Нууц мэдээллийн уурхай

Төрийн хүндлэлт бөхчүүд

Нийтэлсэн: 2012-12-14 18:58:07

Төрийн ордон өчигдөр эрхэм зочдын хөлд дарагдсан нь залуу аварга С.Мөнхбат тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой бөхчүүд байлаа. Төрийн тэргүүн анх удаа үндэсний өв соёлыг олон жил хадгалж тээж ирсэн бахархалт хүмүүст ийн хүндэтгэл үзүүлсэн нь таатай санагдав. Тэр тусмаа Дасрангийн Мягмар, Дэндэвийн Амгаа, Чимэдийн Гочоосүрэн, Цэрэндонойн Санжаа, Жамцын Бор, Гүнсэлийн Жалаа нарын үндэсний бөхийг энэ цаг үеийнхэнд уламжлан үлдээхэд бие хүчээ илээсэн жинхэнэ бөхчүүд эрхэм Ерөнхийлөгчийн хүндэтгэлийг хүлээсэн нь их сайхан үйл явдал байлаа.

Үндэсний бөхийн нэр хүндэд сэв суусан ч юм шиг харагдаж, өнөө үеийн залуу бөхчүүдийн ааш авир, бөхийн дүрэм журмыг тойрсон хэл ам, маргаан шуугиан их байгаа ийм үед улсын тэргүүн ахмадуудаа цуглуулж, төрийн хайр ивээлийг хүртээсэн нь нэгэн утгаараа “Үндэсний бөх бол үндэсний минь өв соёл” юм шүү гэдгийг харуулсан ухаарал юм шиг санагдлаа. Үндэсний бөхөд гүнээ хүндэтгэл үзүүлсэн Эрхэм Ерөнхийлөгчид талархаж байна. Бөхчүүд энэ хүндэтгэлээс нэгийг тунгаах биз ээ.


С.Мөнхбатад Ерөнхийлөгчийн нэрэмжит цом гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу Монгол Улс үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 100 жилийн ойн үндэсний бөхийн барилдаанд түрүүлсэн Увс аймгийн Баруунтуруун сумын харъяат, “Монголросцветмет” нэгдлийн “Уурхайчин” клуб, “Хилчин” спорт хороо, “Увс нуур” дэвжээний бөх, Монгол Улсын аварга Сүхбаатарын Мөнхбатад Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит цомыг өчигдөр гардууллаа.

Мөн үндэсний бөхийн спортыг хойч үедээ уламжлуулан хөгжүүлэхэд оруулсан олон жилийн нөр их хөдөлмөрийг нь үнэлж, Монгол Улсын заан Дасрангийн Мягмар, Монгол Улсын заан Дэндэвийн Амгаа нарыг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор, Монгол Улсын заан Чимэдийн Гочоосүрэн, Монгол Улсын заан Цэрэндонойн Санжаа, Монгол Улсын заан Дамдинсүрэнгийн Лхагвасүрэн, Монгол Улсын харцага Жамцын Бор, Монгол Улсын начин Дамдины Галдандагва, Монгол Улсын начин Заяахүүгийн Чинбат, Монгол Улсын начин Цэрэнгомбын Лхамаа, Монгол Улсын начин Гүнсэлийн Жалаа, Аймгийн арслан Нямын Батчулуун, Аймгийн арслан Лувсансодовын Чимэд-Очир, Аймгийн арслан Дорждэрэмийн Болд, ахлах гарын даа Санзайн Сэлэмбаатар, бөхийн засуул Баасанхүүгийн Шүрхүү, үндэсний бөх тайлбарлагч, бөх судлаач Бямбадоржийн Цогтбаатар нарыг Алтан гадас одонгоор тус тус шагнав.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шагнал гардуулах ёслолын үеэр хэлсэн үгэндээ,

