НУУЦ.МН      Мэдээллийн уурхай

 Consensus Action on Salt and Health группын хийсэн судалгаагаар дөрвөн талх бүрийн нэг  (28%) нь хэтэрхий их давс агуулдагийг тогтоожээ. Нэг зүсэм талханд нэг уут чипсэнд байдаг хэмжээний давс агуулагддаг тухай The Daily Mail-д мэдээлсэн байна. Хамгийн үнэтэй талханд хамгийн ихээр давс агуулагддаг гэнэ. Хүнсний томоохон үйлдвэрлэгчид баглаа боодол дээрээ давсны агууламжийг бичих ёстой ч энэ үүргээ биелүүлдэггүй ажээ. Шинжээчид хүний хэрэглээний давсны 1/3 хувь талхтай холбоотой гэж үзэж байна. Эмч нар уг судаалгааны дүнг үндэслэн талхан дахь давсны хэмжээг заах, уламжлалт талх исгэх технологиос татгалзахыг уриалжээ.

2011-09-05        [Дэлгэрэнгүй...]    
..................................................................................................................................................................................................

 Нас ахих тусам эмэгтэй хүн цэвэршиж хөгширөлт явагддаг байна. Гэсэн хэдий энэ цэвэршилт зөвхөн эмэгтэй хүнд бус бас эрэгтэй хүнд нөлөөлдөг. Нэг үгээр хэлхэд эрэгтэй хүн эмэгтэй хүний адил цэвэршдэг гэнэ. Энэ нь эрэгтэй хүний төмсөгнөөс тестостерон хэмээх эр бэлгийн дааврын/ гормон/ ялгаралт багассанаас бий болдог байна. Эрэгтэй хүний бэлгийн дааврын ялгаралт нь 17-20 насандаа дээд цэгтээ хүрч 40 наснаас хойш аажмаар багасч эхэлдэг байна. Тийм учраас 40 гарсан зарим эрэгтэй хүний бэлгийн идэвх, бэлгийн сэрэл залуу үеэ бодвол харьцангуй буурдаг. Энэ өөрчлөлт нь нас ахисантай холбоотой байхаас гадна сэтгэл зовних, сэтгэл санаагаар унах, гутрах зэргээс илүү их шалтгаалдаг байна. Гэхдээ ихэнхи эрэгтэй хүнд бэлгийн сэрэл үүсч таашаал авах нь 60 ба түүнээс дээш насанд ч үргэлжилдэг. Үрийн шингэнд байх эр бэлгийн эсүүд нь эмэгтэй хүнийг жирэмслүүлж чадахуйц тоо, хэмжээгээр агуулагддаг байна.  

2011-09-05        [Дэлгэрэнгүй...]    
..................................................................................................................................................................................................

 Үндэсний статистикийн хорооноос ирүүлсэн мэдээгээр өнгөрсөн сарын аймгийн төвүүдийн хүнсний зах, дэлгүүрт хэрэглээ ихтэй хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнэ дунджаар 25-300 төгрөгөөр нэмэгджээ.  Тухайлбал, I гурилын үнэ 580-950 төгрөгийн хооронд худалдаалагдсан бөгөөд Баян-Өлгий аймагт хамгийн хямд буюу 580 төгрөг байхад, Хэнтий аймагт 950 төгрөг байгаа нь хамгийн өндөр үнэ байлаа. Хонины махны үнэ Баянхонгор, Дундговь, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Увс, Ховд, Дархан-Уул аймагт 100-300 төгрөгөөр өссөн бол, Дорноговь, Дорнод, Завхан аймагт 50-200 төгрөгөөр буурчээ. Өмнөговь аймагт хатгийн өндөр буюу нэг кг нь 5000 төгрөг байхад Дорнод, Хэнтий, Говьсүмбэр аймагт 3300 төгрөг байгаа нь хямд үнэ байсан аж. Үхрийн махны үнэ Архангай, Дорноговь, Дорнод, Дархан-Уул аймагт 100 төгрөгөөр буурч, бусад аймагт тогтвортой байлаа. Харин Дундговь, Төв, Говьсүмбэр аймагт үхрийн мах худалдаалахгүй байна. Үхрийн махны үнэ Өмнөговь аймагт 5000 төгрөг буюу хамгийн өндөр үнэтэй байхад, Увс аймагт 3500 төгрөг байгаа нь хямд үнэ байсан аж. Малын сүү аймгуудад 500-1683 төгрөгийн хооронд худалдаалагджээ. Цагаан будааны үнэ өмнөх долоо хоногийнхоос Өмнөговь, Төв аймагт 50-150 төгрөгөөр буурсан байна. Бусад аймгуудад тогтвортой байлаа. Аймгуудад цагаан будаа 1 кг нь 1300-1800 төгрөгөөр зарагдаж байна. Элсэн чихрийн үнэ өмнөх долоо хоногийнхтой харьцуулхад Дорноговь аймагт 50 төгрөгөөр өссөн бол, Өмнөговь аймагт 34 төгрөгөөр буурчээ. Аймуудад элсэн чихэр 1 кг нь 1500-1800 төгрөгийн хооронд худалдаалагдаж байна.

