Нууц мэдээллийн уурхай

Хятадын эдийн засгийг Америкийн 1929 оны санхүүгийн сүйрэл шиг хямрал хүлээж байна

Нийтэлсэн: 2015-08-26 10:19:00

 
 1929 онд Америкийн хөрөнгийн биржээс үүдэлтэй хямрал улс орны эдийн засгийг бүрэн сүйрүүлсэн. Ганцхан өдрийн дотор 50 гаруй сая хувьцаа эзмшигчид ядуурч ажил орон гэрээ алдаж гудамжинд гарсан. Өдөр бүр нэг банк дампуурч амиа хорлосон банкирын тоо 50 хүрсэн. Тэгвэл орчин цагийн эдийн засгийн үсрэнгүй хөгжлийн бодит жишээ гэгдэх Хятадыг ийм тавилан хүлээж байгаа хэмээн дэлхийн хөрөнгө оруулагчдын 45 хувь нь дүгнэж байна. Ирэх жилд ч болж магадгүй хэмээн хугацаа заажээ. Өдгөө Бээжин улсын компаниудын хувьцааг зарахыг хоригложээ. Гэсэн ч хөрөнгийн бирж дэх компаниудын алдагдал нь аль хэдийн 3 их наяд долларт хүрсэн нь хөрөнгийн зах зээл нь 29 хувиар буурсан гэсэн тооцоо гарчээ. Өнгөрсөн пүрэв гаригт 147 компани арилжаанд оролцсонгүй. Бээжин голлох бирж болох Шанхай, Шиньжээний арилжааны хүрээг хумиж том компаниудынхаа хувьцааг зарах эсвэл худалдан авах зэргээр байдлыг тогтворжуулах гэсэн нь үр дүнд хүрсэнгүй. Хэдхэн сарын өмнө өсөлтөөрөө дэлхийд тэргүүлж байсан Хятадын хөрөнгийн зах зээл хямралын ирмэгт тулжээ. Хятадын том компаниуд олон жилийн турш захиалгат аудит хийлгэж хуурамч тайлан гаргаж ирсэн байна. Одоогоор энэ хэрэгт 1300 гаруй компаний удирдлагыг сэжиглэж байгаа аж. Мөн Америк, баруун хэвлэлээр төлбөртэй мэдээлэл тараан хөрөнгө оруулагчдын тархийг угааж иржээ. Энэ улсын хөрөнгийн зах зээлийн тоглогчдын 80 хувь нь жижиг хөрөнгө оруулагчид байдгаараа онцлогтой. Жижиг хөрөнгө оруулагчид нь туршлага мэдрэмж муутай, зохион байгуулалтанд ордоггүй тул хямралын эхний шинжээр л үймэж сандарч хяналтаас гардаг аюултай. Олон жил хуурамч тайлан аудитад итгэн хувьцаа худалдан авч байсан жижиг хөрөнгө оруулагчдад саяхнаас ашгийг нь бэлэн мөнгөөр олгохгүй болсон нь бүр ч их айдас түгшүүр дэгджээ. Хятадын хөрөнгийн зах зээлийн хямрал эхлээд ипотекийн зээлд илэрч. Одоогийн байдлаар 90 гаруй сая хүн орон байраа алдсан гэсэн тооцоо гарчээ. Үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн хямрал одоо эрчим хүч нүүрсний салбар луу орж. Хятадад хөрөнгө оруулалт хийе гэхээр бүх дэд бүтцээ барьчихсан байдаг. Үйлдвэрлэлд нь шинэ техник технологи нэвтрүүлэх гэхээр хүмүүс нь үй олноороо ажилгүй болох дээр нь  үлдсэн хэдийх нь цалин хөлсийг нэмэх дарамтанд ордог. Ажилгүйчүүд олширвол Хятадын нийгэм тогтвортой байдлаа алдах тул удирдлага нь инновациас битүүхэн зайлсхийсээр ирсэн. Томоохон кампаниуд нь хямарч эхэлсэн нь тэдэнд зээл өгдөг банкуудыг доройтуулж ашгийг нь бууруулж байна. Зээлжүүлэх чадвар нь буурсан банкууд харилцагчдаа зээлийн үйлчилгээ үзүүлж чадахаа больж. Ипотекийн зах зээл ноцтой хямарснаас болж томоохон үйлдвэрүүдийг тойрон баригдсан орон сууцны аварга хорооллууд эрчимтэй хоосорч эхэлжээ. Энэ нь эргээд барилгын салбарт үсэрхийлсэн байна.  Дээрхи бүх баримт нь Хятадын үсрэнгүй хөгжилийн гайхамшиг гэгдэх эдийн засагт нь гарч байгаа их хямралын эхний шинж юм. Байдал хүндэрсэнд Бээжин хямралыг гадаадад хөрөнгө оруулах замаар нөхөх гэж Африк, латин Америк руу чиглэлээр эрчимтэй ажилаж эхэлсэн. Азийн Дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк ч үүний нэг жишээ юм. Ийнхүү дэлхий дахинаараа Грекийн хямралыг тойрон шуугиж байхад бөмбөрцөгийн хоёрдахь том эдийн засаг голлох үзүүлэлтээрээ хурдтай уруудаж байна.
 
