард Солонгосын тагнуулчдын аллагын зэвсэг хэрэгслийг нийтэд дэлгэн үзүүлсэн гэнэ.  Өмнөд руу оргосон Пхеньяаны дэглэмийг эсэргүүцэгчийг хороохоор 2010 онд нууцаар ирээд баригдсан тагнуулчаас уг хэрэгслийг хураан авчээ. Хортой зүүгээр бууддаг бал байсан нь хүмүүсийн анхаарлыг татжээ.  Хор нь хүний булчинг саажуулж

2012-12-04        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

21-р зууны далайн дээрэмчид хаа сайгүй холхиж байгаа аж. Карибын тэнгисийн Кюрасоа арлын ойролцоо дээрэмчид хөлөг онгоцонд халдан ахмадыг зохиж унаган далайчдыг нь хүлж орхиод 11 сая доллартой тэнцэх алтан эдлэл дээрэмдээд алга болжээ.  Хачирхалтай нь халдлагад өртсөн хөлөг нь жирийн нэг загас агнуурын онгоц байжээ.  Ийм онгоцонд сая саяын алтан эдлэл байсан нь цагдаагийхны гайхлыг төрүүлж байгаа гэнэ.  Хамгаалалт байтугай хөлөгт нэг ч галт зэвсэг байгаагүй аж.

2012-12-04        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Аугаа их гүрний эзэд гэгдэх оросууд өөрийн улсдаа хөөрхийлөлтэй хүмүүс болон хувирчээ. Кавказ болон Азийн лалын шажинт нутагтаа байнга хавчигдаж хоёрдугаар зэргийн хүмүүс болсон гэнэ.  Ялангуяа Чеченьд амьдрах ч аргагүй болж. 1990 онд бараг 300 мянга гаруй орос хүн тоологдсон бол 201о оны байдлаар хорь хүрэхгүй мянган орос үлдсэн аж.  Башкирт бүр цөөрсөн гэнэ.  Ерөнхийлөгч Ильдус Ильшеев нь “Башкирт башкир хүн л тэргүүнд тооцогдох бөгөөд үүнийг төрийн бүх байгууллага мөрдлөг болгох ёстой” гэснийг Путин ч болиулж чадахгүй байгаа аж. 

2012-12-04        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Санкт-Петербургээс Тайланд нисэж явсан нисэх онгоц делид аварийн буулт хийжээ.  Хэдийгээр шатахуун цэнэглэхээр гэж албан ёсоор тайлбарласан ч оногцонд хэд хэдэн зодоон гарнаас болсон гэнэ.  Халуун оронд амрахаар яваа оросууд яагаа ч үгүй байхад “халуурч” улмаар хоорондоо муудалцжээ.  Үүнээс болж хэд хэдэн зодоон гарсныг багийн гишүүд арайхийн зохицуулсан гэнэ.

2012-12-04        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Казакстаны Павлодар хотод орос нэртэй гудамж талбайн хаягийг хуу татаж хаясан хэрэг гарчээ.  Заримыг нь казак хаягаар дээрээс нь дарсан гэнэ. Энэ мэтээр Кутузовын гудамж Машхур Жусипын, академич Короленкогийн талбай Бухар Жыраугийн гэсэн шинэ нэртэй болжээ.  Энэ улсад төр засгийн дэмжлэгтэйгээр үндсэрхэг үзэлтнүүд нь казакжуулах бодлого явуулсаар байгаа нь бусад үндэстнүүдэд тун дарамттай байгаа гэнэ.  хамгийн түрүүнд оросууд хэлмэгдэж байгаа хэмээн орос хэлтнүүд гомдоллох болжээ.

2012-12-03        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Хэтэрхий гоё, тансаг хуримын даашинз нь нэгэн канад бүсгүйн аминд хүрчээ. Родон оршин суугч Мария Пантазопулос хуримын даашинзаа урт, гоёл чимэглэл ихтэй байхаар захилаг өгч оёулжээ.  Даашинзаа авахад нэлээд хүнд болсон байв.  Бүсгүй хуримын даашинзтайгаа голын эрэгт зураг авхуулж байгаад гишгэдэл алдан унажээ. Хамт явагсад туслахаар гүйсэн боловч амжсангүй. Бүсгүй гол руу шидсэн чулуу шиг далд оржээ.  Аврагчид цогцосыг нь хэдэн өдрийг дараа олсон бөгөөд чимэглэл ихтэй, урт даашинз нь норж хүндрээд бүсгүйг доош чангаасан болохыг тогтоосон байна.

2012-12-03        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Олон улсын валютын сангийн экс Ерөнхийлөгч Стросс Канн хүчиндүүлсэн гэх зочид буудлын угаагч хүүхэнтэй “эвлэрлийн гэрээ” байгуулахаар өмгөөлөгчтэй нь тохиролцоонд хүрчээ.  Өнгөрсөн оны 5-р сад экс ерөнхийлөгч онгоцонд суух гэж байхад нь зочид буудлын угаагч эмэгтэйг хүчиндсэн гэсэн үндэслэлээр Нью-Иоркийн цагдаа нар баривчилсан.  Том шуугиан дэгдэж Стросс Канн шоронд суухын хамт түүний карьер нь төгсгөл болсон юм.  Гэхдээ тэрээр өөрийгөө тууштай өмгөөлөн “худал баримт  дэлгэсний улмаас ОУВС-ын ерөнхийлөгчийн

2012-12-03        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Арваад жил мөрдлөгөөс зугтаасан Канадын “ногоон” хорлон сүйтгэгч хүчнийхэнд бууж өгчээ. 39 настай Жанет Рубин америк-кнадын хил дээрх Блэйн хотод ТЕГ-ын ажилтнуудад сайн дураараа ирж баривчлагджээ.  Тэрээр бусад 13 гишүүнийхээ хамт “Гэр бүл” гэдэг бүлэглэл байгуулан 1996-2001 оны хооронд байгаль орчинд хортой үйл ажиллагаа

2012-12-03        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Афганы цагдаа нар 14 настай охиныг зэрлэгээр хөнөөсөн хоёр эрийг баривчилжээ.  Баривчлагсадын нэгтэй нь суухаас татгалзсан тул хөөрхий охиныг хоолойг хэрчиж хөнөөжээ.  Охин усанд явахаар гэрээсээ гарах үед нь гэмт этгээдүүд отож байгаад зорилгоо гүйцээжээ. Хэдийгээр лалын хатуу дэглэм устсан ч эмэгтэйчүүдийн байдал энэ улсад дээрдсэнгүй.

2012-12-03        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Олны шүтээн болсон нэрт гүйгч бүсгүй хүчингийн хэрэг үйлдэж түүгээр ч барахгүй эрэгтэй хүн байсан нь илэрч Энэтхэгийг шуугиулаад байна. Калькутта хотын цагдаад тамирчин Пинка Парамникт хүчиндүүлсэн гэх нэгэн эмэгтэй ирэхэд эхлээд мэл гайхжээ.  Алдартай гүйгч тэгээд эмэгтэй байж эмэгтэй хүнийг хүчирхийлнэ гэхээр хэний ч санаанд буугаагүй аж.  Гэсэн ч эрүүгийн хэрэг үүсгэн шүүх эмнэлгийн шинжилгээ хийхэд гүйгч бүсгүй үнэн хэрэг дээрээ эрэгтэй хүн байсан нь илэрчээ.  Хэрвээ энэ бүхэн нотлогдвол Пигма Парамникт ял оноохоос гадна авсан бүхий л медаль шагналыг хурааж авах гэнэ.

2012-12-01        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Орос Хятад хоёр бол цөөнх үндэстний шорон юм.  Саяхан Москвагийн шууд удирдамжаар Сибирийн бага ястан болох эвэнкуудын уурхайг булаан авч орос иргэдэд өгчээ.  Саяхан Буриадын Баунтов тосгонд уурхай ажиллуулдаг “Дылачи” хоршооны уурхайг Омоны тусгай бүлэг дайрч хүч хэрэглэн эзэлжээ.  Уурхайг нутгийн эвэнкууд эзэмшдэг байж.  Тэднийг хууль бусаар нефрит олборлон зөвшөөрөлгүй уул уурхайн үйл ажиллагаа явуулсан гэх үндэслэлээр баривчилан  уурхайг хаажээ.  Хууль бус олборлолтоор улсад 600 сая рублийн хохирол

2012-12-01        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Яаралтай эмчилгээнд явах ёстой байсан байсан эмэгтэйг илүүдэл жинтэй хэмээн нисэх онгоцонд суулгахаас татгалзсанд шоконд орж амиа алджээ.  Унгарт нөхрийн хамт амарч байсан чихрийн шижин өвчтэй Вилма Солтез бие нь муудсан тул Америк руугаа

2012-12-01        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Буриадын Хандгайт тосгонд 70 настай эмгэн 35-тай охиноо хутгалж хөнөөжээ.  Энэ эмгэнэлт явдал нь архидалтаас болж.  Нэг дор амьдардаг эх охин хоёр хамтран архиджээ.  Архины халуунд урьдын явдал сөхөгдөж хэл ам зөрсөн аж.   Өмнө нь охиных нь нөхөр бас  согтуудаа хадам эхээ хүчирхийлсэн гэнэ.  Эмгэн гэр бүлийн нэр хүндээ бодоод таг дарсан ч саяны

2012-12-01        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Оросын Краснодар хотод ийм эмгэнэлт явдал болжээ.  Манайх шиг Анагаахын  сургуулийн багш нар нь хувийн эмнэлэгт ажиллах явдал хавтгайрсан гэнэ.  Кубаны Их сургуулийн ангаах ухааны тэнхимын сэтгэлзүйн багш 70 настай хувийн эмнэлэгт үзлэг хийж байхдаа 5 сартай бяцхан хүүд буруу онош тавьжээ. Нас өндөр багш нярай хүүг тархины хавдартай,

2012-11-29        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Ирэх жилийн хавар нийслэлчүүд 14 мянга, дархан эрдэнэтчүүд тус бүр  мянга гээд нийтдээ 16 мянган тонн нөөцийн мах идэх нь. Энэ ажлыг урд өмнөх жилийнх шиг хотын захиргаа, Махны холбоонд найдаад хаялгүй ҮХХАЯам, Улсын нөөцийн газар, О.Магнай даргын газраас төлөөлөл оролцсон тусгай ажлын хэсэг хариуцан шалгарсан компанит

2012-11-29        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Латин Америкийн гоо бүсгүйн тэмцээнд ялагчид ар араасаа хар тамхины хэрэгт холбогдох болжээ. Өнгөрсөн сарын эхээр “Сули мужийн гоо бүсгүй-2008” өргөмжлөлт загвар өмсөгч Габриэла Алехандра Окандог Колумбийн хар тамхины мафийнхны мөнгийг угаасан хэрэгт холбогдуулан баривчилсан. Тэгвэл “Латин Америкийн гоо бүсгүй”-н титмийг хүртэж байсан мексик бүсгүй Лаура Суньига бас хар тамхины наймаачидтай холообтой шуугианаар титмээ хураалгасан.