2011-09-05        [Дэлгэрэнгүй...]    
..................................................................................................................................................................................................

 11.00  цагаас МҮХАҮТ-ын Франчайзын зөвлөл нь “Чингис интернэшнл”, Сингапурын “Asiawide franchise consultants” групптэй хамтран “Олон улсын франчайз бизнесийн ганцаарчилсан уулзалт, үзэсгэлэн”-г Монголд анх зохион байгуулна. Энэ талаарх мэдээллийг сонирхоорой. 

12.00 цагаас Хэлмэгдэгсдийн хүндэтгэлийн өдөрт зориулж Монголын улс төрийн хэлмэгдэгсдийн холбооноос хэвлэлийн бага хурал зарлалаа. 
13.00 цагаас “Улс төрийн дээрэм ба Биокомбинат” сэдвээр “Биокомбинат” Төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын мэргэжилтэн, ажилчдын төлөөлөл мэдээлэл хийнэ. 
14.00 цагаас  ХБНГУ-ын олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачилга хөтөлбөрөөс “Өрсөлдөх чадвар ба компанийн нийгмийн хариуцлага, хариуцлагаа ухамсарласан аж ахуйн нэгж эдийн засгийн тогтвортой хөгжлийн төлөө юу хийх вэ” олон улсын бага хурлыг зохион байгуулж буйтай холбогдуулж сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ.
2011-09-05        [Дэлгэрэнгүй...]    
..................................................................................................................................................................................................

 Эрийн гурван наадам бол манай үндэсний уламжлалт их баяр билээ. Тэгвэл энэ сарын 19-25-ний өдрүүдэд 4096 бөх барилдаж монгол бөхийн барилдаанаа “Гиннесийн номонд” бүртгүүлэх ажлыг “Бөхийн холбоо”-ноос зохион байгуулж байгаа.Уг 4096 бөхийн барилдаанд олны танил хүмүүс барилдах сураг аль эртнээс сонсогдож эхэлсэн бөгөөд хошин урлагийнхан дотроо найранд гурван дуутай, наадамд гурван даваатай гэгдэх “ Mask”  продакшны жүжигчин М.Баярмагнай барилдах юм байна. Тэрээр “Би нэгийн даваанд унасан ч хамаагүй хийморио сэргээгээд бөхийн зүлэг ногоон дэвжээнд гарч барилдана” гэж хэлжээ. Та бүхний хүндлэн хайрладаг жүжигчинээ хэрхэн барилдах бол гэж сонирхож байгаа бол удагүй болох бөхийн барилдааныг тэсэн ядан хүлээх л үлдлээ. 

2011-09-05        [Дэлгэрэнгүй...]    
..................................................................................................................................................................................................

Эх орноо орхин харийг зорих залуусын цуваа үргэлжилсээр л... Монгол хөгжихгүй боловсон хүчин дутмаг байна гэх боловч үнэндээ бол илүүдээд байгаа бололтой.  Хэдэн жилийн өмнөөс л Солонгосыг зорих эх орон нэгтнүүд маань Солонгосын хамгийн л муу муухай, хүнд, хэцүү ажил болгоныг хийдэгээ ч нуудаггүй. Гэхдээ энэ бүхэн төрийн буруугаас болж байгаа нэг ёсны “дүрвэлт” шүү дээ.

2011-09-05        [Дэлгэрэнгүй...]    
..................................................................................................................................................................................................

