Нууц мэдээллийн уурхай

ТЭСГИМ ХҮЙТНИЙ 45 ГРАДУСТ ТЭСВЭРТЭЙ АРКТИКИЙН ЕВРО-5 СТАНДАРТЫН ӨВЛИЙН ТҮЛШИЙГ ПЕТРОВИС КОМПАНИ МОНГОЛД АНХ УДАА ХУДАЛДААЛЖ ЭХЭЛЛЭЭ

Нийтэлсэн: 2013-01-12 01:29:00

Петровис компани Евро-5 стандартын Арктикийн өвлийн түлшийг УБ хотын ШТС-уудаар хэрэглэгчиддээ нийлүүлж байгаатай холбоотойгоор тус компанин УБ хотыг хариуцсан захирал Х.Бацаггэрэлтэй уулзаж, шинэ бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авлаа.
Евро-5 стандартын Арктикийн өвлийн түлшний талаар хэрэглэгчиддээ дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?
Манай компани 45 градусын хүйтэнд тэсвэртэй Арктикийн Евро-5 стандартын өвлийн түлшийг Беларус улсаас нийлүүлж байна. Уг түлшний давуу тал нь цетан тоо өндөр учир түлшний ноцолт дээшилнэ, энгийн дизель түлштэй харьцуулахад хүхрийн агууламж 40 дахин бага, хөдөлгүүрээс гарах азотын исэл 30 хувь, бусад хорт нэгдлүүд 80 хувь хүртэл буурна. Мөн хөдөлгүүрийн элэгдлийг бууруулж, тосны зарцуулалтыг багасгадаг юм. 
Гол онцлог давуу тал нь хүйтэн бүсийн цаг агаарт зориулсан -45 градуст тэсвэртэй, Евро-5 стандартын өндөр чанартай түлш юм.  Энэ өвөл ерөнхийдөө хүйтний эрч чангарах төлөвтэй байгааг Ус цаг уурын эрдэм шинжилгээний төвөөс мэдээлж байгаа. Энэхүү шинэ бүтээгдэхүүн нь хэрэглэгчийн эрэлт хэрэгцээнд бүрэн нийцэж, хэрэглэгчдийн талархлыг хүлээж байна.
Уг шинэ бүтээгдэхүүнийг УБ хотын Петровисын хотоос гарах чиглэлийн ШТС-уудаар борлуулж байгаа. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 33-05-05 хэрэглэгчийн утаснаас лавлаж болно.
Евро-5 стандартын тухай ойлголт мэдээллийг хэрэглэгчид сонирхож байгаа болов уу ?
Eвропын Xолбооны улс орнууд болон АНУ, Япон, Солонгос зэрэг улсад сүүлийн арван жилд хорт утааны хууль тогтоомжоо улам  чангатгаж ирсэн. Анх 1993 онд “Euro 1” стандартаас эхэлсэн бол 1996 онд “Euro 2”, 2001 онд “Euro 3”, 2006 онд “Euro 4”, 2009 оны 10-р сараас “Euro 5” стандартыг тус тус нэвтрүүлсэн. Харин 2013 он гэхэд “Euro 6” стандартыг нэвтрүүлэхээр болж байна.  Евро стандартын гол зорилго нь азотын ислүүд (NOx), хатуу биетүүд (PM) ялгаруулах түвшинг бууруулахад чиглэсэн. Европын Холбоо, Япон, Солонгос, АНУ-аас гадна олон орнууд өөрсдийн хорт утааны хууль тогтоомжоо улам чангатгаж байна. Ингэхдээ Европын стандарттай нийцүүлж хууль тогтоомжоо боловсруулж байгаа. Жишээ нь Энэтхэг “Euro 3”-г 2010 онд, БНХАУ “Euro 3”-г 2007 онд, “Euro 4”-г 2010 онд нэвтрүүлсэн. Бразил “Euro 4”-г 2009 онд. БНСУ, Австрали нар “Euro 4”-г 2008 онд тус тус нэвтрүүлээд байна. 
Манай улсын хувьд?
Монгол улсыг шатахуунаар хангадаг гол бэлтгэн нийлүүлэгч “Роснефть” компаний Ангарск үйлдвэр нь Евро-2 стандартын түлш, шатахууныг манай нефть импортлогч компаниудад нийлүүлдэг. Монголчууд Евро-2 стандартын шатахуунуудыг хэрэглэж байгаа. Евро-2 стандартын өвлийн түлшний царцах температур нь -35 градус байдаг. 
Харин манай Петровис компанийн хувьд Евро-5 стандартын өвлийн түлшнээс гадна өнгөрсөн жилийн 7-р сараас Евро-5 стандартын зуны түлш, АИ-92, АИ-95, АИ-98 төрлийн шатахуунуудыг Беларус, Литви, Солонгос улсаас авч, УБ хот болон Дархан, Эрдэнэт зэрэг хот суурин газруудын ШТС-уудаар борлуулж байгаа юм.
Нийт сэтгэгдэл: 1
  1. Tilly /46.161.14.99/ 2018-11-01 10:20:48

    Brinil***ce for free; your parents must be a sweetheart and a certified genius.