2012-11-28        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Цахим хэвлэл мэдээллийн хэрэгслийг тойрсон асуудлаар сэтгүүлч Д.Болдхуягтай цөөн хором ярилцлаа.

2012-11-28        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

-Өнөөдөр 12:00 цагт ёслол хүндэтгэлийн А танхимд Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит "Залуу эрдэмтдийн шагнал"-ыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гардуулна.

2012-11-28        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Өнгөрсөн долоо хоногтийн сүүлээр Увс аймгийн Захиргааны хэргийн шүүхэд АН-ын гомдлын дагуу УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарыг шүүх хурал болсон билээ. Шүүх хурлын дараах нь тэднийг буруутайд тооцсон гэж байсан ч үнэн хэрэг дээрээ тэднийг буруугүйд тооцож, УИХ-ын бүрэн эрхийг түтгэлзүүлэхгүй болсон талаар албаны эх сурвалжууд мэдээлэл өгсөн.

2012-11-26        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

БНАСАУ-ын Ардын Дээд Хурлын дарга ноён Чой Тэ Бок Хөдөлмөрийн дэд сайд Ж.Батхуягтай уулзах үеэрээ 2007 онд байгуулсан хоёр улс ажиллах хүч солилцох хэлэлцээний хугацаа дуусч байгааг хэлээд хугацааг дахин сунгаж, 2013 онд ажиллах хүч авах квотыг батлах ажлыг түргэсгэх талаар ярилцлаа. Одоогоор БНАСАУ-ын 2000 гаруй ажилчин байгаа аж. Цаашид энэ тоог нэмэгдүүлж 3000-5000 болгох сонирхолтой байгаагаа илэрхийлсэн.

2012-11-22        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Орон нутгийн ээлжит сонгууль энэ сарын 21-нд буюу маргааш болно. Тэг­вэл энэхүү санал авах өдөртэй холбогдуулан Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл захирамж гар­га­жээ.

Тухайлбал, иргэ­дийн сонгуульд оролцох нөхцөлийг бүрдүүлэх үүд­нээс "Нарантуул", "Хар­хорин", "Да Хүрээ", "Өгөөмөр" зах болон "100 айл", "Гурвалжин" орчмын барилгын материалын томоохон худалдааны төвүүд ажиллахгүй амрах аж. Ингэхдээ долоо хо­ногт хуваарийн дагуу амар­даг өдрөөрөө ажил­лаж сонгуулийн өдөрт шилжүүлэн амрах юм бай­на. Мөн энэ өдөр нийслэлийн нутаг дэвс­гэрт архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхгүй байхыг анхаа­руулжээ.

2012-11-20        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын гишүүн Л.Болд, С.Одонтуяа нар УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барилаа.

2012-11-20        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Орон нутгийн сонгуулиар нэгэн сонирхолтой зүйл илэрлээ. Засгийн газраас өгч байгаа хямд нүүрсний борлуулагчдын бараг 80 гарй хувь нь АН-ын гишүүд байж таарчээ.  Шинэчлэлийн Засгийн газар гэр хорооллынхныг “өрөвдсөндөө” хаа хол байсан Багануураас нүүрс зөөж ирж хямдаар борлуулж байгаа.  Хажууханд нь Налайхын уурхай байсаар байтал тэр холоос зөөгөөд байгаа нь хачирхалтай.  Дээр нь Багануурын нүүрс Налайхаас

2012-11-19        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Хэнтий аймагт орон нутгийн сонгуулийн хууль зөрчсөн хэд хэдэн тохиолдол илэрчээ. Үүнийг иргэд дүрс бичлэгээр баримтжуулан МАН-ын сонгуулийн штабт өгсөн байна.

Үүнд үндэслэн МАН-ын сонгуулийн штабаас аймгийн Сонгуулийн хороонд гомдол гаргажээ.

2012-11-18        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Хан-Уул дүүргийн ИТХ-д АН-аас 7-р хороонд нэр дэвшигч Э.Түвшин сонгуулийн хуулийг ноцтой зөрчсөн тул дүүргийн МАН-ын хорооноос цагдаа, прокурорын байгуулагад гомдол гаргасан байна.

2012-11-18        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Шинэчлэлийн засгийн газраас гэр хорооллын иргэдийг хямд нүүрсээр хангах “ажиллагаа”-г эхлүүлсэн. Энэ ажил Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороонд 2012 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлсэн юм. Тус хорооны нутаг дэвсгэрт хямд нүүрсийг борлуулах 2 цэг Сургуулийн 21-р гудамж 350 тоот, Сургуулийн 41-856 тоотод тус тус байрлаж байна.

2012-11-18        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Өвөрхангай аймагт Үндэсний телевиз гэсэн содон нэртэй телевиз сүүлийн саруудад тус аймагт үйл ажиллагаагаа идэвхижүүлж 24 цагийн турш элдэв мэдээлэл цацаж, иргэдийн тархийг ёстой нэг угаах шиг болж байгаа юм байх. Хамгийн хачирхалтай нь уг телевиз ямар ч зөвшөөрөлгүй хэрнээ дархан эрхтэй 24 цагийн турш нэвтэрч байгаагийн

2012-11-17        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Хотын төвд дэлхийн жишигт нийцсэн тоног төхөөрөмжтэй, жилд 2-3 мянган хүнд хагалгаа хийж, 7-8 мянган хүнийг хэвтүүлэн эмчилж, амбулаториар 120 мянган хүнд эмчилгээ үйлчилгээ үзүүлэх хүчин чадалтай эмнэлгийн барилга тун удахгүй ашиглалтад орох байв. Гэвч Засгийн газар ганцхан өдөр хуралдаад барилгыг эмнэлгийн зориулалтаар бус улсын Ерөнхий прокурорын газар, Хууль зүйн яамны албан контор болгох шийдвэр гаргасан.

2012-11-17        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Ерөнхий сайдын асуултанд хэгжүүн хариулсныхаа төлөө “МИАТ” компаний захирал Ц.Орхон ажлаасаа халагдсан.  “Дотоодын нислэгийн тийзийг хямдруулах боломж бий юу ?”  гэхэд нь МИАТ-ын захирал “байхгүй, би л лав чадахгүй” гээд Н.Алтанхуягийн гэдэнг хөдөлгөж орхижээ.  Өмнө нь улсын ерөнхий аудиторч Ч.Раднаа УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн асуултад бөөрөнхийлсэн хариулт өгөөд “ажлаа хийж чаддаггүй”

2012-11-16        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

-Эрх баригчдад “тоормоз” гишгэх боломж олгоцгооё, сонгогчид оо-
Дүрэм, замаа мэдэхгүй шинэ жолооч дүрмээ ойлгож, замаа мэдэрч зүгширтлээ нэг хэсэгтээ л төөрч будилдаг. Жолооч хэдий шинэхэн ч дүрмээс гадуур зорчихгүйг хичээдэг. Үгүй ядахад л замын цагдаагаас эмээх сэтгэл түүнд бий. Гэтэл шинэ Засгийн газрын үйл ажиллагаа, Ерөнхий сайдын хэлж буй үг, хийж буй ажлыг ажиглахаар

2012-11-16        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Уншигчдынхаа хүсэлтээр эзэн, зориулалт нь тодорхойгүй, хэрхэн нь ч мэдэгдэхгүй хотын өнгө сүрийг гутааж байгаа хоосон хашааны эздийг олох эрэлд гарсан. Өмнөх бид Хүүхэд, залуучуудын хэмээх тодотголтой соёлын төвийн урд цэцэрлэг байх учиртай, хувьчлагдаад 12 жилийн нүүр үзэж байгаа хашааны эзнийг тодруулсан. Энэ хашааг анх 2000 онд “АЭ энд ЖААГ” ХХК Теле студи, шоу төв барихаар газар ээмших эрх олж авсан байдаг.