 Олон улсын хүүхдийн спортын гуравдугаар их наадам энэ сарын 6-наас 11-ны хооронд ОХУ-ын Улаан-Үүд хотноо зохион байгуулагдах гэж байна.  Уг наадамд  Монгол ,Хятад, Өвөр Монгол ,ОХУ-ын Буриад болон  бусад мужийн өсвөрийн тамирчид оролцох юм байна. Манай улсаас130 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг тамирчид оролцохоор болсон бөгөөд өнөөдөр эх орноосоо  мордлоо.

2011-09-05        [Дэлгэрэнгүй...]    
..................................................................................................................................................................................................

Венецийн 68 дахь их наадам энэ сарын арванд дуусах боловч Итали болон Европын хэвлэлд гарсан нийтлэлүүдээр энэ наадмын хамгийн гоо бүсгүйчүүдийн урьдчилсан жагсаалтыг гаргажээ.
Тус жагсаалтыг хэвлэлд нийтлэгдсэн зургийн тоо ба нийтлэлийг үндэслэн гаргасан байна. Есдүгээр сарын нэгний үдэш Их наадмын улаан хивсэн дээр Израилын гоо бүсгүй Бар Рафаэли гарч ирсэн ба маргааш нь гэхэд түүний олон зуун зураг хэвлэлд гарсан байжээ. Эхний арван сайхан бүсгүйн жагсаалтыг (урьдчилсан) танилцуулхад:

2011-09-05        [Дэлгэрэнгүй...]    
..................................................................................................................................................................................................

Алдартай од хөвгүүн байх хэцүү.Түүнд сэтгүүлчдийн байнгын дуранд өнгөрөөсөн хүүхэд наснаас нь гадна “томчуул”-ын асуудал ч тулгарна.Саяхан тэрээр автын осол гэж юу байдгийг биеэрээ мэдэрчээ. Аз болж түүний төмөр унааг эс тооцвол гарз хохирол учирсангүй.
Саятан Бибер хэд хэдэн үнэтэй авто машинтай ба Америкт 16 наснаас эхлэн жолооны эрх авч болдог тул 17 настай дуучин хөвгүүн маань энэ эрхээ идэвхтэй ашигладаг гэнэ.Тэрээр саяхан өөрийн үнэтэй машинуудын нэг болох хар өнгийн “Ferrari”-тай автын осолд оржээ.

2011-09-05        [Дэлгэрэнгүй...]    
..................................................................................................................................................................................................

Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Оскарын шагналт жүжигчин Мэл Гибсон, түүний экс бүсгүй Оксана Григорьева нарын шүүхийн дайн дууслаа.
Шүүх хуралдааны өмнө Америкийн их зохиолч Теодор Драйзерийн (Америкийн эмгэнэлт явдал зохиолыг бичсэн) мэндэлсний 140 жилийн ой тохиосон бөгөөд сэтгүүлчид шүүх хуралдааныг “Орос-Америкийн эмгэнэлт явдал” гэж бичиж байна.
Оксана бүсгүй анх Лос-Анжелест дуучин болохоор ирсэн. Түүнээс болж Мэлийн 28 жил ханилсан эхнэр нь Гибсоноос салсан. Оксана Гибсоны охиныг төрүүлсэн ба өмнө нь жүжигчин Тимоти Далтоны хүүг төрүүлсэн юм.

2011-09-05        [Дэлгэрэнгүй...]    
..................................................................................................................................................................................................

Яагаад АНУ-д энэ баярыг 9-р сарын 1-нд тэмдэглэдэг вэ?
Америкт 9 дүгээр сарын эхний ням гаригт Хөдөлмөрчдийн өдрийг тэмдэглэдэг. Харин ихэнхи оронд Хөдөлмөрчдийн өдрийг (Олон улсын хөдөлмөрчдийн эв санааны өдөр) 5 дугаар сарын 1-нд тэмдэглэдэг уламжлалтай. Хоёр баяр хоёулаа Америкт үүссэн ч үзэл суртлын хувьд маш ялгаатай.

2011-09-05        [Дэлгэрэнгүй...]    
..................................................................................................................................................................................................

Зарим нэг тохиолдолд ийм осол гарсан гэхэл итгэмээргүй байгаа биз. Гэхдээ энэ зургууд фото шоп биш гэсэн шүү.

2011-09-03        [Дэлгэрэнгүй...]    
..................................................................................................................................................................................................

