Нууц мэдээллийн уурхай

Оюутан байхдаа заавал сурах 6 зүйл

Нийтэлсэн: 2013-03-01 11:52:14

Оюутан байхад хичээлээ хийж, сайн сурах мэдээж чухал. Гэхдээ оюутан насанд түүнээс ч дутахгүй чухал, заавал амжуулж сурах ёстой зүйлс нэлээдгүй байдаг. Зөвхөн мэдлэгийн тал дээр боловсроод зогсохгүй хувь хүнээ зэрэг хөгжүүлвэл амьдрал дээр гараад олон зүйлд нүүр бардам байх болно.

Хичээлийнхээ хажуугаар ажил хийж сурах :
Зөөгч, үйлчлэгч, бие хамгаалагч гэх мэт түр хугацааны ажил биш шүү. Чамайг хөгжүүлэх “жинхэнэ” ажлын тухай энд ярьж байна. Их сургуульд сурдаг байхаасаа мэргэжлийнхээ дагуу ажиллаж эхэлсэн оюутан төгсөөд, ажиллаагүй оюутны хажууд хамаагүй туршлагатай, салбартаа ямар шинэчлэлт хэрэгтэйг, мөн өөрийн оруулах хувь нэмрээ тодорхойлчихсон сууж байдаг. Тэгээд ч албан газрууд өөрт нь ажиллаж байсан чадварлаг хүнийг төгсөнгүүт нь жинхэнэ орон тоондоо авч ажиллуулах нь элбэг байдаг. Яаж мэргэжлийнхээ дагуу ажиллах вэ гэж үү? Нийслэлийн хөдөлмөрийн газар, Хөдөлмөрийн төв биржийн сайтууд руу ороод ажил хайгч оюутан хэсэгт бүртгүүлээрэй. Хөдөлмөрийн биржүүдэд ажлын захиалга ажил хайгчаасаа хол давсан байдаг юм шүү.

Олон нийтийн ажил зохион байгуулж сурах :
Туул голын хог цэвэрлэх аянд жил бүр оролцдогийг чинь мэднэ л дээ. Гэхдээ чи өөрөө санаачилж, гардан зохион байгуулж үр дүнгээ тодорхойлсон ажлыг оюутан байхдаа заавал хийж үзэх хэрэгтэй. Салбар сургуульдаа цэвэрхэн жорлонтой болъё гээд аян өрнүүлсэн ч болно шүү дээ. Хэдий хэр хүрээг хамрах нь хамаагүй, гол нь ажилд ороод үйл ажиллагаа зохион байгуулах даалгавар авахад ямар хүмүүстэй холбогдох, дарааллаа яаж тогтоох гээд анхны мэдэгдүүнтэй болсон байх нь чухал. Тодорхойлолтонд чинь ч сайхан чимэг болж өгнө.

Санхүүгээ барьж сурах :
Оюутан байхад бага төсвийг олон зүйлд хэрэглэх шаардлагатай болдог. “Бяцхан” хөрөнгөндөө шинэ ном худалдаж авах, автобус унааны зардал, нийллэг арга хэмжээний татаас, өөртөө зарцуулах гээд мөнгөний хэрэгцээгээ оюутан байхдаа хуваарилаж сурвал амьдрал дээр гараад их мөнгө олдог болсон хойноо ч хий дэмий үрэхгүй, хэрэгтэй зүйлдээ л зарцуулдаг болно.

Хүнээс үг сонсож сурах :
Шилдэг оюутны тоонд ордог оюутан ажилд орохоороо тухайн газрынхаа хүмүүстэй таарахгүй, ажлаасаа гарах тохиолдол олон байдаг. Учир нь мэргэжлийнхээ сурах зүйлийг сурсан мөртлөө элдвийн хүнээс үг сонсож сураагүй болохоор тэр. Гэтэл энэ хорвоо дэлхий дээр дандаа сайхан ааштай, эелдэг хүмүүс тааралдаад байхгүй. “Хүмүүсийнх нь уур амьсгалаас болоод гарчихлаа” гээд сууж байхгүйн тулд оюутан дээрээ “амжиж” шүүмжлэл сонсож сурцгаая.

Шинэ хоббитой болох :
Чин сэтгэлээсээ дурлаж, хийхийг хүсдэг хоббигүй бол яг одооноос өөрийнхийгөө олоорой. Ажилд орсны чинь дараа дүүрэг, хотын тэмцээн уралдаан, байгууллагын ойн тоглолт, шинэ жил гээд хобби, хийж чаддаг зүйлээ магтуулах олон арга хэмжээ бий. Дүүргийн теннисний тэмцээнд байгууллагаа төлөөлөөд орчихдог эсвэл төгөлдөр хуур дээр ая тоглочихдог байвал ажлынхан чинь чамайг өндрөөр үнэлнэ. Тэгээд ч орой болгон арав хүргэж тардаг ажилтнаас шинэ жилээр урлагийн номер үзүүлдэг ажилтан илүү нэр хүндтэй байдаг юм шүү.