2012-11-16        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Оюутолгойн гэрээг өөрчилнө, өөрчлөхгүй хэмээх маргаан шинэ, хуучин Засгийн газар дамнан үргэлжилж, нэлээд олон улстөрчийн сонгуулийн шоу, амлалт болж, энэ сэдвээр ярьсан эзэддээ улстөрийн ашиг унагаасаар байна. Монголчууд хэдэн жилдээ идэж барахгүй их баялгийн үүц, Эрдэнэтээс дөрөв дахин их нөөцтэй уг

2012-11-15        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Өнгөрсөн мягмар гаригт “Эмнэлгийг эмнэлэг хэвээр нь үлдээе” хөдөлгөөнийхөн  Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, Эрүүл мэндийн сайд Н.Удвал нарт шаардлага хүргүүлж, тэднийг Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн шинээр баригдаж байгаа байранд ирж, асуудалтай газар дээр нь танилцаж, халз мэтгэлцэж, хууль зөрчсөн шийдвэрээ цуцлахыг уриалаад байгаа. Халз мэтгэлцээн өнөөдөр  11 цагаас Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн шинэ байранд болно. Нийслэлийн 1.3 сая иргэнд үйлчлэх боломжтой эмнэлгийн байранд нийтдээ 130 гаруйхан хүний ширээ

2012-11-15        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

 Орон нутгийн сонгуулийн өмнө хийж дуусгах ёстой иргэн бүрийг цахим үнэмлэхээр хангах ажил Ардчилсан нам эрх барьж байгаа Сүхбаатар, Өмнөговь аймгуудад хэрэгжихгүй байна.

2012-11-15        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Буруутай байсан ч эх орон нь иргэдээ хамгаалах ёстой-

Сүүлийн үед бид их мөрөөддөг болжээ. Хот даяараа л шил даран бичигдэж буй мөрөөдлийн тухай хэсэг хүмүүсийн нийтлэлийг уншаад “надад мөрөөдөл бий” гэж омогших болж. Тэр нь хэн нэгэн чиний мөрөөдлийг биелүүлж өгөх “бэрд” байдагт итгүүлж өгөх сэдлийг нийтэд тарааж амжлаа. Харин хүний хүслийг биелүүлж өгөхийн тулд чи нэг бол ид шидтэй эсвэл эрх мэдэлтэй байх хэрэгтэй.

2012-11-15        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Манай улсын  Цөмийн Энергийн Газрын мэргэжилтнүүд болоод ШУА-ийн Физик,технологийн хүрээлэнгийн эрдэмтэн, мэргэжилтнүүдийн төлөөлөл ОХУ-ын Калинины Атомын цахилгаан станцад очиж, АЦС барьж ашиглах туршлагатай танилцсан талаар Оросын хэвлэлүүд мэдээлжээ. Мэдээллээс  үзэхэд манай ШУА-ийн Физик,  технологийн  хүрээлэнгийн захирал, академич Б.Чадраа эрхэм  “Калинины Атомын цахилгаан станц бол лут том үйлдвэр юм. Энэ станц  бидний үзсэн анхны АЦС болж байгаа нь тааламжтай. Өдгөө бидэнд түүхий эдийг дахин боловсруулахад үйлдвэрлэлийн хүчин дутагдаж байна. Цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх тулгуур  эх сурвалж байгуулахыг сонирхож байна. Орос бол АЦС-уудтай хамт түлшний нэгдсэн сүлжээг байгуулсан цогц үйлдвэрүүдтэй ойрын улс юм” хэмээн ярьсан байгаа юм.

2012-11-14        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Өмнөговь аймгийн ИТХ-ын сонгуульд Даланзадгад суманд нэр дэвшин өрсөлдөж байгаа АН-ын Хэрэг эрхлэх газрын дарга О.Эрдэнэ-Өрнөх нийслэлд ирж Засаг дарга Б.Бадраагаа цээжээрээ хамгаалан  хэвлэлийн хурал хийж байсан  нь саяхан. Их л ажил хэрэгч царайлан суусан тэрээр сонгуулийн сурталчилгаагаа хийн төрд биеэ бэлдчихсэн мэтээр ярьж байгаа. Гэтэл сархад хөглөрсөн ширээний ард ухаангүй болтлоо согтсон гэрэл  зураг нь

2012-11-14        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

УИХ-ын сонгуульд ялагдагсдын гомдол тасрахгүй яваа бололтой. Дорноговьд хүч үзээд ялагдсан АН-ын Я.Батсуурь өрсөлдөгчөө прокурорт өгчихөөд одоо болтол заргалдаж яваа аж

2012-11-13        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Сайн мэдээ нь гэвэл шатахууны үнэ он дуустал огцом нэмэгдэхгүй нь. Шатахуун импортлогч 12 компанийн төлөөлөл Уул уурхайн яаманд болсон уулзалтын үеэр ийн ам өчгөө өгсөн юм шүү. Гэвч хэрэг явдал ийн шийдэгдэх хүртэл олныг гайхашруулсан мэдэгдэл, үйл явдал ар араасаа өрнөснийг бид энэ долоо хоногийн “Содон үйл явдал”-аар нэрлэж байна.

2012-11-11        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Багануурын нүүрс хямд үнээр G хороололынхонд Засгийн газраас нийлүүлээд удаагүй байна.
Энэ хугацаанд нүүрсний ченжүүд Налайхын нүүрсийг өндөр үнэтэй оруулж ирсээр байгаа бөгөөд борлуулалт ч муугуй байгаа бололтой нүүрс түгээх хувийн цэгүүд ажилсаар л байна.

2012-11-10        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Үндэсний өдөр тутмын зарим сонин, мэдээллийн сайтад “Дугаарын бизнес дундраагүйгээр барахгүй илүү нарийн, илүү цадиггүй болон хөгжиж байна” хэмээх нийтлэл цацагдах болжээ. Энэ нь иргэдэд буруу ташаа мэдээлэл хүргэх, Зам, тээврийн яамнаас явуулж байгаа бодлого, үйл ажиллагааг сөргөөр тайлбарлах хэсэг бүлэг хүмүүсийн сонирхол байгаа нь харагдаж байна.

2012-11-10        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Засгийн газрын ээлжит хуралдаан Засгийн газрын хуралдааны танхимд болж байна. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж байгаа юм.

2012-11-10        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Өмнөговь аймгийн Даланзадгад дахь Голомт банкны ажилтнууд Номгон сум руу бөөнөөрөө шилжсэн талаар манай сайт мэдээлж байсан билээ. Харин энэхүү хэргийг Улаанбаатар дахь төв банкныхан нь мэдсэн ч мэдээгүй мэт царайлсаар байна. Бүхэл бүтэн нэг сумын, нэг банкны ажилтнууд нь яагаад ийнхүү нэг өдөр нэг зүг рүү нүүдэллэсэн ч цаанаа учиртай.

2012-11-09        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Нийслэл хотод байх нэгэн шөнийн клубт дэлбэрэлт болж гурван хүн гэмтэж, бэртлээ хэмээн Ridus.ru агентллаг Москвагийн Эрүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн мэдээнд тулгуурлан мэдээлэв. Тус дэлбэрэлт София Ковалевскийн гудамжны 2 байранд болсон хэмээн нэгэн эх сурвалж хэлсэн байна. Энэ хаяг дээр Red Wings буюу “Улаан жигүүр” хэмээх нэртэй шөнийн клуб ажилладаг байжээ.
Дэлбэрэлтийн шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа ч “Интерфакс” дахь хууль

2012-11-08        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Хятадын өмнөд хэсгийн Гуанжоугийн их сургуульд  суралцахаар очсон нэгэн казах оюутан хүнд хэлбэрийн мансууруулах бодис хадгалсан, бусдад тараасан хэргээр бүх насаараа хоригдох ял сонслоо хэмээн “Мегаполис” сонин мэдээлжээ. Тус сонинд мэдээлснээр Казахстанаас ирж суралцаж буй энэ оюутны нэрийг одоогоор дурдах боломжгүй байгаа аж.

2012-11-07        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

2012 оны 11 дүгээр сар 05-ны өдрийн 08:00 цагт Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн болно. Зөвлөгөөнөөр, Нийслэлийн Байгаль хамгаалах газрын дарга болон,

2012-11-03        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Харилцаа холбооны зохицуулах хороо, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас нэр бүхий сайтуудыг хаахаар болсон билээ. Үүнийг хэвлэлийн эрх чөлөө монголд үгүй боллоо гэж харах хүмүүс байгаа юм. Тиймээс Монголын сэтгүүлчдийн эвлэлийн ерөнхийлөгч С.Галааридаас энэ талаарх байр суурийг нь сонслоо.

2012-11-02        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Цахим мэдээллийн ертөнцөд шинэчлэл өөрчлөлтийн салхи сэвэлзэж бусдын хийсэн хөдөлмөрийн үнэлдэггүй. Садар мэдээллийг хайр найргүй цацдаг цахим мэдээллийн сайтуудыг үйл ажиллагаанд хяналт тавьж эхэлсэн. Дээрх үйл ажиллагаа ч цагаа олсон зүйл хэмээн иргэд үнэлж байгаа. Түүндээ ч ШӨХТГ-ын дарга О.Магнай болон Монголын Харилцаа холбооны зохицуулах газрын удирдлагууд иргэдээс ихээхэн магтаал сайшаалын үгсийг хүлээн авах болсон.

2012-11-02        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

БШУЯ, Мэдээлэл, харилцаа холбооны зохицуулах хороо, Хүүхдийн төлөө үндэсний газар, Нийслэлийн Цагдаагийн газар хамтран өчигдөр “Хүүхдийг интернэтийн аюулаас хамгаалах аян”-ыг эхлүүллээ. Аяны хүрээнд дунд сургуулийн сурагчид, цагдаа нартай хамтарч интернэт, PC тоглоомын газруудад гэнэтийн шалгалт хийв. Шалгалтад дунд сургуулийн сурагчдыг оролцуулсан нь тэднийг интернэт, комьпютер тоглоомын зохисгүй хэрэглээний хор уршгийн талаар ойлголттой болгох зорилготой юм байна.