Би үүнийгээ “Галзуу Макс” шиг гарын доор байсан бүхнийг эвлүүлээд, гагнаад, боогоод, наагаад хийсэн. Хятад маягийн хоёр дугуйтай чөтгөр шиг л унаа. “Эзэн хужаа”

2011-09-03        [Дэлгэрэнгүй...]    
..................................................................................................................................................................................................

Поп од Мадоннагийн 14 настай охин Лурдес өдрөөр бус цагаар өсөж байгаа аж. Түрүүчийн дуулиан дуусаагүй байхад Лурдес өөрийн эцэг баймаар насны хүнтэй тэврэлдэн явж байгаад паппарацийнханд баригдсан.  Энэ нууцлаг эр хүн нь түүний жолооч байжээ. Энэ удаа бид Лурдесийн наран шарлагын газар байгаа зургийг танилцуулж байна. 14 настай охин мөн үү? Жимс модноосоо хол унадаггүй гэдэг үнэн бололтой.

2011-09-03        [Дэлгэрэнгүй...]    
..................................................................................................................................................................................................

“Сексийн сонголтонд” найз байдаггүй гэж ярьдаг. Гэхдээ эмэгтэй хүн бүрийн мөрөөддөг сексийн 4 төрөл байдаг!
“Төгс”секс
Ор дэрний ажлыг эмэгтэй хүний санаанд нийцүүлэх амар биш гэж ярьдаг. Хэн нэг нь эелдэг зөөлөн харьцааг таалж байхад хоёрдахь нь эр хүний бүдүүлэг араншинг таашаах гэх мэт.
Гэхдээ бүсгүй хүн бүрт нийтлэг зүйл байгаа. WomanJournal.sig сэтгүүл судалгаа явуулж эмэгтэй хүн бүрийн хүсдэг сексийн 4 төрөл байдгийг тогтоожээ.
Романтик секс

2011-09-03        [Дэлгэрэнгүй...]    
..................................................................................................................................................................................................

Эмэгтэй хүний гоо үзэсгэлэн эрчүүдийн сэтгэл зүрхийг мөнхөд хөдөлгөж ирсэн. Хэрвээ энэ гоо сайхан нь хэтэрхий их байвал яах вэ? Эрчүүд дэлхий дээр топ моделиудаас гадна өөр эмэгтэйчүүд байдгийг ч мартаж орхиж.Дундад зууны үед махлаг эмэгтэйчүүд гоо үзэсгэлэнгийн туйл байсан шүү дээ. Тэгвэл магадгүй XXII зуунд том хөх байх ч юм билүү...

2011-09-02        [Дэлгэрэнгүй...]    
..................................................................................................................................................................................................

Эхийнхээ хөхнөөс гараагүй таван сартай хүүхдийг хулгайлсан хэрэг өнгөрөгч тавдугаар сарын сүүлээр гарсан. Охины ээж Цагдаагийн байгууллагад хандсанаас хойш өдийг хүртэл охиноо олоогүй талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Уг хэргийг өмнө нь Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж эхэлсэн ч эрэн сурвалжлах ажиллагаа үр дүнгүй явагдаж байна гэж ЦЕГ-аас үзлээ. Тиймээс өнөөдөр УМБГ-ын Онц хүнд, зохион байгууллалтай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст уг хэргийг татаж, Эрүүгийн цагдаагийн газрын тавдугаар хэлтсийн дарга хурандаа Н.Батсүхээр ахлуулсан ажлын хэсэгт хариуцууллаа. Ингэснээр тавдугаар сард алдагдсан таван сартай охиныг эрэн сурвалжлах, шалгах ажиллагааг эрчимжүүлж байна.  

2011-09-02        [Дэлгэрэнгүй...]    
..................................................................................................................................................................................................

Николь Кидман бол зорсон мэт гоолиг биетэй бөгөөд үүнийгээ ч биеэ барьсан хувцсаар тодруулах дуртай. Кидман хүүхэд байхдаа нэлээд махлаг байсныг нь одоо зөвхөн эцэг, эх нь л санах байх. Холливуудын од бүсгүйд 10 жилийн турш барьж байгаа өөрийн гэсэн дэглэм байдаг. Гэхдээ түүний дэглэмийг гоо сайхны эмч нар сайшаан үздэггүй тул сохроор дагаж мөрдөх хэрэггүй болов уу!

2011-09-02        [Дэлгэрэнгүй...]    
..................................................................................................................................................................................................