 
НУУЦ.мн
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Зам засварын ажлыг энэ сардаа багтааж дуусгана
Нийтэлсэн: 2020-08-05 17:08:42

 

Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажил хангах хүрээнд инженерийн шугам сүлжээ, дэд бүтцийн чиглэлээр хийгдэж байгаа ажлуудтай холбоотойгоор зарим томоохон авто зам, туслах замыг хааж хөдөлгөөн зохион байгуулалт хийх болсон талаар өнөөдөр Улаанбаатар хотын Зах ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Булган-Мөрөн чиглэлийн авто замд үүссэн эвдрэлийг засжээ
Нийтэлсэн: 2020-08-05 12:34:29

 

Булган-Мөрөн чиглэлд энэ оны зургаадугаар сарын 21-ны өдөр орсон аадар борооны улмаас А0902 дугаартай хатуу хучилттай авто замын 291-293 дахь км-ийн зорчих хэсэгт лаг шавар, шороо, чулуу тогтож, далан хөвөө эвдэрсэн.Тус авто замыг хариуцагч “Хөвсгөл-АЗЗА” ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

"The Woman"-г олон улсын кино фестивалд сойхоор болжээ
Нийтэлсэн: 2020-08-05 12:14:57

 

Хувийн амьдралаа дахин шинээр эхлүүлж, "Хит" н.Давааням агсаны хүүтэй амьдралаа холбон хүүхэдтэй болсон Ч.Ундрал уран бүтээлийн ажлаа ч дахин эхлүүлж, шинэ киногоороо үзэгч олноо эргэн ирсэн байна.Тэгвэл Ч.Ундрал Өмнөд Солонгосын алдарт жүжигчин, ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

АНУ-аас 260 иргэн өнөөдөр эх орондоо ирнэ
Нийтэлсэн: 2020-08-05 11:47:16

 

Сиатл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэг өнөөдөр 13:10 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай байна.Тус нислэгээр нийт 260 иргэн эх орондоо ирэх юм. Энэхүү нислэг нь тус улс руу үйлдэж байгаа хоёр дахь удаагийн тусгай үүрги ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Шууд: Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэгийн эмч нар мэдээлэл хийж байна
Нийтэлсэн: 2020-08-05 11:44:58

 

Шууд: Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэгийн эмч нар мэдээлэл хийж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Н.Түвшинбаяр МҮОХ-ны ерөнхийлөгчид ганцаараа нэр дэвшжээ
Нийтэлсэн: 2020-08-05 11:38:46

 

Монголын үндэсний олимпийн хорооны хараат бус, бие даасан сонгуулийн комисс өчигдөр хуралдаж, саналын эрхтэй гишүүдэд хандан сонгуульд нэр дэвшигчдийг зарлажээ.МҮОХ-ны Ерөнхийлөгчид нэр дэвшигч:Найдангийн Түвшинбаяр МҮОХ-ны Дэд ерөнхийлөгчид нэр дэвшигч:Цэ ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

#COVID19 ХАЛДВАРЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ / 2020.08.05-НЫ 11:00 ЦАГ
Нийтэлсэн: 2020-08-05 11:33:24

 

#COVID19 ХАЛДВАРЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ / 2020.08.05-НЫ 11:00 ЦАГ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ж.Батбаясгалан: Нийтийн биеийн тамирт идэвхтэй нэгдэхийг нийслэлчүүддээ уриалж байна
Нийтэлсэн: 2020-08-05 11:25:53

 

Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “Ковид-19” халдварт цар тахлын үед иргэдийг идэвхтэй дасгал хөдөлгөөнөөр хичээллэх нөхцөл боломжийг бүрдүүлэх зорилгоор нийслэлийн төвийн зургаан дүүрэгт нийтийг хамарсан арга хэмжээг шат дараалалттай ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

“Жаст групп”-ын Ш.Батхүүд холбогдох шүүх хуралдаан өнөөдөр болно
Нийтэлсэн: 2020-08-05 11:21:38

 

Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Ш.Батхүү нарын зургаан хүнд холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 7 дугаар сарын 24-ны өдөр хэлэлцэж, нэр бүхий яллагдагч нары ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Иргэдэд зориулсан талбайн тохижилт, цэцэрлэгжүүлэлтийн ажил 90 хувьтай байна
Нийтэлсэн: 2020-08-05 11:03:29

 

Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан өнөөдөр Блю Скай зочид буудлын зүүн талд байрлах талбайн тохижилтын ажлын явцыг шалгалаа. Сурталчилгааны самбар байршуулах байдлаар ашигладаг байсан Ахмадын холбооны байрны уг газрыг нийслэлийн Засаг ..

Сэтгэгдэл бичих Цааш унших