Нууц мэдээллийн уурхай

“Хүний эрхийн боловсрол” шилдэг нийтлэл, нэвтрүүлгийн уралдааны болзол

Нийтэлсэн: 2013-11-05 19:18:33

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс хүний эрхийн боловсролыг хөхүүлэн дэмжих, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх соёлыг төлөвшүүлэх зорилгоор хэвлэл мэдээллийн байгууллагууд, сэтгүүлчдийн дунд "Хүний эрхийн боловсрол” сэдэвт шилдэг нийтлэл, нэвтрүүлгийн уралдаан зарлаж байна.
Тавигдах шаардлага, шалгуур үзүүлэлт:
    "Хүний эрхийн боловсрол” сэдвийн хүрээнд судалгаа, баримтад тулгуурлан хүний эрх, эрх чөлөөг хөхиүлэн дэмжих утга агуулсан нийтлэл, нэвтрүүлэг байх;
  Хүний эрхийн боловсролыг түгээн дэлгэрүүлэхийн ач холбогдлыг таниулан сурталчлах, иргэдийн зүгээс санаачлан хэрэгжүүлж болох арга хэмжээ, гарц шийдлүүдэд сэдэл өгөх, шийдвэр гаргагчдад нөлөөлөхүйц байх;
  Хүний эрхийн үндсэн зарчим, хариуцлагатай сэтгүүл зүйн зарчим, нийтлэг үүрэг, ёс зүйд нийцсэн байх;
 Уралдаанд ирүүлэх бүтээлүүд нь асуудалд хүний эрхийн үүднээс хандсан, шинэлэг, олон нийтийн анхаарал татахуйц сонирхолтой хэлбэрээр, мэргэжлийн түвшинд бэлтгэсэн сонин болон мэдээллийн цахим хуудсын нийтлэл, телевизийн нэвтрүүлэг байх; 
 Хөндөж буй асуудал нь үндэсний хууль тогтоомж, олон улсын гэрээ, конвенцид нийцсэн, хүний эрхийн нэр томъёог зөв хэрэглэсэн байх;
Нийтлэл нь A2 форматын 1/4 – 1/2 дээш хэмжээтэй, нэвтрүүлэг нь 15 минутаас дээш хугацаатай, "ОЛОН УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН ӨДӨРТ ЗОРИУЛАВ” гэсэн бичвэрийг оруулах, ашигласан материалын эх сурвалжийг ишлэлд тодорхой дурдсан байх;
 Нийтлэлийг тухайн сонин, цахим хуудасны дугаарын хамт файл болон хэвлэмэл хэлбэрээр, нэвтрүүлгийг DVD-д хуулж авчрах бөгөөд нийтэлж, нэвтрүүлснийг нотлох байгууллагын тодорхойлолтыг хавсарган ирүүлэх;
 Уралдаанд ирүүлэх нийтлэл, нэвтрүүлгийн хүртээмжтэй байдлыг харгалзан үзэх бөгөөд тухайлбал, дохионы хэл ашиглах, олон нийтийн сүлжээг ашиглан давхар нийтэлж, нэвтрүүлсэн, хүртээмжтэй байдал, давтамж зэргийг давуу тал гэж үзнэ.
•Ту Зохион байгуулалт:
Тухайн нэвтрүүлэг, нийтлэлээр дэвшүүлсэн санаа болон дүгнэлт нь зохиогчийн хувийн үзэл бодол бөгөөд Хүний эрхийн Үндэсний Комиссын байр суурийг илэрхийлэхгүй болохыг тухайн бүтээлд тодорхой дурдсан байх;
Уралдаанд ирүүлсэн нийтлэл, нэвтрүүлгүүдийг буцаахгүй бөгөөд шалгарсан бүтээлийг цаашид хүний эрхийн сургалт, сурталчилгаанд ашиглах болно;
Бүтээлийг 2013 оны 12 дугаар сарын 5-ны 17 цаг хүртэл Хүний эрхийн Үндэсний Комиссын байранд ( Засгийн газрын XI байрны 504, 511 тоотод) хүлээн авна.
 Шагналын сан:
Уралдаанд ирүүлсэн бүтээлээс төрөл тус бүрт гурван бүтээл шалгаруулна. Шагналыг Олон Улсын Хүний эрхийн өдрөөр гардуулна.
      1. Телевизийн нэвтрүүлэг:
Нэгдүгээр байр-өргөмжлөл, 700 000 төгрөг
Хоёрдугаар байр- өргөмжлөл, 400 000 төгрөг
Гуравдугаар байр-өргөмжлөл, 250 000 төгрөг
Со  2. Сонин болон мэдээллийн цахим хуудсын нийтлэл:
Нэгдүгээр байр-өргөмжлөл, 400 000 төгрөг
Хоёрдугаар байр-өргөмжлөл, 300 000 төгрөг
Гуравдугаар байр-өргөмжлөл, 200 000 төгрөг
Нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл:
 
    Утас:(976-51) – 262752 ( Референт З.Бадмаараг);
           (976-51) – 262931 (Зааварлагч Д.Нансалмаа);
МОНГОЛ УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИСС
Хаяг: Улаанбаатар, Чингэлтэй дүүрэг, VI хороолол, Тусгаар тогтнолын талбай, Засгийн газрын XI байр, V давхарт.
Шуудангийн хаяг: Улаанбаатар хот, 15140 Монгол Улс
Цахим хаяг: www.mn-nhrc.org
Цахим шуудан: info@mn-nhrc.org
Фэйсбүүк хаяг: www.facebook.com/МонголУлсын Хүний эрхийн Үндэсний Комисс