 Аралын Японы мэргэжлийн сумо бөхийн дэвжээг монголчууд эзэгнээд нилээдгүй олон жилийг ардаа орхижээ. Сумо бөхийн аваргуудын тоог нэгээр нэмж эх орон нэгтнүүдээ баярлуулж байсан сумо бөхийн 68 дахь их аварга Д.Дагвадорж олны танил болоод ч тэр үү үргэлж хэвлэл мэдээллийнхэний хараанд өртөж байдаг. Саяхан л гэхэд дуучин Мартатай LV-ийн дэлгүүрт орж 15 сая төгрөгийн тооцоогоо төлж чадалгүй “ичсэн хүн, хүн ална” гэгчээр дэлгүүрийн буйданг авч чулуудсан гэх  саар мэдээний эзэн болоод байсан. Гэхдээ сайн гэхээсээ илүү саар мэдээлэлд  илүүтэй өртдөг их аварга маань саяхан Америкийн CNN телевизэд ярилцлага өгжээ. Түүний ярилцлагын эхэнд CNN телевизийн сэтгүүлч хэлэхдээ 2010 онд зодог тайлснаас нь хойш түүнийг хүмүүс илүүтэй сөрөг талаар нь харах болсон ч тэр бол Монголдоо үндэсний баатар түүнийг эх орон нэгтнүүд нь “Их аварга” гэж нэрийддэг гэж онцлон тэмдэглэсэн байх юм. Үүнийг сонссон хэн ч эх орноороо болон их аваргаараа бахархах сэтгэлийг өөрийн эрхгүй төрүүлж байлаа.

2011-09-02        [Дэлгэрэнгүй...]    
..................................................................................................................................................................................................

 Манай ерөнхийлөгч хичээлийн шинэ жилийн нээлтээр орон даяр хичээл заадаг уламжлал тогтоод хэдэн жилийн нүүрийг үзэж байна. Шинэ багш нар жил ирэх тусам туршлагажиж заах арга нь сайжирдаг бол манай ерөнхийлөгч жил ирэх тусам хичээлээ муу заадаг тааруухан багш бололтой. Энэ жилийн хичээлийг “Монголын сайхан орноор” гэсэн сэдвээр заасан боловч ерөнхийлөгч “багш” маань нэг л будилаад байх шиг. Хичээлийг сонгуулийн сурталчилгаа гэж бодсон уу яасан хичээл эхлэнгүүт л би энэ жил тэдэн мод тарьсан, тийм юм хийсэн гээл өөрийгөө баахан “рекламдав”. Тэгснээ гэнэт ухаарч хичээлдээ орсон ч өмнөх хичээлийг агуулгыг сэргээн сануулж байгаа дүр үзүүлэн “хэсэг” ярив. Заах аргын хувьд бүр ч хэрэг алгаа. Хичээл гэдэг багш, сурагчдын харилцаагаар амилдаг зүйл байтал манай ерөнхийлөгч багш маань хажуудаа байгаа дэлгэцтэй л харьцсан уу гэхээс сурагчидтай тийм ч сайн харилцсангүй. Тэр зааланд суусан сурагчид видео бичлэг үзэж байгаа мэт байв. Дээрээс нь сурагчдыг дэмжсэн, идэвхижүүлсэн стандарт бус үнэлгээг нэг ч хэрэглэсэнгүй. Улсын ерөнхийлөгч хүн байна даа асуултанд сайн хариулж байгаа хүүхдэд “Сайн байна” гээд хэлчихсэнгүй. Энэ үгэндээ их л харам байлаа. Дээрээс нь хүүхдүүдэд буруу мэдээлэл өгч нүгэл үйлдлээ. Хүүхдүүдэд түүхийн тухай ярьж байснаа “Добу сохор” хэмээн олон удаа давтан ярьж тэнд байсан хүүхдүүд, ТV үзэж байсан хүмүүсийн чихийг сэрт хийлгээд авсан. “Добу мэргэн” гэж түүхэн хүн байдгийг бүх хүн мэднэ. Гэтэл манай ерөнхийлөгч мэддэггүй бололтой. Монгол улсын хүн амын тоог гурван сая гэж хүүхдүүдэд хүчээр тулгасан. Тэр зааланд байсан, TV үзсэн хүүхдүүд ерөнхийлөгчөөсөө болж нэг удаа муу дүн авах нь дамжиггүй боллоо доо.     