Нууц мэдээллийн уурхай

Дэд ерөнхийлөгч нь “ланд-200” авах “нууц гэрээ” байгуулснаас Ц.Анандбазар нь 50 сая төгрөгийн алдангид унажээ

Нийтэлсэн: 2015-08-24 09:49:37

 Манай том компаниудын нэг “Сод Монгол групп”-ийн ерөнхийлөгч Ц.Анандбазар нь улстөр бизнесийг хослуулах гэж зүтгэдэг томчуудын нэг. Гэсэн ч өнгөрсөн УИХ-ын сонгуулийн өмнө баригдсан агаад буруутнаар нь Дорноговийн хоёр Батсуурь тодорч байсан. Улстөрд орохын тулд бизнесийн ажил нь жин тан болсон байх ёстой. Гэтэл эрхэм ерөнхийлөгчийн доод тушаалын хүмүүс нь төрийн албан хаагчид шиг эрх мэдлээ хэтрүүлдэг дураараа авирладаг бололтой. Төр тийм цагаан захтнуудаа өршөөдөг бол харин Ц.Анандбазар үгүй гэнэ. Саяхан тус группын худалдаа эрхэлсэн дэд ерөнхийлөгч Б.С нь үнэтэй машины наймаа эрхэлдэг Н.Б-гаас “ланд-200” машин худалдан авах нууц гэрээ байгуулсан нь илэрч бүр 50 гаруй сая төгрөгийн торгууль алданги нэхэгджээ. Болсон явдлыг дурдахад “Сод Монгол групп” нь тухайн иргэнээс өмнө нь “ланд-200” худадан авч байсан гэнэ. Түүнийг дэд ерөнхийлөгч нь таньдаг бүр тэр хүнээс  авахыг удирдлагадаа санал болгож байж. Уг машиныг өөрөө ч албандаа унаж хэрэглэжээ. Үүний дараахан өнгөрсөн оны намар ахин Н.Б-аас “ланд-200”-г 115 мянган доллар буюую 212 саяар авж албандаа уная гэсэн хүсэлтийг дэд ерөнхийлөгч тавьж. Гэвч компаний санхүү хүнд байгаа тул гээд Ц.Анандбазар татгалзжээ. Гэтэл дэд ерөнхийлөгч нь миний танил тул тохиролцож болно мөнгийг нь цувуулаад өгч болно хэмээн ятгасан гэнэ. Ингээд машиныг авсан агаад эхлээд 120, дараа нь 90 саяыг тус тус өгч үнийг төлжээ. Наймаа амжилттай боллоо гээд явж байтад гэнэтхэн Н.Б-гийн нэхэмжлэлтэй гэрээний үүргийн хугацаа хэтрүүлсэн алдангид 50 гаруй сая төгрөг нэхсэн зарлан дуудах шүүхээс гэнэт ирж. Бөөн хэрэг мандах үед дэд ерөнхийлөгч нь би тухайн үед ийм тохироо хийгээд авчихсан юм гээд “нууц” гэрээгээ удирдлагадаа гаргаж үзүүлжээ. Гэрээ ёсоор “Сод Монгол групп” нь заасан хугацаанд машины мөнгийг шилжүүлэх, хэрвээ хугацаа хэтрүүлбэл хоног тутамд 0,5 хувийн алданги төлөхөөр үүрэг авсан нь тэрхүү 50 сая төгрөгд хүрч. Бүр группын тамга тэмдгийг хүртэл дарсан байсан тул хариуцагч нь хууль ёсоороо яах аргагүй мөн болж таарчээ. Байда хүндэрсэнд дэд ерөнхийлөгчөө группыг төлөөлөх эрхгүй хэмээн зүтгэж гарчээ. Дэд ерөнхийлөгч нь компанийг үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч биш, тэгээд ч гэрээ хийх гэж байгаагаа группын ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал, захирлын зөвлөлд мэдэгдэж зөвшөөрөл аваагүй тул хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн гэнэ. Мөн дэд ерөнхийлөгч нь эрх мэдэлээрээ далайлган компаний ажилтан Содномоор уг гэрээг хийлгэсэн болохыг ч олж тогтоожээ. Харин машин зарсан гэх дэд ерөнхийлөгчийн найз нь “Сод Монгол групп”-ынхэн машин зарах гэрээг мэдэхийн дээдээр мэдэж байсан гээд халгаасангүй. “Сод Монгол групп”-ын удирдлага машины мөнгийг цувруулаад төлөхөд л болно гэж ойлгосон байснаас алданги торгуультай гэрээ байгуулчихсан гэдгийг мэдээгүй байж. Тэгээд ч дэд ерөнхийлөгчийнх нь  найз гээд байгаа хүн хямралын үед үнэтэй машиныг нь худалдаж аваад байхад эргээд их хэмжээний алданги нэхсэнд нь ихэд дургүйцэж байгаа гэнэ.