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Нийслэлийн хэмжээнд коронавируст халдварын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх мэдээллийг өгөв
Нийтэлсэн: 2020-11-28 11:13:35

 

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит хоёрдугаар хуралдаан болж хэд хэдэн асуудлыг хэлэлцлээ. Эхлээд нийслэлийн хэмжээнд коронавируст халдварын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай мэдээллийг өгөв.Засгийн газрын 2020 оны 178, 181 дүгээр ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл дунд хугацааны төлөвлөлтийг хэлэлцлээ
Нийтэлсэн: 2020-11-28 11:11:40

 

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит хуралдаанаар “Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл” дунд хугацааны төлөвлөлтийн баримт бичгийг хэлэлцлээ. Уг баримт бичигт Улаанбаатар хотын эдийн засгийн чадавхыг нэмэгдүүлэх, зам, б ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Иргэн та хувийн автомашинаар орон нутаг руу зорчих бол дараах зүйлсийг анхаарна уу
Нийтэлсэн: 2020-11-27 12:01:25

 

Иргэн та хувийн автомашинаар орон нутаг руу зорчих бол дараах зүйлсийг анхаарна уу

Сэтгэгдэл бичих Цааш унших

Үнэ хөөрөгдсөн аж ахуйн нэгжийн мэдээллийг “E-Barimt” аппликейшнээр илгээх боломжтой
Нийтэлсэн: 2020-11-27 11:46:45

 

Үнэ хөөрөгдсөн аж ахуйн нэгжийн мэдээллийг “E-Barimt” аппликейшнээр илгээх боломжтой

Сэтгэгдэл бичих Цааш унших

ЗАГВАР ӨМСӨГЧ С.САРНАЙ ШИНЭ ДУУ ГАРГАЖЭЭ
Нийтэлсэн: 2020-11-27 11:43:04

 

"MONROZE" брэндийн үүсгэн байгуулагч загвар өмсөгч С.Сарнай олон салбарт өөрийн хүчийг сорьж яваа залуу эмэгтэй. Мэргэжил нэгт залуутай гэр бүл зохиож хоёр хүүхдийн эцэг эх болсон.Боловсрол суваг телевизийн бүтээл "Яг түүн шиг" шоунд ор ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Монголын тал БНХАУ-аас нийт өрийг тэглэхийг хүслээ
Нийтэлсэн: 2020-11-27 11:33:10

 

Монгол Улсын Их Хурал, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал (БХАТИХ) хоорондын байнгын уулзалтын механизмын гурав дахь удаагийн уулзалт өнөөдөр (2020.11.25) боллоо.Уулзалтыг Монголын талаас Улсын Их Хурлын дэд дарга, УИХ дахь Монгол-Хятадын парламентын ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Самарчид гэх тодотголтой иргэд нийслэл рүү нэвтрэхээр эмх замбараагүй байдал үүсгэжээ
Нийтэлсэн: 2020-11-27 10:51:34

 

Нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штабын удирдлагын багийн гишүүн Э.Эрдэнэбаатар өчигдөр Сонгинохайрхан дүүргийн 21-р хороо 61-ийн гарам дээр үүссэн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийсэн юм. Тэрээр "Арваннэгдүгээр сарын 25 буюу Сонгинохайрхан дүүргий ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

1000 ОР ДЭЛГЭХЭД БЭЛЭН БАЙНА
Нийтэлсэн: 2020-11-27 10:48:41

 

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нар Хан-Уул дүүргийн “Эх хүүхдийн эрүүл мэнд”-ийн үндэсний төв 2 болон СХД-ийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдсан жишиг нэгдсэн эмнэлгийн бэлэн байдал ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

ИРГЭДИЙГ ОРОН НУТАГТ НЬ БУЦААХ ХУВААРЬ ГАРЛАА
Нийтэлсэн: 2020-11-27 10:42:04

 

Улсын онцгой комисс Улаанбаатар хот, орон нутагт хязгаарлалтын дэглэмд байгаа иргэдийг 2020 оны 12 дугаар сарын 01-нээс 12 дугаар сарын 10-ны хооронд багтаан нутаг буцаахаар шийдвэрлэсэн.Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар тушаал гарган “Зорчигч тээврийг з ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Чингэлтэй дүүрэгт зорилтот бүлгийн өрхүүдэд сайжруулсан түлш олгох ажил хэвийн үргэлжилж байна
Нийтэлсэн: 2020-11-27 10:33:58

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд хотын захирагч Д.Сумъяабазар  Тавантолгой түлш ХХК-ийн Чингэлтэй дүүрэг дэх сайжруулсан түлш түгээх дундын цэгт очиж ажиллалаа. Тус цэгт 7, 10, 15 дугаар хорооны зорилтот бүлгийн иргэдэд түлш тараах ажлыг зохион байгуулж байв. ..

Сэтгэгдэл бичих Цааш унших