Хөгжилтэй байж сурах : Оюутан байхдаа л хөгжилтэй байж сурахгүй бол дараа нь хэзээ ч хөгжилтэй байхыг сурах боломж олдохгүй. Ангиараа урлагийн үзлэг бэлдэж байхдаа хөгжилтэй байх, нэгнийхээ төрсөн өдрийг тэмдэглэж байхдаа хөгжилтэй байх, автобусанд чихэлдэж байхдаа хөгжилтэй байх, гуанзанд оочерлож байхдаа хөгжилтэй байх гээд олон сайхан зүйлс оюутан насанд бий. Тэр бүхнээс ярвайлт биш инээмсэглэл авч чаддаг байвал ажил амьдралын алинд ч шантрахгүй, бүхнийг өөдрөгөөр харж хөгжилтэй байна гэсэн үг юм.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

​Н.Баярчимэг: Миний боловсрол Монголд хэрэгтэй
Нийтэлсэн: 2020-09-21 19:03:50

 

​ Эгэл жирийн амьдралаас өөрийн хичээл зүтгэл, тууштай шаргуу хөдөлмөрөөр амжилтаа ахиулсаар яваа шилдэг залуу боловсон хүчин Н.Баярчимэгтэй ярилцлаа. “Миний боловсрол Монголд хэрэгтэй” гэсэн түүний зоримог үг өөрийн эрхгүй сэтгүүлч миний анх ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Өргөөгийн гудамжны авто замыг түр хааж, зам засварын ажил хийнэ
Нийтэлсэн: 2020-09-21 16:35:37

 

​ Баянгол дүүрэг, 13 дугаар хороо Өргөөгийн гудамжны авто замыг 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрөөс 10 дугаар сарын 02-ны өдөр хүртэл хааж, зам засварын ажлыг хийж гүйцэтгэнэ. Тус ажлын хүрээнд асфальт бетон хучилт, явган хүний зам засвар, тэмдэг ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

У.Хүрэлсүх: Хэдий болтол бусдаас царайчилж, гуйж амьдрах вэ, 8-12 жилийн хугацаанд улсаа хөл дээр нь босгоно
Нийтэлсэн: 2020-09-21 16:32:40

 

​ Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2050 он гэхэд Монгол Улсын хөгжлийн ерөнхий чиг суурийг бүрэн тавихаар зорьж буй бөгөөд үүнээс хойш бүрдэх Засгийн газрууд жаргалтайгаар ажиллана гэдгийг хэллээ. Тэрбээр өнөөдөр эрүүл мэндийн салбарын бэлэн байдалтай тан ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

ИРГЭД ХУДЛАА ЯРЬДАГ УЛСТӨРЧДӨӨР БИШ АЖЛЫН ТУРШЛАГАТАЙ ЗАЛУУЧУУДААР ТӨЛӨӨЛҮҮЛЭХ ХҮСЭЛТЭЙ БАЙНА
Нийтэлсэн: 2020-09-21 10:36:15

 

​ Орон нутгийн сонгуульд улс төрийн намууд нэр дэвшигчдээ илгээгээд байна. Нэр дэвшигчдийн нэрс тодорхой болсон цагаас ямар хүнийг өөрсдийгөө төлөөлүүлэх хүсэлтэй байгаа талаараа цахим орчинд иргэдийн дунд ширүүхэн мэтгэлцээн өрнөж байна. Судалгаан ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

“Цөмөөхэй” балет долоо дахь жилдээ үзэгчдэд хүрнэ
Нийтэлсэн: 2020-09-21 10:31:46

 

​ Жил бүрийн шинэ жилийн баяраар “Цөмөөхэй” бүжгэн жүжиг дэлхийн таван тивийн театрт амилдаг. Тэгвэл Монголын балетын хөгжлийн сангийн тэргүүн, Соёлын Элч, гавьяат жүжигчин Д.Алтанхуягийн санаачилсан уламжлалын дагуу тус балет долоо дахь жилдээ шинэ жил ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ус хангамжийн баруун бүсийн эх үүсвэр шинээр байгуулах ажлын явцтай танилцлаа
Нийтэлсэн: 2020-09-21 10:25:26

 

​ Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо болон БХБЯ-ны Нийтийн аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга О.Лхагвацэдэн нар Улаанбаатар хотын ус хангамжийн Баруун доод эх үүсвэрийг шинээр байгуулах төслийн ажлын явцтай танилцлаа. Эн ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Гадаад харилцааны сайд Н.Энхтайван ОХУ-д айлчилж байна
Нийтэлсэн: 2020-09-21 10:16:33

 

​ Гадаад харилцааны сайд Н.Энхтайван ОХУ-д айлчилж байна Монгол Улсын Гадаад харилцааны сайд Н.Энхтайван ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровын урилгаар ОХУ-д албан ёсны айлчлал хийхээр өчигдөр (2020.09.20) Москва хотод хүрэлцэн ирэв. Н.Энхтайван ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хүүхдийн автобусны 35 чиглэлийн ДЭЛГЭРЭНГҮЙ МАРШРУТ
Нийтэлсэн: 2020-09-21 10:09:52

 

​ Ерөнхий боловсролын сургуулийн автобус өнөөдрөөс явж эхэлнэ. 2020-2021 оны хичээлийн жилд төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын 71 сургуулийн 182 “Хүүхдийн автобус” үйлчилж байна. Сургуулийн автобусаар нэг өдөрт 4000 гаруй хүүхэд ү ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Өчигдөр Ховд, Дорнод аймгуудад газар хөдлөлт болжээ
Нийтэлсэн: 2020-09-21 10:05:44

 

​ Өчигдөр Дорнод болон Ховд аймгийн зарим бүс нутагт газар хөдлөлт болсон талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. Тодруулбал, Дорнод аймгийн Матад сумын “Тосон-Уул” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 57 км-т, аймгийн төвөөс зүүн у ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

НӨАТ-ын сугалаанд 1 сая төгрөгийн 329 АЗТАН ТОДОРЛОО
Нийтэлсэн: 2020-09-21 10:00:53

 

​ НӨАТ-ын урамшууллын сугалааны ээлжит тохирол өнөөдөр боллоо. Тохирлоор 2020 оны наймдугаар сарын 1-31-ний хооронд худалдан авалтаар олгосон, өчигдөр буюу есдүгээр сарын 19-ны 23:59 цаг хүртэлх хугацаанд бүртгүүлсэн баримтууд дунд тохирлыг явуулсан ..

Сэтгэгдэл бичих Цааш унших