Нууц мэдээллийн уурхай

Зүүдээ зөв тайлвал тэр бүхнийг урьдаас шивнэдэг!!! Ижил зүүд гэж байдаггүй

Нийтэлсэн: 2016-06-03 11:10:49

Зүүдэлж буй хүнд тэмдэгтүүд ямар сэтгэгдэл төрүүлж байгаагаас үл хамааран тухайн зүүд нэг л тайлалтай байдаг. Хүртэхүй тэнцвэрт байдлаасаа хазайна. Хүмүүс материаллаг ертөнцөөс баяр баясал, уйтгар гунийг хүртэн авдаг атлаа оюун санааны ертөнцөөсөө хол хөндий байдаг нь харамсалтай. Гэтэл оюун санаа нь биетэйгээ хамт байдаг ч, ирээдүйд ямагт түрүүлэн хүрдэг. Иймээс бид дотоод мэдрэмжээ гадаад ертөнцтэйгээ адил хэмжээнд хөгжүүлэх ёстой.
Зүүдлэх чадвараа хэрхэн хөгжүүлэх вэ?
Тодорхой утга санааг хадгал, аль болох гадаад ертөнцөөс тусгаар, чөлөөт байхыг х ичээ. Хүн хүсвэл ухамсраасаа бүрэн ангид байж зүүдийг бодит мэт, болох үйл явдлын үнэн тайлбар мэтээр хүртэж чадна. Хүний дуу хоолойг, жишээ нь хамаатныхаа дууг сонсож зүүдэлж байгаа нь унтаж буй хүн хүртэхээр хүлээж авахаар дээд "би" хэлбэржиж байгаа юм.
Зүүд нь урьдчилан харах байдлаа хэрхэн алддаг вэ?
Биеийн болон оюун санаа нь тодорхойгүй бөгөөд унтаж буй хүнийг түүний биологийн тогтолцоо алдагдаж байгааг сануулахгүй бол зүүд нь утгаа өгч чадахгүй. Зүүд бол обьектив буюу материаллаг зүйлд субьектив байдлаар ойлгуулахад ирж буй сайн мууг мэдрэх ухамсарыг өгч байгаа тэмдэгтүүд юм. Оюун санаа бол материаллаг мөн чанарын гадна талд үргэлжлэн оршдог, гэхдээ материаллаг чанартай ижил төстэй тал цөөнтэй
Зүүд хэзээ биелдэг вэ?
Зүүдний биелэл 7 хоногоор
Нямд зүүдэлвэл - Үдийн хоолны өмнө, эсвэл жилийн дараа биелнэ.
Даваа - Хэрвээ энэ өдөр төрсөн бол биелнэ.
Мягмар -Зүүд 7 жилийн дараа биелж болох юм.
Лхагва - Зөн, дохио үзүүлж байна.
Пүрэв - Биелэхгүй.
Баасан - Урьдчилан хэлж байна.
Бямба - Үргэлж биш боловч хааяа биелнэ.
Зүүдний биелэл сарын өдрүүдээр
Зүүд нь тэр бүр биелэхгүй, бас адил биелэгдэхгүй. Зүүдний биелэх магадлал нь сарын аль өдөр зүүдлэгдсэнээсээ хамаарч тодорхойлогдоно. Сарын өдрүүдийн жагсаалтаас та зүүдэлсэн өдрөө олоод ард нь зүүд биелэх магадлалыг олж үзэх юм.
1- Зүүд энэ өдөр яг таг биелэгдэх ба сайн сайхныг зөгнөнө.
2- Зүүд нь хоосон: Ямар нэг зүйл зөгнөхгүй, утгагүй.
3- Зүүд түргэн биелэгдэнэ.
4- Зүүд биелэх хэдий ч мөдгүй.
5- Зүүд нь сайн утга холбогдолтой.
6- Зүүд нь биелнэ, гэхдээ мөдгүй.
7- Зүүд нь аз жаргалтай, гэхдээ энэ тухай хэнд ч хэлэх хэрэггүй.
8- Зүүд хүсэл чинь биелэх тал руу хөтөлнө
9- Зүүд биелнэ, тун удахгүй амжилт ирнэ
10- Зүүд удахгүй биелнэ. Гэхдээ таагүй байдал авчирна.
11- Зүүд нь 11 хоногийн хугацаанд биелж баяр хөөр авчирна.
12- Зүүд нь хурдан бас тааламжтайгаар биелнэ.
13- Зүүд нь таагүй явдал руу хөтөлнө.
14- Зүүд нь тун азгүй
15- Зүүд удахгүй биелнэ, бас маш тааламжтай:
16- Зүүд биелэхгүй, тэгээд ч ямар ч ач холбогдолгүй.
17- Зүүд амжилт авчрах ба хорь хоногийн хугацаанд биелнэ.
18- Зүүд нь амжилт, шинэчлэл авчирна.
19- Зүүд нь гэр бүлийн таагүй байдал авчирна.
20- Зүүд удахгүй биелнэ.
21- Зүүд амархан биелэхгүй боловч баялаг авчирна
22- Зүүд таагүй явдлыг анхааруулж байна.
23- Зүүд удахгүй биелнэ.
24- Зүүд нь баяр баясгалан авчирна, удахгүй биелнэ.
25- Зүүд худал, хуурмагийнх.
26- Зүүд нь таашаал, тоглоом наргианых
27- Зүүд нь утгагүй, ямар ч ач холбогдолгүй.
28- Зүүд нь ямар нэг хүндрэл авчирна, гуч хоногийн дотор биелнэ.
29- Зүүд биелэхгүй.
30- Зүүд нь зөгнөх, мөрөөдөл маягтай, тэгээд ч биелэгдэх нь ховор эсвэл удаж байж биелнэ.
31- Зүүд нь хайр дурлалын ялалт, таашаалынх бөгөөд арван тав хоногийн хугацаанд биелнэ