-“Удахгүй 12 дугаар сарын 29-нд Монгол Улс тусгаар тогтнол, эрх чөлөөгөө сэргээн тогтоосны 101 жилийн ой болно. Ноднин бид энэхүү агуу их түүхэн үйл явдлын 100 жилийн ойг тэмдэглэсэн. Он солигдох мөчид монголчууд энэхүү түүхэн ойгоо тэмдэглэхийн сацуу бөхийн уламжлалаа дээдлэх ёсыг ард иргэддээ үлдээе гэсэн санаан дор энэ үйл ажиллагаа явагдаж байна. Энэ нь нэг удаа тэмдэглээд өнгөрөх ой биш, Монголын ард түмний үеийн үед онцлох чухал арга хэмжээ юм. Монголчууд 101 жилийн өмнө тусгаар тогтнол, эрх чөлөөгөө сэргээн тогтоосон нь үнэхээрийн чухал түүхэн үйл явдал билээ. Энэхүү ой оны төгсгөлд тохиодог нь сайхан. Он солигдож, улс орноороо улиран одох жилийнхээ ажил амжилтыг дүгнэх мөчид энэхүү түүхэн ой тохиодог билээ. Мөн өнгөрөх жилдээ амжилтаараа шалгарсан 128 өндөр чансаатай шилдэг бөхчүүд барилддаг. Монголчууд бид гадаад улс орноос орж ирсэн баяр ёслолыг түлхүү тэмдэглэн иржээ. Харин Монгол ёс, ахуй, заншлынхаа дагуу түүхэн ой болоод шинэ жилээ тэмдэглэн, ёс заншлаа хүндэтгэх нь чухал юм. Тусгаар тогтнолын 100 жилийн ойн барилдаанд манай шинэ аварга С.Мөнхбат түрүүлсэн. Тухайн үед бид Ерөнхийлөгчийн нэрэмжит цом бий болгож, үндэсний бөхийн жил бүрийн нэг барилдааны үеэр олгож байхаар ярилцсан. Уг цомыг Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын ойн өдрийн барилдаанд түрүүлсэн бөхөд олгож байхаар тогтсон. Үүний дагуу зарлиг гарган түрүү бөхөд цом олгохоор болсон. Шилжин явах цом нь том хэмжээтэй, харин дурсгал болон үлдэх нь харьцангуй жижиг байх юм. Ирэх 29-нд болох баярын өдөр мөн 2012 оны хамгийн өндөр чансаатай 128 бөх барилдаж, ард түмэндээ цэнгэлийн манлайг эдлүүлж, монголчуудынхаа хийморийг өргөх болно. Энэ уламжлалыг бид жил бүр үргэлжлүүлж, өвөг дээдсийнхээ агуу үйл хэргийг санан дурсаж явах учиртай юм. Мөн бөхийн үйл хэрэгт олон жилийн хөдөлмөр зүтгэл, хувь нэмрээ оруулсан, барилдаанаараа ард түмнээ баясгасан, өөрийн үлгэр дууриалаар мянга мянган жилийн уламжлалтай бөхийн соёлыг авч явж буй ахмад бөхчүүдээ төрийн одон медалиар шагнаж байхаар болсноо дуулгахад таатай байна. Ингээд шагнал авсан ахмадууд, шилжин явах цомоо гардсан С.Мөнхбатдаа аваргадаа улс үндэстнийхээ Эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний их ойн баярын мэндийг дэвшүүлж, шинэ жилдээ улам их амжилт бүтээлээр дүүрэн, сайн сайхан байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье. Та бүхэнд дахин баяр хүргэе” хэмээв.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Нийтийн дуучид болон яруу найрагчдын хамтарсан “Амраг намар” нэртэй нэгдсэн тоглолт болно
Нийтэлсэн: 2020-10-29 19:25:29

 

​ Нийтийн дуучид болон яруу найрагчдын хамтарсан “Амраг намар” нэртэй нэгдсэн тоглолт болно. Уг тоглолтоор Монголын зохиолчдын эвлэлийн шагналт, МУСТА , яруу найрагч Баянмөнхийн Болорцэрэн уран бүтээлийн сүүн хадгаа үзэгч олондоо барих аж. Тоглол ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Нийслэлийн 381 жилийн ойд зориулсан барилдаанд улс, аймгийн цолтой 256 бөх зодоглов
Нийтэлсэн: 2020-10-29 19:23:32

 

​ Нийслэлийн түүхт 381 жилийн ойд зориулсан улс, аймгийн цолтой 256 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд амжилттай зохион байгуулагдлаа. Нийслэлийн өдөрт зориулсан уламжлал болгон зохион байгуулагддаг тус барилдаанд шинэ аварга П.Бүрэнтөгсө ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