2012-11-02        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Уламжлалт сэтгүүл зүйгээс онлайн мэдээлэл рүү шилжиж буй шилжилтийн завсар үед сэтгүүлзүй нэрээр бусдын бүтээлийг хуулбарлан ашиглаж, ашиг орлого олдог байдал сүүлийн үед хэрээс хэтрээд байсан юм. Үүнийг цэгцлэх, оюуны өмчийн үнэлэмжийг нэмэгдүүлэх үүднээс “Шударга Өрсөлдөөнийг Хянан Зохицуулах газар”, “Мэдээлэл Харилцаа Холбооны Зохицуулах хороо”, “Оюуны Өмчийн газар” зэрэг төрийн холбогдох байгууллагууд зоригтой, шуурхай арга хэмжээ авч эрүүл сэтгүүлзүйн хөгжилд нэгэн шинэлэг шатыг тавьж эхэллээ. Үүнийг Мэдээллийн Сайтуудын Ассоциацийн нийт гишүүн сайтууд болон оюуны өмчийг дээдлэн үйл ажиллагаагаа явуулдаг нийт хэвлэл мэдээллийн байгууллагууд талархан хүлээн авч дэмжиж байна.

2012-11-02        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

ОХУ-ын нийслэл Москва орчмын нэгэн эмнэлгийн эмчийг нас барсан өвчтөнийхөө дотор  эрхтнийг гэр бүлийнхнийх нь зөвшөөрөлгүй авсан хэргээр хуулийн байгууллага шалгаж эхэлжээ. Москва мужийн Дотоодын хамгаалах газрын хэвлэлийн албаны мэдээлснээр 19 настай Максим Шолотюкийн эцэг ийм гомдол гаргасан байна. Нас барсан хүний эд эрхтнийг зөвшөөрөлгүйгээр авсан тохиолдол Орост нэг биш удаа гараад байга аюм. Эмч нар ингэж авсан эрхтнээ гадаад оронд юм уу, Оросын өөр бүс нутгийн өвчтэй хүмүүст худалддаг байж болох юм хэмээн хардаж байгаа юм.

2012-11-01        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

 Налайх дүүргийн “Хаан банк”-ны салбарт хоёр иргэнийг буудаж хүнд гэмтээн, нэг хүний амь насыг хөнөөсөн А.Бат-Ялалтад холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч, Нийслэлийн прокурорын газарт хянагдаж байсан.

2012-11-01        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Хувь хүний орлогын албан тат­варын тухай хуульд буй “Хад­галамжийн хүүнээс татвар авах” асуудал УИХ-аар хэлэлцэгдэхээр хү­­лээг­дэж байгаа билээ. Энэ­­хүү хуулийг 2016 он хүртэл хойш­­луулах нь зүйтэй гэсэн са­нал Төсвийн байнгын хороон дээр хэлэлцэгдэн дэмжигдсэн. Уг асууд­лыг нэгдсэн чуулганд оруул­сан ч “Нэг банкинд 100 сая төгрөгийн хадгаламжтай бол татвар авах юм уу, олон бан­­кинд байсан ч нийлбэр нь 100 сая төгрөг байгаад нэг хүний нэр дээр байвал авах юм уу” гэх мэт асууд­лыг тодруулах хэрэгтэй гэж үзэн байнгын хороонд буцаа­­гдаад байгаа билээ. Энэ тат­ва­рыг АНУ, ОХУ зэрэг дэл­хийн ихэнх орнуудад авдаг юм байна. Ашигтай, эрсдэлтэй тал ч байдаг аж. Энэ хуулийн ач хол­богдол эерэг сөрөг талуудыг дор жагсаалаа.

2012-11-01        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Яаралтай түргэн тусламжийн машин удаж ирдэг гэх хүн олон байдаг. Энэ бол үнэхээр чухал асуудал. Эрүүл мэндийн дэд сайд Ж. Амарсанаа энэ тухай сайд болохоосоо ч өмнө энэхүү асуудалтай тулгарсанаа сэтгэл зовнин ярьдаг байсан бол одоо ажил хэрэг болгохоор шийджээ.
Тэрээр  яаралтай тусламжийг түргэсгэх болон зам тээврийн ослыг бууруулах арга замын талаар Замын цагдаагийн газрын дарга Ж.Буянбат, ЯТТТ -ийн дарга Ц.Пүрэвдаш нарыг хүлээн авч уулзсан байна.

2012-10-31        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж УИХ-ын Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн, мөн  “Чингис хаан” одон бий болгох тухай Улсын Их Хурлын 2002 оны 21 дүгээр тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг тус хийж дэмжигдсэн байна.
 
2012-10-31        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Мароккогийн Касабланка хотод энэ сарын 28-нд онгоц газардах үед гэдсэндээ 76 ширхэг капсул бүхий кокаин залгисан эр амьсгал хураасан байна. Энэ эр онгоц газардах үед хүлээлгийн танхимд байсан байна.

2012-10-31        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Банкинд бага хүү төлж, зээлээр орон сууцтай болох гэсэн иргэдийн амьдралд гэрэл гийлгэсэн “100 мянган айлын орон сууц” хөтөлбөр  зогсчээ.  Гэвч үүнийг холбогдох байгууллагууд нь тас нууж гүрийсээр. Ямартай ч, албаны хүний хариултыг сонсохоор Төрийн банкийг зорьсон юм. Харилцагчийн менежер нь

2012-10-31        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Ирэх сарын эхээр ихэнх нутгаар цас орж, хүчтэй цасан шуурга шуурч эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.

2012-10-31        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Өнөөдөр “Монгол Ньюс” мэдээллийн төвд “Оюутолгойн бодит байдал” сэдвээр компанийн ажилтнууд нь мэдээлэл хийхээр болжээ. Компанийн ажилчид гадаад, Монгол ажилчдын цалингийн ялгаа, ажилчдын эрх ашиг хэрхэн зөрчигдөж байгаа талаар ярих гэнэ.

2012-10-30        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

ВВС телевизийн нэрт шоу хөтлөгч Жимми Сэвайлын 300 орчим хохирогчийн мэдүүлгийн дагуу хэргийг мөрдөн шалгаж байгаа цагдаагийнхан мөн поп дуучин асан Гари Глиттерийн хүчингийн хэргийг илрүүлэн баривчилжээ.

2012-10-30        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас Солонгосын “Нонгшимгрупп”–ийн бэлэн гоймонг худалдаалахыг түр зогсоох арга хэмжээг авч эхэллээ.

2012-10-30        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Барилгын компаниуд хөдөлмөрийн аюулгүй байдал хангаж ажиллаагүйн улмаас иргэд бэртэж гэмтсээр байна. Өнгөрөгч долоо хоногт л гэхэд барилгын ажил хийж байгаад унаж гэмтэн амь насаараа хохирсон хэрэг цөөнгүй гарлаа. Тухайлбал, Баянзүрх дүүргийн XXV хороонд баригдаж байсан “Гангар инвест” ХХК-ийн 300 айлын орон сууцны барилга дээрээс хоёр хүн унаж нэг нь эмнэлэгт хүргэгдэх замдаа нас баржээ.

2012-10-30        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Ард түмний шударга их хурилдайн дуулиан олны анхаарлыг татаад байгаа бөгөөд тус хурал дээр өнгө будаггүй шударга үг хэлсэн хүмүүсийг элдвээр дарамталж эхлээд байна.

2012-10-30        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Мэдээллийн Сайтын Ассоциацийн урилгаар “Португали, Англи хэлтэй Сэтгүүлчдийн Ассоциаци“ – ийн тэргүүн Jose Rocha Diniz хүрэлцэн ирээд байгаа билээ. Тэрбээр өнөөдөр  "Мэдээллийн Сайтын Ассоциаци"-тай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

2012-10-26        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

УИХ-ын Тамгын газрын үйл ажиллагааг сайжруулах нь сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг өчигдөр болсон.
Энэ үеэр УИХ-ын Тамгын газрын дарга Ц.Шаравдорж Төрийн ордон хэзээ мөдгүй нурахад бэлэн байгааг анхааруулсан. Тэрбээр “Сүүлийн үед бүх хурал зөвлөлгөөнийг Төрийн ордонд хийхийг зорьдог болчихож. Хурал зохиох гэж байгаа хүмүүсийн арга нь маш нарийн. УИХ-ын гишүүдээр дамжуулж энэхүү хүсэлтээ илэрхийлдэг учир бидэнд татгалзах арга байдаггүй. Мөн урлагийн томоохон тоглолтуудыг хүртэл энд хийдэг болжээ” хэмээсэн.

2012-10-25        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Монголын залуучуудын холбооноос “Паркаа аваръя” хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа билээ. Залуучуудын холбооны тэргүүн А.Мөнхбат нар "М-Си-Эс", "МАК", "Сөүл", "Мон Уран" гэх компанийн захирлуудад хандаж хүүхдийг паркийн газрыг “Хэзээ буцааж өгөх вэ” гэсэн захидлыг хүргүүлээд байсан билээ. Үүний дагуу өнөөдрийн хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа юм.

2012-10-24        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Аммиак алдагдсан явдал 300 гаруй хүн хордох шалтгаан болжээ. Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр мэдээлснээр энэ осол Хятадын Хубэй мужийн Хунху хотод болсон байна.

2012-10-24        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Өнгөрсөн есдүгээр сарын 03-нд Шастины нэрэмжит III эмнэлгийн баруун талд гарцаар гарахаар ээж, дүүтэйгээ хөтлөлцөн явсан 12 настай Б.Есүгэн охины дээрээс барилгын зуурагч машины хошуу унаж, охин газар дээрээ амиа алдсан хэрэг гарсан билээ.