 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын "Нээлттэй өдөрлөг" маргааш болно
Нийтэлсэн: 2019-09-20 16:33:43

 

Засгийн газрын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах, төрийн үйлчилгээний талаарх ойлголт, мэдээллийг нийтэд хүртээмжтэй байдлаар олгох, хүргэх “Нээлттэй өдөрлөг” энэ өдрүүдэд Д.Сүхбаатарын талбайд явагдаж байна. Энэ хүрээнд маргааш буюу энэ ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Мягмарсүрэн: Ард түмэндээ сайхан тоглолт үзүүлэхээр ирлээ
Нийтэлсэн: 2019-09-20 15:10:17

 

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  МУСТА, блюз хатагтай, дуучин Б.Мягмарсүрэн соёл урлагийн өлгий Франц улсын дуурийн дуучин Лирисса Тосканеллитэй хамтран “Франц Италийн романтик бүсгүйчүүд” сонгодог тоглолтоо толилуулах гэж байна. УДБЭТ-ын тайзнаа энэ сарын 30-нд бо ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Сургууль, цэцэрлэг, эмнэлгийн газраас 20.9 га-г хэсэгчлэн иргэн, аж ахуйн нэгжид шилжүүлжээ
Нийтэлсэн: 2019-09-20 15:07:35

 

Сургууль, цэцэрлэг, эмнэлгийн газарт газар эзэмших эрх олгогдсон зарим иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газар ашиглалт, бүртгэлийн хэлтсийн дарга Д.Бат-Өлзий, Газар ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Дуучин Б.Амархүү хар тамхины хэргээр 461-р хорих ангид саатуулагджээ
Нийтэлсэн: 2019-09-20 15:05:05

 

Дуучин Б.Амархүү өнгөрсөн шөнө хар тамхи хэрэглэж байгаад үйлдэл дээрээ баригджээ.Тодруулбал, өнгөрсөн шөнө ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрынхан гэнэтийн гүйцэтгэх ажиллагаа явуулж  ОХУ-ын Буриад Улсын гавьяат жүжигчин, дуучин Б.Амархүүг  өөрийнхөө  автома ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг боллоо
Нийтэлсэн: 2019-09-20 14:55:38

 

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” дэд хөтөлбөрийн хүрээнд Монголын Хуульчдын холбоотой хамтран энэ сарын 18-ны өдөр иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг зохион байгуул ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Цэргийн дүйцүүлэх албаны тусгай үүргийн бэлтгэл шатны cургалт явагдаж байна
Нийтэлсэн: 2019-09-20 14:50:12

 

Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/394 дүгээр захирамжийн дагуу цэргийн дүйцүүлэх албаны тусгай үүргийн бэлтгэл шатны сургалт энэ сарын 16-ны өдрөөс Зэвсэгт хүчний 310, 353 дугаар ангийн 323 дугаар салбар, Хилийн цэргийн 0164 дүгээр анги гэсэн гурван хэсэг ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Эерэг, эртэч, эрүүл Монголын төлөө уриан дор залуус нэгдлээ
Нийтэлсэн: 2019-09-20 13:41:20

 

Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар өнгөрсөн онуудад “Эерэг тэмүүлэл” НҮТББ-тай хамтран “Нийслэлийн иргэний 10 зөв дадал аян”-ыг Эерэг амьдарцгаая уриатайгаар 200 орчим сургалт, нөлөөллийн ажлуудыг зохион байгуулж, нийслэлийн есөн дүүрэг ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажлын хэсгийн хоёрдугаар хуралдаан Өрөмч хотноо болов
Нийтэлсэн: 2019-09-20 13:38:10

 

Монгол Улсын ГХЯ, БНХАУ-ын ШУӨЗО-ны Ардын засгийн газар хоорондын хамтын ажиллагааны Ажлын хэсгийн хоёрдугаар хуралдаан 2019 оны 9 сарын 19-ний өдөр Өрөмч хотноо болов. Хуралдааныг Монгол Улсын ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, БНХАУ-ын Шинж ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Нийслэлийн 169 хороонд ажиллах “Соёлын элч” нарыг бүртгэж эхэллээ
Нийтэлсэн: 2019-09-20 13:16:55

 

Нийслэлийн нутаг дэвсгэрт хотын соёлыг төлөвшүүлэх, иргэдийг соён гэгээрүүлэх, нийгэмд эерэг хандлага, зөв дадал хэвшүүлэх, хотын хөгжилд иргэд олон нийтийн оролцоог хангах зорилгоор Улаанбаатар хотын 169 хороонд “Соёлын элч” ажиллуулах журмыг Нийслэлийн ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

ОЛОН УЛСЫН АТОМЫН ЭНЕРГИЙН АГЕНТЛАГ (ОУАЭА)-ИЙН ЕРӨНХИЙ БАГА ХУРЛЫН 63 ДУГААР ЧУУЛГАНД ОРОЛЦОЖ БАЙНА
Нийтэлсэн: 2019-09-20 12:29:06

 

Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-ийн Ерөнхий бага хурлын 63 дугаар чуулган 2019 үны 9 дүгээр сарын 16-20-ны өдрүүдэд Вена хотноо үргэлжилж байна. Чуулганд ОУАЭА-ийн гишүүн 171 улс, олон улсын байгууллага, төрийн бус байгууллагын 3000 орчим төлөө ..

Сэтгэгдэл бичих Цааш унших