 
 
NUUTS.mn
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын "Нээлттэй өдөрлөг" маргааш болно
Нийтэлсэн: 2019-09-20 16:33:43

 

Засгийн газрын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах, төрийн үйлчилгээний талаарх ойлголт, мэдээллийг нийтэд хүртээмжтэй байдлаар олгох, хүргэх “Нээлттэй өдөрлөг” энэ өдрүүдэд Д.Сүхбаатарын талбайд явагдаж байна. Энэ хүрээнд маргааш буюу энэ ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Мягмарсүрэн: Ард түмэндээ сайхан тоглолт үзүүлэхээр ирлээ
Нийтэлсэн: 2019-09-20 15:10:17

 

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  МУСТА, блюз хатагтай, дуучин Б.Мягмарсүрэн соёл урлагийн өлгий Франц улсын дуурийн дуучин Лирисса Тосканеллитэй хамтран “Франц Италийн романтик бүсгүйчүүд” сонгодог тоглолтоо толилуулах гэж байна. УДБЭТ-ын тайзнаа энэ сарын 30-нд бо ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Сургууль, цэцэрлэг, эмнэлгийн газраас 20.9 га-г хэсэгчлэн иргэн, аж ахуйн нэгжид шилжүүлжээ
Нийтэлсэн: 2019-09-20 15:07:35

 

Сургууль, цэцэрлэг, эмнэлгийн газарт газар эзэмших эрх олгогдсон зарим иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газар ашиглалт, бүртгэлийн хэлтсийн дарга Д.Бат-Өлзий, Газар ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Дуучин Б.Амархүү хар тамхины хэргээр 461-р хорих ангид саатуулагджээ
Нийтэлсэн: 2019-09-20 15:05:05

 

Дуучин Б.Амархүү өнгөрсөн шөнө хар тамхи хэрэглэж байгаад үйлдэл дээрээ баригджээ.Тодруулбал, өнгөрсөн шөнө ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрынхан гэнэтийн гүйцэтгэх ажиллагаа явуулж  ОХУ-ын Буриад Улсын гавьяат жүжигчин, дуучин Б.Амархүүг  өөрийнхөө  автома ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг боллоо
Нийтэлсэн: 2019-09-20 14:55:38

 

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” дэд хөтөлбөрийн хүрээнд Монголын Хуульчдын холбоотой хамтран энэ сарын 18-ны өдөр иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг зохион байгуул ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Цэргийн дүйцүүлэх албаны тусгай үүргийн бэлтгэл шатны cургалт явагдаж байна
Нийтэлсэн: 2019-09-20 14:50:12

 

Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/394 дүгээр захирамжийн дагуу цэргийн дүйцүүлэх албаны тусгай үүргийн бэлтгэл шатны сургалт энэ сарын 16-ны өдрөөс Зэвсэгт хүчний 310, 353 дугаар ангийн 323 дугаар салбар, Хилийн цэргийн 0164 дүгээр анги гэсэн гурван хэсэг ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Эерэг, эртэч, эрүүл Монголын төлөө уриан дор залуус нэгдлээ
Нийтэлсэн: 2019-09-20 13:41:20

 

Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар өнгөрсөн онуудад “Эерэг тэмүүлэл” НҮТББ-тай хамтран “Нийслэлийн иргэний 10 зөв дадал аян”-ыг Эерэг амьдарцгаая уриатайгаар 200 орчим сургалт, нөлөөллийн ажлуудыг зохион байгуулж, нийслэлийн есөн дүүрэг ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажлын хэсгийн хоёрдугаар хуралдаан Өрөмч хотноо болов
Нийтэлсэн: 2019-09-20 13:38:10

 

Монгол Улсын ГХЯ, БНХАУ-ын ШУӨЗО-ны Ардын засгийн газар хоорондын хамтын ажиллагааны Ажлын хэсгийн хоёрдугаар хуралдаан 2019 оны 9 сарын 19-ний өдөр Өрөмч хотноо болов. Хуралдааныг Монгол Улсын ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, БНХАУ-ын Шинж ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Нийслэлийн 169 хороонд ажиллах “Соёлын элч” нарыг бүртгэж эхэллээ
Нийтэлсэн: 2019-09-20 13:16:55

 

Нийслэлийн нутаг дэвсгэрт хотын соёлыг төлөвшүүлэх, иргэдийг соён гэгээрүүлэх, нийгэмд эерэг хандлага, зөв дадал хэвшүүлэх, хотын хөгжилд иргэд олон нийтийн оролцоог хангах зорилгоор Улаанбаатар хотын 169 хороонд “Соёлын элч” ажиллуулах журмыг Нийслэлийн ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

ОЛОН УЛСЫН АТОМЫН ЭНЕРГИЙН АГЕНТЛАГ (ОУАЭА)-ИЙН ЕРӨНХИЙ БАГА ХУРЛЫН 63 ДУГААР ЧУУЛГАНД ОРОЛЦОЖ БАЙНА
Нийтэлсэн: 2019-09-20 12:29:06

 

Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-ийн Ерөнхий бага хурлын 63 дугаар чуулган 2019 үны 9 дүгээр сарын 16-20-ны өдрүүдэд Вена хотноо үргэлжилж байна. Чуулганд ОУАЭА-ийн гишүүн 171 улс, олон улсын байгууллага, төрийн бус байгууллагын 3000 орчим төлөө ..

Сэтгэгдэл бичих Цааш унших