2012-10-23        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Японы Окинава арлын эргээс 150 км-ийн зайд шатаж байсан Хятадын худалдааны хөлөг онгоцны багийн 64 гишүүнийг Японы эргийн хамгаалалтын албаныхан  аварсан байна. Хятадын худалдааны 12 мянган тонн багтаамжтай “Минян” хөлөг шатаж эхлэхэд Тайваниас эргийн хамгаалалт дуудсан ч Японы тал цаг алдалгүй хөлөг онгоц, нисдэг тэрэг илгээжээ. Эхлээд усанд унаад байсан 21 далайчныг аварсан бол дараа нь шатаж байсан хөлөг дээрээс багийн  43   гишүүнийг аварч нүүлгэн шилжүүлсэн байна.

2012-10-22        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

“Орчлон” дунд сургуулийн сурагчдаас энэ сарын 10-нд бөөлжих, толгой эргэх, халуурах, гэдэс базлах, гүйлгэх зэрэг нийтлэг шинж тэмдэг илэрч, үдийн хоолноос хордсон байж болзошгүй гэх мэдээлэл гарсан билээ. Энэ асуудлаас үүдэн тус сургуулийн сурагчдын ирц хангалтгүй байгаа тул үйл ажиллагаагаа тав хоногийн хугацаатай түр зогсоогоод байгаа юм. Энэ талаар тус сургуулийн гүйцэтгэх захирал Л.Жаргалмаа “Манай сургуулийн 16 сурагчаас гэдэсний халдварт нян илэрсэн. Үдийн хоолноос хордсон байж магадгүй тул хоолны дээжийг Сүхбаатар дүүргийн Мэргэжлийн хяналтын газар шинжилж байгаа” гэх мэдээлэл өгч байсан юм.

2012-10-19        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Дэлхийн хамгийн олон хэрэглэгчтэй, зөөлөн ундаа үйлдвэрлэгч Coca-Cola ундааны борлуулалт сүүлийн үед эдийн засаг нь  удаашралтай байгаа Хятадын зах зээлд өссөн үзүүлэлттэй гарчээ. Coca-Colа компанийн албаны хүмүүсийн мэдээлснээр сүүлийн гурван сард Colа-ны худалдаа Хятадад  долоон хувиар өссөн байна. Дээрх үзүүлэлтийг шинжээчид Хятад бол дэлхийн хамгийн олон хүн амтай томоохон зах зээл учраас

2012-10-19        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Нийслэлийн Хан-Уул дүүрэгт байрлах Энхтайвны гүүрэн дээр өчигдөр орой 22.00 цагийн орчимд хоёр автомашин мөргөлдөж нэг нь шатсаны улмаас жолооч нь газар дээрээ нас барсан харамсалтай хэрэг гарлаа.

2012-10-19        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Нийслэлийн хэд хэдэн авто замын хөдөлгөөнийг засвар, шинэчлэл, өргөтгөлтэй холбогдуулан хаагаад байгаа билээ. Замын ажил хэзээ дуусах талаар Нийслэлийн Авто замын газрын дарга Д.Нанзаддоржоос тодрууллаа.

2012-10-19        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

 Нийслэлийн хэмжээнд цэрэг татлагын бэлтгэл 94 хувь хангагдсан байна. Энэ оны II ээлжийн цэрэг татлага маргааш буюу энэ сарын 19-нд эхлэх юм. Цэрэг татлагад хамрагдах 20 915 иргэн байгаагаас 19 319 иргэнд буюу 93,4 хувьд нь төрийн нэрийн өмнөөс цэргийн жинхэнэ албанд татах “Зарлан дуудах хуудас” тараажээ. Нийслэлийн цэргийн штабаас

2012-10-18        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Дэлхийн хүнсний өдөр жил бүрийн аравдугаар сарын 16-нд тохиодог. Энэ өдрийг тохиолдуулан “Монгол Улсын хүнсний аюулгүй байдал, хангамж, тулгамдсан асуудлууд” сэдэвт хэлэлцүүлэг  зохион байгууллаа. Улиг болтлоо яригддаг сэдэв хэдий ч нэг л ахиц дэвшил гардаггүй асуудал. Хятад гурил, будаа, хүнсний ногоо, тахиа, гахайны мах, өндөг, элсэн  чихэр, жимсийг чанаргүй гэж дээр дооргүй муулдаг атлаа манайхан хэрэглэсээр.

2012-10-17        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Үйлдвэр худалдааны яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Д.Сүрэнхор улсын мөнгө шамшигдуулсан хэрэгт шат шатны шүүхээс долоон жилийн хорих ял сонсч байв.

2012-10-17        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

 Засгийн газраас энэ жил 150 идлэг шонхор барих зөвшөөрөл олгосон билээ. Одоогийн байдлаар арабууд 144 идлэг шонхрыг хил давуулаад байгаа юм байна. Харин үлдсэн зургаан шонхроо барьчихсан, ойрын хугацаанд хил давуулахаар зэхэж буй аж.

2012-10-17        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бүрэн эрхийнхээ хүрээнд зарлиг гарган Хөхийсүрэнгийн Батсүрэн, Хээмчигийн Сонинбаяр нарыг Улсын Дээд шүүхийн шүүгчийн, Жаргалсайханы Оюунтунгалаг, Чагдаагийн Хосбаяр нарыг Нийслэлийн шүүхийн шүүгчийн,

2012-10-17        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Есдүгээр сар гарсаар барилгын ажилтай холбоотойгоор хэд хэдэн хүний амь эрсдээд байгаа билээ. Харин өнөөдөр үүнтэй холбогдуулан Барилгын зөвлөгөө мэдээллийн төв, МҮХАҮТ Барилга, Дэд бүтцийн зөвлөл, МБҮЭХолбоо хамтран мэдээлэл хийлээ.  Тэдний хэлж буйгаар уг салбарыг дэмжихээсээ илүү өөлөх нь их байна хэмээн үзэж буйгаа илэрхийлсэн юм. Тухайлбал “нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргидог гэдэг нь

2012-10-16        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Хятадаас АНУ-д оруулах гэж байсан хүүхдийн багт наадмын их хэмжээний хувцасыг хилээр нэвтрүүлэлгүй хураасан байна. Удахгүй болох Халловены баяр угтан борлуулах гэж байсан хувцасны товчинд эрүүл мэндэд хортой тугалганы агуулга их байснаас ийнхүү хураажээ. Хүүхэд айлгахад зориулсан дээрэмчний болон өөр янз бүрийн хувцсан дахь тугалганы хэмжээ байх ёстой хэвийн хэмжээнээс 11 дахин өндөр байсан гэнэ. Эдгээр хувцасыг устгана гэж химийн мэргэжлийн хяналтын алба мэдээлсэн байна.

2012-10-16        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар  жил бүрийн хавар, намар  буюу  тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн Бямба гаригийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”  болгон зарласан  билээ. Энэ өдөр хувь хүн, айл өрх, албан байгууллагууд  мод, бут, сөөг, цэцэг тарьж, арчлан  хамгаалдаг  болоод даруй хоёр дахь жилтэйгээ золгож байна.

2012-10-13        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Гар дээрээ хүлээн аваад удаагүй байгаа цахим үнэмлэхээ үрэгдүүлчихээд дахин авахын тулд өндөр хэмжээний төлбөр төлөх шаардлагатай болоод байна гэсэн иргэдийн гомдол сүүлийн үед хэвлэлүүдээр их гарч буй. Тэгвэл цахим үнэмлэхээ үрэгдүүлсэн тохиолдолд тийм өндөр төлбөр төлөх шаардлагагүй гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг мэдэгдлээ. Ерөнхий сайдын мэдээлснээр иргэний цахим үнэмлэхээ хаясан, үрэгдүүлсэн хүн энэ ондоо бол үнэгүй авах бүрэн боломжтой. Харин ирэх оноос 15 мянган төгрөг төлж авах ёстой юм байна.

2012-10-13        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Улаанбаатар-Замын-Үүд-Эрээн чиглэлийн шуурхай галт тэргээр өчигдөр орой 20.00 цагт БНХАУ-ын 60 иргэнийг албадан гаргалаа.  Тэд манай улсад 30 хоногийн визтэй орж ирээд хууль бусаар хөдөлмөр эрхэлж байсныг Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газрынхан илрүүлэн хуулийн дагуу албадан гаргасан байна.

2012-10-12        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Нийслэлийн хэв журмыг хамгаалах газар, Хөдөлгөөнт эргүүлийн цагдаагийн ахлах нар хятадуудаас онц их хэмжээний хахууль авсан хэргийг УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах алба таван сарын хугацаанд шалгаж дуусчээ. Улмаар тэдэнд холбогдох хэргийг өнгөрсөн лхагва гарагт Нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн байна.

2012-10-12        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Бид 100 мянган тонн буудайгаа экспортолж чадах уу. Биднээс хэн хэрхэн худалдаж авах бол... Буудай экспортлогч болох хэмжээнд хүртлээ бид ургац авсан бил үү гэсэн асуултын хариуг хайж явахдаа хамгийн түрүүнд буудайн чанарт анхаарал хандуулах цаг нь болж, тариаланчид маань ч тооны хойноос гэхээс илүүтэйгээр чанарт санаа тавьдаг болжээ гэсэн дүгнэлтэд хүрсэн юм.

2012-10-12        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Монголын иргэний агаарын тээврийн /МИАТ/ ХК-ийн англи хувилбар буюу МИАТ-ын зах зээлийг булаах зорилготой байгуулагдсан “Mongolian airlines” компанийн 10-12 дугаар бүхий онгоц өнөөдөр өглөө 10.35 цагт Өмнөговь аймгийн Даланзадгад хотоос хөдлөөд 11.50 цагийн үед Улаанбаатар хотноо газардах ёстой байсан ч бууж чадалгүй буцаад нисчээ.