Зүүдний тайлал:
Мах зүүдлэх: Эмх цэгцгүй байдлаас үүсэх гарз хохирол.
Болсон мах: Эд баялаг.
Түүхий мах: Халдварт өвчин.
Махны дэлгүүрээс мах авах: Гамшиг гай зовлонгийн илэрхийлэл.
Цэвэр мах: Үхэл болоод хов жив.
Хүний мах идэх: Таны тухай муу яриа дэгдсэн байна.
Өөрийнхөө биеийн махнаас идэх: Эд хөрөнгөө шаардлаггүйгээр үрж устгана.
Эмэгтэй хүн өөр нэг эмэгтэй хүний махыг идэх: Тэдгээр хүмүүсийн хооронд хайр сэтгэл бий болно.
Эмэгтэй хүн өөрийнхөө махыг идэх: Нөхөрөө араар нь тавина.
Шар малын мах идэх: Өвчинд баригдна.
Могойн мах идэх: Танд дайснууд байгааг илэрхийлнэ.
Махчин амьтад болон шувууны мах: Улсаас, засгаас авах эд баялаг мөнгө.
Хатаасан мах: Та  үхэгсэдийн хойноос муу муухайг ярих болно.
Туранхай амьтаны мах идэх: Эд хөрөнгөө хэрэггүй зүйлд зарцуулна.
Буурын махыг болгож идэх: Бусдын хөрөнгөнөөс хүртэх эсвэл маш ихээр өвчилж ямар нэгэн зүйлээс мултарна.
Арисыг нь хуулсан хонины махыг гэртээ идэх: Анд нөхдөөрөө цуглаж нэгэн өдөрийг хөгжөөнтэй өнгөрөөнө.
Болсон махыг хэн нэгэнтэй хуваалцах: Дарга нараасаа өндөр үнлэгээ авна.
Хуурсан мах: Гай гамшиг аюулаас ангижирна, жирэмсэн хүн байгаа бол эрэгтэй хүүхэдтэй болно.
Тахианы мах: Эмэгтэй хүн танд ашиг оруулна.
Загасны мах: Хурдан бүтэх орлого болон томчуудын зүгээс оруулах ашиг.
Шарсан дэгдээхэйн мах: Хүнд хүчирээр олдох эд баялаг.
Өөрийнхөө махыг илүү болсон байгааг зүүдлэх: Амьдрал сайжирн, өвчин зовлон үгүй болж эрүүлжинэ.
Өөрийнхөө махыг багассан байгааг зүүдлэх: Амьдрал доройтож худалдаанд гарз учирна.
Мах авах: Шудрага буш ялалт.
Мах зарах: Ажил хийлгүй амь зууна.
Мах болгох: Зорилгодоо хүрэхийн тулд маш их ажиллах шаардлагатай байна.
Хурганы мах: Таны бодол санаа зөв биш байгаа бөгөөд та түүнийгээ өөрчлөх шаардлагатай байна.
Ямааны мах: Сул дорой дайсан.
Адууны мах: Гай зовлон.
Мах шарах: Эд баялагийн хохирол учирч болзошгүй байгааг анхааруулж байна.
Чоно зүүдлэх: Муу санаатай, хүн муутай хүмүүстэй найзлаж байгаагаас хохирно, тийм учираас найзаа сонгохдаа хүн чанартай ажилсаг эсэхэд нь анхааралтай байхыг сануулж байна.
Чоно алж байгаагаа зүүдлэх: Гачигдлаас гарч элбэг хангалуун болно бас дайснаа ялна.
Чонын толгой зүүдлэх: Ажилдаа амжилт гаргаж албан тушаал ахина, наймаанд олз омогтой байна.
Чонын арис эсвэл яс зүүдлэх: Ойрын хугацаанд эд баялагийг гартаа атгах ба гайхамшиг болно.
Чонын мах идэж байгаагаа зүүдлэх: Муу гараар олдсон эд баялагийг өөрийн болгоно.
Чононд уруулж байгаагаа зүүдлэх: Засгийн газарын нөлөөгөөр хохирол амсана.
Чоно агнаж байгаагаа зүүдлэх: Ашигтай шинэ ажил эхлүүлнэ эсвэл өндөр албан тушаалд томилогдно.