"Идэвхэжсэн 2030: Энтерпрайзинг эрэл-зорилгоо тодорхойлж хэрэгжүүл" сэдэвт сургалт, өдөрлөг болно
Нийтэлсэн: 2020-10-29 19:21:26

 

​ Улаанбаатар хотын алслагдсан дүүрэг, хороодод амьдардаг, ажил хөдөлмөр эрхлэх, ур чадвараа ахиулах, бизнес санаагаа ажил хэрэг болгох зорилго, хүсэл эрмэлзэлтэй 18-35 насны залуусыг хамруулсан "Идэвхэжсэн 2030: Энтерпрайзинг эрэл-зорилгоо тод ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Нийслэлийн 381 жилийн ойн Хүндэтгэлийн концерт боллоо
Нийтэлсэн: 2020-10-29 19:19:30

 

​ 381 жилийнхээ шаcтир түүхийг бичиглэж яваа нийслэлчүүд энэ өдрүүдэд ойн баяраа хүндэтгэл бахархал, бүтээлч ажил, өрнүүн амжилтаар дүүрэн тэмдэглэж байна. Нийслэлийн 381 жилийн ойд зориулсан Хүндэтгэлийн концерт өнөөдөр Соёлын төв өргөөнд болж, Үнд ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Нийслэлийн анхны шав тавьсан “Мэлхийт хөшөө”-нд хүндэтгэл үзүүллээ
Нийтэлсэн: 2020-10-29 15:09:56

 

Нийслэл хот үүсэн байгуулагдсаны түүхт 381 жилийн ой тохиож байна. Ойг тохиолдуулан нийслэлийн үе үеийн удирдлагууд, иргэд, олон нийт өнөөдөр нийслэлийн анхны шав тавьсан “Мэлхийт хөшөө”-нд хүндэтгэл үзүүлж, Монголын нууц товчоог залж, нийслэлийн сүлдэт ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол Улс дэлхийн 80 гаруй улсаас 26335 иргэнээ татан аваад байна
Нийтэлсэн: 2020-10-29 15:07:06

 

​ Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу 2020 оны нэгдүгээр сараас аравдугаар сарын хугацаанд нийт 100 удаагийн тусгай үүргийн нислэгээр 26335 иргэнийг татан авчээ. Тухайлбал, Гадаадын 80 гаруй улсаас: ОХУ 19754, БНХАУ-аас хилийн боомтоор 658 ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Төрийн далбаа Нийслэлийн туг мандуулах ёслолын ажиллагаа боллоо
Нийтэлсэн: 2020-10-29 11:30:52

 

​ Нийслэлийн 381 жилийн ойн өдрийг тохиолдуулан Төрийн далбаа Нийслэлийн тугийг мандуулах ёслолын ажиллагаа өнөөдөр Сүхбаатарын талбайд боллоо. Ёслолын ажиллагаанд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ж.Батбаясгалан, Нийслэлийн Засаг дарг ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Төв талбайд үндэсний шилмэл урчуудын бүтээлийн нэгдсэн үзэсгэлэн нээгдэнэ
Нийтэлсэн: 2020-10-29 11:27:17

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны нэгдүгээр сарын 9-ний өдрийн 4 тоот зарлигаар эзэн богд Чингис хааны мэндэлсэн огноог холбогдох ажлын хэсгийн дүгнэлт болон ШУА-ны саналд үндэслэн албан ёсны болгож, билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэ ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Нийслэлийн 381 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд одон, медаль гардууллаа
Нийтэлсэн: 2020-10-29 11:22:49

 

​ Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 381 жилийн түүхт ойн өдрийг тохиолдуулан өнөөдөр эрхэлсэн салбартаа олон жил үр бүтээлтэй ажилласан иргэдэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон, медаль гардууллаа. Шагналыг нийслэлийн ИТ ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Төрийн албан хаагчид тангараг өргөлөө
Нийтэлсэн: 2020-10-29 11:20:53

 

​ Төрийн албаны зөвлөлийн нийслэл дэх салбар зөвлөлийн тогтоолоор өнөөдөр төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын арга хэмжээ өнөөдөр боллоо. Ёслолын арга хэмжээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабаза ..

Сэтгэгдэл бичих Цааш унших