2012-10-10        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Монгол Улстай харилцан визгүй зорчих орны тоог нэмэгдүүлэх, өөрийн орны иргэдийг гадаад улс оронд зорчих явдлыг хөнгөвчлөх, энэ чиглэлийн гэрээ хэлэлцээг өргөжүүлэх нь Шинэчлэлийн Засгийн газрын баримталж буй тэргүүлэх чиглэлийн нэг юм. Уг зорилтын хүрээнд Монгол Улс, Бүгд Найрамдах Колумби Улсын хооронд харилцан визгүй зорчих асуудлаар яриа хэлэлцээ хийгдэж эхэллээ.

2012-10-10        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Тус улсын ерөнхийлөгчийн нисгэгч нар Саудын Арабыг зорин нисчээ. Эритреин ерөнхийлөгч Исайяса Афеворкид хүчин зүтгэдэг байсан нисгэгчид улстөрийн орогнол хүсэхийн тулд ерөнхийлөгчийн онгоцыг хулгайлан Саудын Арабын зүг ниссэн байна. Ерөнхийлөгчийн онгоцны багийнхны хийсэн энэ зоримог үйлдлийг Эритреин хатуу дэглэмийг эсэргүүцсэн хамгийн зоригтой алхам болж, ерөнхийлөгчийн имижд цохилт өглөө хэмээн дэлхийн ХМХ-үүдээр бичиж байна.

2012-10-09        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Манай гариг дээрх хамгийн өндөр настай эмэгтэй болох Гүржийн Антиса Хвичава 132 насандаа таалал төгссөн байна. Оросын хувьсгал, дэлхийн хоёр дайн, ЗХУ байгуулагдах болон тарахыг үзсэн энэ эмэгтэй Цаленжихскийн районд 132 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэснээс хойш гурван сар болоод нас нөгчжээ. Албан ёсоор түүнийг 1880 оны долдугаар сарын 8-нд төрсөн гэж бүртгэсэн байдаг юм байна. Гүржийнхэн урт насалдаг ч Антиса эмээ нас нөгчитлөө ухаан саруул байж, 1965 он хүртэл буюу 85 насалтлаа хөдөө аж ахуйд ажиллаж байжээ.

2012-10-08        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Гаалийн албаныхан гэмт хэрэгт холбогдох нь холбогдож, гэмт үйлдэл хаацайлах нь хайцаалж, буян болгоныг гаргасаар байгаа нь үнэн билээ. Гаалиар бурхан гаргах гэж байгаад баригдлаа л гэдэг, хөлдөөсөн чоно гаргах гэж байгаад баригдахын даваа нь гаалийн байцаагчидтайгаа зугтжээ л гэдэг.

2012-10-08        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гаригийг бүх нийтээрээ мод тарих үндэсний өдөр болгосон билээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн гаргасан энэхүү зарлигын дагуу энэ сарын 13-ны өдөр буюу ирэх бямба гаригт байгаль дэлхий төдийгүй ард иргэдэд тустай ажлыг гүйцэтгэх хариуцлагатай үе тохиож байна.

2012-10-06        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

ХХААХҮЯ-ны дэргэдэх Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн захирал асан Ч.Пэрэнлэйн шуналаас болж өчигдөр буюу энэ сарын 3-ны өдөр Төв аймаг дахь тариалангийн талбай дээр эрдэнэт хүний амь эрсэдсэн талаарх таагүй мэдээ бидэнд сонсогдлоо. Тариа хураах явцад жолооч комбайндаа орооцолдоод нас барсан байна.

2012-10-05        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Зургаан сартай хүүхэд «Humana» сүүнээс гүн хордлого авчээ. Энэ асуудлаар Т.Мичидмаа гэх эмэгтэй бидэнтэй

2012-10-05        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга О.Магнай өнөөдөр архи үйлдвэрлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа.

2012-10-04        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Оросын  алс дорнодын усанд хулгайгаар загас агнаж байгаад баригдсан хятадын хоёр хөлөг онгоцыг ОХУ-ын Алс Дорнодын Приморын хязгаарын Владивосток хотын шүүх хурааж авах шийдвэр гаргасан байна. Хойд хөршийн  Приморын хязгаарын Хилийн цэргийн алба энэ тухай мэдээлсэн байна.

2012-10-03        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Э.Бат-Үүлийн ээлжит шоу бол зөвшөөрөлгүй барилгуудтай тэмцэх ажил. АН сонгогдсон даруйдаа ийм асуудлыг шийдлээ гээд хэлэхийн тулд зөвшөөрөлгүй барилгуудыг овоо хараандаа аваад байгаа. Зөвшөөрөлгүй 80 барилгын нэрийг олон нийтэд зарлаад тэдгээрийн эрчим хүчийг тасаллаа гэх ойлголтыг олон түмэнд илгээгээд эхэлсэн. Яг үнэндээ энэ барилга дотор нь АН-ынхны барилга багтаагүй л байх.

2012-10-03        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Шинэчлэлийн Засгийн газрын Хууль зүйн яам эрх зүйн шинэчлэлийн бодлогын хүрээнд олон ажил хийхээр төлөвлөөд байна. Юуны түрүүнд төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах үүднээс иргэдийн өргөдөл гомдол хүлээн авах байрыг шинээр засч тохижуулав. Ингэснээр иргэд ажлын өдрүүдэд тулгамдаж байгаа асуудлаараа мэргэжлийн хүнээс хууль зүйн зөвлөгөө авах бүрэн боломжтой болж байгаа юм. Мөн иргэдийн хүлээлгийн танхимыг шинэчлэн засч, тохижууллаа.

2012-10-02        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Өнгөрсөн зургадугаар сарын 10-наас хойш жолооны үнэмлэх өнөөг хүртэл хэвлэгдээгүй байгаа. Жолооны үнэмлэх хэвлэдэг компани нь техникийн шинэчлэл хийж байгаа нэрийн дор хойшлуулсаар өдий хүрсэн билээ. Аргаа барахдаа наймдугаар сарын 10-наас эхлэн жолооч барих шаардлагатай иргэдэд түр үнэмлэх олгож эхэлсэн юм. Ингээд энэ талаар  Замын цагдаагийн газрын Олон нийттэй харилцах тасгийн дарга, цагдаагийн хошууч С.Энхбатаас тодрууллаа.

2012-10-02        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

“Болд төмөр Ерөө гол” ХХК-ийн уурхай Ерөө сумаас 40 орчим км-ийн зайтай. Мөн л шороон замаар туучиж байж хүрнэ. Бид Ерөө сумаас гарахдаа Баянголын уурхайн үйл ажиллагаа хариуцсан захирал Ганбат гэгчтэй холбогдож  уурхайн олборлолтыг сонирхох хүсэлт тавьсан юм. Энэ дагуу уурхайд ирвэл харуул нь “Ганбат дарга алга. Та нарыг буцаа гэж байна” гээд оруулсангүй. Бид ч орох гэж хүчилсэнгүй.

2012-10-02        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Маршид гүйж байсан сонсогч амиа алдав

2012-10-02        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Нийслэлийн хамгийн олон хүн амтай дүүрэг болох Сонгинохайрхан, Баянзүрхийн Цагдаагийн хэлтсийн бие бүрэлдэхүүн ачааллаа дийлэхгүйн улмаас иргэддээ тэр бүр хүрч үйлчлэх боломжгүй байдаг гэнэ. Тиймээс дээрх хоёр дүүрэгт дахин нэг нэг хэлтэс байгуулах талаар Цагдаагийн ерөнхий газрынхан хэлэлцэж буй аж.

2012-10-01        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн наймдугаар хороо, Баянхошууны эцэст байрлах “Сод Монгол” компанийн шатахуун түгээх 16 дугаар салбар станцад түлш буулгахаар явж байсан “Зил-130” маркийн автомашины чиргүүл уржигдар онхолджээ.

2012-09-29        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус III хуралдаанаар өнөөдөр УИХ дахь АН-ын бүлгээс нийслэлийн төвийн 1300 га газрын хил хязгаар дотор дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах, тохижилтын ажлаас бусад зориулалтаар газар олгохыг хориглох санал дэвшүүлснийг төлөөлөгчид 100 хувийн саналаар дэмжлээ

2012-09-27        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Үндэсний статистикийн хорооноос “Хөдөлмөр, цалингийн статистик”-ийг боловсронгуй болгох чиглэлээр “Ажиллах хүчний судалгаа” хийдэг.

2012-09-27        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Өвөрхангай аймагт ажиллахаар явсан “Шударга ёс” эвслийн багийнхан уржигдар орой замдаа осолдож, нэг хүн нас барсан харамсалтай явдал гарлаа. Тэд хоёр машинтай замд гарчээ.

2012-09-27        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

УИХ-аас Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийг батлан гаргасан. Энэ хуулийн агуулга, ач холбогдлын талаар дэлгэрэнгүй танилцуулъя.

2012-09-26        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Сингапурын Сентоза арлын цагдаа нар хулгай, залилан, зээлийн карт хууль бусаар ашигласан хэрэгт сэжиглэн гурван монгол залууг баривчилсан байна.

2012-09-26        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

 Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүссэн мэргэжлээрээ ажиллах боломж хомс. Бас хүссэн үйлчилгээгээ авч, дуртай дэлгүүрээрээ үйлчлүүлнэ гэвэл хэцүү. Гэхдээ тэдний 80 хувь нь ажил эрхлэх боломжтой. Тэгвэл эдгээр асуудлыг нэг дор шийдэх bidchadna.mn цахим хуудас нээгдлээ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан энэхүү хуудсанд хууль зүйн зөвлөгөө, сургалт семинар болон сүүлийн үеийн мэдээ байхаас гадна зөвхөн эдгээр хүмүүст зориулсан ажлын байрны санал бий. Бас ажилд орохыг хүссэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэд тус сайтад өөрийн танилцуулгыг байршуулж болох юм.