Нийт сэтгэгдэл: 1
  1. ролдро /203.91.118.180/ 2018-01-31 02:48:54

    длордолд

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Ахмадын холбооны нэртэй газрын эрхийг цуцалж, нийтийн эзэмшлийн ногоон байгууламж барина
Нийтэлсэн: 2020-05-25 19:47:40

 

Ахмадын холбооны нэртэй газрын эрхийг цуцалж, нийтийн эзэмшлийн ногоон байгууламж барина

Сэтгэгдэл бичих Цааш унших

Өндөржүүлсэн бэлэн байдлыг сунгах саналыг УОК-оос гаргалаа
Нийтэлсэн: 2020-05-25 15:19:02

 

Өндөржүүлсэн бэлэн байдлыг сунгах саналыг УОК-оос гаргалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

МАН СОНГУУЛИЙН ЗАРДЛАА ГИШҮҮД, ДЭМЖИГЧДИЙНХЭЭ ХАНДИВААР БОСГОЖ БАЙГААГАА МЭДЭГДЛЭЭ
Нийтэлсэн: 2020-05-25 15:07:31

 

МАН СОНГУУЛИЙН ЗАРДЛАА ГИШҮҮД, ДЭМЖИГЧДИЙНХЭЭ ХАНДИВААР БОСГОЖ БАЙГААГАА МЭДЭГДЛЭЭ

Сэтгэгдэл бичих Цааш унших

С.Амарсайхан: Иргэдээ эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө хамтран ажиллахад бэлэн
Нийтэлсэн: 2020-05-25 13:05:09

 

С.Амарсайхан: Иргэдээ эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө хамтран ажиллахад бэлэн

Сэтгэгдэл бичих Цааш унших

КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ / 2020.05.25-НЫ 11:00 ЦАГ
Нийтэлсэн: 2020-05-25 11:34:38

 

КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ / 2020.05.25-НЫ 11:00 ЦАГ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Коронавируст халдвараас сэргийлэх зөвлөмж
Нийтэлсэн: 2020-05-25 11:10:37

 

Коронавируст халдвараас сэргийлэх зөвлөмж

Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт өнөөдрөөс мөрдөгдөж эхэлнэ
Нийтэлсэн: 2020-05-25 11:00:22

 

Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт өнөөдрөөс мөрдөгдөж эхэлнэ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Он дамнан баригдаж буй цэцэрлэгийг сургууль, цэцэрлэг эхлэхээс өмнө ашиглалтад оруулахыг үүрэг болголоо
Нийтэлсэн: 2020-05-25 10:55:39

 

Он дамнан баригдаж буй цэцэрлэгийг сургууль, цэцэрлэг эхлэхээс өмнө ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

БНСУ-ын хилээр нэвтрэх журамд өөрчлөлт оруулжээ
Нийтэлсэн: 2020-05-25 10:51:22

 

БНСУ-ын хилээр нэвтрэх журамд өөрчлөлт оруулжээ

Сэтгэгдэл бичих Цааш унших

“Playtime” наадам хойшиллоо
Нийтэлсэн: 2020-05-25 10:47:09

 

“Playtime” наадам хойшиллоо

Сэтгэгдэл бичих Цааш унших