2012-09-26        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Өнгөрсөн сонгуулиар Монос группын дэд ерөнхийлөгч Л.Эрдэнэчимэг их хуралд нэр дэвшиж ялалт байгуулаад эмэгтэйчүүдийн бүлгийн дарга ч болоод амжсан.
Тэрээр хатан ухаан, ЭЭЖ сэтгэлээр төр түшилцэнэ гэж амлаж байсан амлалт хэрхэн биелэхийг ирэх 4  жил харуулна биз.

2012-09-25        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Завхан аймгийн Тэс сум дахь Хилийн цэргийн 0277 дугаар ангид өнгөрсөн бямба гаригт буун дуу гарчээ. Тус ангид хилчид хоорондоо буудалцан, нэгнээ хүнд шархдуулсан гэх мэдээлэл цацагдаад буй. Энэ талаар Тэс сум дахь Хилийн отрядын захирагчаас тодруулахад хаанаас, хэн гэдэг хүн ярьж буйг минь сайтар лавласныхаа дараа “Би ямар ч мэдээлэл өгөхгүй. ХХЕГ-ын олон нийттэй харилцах хэлтсийнхнээс асуу. Гэхдээ ямар ч байсан энэ ангид буудалцаан болоогүй” хэмээн их л нухацтай хариулав. Харин ХХЕГ-ынхны хэн нь ч болсон явдлын талаар хариу өгөөгүй юм.

2012-09-25        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Зөвхөн есдүгээр сард гэхэд дөрвөн хүн баригдаж буй барилгын эздийн хариуцлагагүй байдалтай холбоотойгоор амь насаа алдчихлаа. Иргэд барилгын хажуугаар явахаасаа ч эмээдэг болж. “Дараачийнх нь би ч байж мэднэ” гэх айдас нийгмийг бүрхжээ.

2012-09-24        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

“Глоб Интернэшнл” ТББ, Хууль зүйн Үндэсний хүрээлэн, ЮНЕСКО-ийн Монголын Үндэсний комисс болон "Отгонтэнгэр" их сургууль хамтран шүүгчдэд зориулсан “Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, хэвлэл мэдээллийн эрх зүй” сэдэвт нэг өдрийн сургалтыг маргааш Хууль зүйн Үндэсний хүрээлэнд  зохион байгуулахаар болжээ.

2012-09-24        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Цагдаагийн экс дарга нарт холбогдох хэргийн давж заалдах шатны Шүүх хурал өчигдөр болж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ. 14.00 цагийн орчимд эхэлсэн шүүх хурал арав гаруй цаг үргэлжилж шөнийн 00.20 цаг хүртэл үргэлжилсэн юм.

2012-09-21        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Өчигдөр 13:30 цагийн үед Хан-Уул дүүргийн гуравдугаар хорооны нутаг 18 дугаар сургуулийн хашаанд баригдаж байсан барилгын  зургаан давхраас хоёр ажилчин унасан тухай бид мэдээлсэн билээ.

2012-09-20        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Баянзүрх дүүргийн ЗДТГ дэргэдээ Хогны баазтай болжээ. Тэд “Хоггүй дүүрэг” болох зорилтын хүрээнд хороодынхоо хогийг хуваарийн дагуу ачиж буй юм байна. Энэ талаар тус дүүргийн Нийтлэг үйлчилгээний газрын дарга Ц.Лхагвасүрэнгээс тодрууллаа.

2012-09-20        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Кремль нэгэн шийдвэр гаргасан нь хойд хөршийн залуучуудын цахим эрх чөлөөг боогдуулахуйц байв. Тус улсын эрх баригчид нийгмийн сүлжээнд томоохон орон зай эзэлдэг “Youtube” сайтыг хаах шийдвэр гаргаад байна.

2012-09-20        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

“Хотын чинь хөгжил, цэцэглэлтэд хувь нэмрээ оруулъя. Янзтай сайхан усан оргилуур бариад өгье” гэчихээд олон давхар оффис барьчихдаг. “Энхтайвны ордон “Peace Tower” барьж өгье” гээд худалдааны төв болгочихдог луйвар хэрээс хэтэрлээ. Хөөрхий хэдэн даргын минь “Хөлд нь сууж, толгойг нь илж” байгаад улаан тамгатай бичиг үйлдүүлж аваад буруу хармагцаа өөрийн ашиг сонирхолдоо ашигладаг барилгын

2012-09-20        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Нийслэлийн Газрын албаны дарга нийслэлийн МАН-ын дарга болсон учир түүний орны хүний эрэлд нийслэлийхэн ороод байсан. Харин тэд эрсэн хүнээ олжээ. Шинэчлэлийн Засгийн газар болон нийслэлийг тойрсон албан тушаалын томилгоо үргэлжилсээр байна. Засгийн газарт орж ажиллах албан тушаалтнуудад тодорхой хэмжээний шалгуур тавьж байгаа бөгөөд шударга,

2012-09-19        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Өчигдөр “Эко констракшн”-ны хэмээн ташааран мэдээлсэн “Тэнгис” кино театрын хажууд бариулж буй барилгаас төмөр унаж, 25 настай залуу харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарсан.

2012-09-18        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Гардасил гэгч үл мэдэгдэх “оноштой” вакцин нийгмийн сэтгэхүйг дахин чилээх боллоо. Учир нь энэ сарын 10-наас  эхлэн уг вакцины гурав дахь тунг хийж эхэлсэн. Уг дархлаажуулалтыг хийж эхлэхээс өнөөг хүртэл сөрөг мэдээлэл олонтаа цацагдан, үүнд нь иргэд төөрөлдөж, вакцинд хамралт эхний тунг бодоход буурсан гэх мэдээллийг холбогдох албанаас гаргаад буй. Тэр ч бүү хэл зарим сургуулиуд энэхүү вакциныг хийлгэхгүй бол хичээлд суулгахгүй гэсэн “тушаал” гаргажээ. Харин эцэг, эхчүүд үнэн худал нь үл мэдэгдэх энэхүү мэдээллүүдэд яахаа мэдэхгүй шаналж сууна.

2012-09-18        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

-Эмнэлгүүдийн барилгын явц удаан байгаад шат шатны албан тушаалтнууд буруутай-

Амаржих газруудыг өргөтгөхөд шаардлагатай мөнгийг ирэх оны төсөвт тусгуулахын тулд УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлэг чадахаараа зүтгэж ажиллаж байна. Сүүлийн жилүүдэд төрөлт ихэсч байгаа учир амаржих газруудын ачаалал ч нэмэгдсэн. Хүүхдэд сар болгон мөнгө өгөх хөтөлбөр хэрэгжсэнээр цаашид төрөлт улам нэмэгдэх хандлагатай болно. Тиймээс амаржих газар, хүүхдийн ясли, цэцэрлэг, бага, дунд сургуулийн асуудлыг цогцоор нь шийдвэрлүүлэхээр ажиллана гэдгээ УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлэг илэрхийлээд буй.

2012-09-18        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Сүүлийн үед өсвөр насныхан ахуйн хэрэглээний хий (газ) үнэрлэж, мансуурах нь ихэссэн түгшүүртэй мэдээ өдөр алгасалгүй дуулдах боллоо. Саяхан Өвөрхангай аймагт өсвөр насны охин ийм болчимгүй үйлдлээсээ болж, хордож амиа алдсан хэрэг гарсан. Мөн хэд хоногийн өмнө Сонгинохайрхан дүүргийн 62 дугаар дунд сургуулийн VIII ангийн долоон хүүхэд хий үнэрлэж байсныг тус дүүргийн Цагдаагийн хэлтсийнхэн илрүүлсэн.

2012-09-18        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Монгол улсын 2012 оны нийгэм эдийн засгийн үзүүлэлт гарлаа. Харамсалтай нь энэ тоо баримт тийм ч сайхан мэдээ авчирсангүй.  Бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 2012 оны 8 дугаар сарын эцэст 43.2 мянга болж, өмнөх оны мөн үеийнхээс 2.8 мян.хүнээр буюу 6.9 хувиар өсчээ.

2012-09-18        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

“ЭрдэнэсТаван толгой” ХХК-ийн удирдлага уурхайн ажилчдаа өдөрт 13 цаг ажиллуулчихаад 11 цагийн цалин бодож, олгодгоос үл ойлголцолд хүрээд байгааг манай цахим хэвлэл өмнө нь мэдээлж байсан билээ. Үүнээс болж уурхайн ажилчид болон тус компанийн Үйлдвэрчний эвлэлийнхэн эсэргүүцлээ илэрхийлж эхэлснийг ч мэдээлсэн. Тэгвэл өнөөдрөөс энэ маргаан улам ширүүссэн байна. Тодруулбал энэ сарын 13-ны өглөө

2012-09-14        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

“Гачуур” хэмээх гангадсан нэртэй компанийн захирал Л.Чинбат хотын төвийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ноцтойгоор зөрчсөөр байна. Тэрбээр зөвшөөрөлгүй эхлүүлсэн барилгаа үргэлжлүүлэн барьсаар байгаа талаар Сүхбаатар дүүргийн VI хорооны Бага тойруу дахь 47 дугаар байрны оршин суугчид мэдээлсээр байна. Оршин суугчдын хэлж байгаагаар энд баар рестораны зориулалттай 13 давхар төмөр бетон каракасан барилга нь баригдах гэнэ.

2012-09-13        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Өмнөговь аймгийн Баяндалай сумын нэг өрхийн дөрвөн хүнийг согтуу жолооч дайрч, амийг нь хохироосон ноцтой хэрэг өнгөрсөн ням гаригт гарлаа. Тус сумын Айраг гэх газарт намаржиж байсан малчин О-гийн гэрт тухайн үед гэрийн эзэгтэй А болон тэднийд ирээд байсан Б, А нарын 30 гаруй насны хоёр хүн, Б гэх 10 настай хүү байжээ.

2012-09-12        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

“Эрдэнэс Таван толгой”-н уурхайн ажилчид бослого гаргах төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Учир нь тус компанийн удирдлагууд уурхайн ажилчдаа өдөрт 13 цаг ажиллуулчихаад 11 цагийн цалин өгдөг юм байна.

2012-09-12        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Хэдхэн сарын өмнө нь 10 настай хүү 4 настай дүүгээ хөнөөсөн харамсалтай хэрэг болсон билээ.

Гэнэн хүү ээжийн талх аваарай гэж өгсөн 1000 төгрөгөөр дүү чихэр авчихсан юм хэмээн учирласан хүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон. Гэвч ийм төрлийн гэмт хэрэг дахин гарлаа.

2012-09-11        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

“Хужаа унаа” хэмээн нэрлэгдсэн хятад мотоциклыг Монголд оруулж ирж зардаг БНХАУ-ын иргэн Вэй Хун Ван гэгчийг олон тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн хэрэгт холбогдуулан шалгаж эхэлжээ. Энэ хэрэгт мөн л манай улсын хил, гаалийн ажилтнууд холбогдсон сурагтай.

2012-09-10        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Орчны ариун цэврийг сайжруулах зорилго бүхий “Хогондоо аяныг дүүргийн нтаг дэвсгэрт 9 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн 2013 оны 1 дүгээр сэарын 30-ны өдрийн хооронд зохион байгуулах гэж байна.

2012-09-10        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Пакистаны шүүхээс 14 настай христийн шашинт охин Римша Масихийг батлан даалтад сулласан байна. Бяцхан охиныг исламын шашныг гутаан доромжилсонд буруутгаад байгаа билээ. Коран судрын сургаалуудыг бичсэн цаасыг шатаахыг оролдсон хэрэгт түүнийг сэжиглэн шалгаж байгаа юм.

2012-09-10        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

УИХ-ын гишүүд сурталчилгаандаа зарцуулсан мөнгөөрөө уралддаг байсан цаг саяхан. Тэр тэднийг зарцуулжээ, тэр тэдэн тэрбумыг сонгуулийн сурталчилгаандаа зарцуулна гээд л тэдний түрүүвч хэр зузааныг харуулах тоонууд хөвөрдөг байлаа. Энэ нь бараг тэдний зиндааг илэрхийлдэг байсан гэхэд хилсдэхгүй.

2012-09-07        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Монгол залууг БНСУ-ын цагаачлалын албаныхан зодож амь насыг нь хөнөөсөн талаарх мэдээлэл гараад байна. Энэ талаар албан ёсны мэдээлэл гараагүй байгаа ч энэ талаар солонгост амьдарч байгаа монголчууд мэдээлсээр байна. Энэхүү байдлыг эсэргүүцэн Босогчид хочтой Солонгосын өмнөд бүсийн монгол оюутаны холбоо жагсаал зохион байгуулж магадгүй гэнэ.

2012-09-06        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Сонгинохайрхан дүүргийн МАН-ын дарга, улсын аварга Д.Сумъяабазарыг залилангийн хэрэгт холбогдсон гэх мэдээлэл сайтад гарсан аж. Энэ мэдээллийн мөрөөр Д.Сумъяабазар, залилуулсан гэх иргэн Н.Баттулга нар хэвлэлийн бага хурал хийлгэлээ. Сайтад гарсан мэдээллийг тэрээр "Сонгинохайрхан дүүрэгт дахин санал хураалт явагдахтай холбогдуулан гарсан ор үндэсгүй  гүтгэлэг” хэмээн няцаасан юм.

2012-09-05        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

10 сар ангир уургаа хөхүүлж,10 жил хүнээс дутахгүй өсгөсөн алтан үрээ аймшигт ослоор алдана гэдэг эх хүнд хичнээн хэцүү аймшигтай болохыг төсөөлөхийн аргагүй.Гэвч хэн ч мөрдөж биелүүлдэггүй их хуультай энэ хотод хүүхэд байтугай том хүн ч амьдрах арга алга. Хаа сайгүй ухсан нүх , баригдаж буй барилга , дүрэм мэддэггүй, хуулиа дагадаггүй жолооч нараас болоод амьд явах баталгаа улам бүр алдагдсаар байна.

2012-09-04        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

2012-2013 оны хичээлийн шинэ жил эхлээд хэдхэн хонож байгаа билээ. Оюутан сурагчид цуглараад Нийслэл хот хөдөлгөөнд орсон энэ өдрүүдэд шуурхай удирдлагын утсанд ирэх дуудлага нэмэгдсэн байна. Есдүгээр сарын  1-нд мэдээлэл шуурхай удирдлагын төвийн 102 дугаар утсанд гэмт хэргийн шинжтэй 77 дуудлага бүртгэгджээ. Эдгээрээс хүнийг санаатай алах 1, бусдын биед гэмтэл учруулах 5, хүчиндэх 1, дээрэмдэх 8, булаах 1, танхайрах

2012-09-04        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Өдрөөс өдөрт ажлаасаа үндэслэлгүйгээр халагдан хохирч буй иргэдийн тоо нэмэгдсээр л....

Тэдний цөөнх нь шүүхийн байгууллагад хандан эрхээ сэргээлгэж ахин ажилдаа орж байхад, дийлэнх нь хууль, эрх зүйн мэдлэг дутмагаасаа болж хохироод л хоцорч байна. Иймд ажил олгогч хөдөлмөрийн гэрээг цуцлах ямар үндэслэл байдаг талаар болон хэрэв үндэслэлгүйгээр халагдсан тохиолдолд яаж эрхээ сэргээлгэж болох талаар доорх зөвлөмжийг хүргүүлж байна.

2012-09-03        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Амьд явбал алтан аяганаас ус ууна гэсэн үг бий. Харин өнөө цагт албан тушаал, эд баялагтай л болбол алтан аяганаас ус уудаг болж. Одоогоос арваад жилийн өмнө Монголын тэргүүн баячуудын нэг, алтны магнат гэж нэрлэгдэж байсан “Эрэл”-ийн Эрдэнэбат алтан аяга захиалгаар хийлгэж, сонгогчиддоо алтан аягандаа архи хундаглаж өгч байсан юм гэнэлээ. Үүнээс жишээ авсан Монголын баячууд алтан аягаар архиа хундгалдаг болж, эцэст нь хоол цайгаа ч алтан аяганаас хүртдэг болсон юм байх. Тэдний жишгээр Монгол Улсын Ерөнхий

2012-09-03        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Амиа хорлох явдлыг өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулбал 37.2 хувиар буурсан гэсэн судалгаа байна. Гэхдээ сүүлийн хэдэн cap амиа хорлолт эрс нэмэгдэж байна. 18-30 насны хүмүүс ихэнх хувийг эзэлж байна.

2012-09-03        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

“Талх чихэр” ХК , "Атар-Өргөө" ХК  компаниуд “Атар” талхныхаа үнийг  өнөөдрөөс 210 төгрөгөөр нэмж худалдаанд гаргалаа. Тодруулбал “Атар” талхны үнийг 210 төгрөгөөр нэмж,  840 төгрөгөөр худалдахаар болж байгаа юм байна. Талхны үнийг нэмэх болсон шалтгаанаа тус газрынхан “Мэргэжлийн хяналтын байгууллага болон иргэдийн зүгээс уг талхыг уутанд савлахгүй худалдаалдаг нь эрүүл ахуйн шаардлага хангахгүй байна гэж үздэг.

Тиймээс бид талхыг савлаж худалдахаар болсон учраас” хэмээн тайлбарлаж байна.
Мөн уутыг 94 төгрөгөөр худалдаж авч байгаа. Талхыг савлаж худалдаалахын тулд хөргөж савлахад зориулагдсан тоног төхөөрөмж мөн хэрэг болно. Үлдсэн 116 төгрөг нь энэ төхөөрөмжийн үнэ, хүргэлт, ажилчдын хөлсөнд зарцуулагдаж байгаа гэсэн юм.Ямартайч “Атар” талх өнөөдрөөс 210 төгрөгөөр нэмэгдэж хэрэглэгчдэд хүрч байна.

2012-09-01        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Засгийн газрын өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар Нийслэл хотод үйл ажиллагаа явуулдаг төрийн захиргаа, төсвийн болон тэдгээрийн харьяа бүх байгууллага, бусад төрийн болон төсөвт байгууллагын ажил эхлэх, дуусах цагт  өөрчлөлт оруулжээ. Энэ дагуу төрийн байгууллагын ажил 08.00 цагт эхэлж, үдийн завсарлага  12.00-13.00 цагийн хооронд үргэлжлэн  17.00 цагт ажлын цаг дуусах гэнэ. Энэхүү журмыг ирэх даваа гаригаас эхлэн мөрдөх аж.

2012-09-01        [Дэлгэрэнгүй...]    
.....................................................................................................................................................................................................................

Хэлмэгдэгсдийн ар гэрийнхэн өнөөдөр уулзалт зохион байгуулах гэж байна. Уг уулзалтыг УИХ, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комисс, Монголын хэлмэгдэгсдийн холбоо,  хэлмэгдэгсдийн ар гэрийнхэнтэй хамтран зохион  байгуулах юм.  Уулзалт нийслэлийн Хан-Уул дүүргийн ЗДТГ-ын хурлын танхимд 14.00 цагт эхэлнэ.

2012-08-31        [Дэлгэрэнгүй...]    