Нууц мэдээллийн уурхай

Тост, тосон бумбын нуруунд лиценз эзэмшигч компанийн үйл ажиллагааг зогсоожээ

Нийтэлсэн: 2017-04-12 16:16:49

Дэлхийд нэн ховордоод байгаа ургамал ногоо, ан амьтад тэр дундаа цоохор ирвэсний өлгий нутаг болсон Тост, тосон бумбын нурууг УЛСЫН ТУСГАЙ ХАМГААЛАЛТАД АВСАН. Гэтэл 2011 онд “Сауд Гоби коэл транс”  ХХК нь байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө батлуулж тухайн жилд 134 цооног, 63 суваг малталтын ажил, 2012 онд 13 цооног өрөмдөж 4 суваг малталт, 2014 онд 18 цооног 6 суваг малталтын ажил тус тус хийсэн. 2012 онд тус компани нь хэсэгчилсэн ашиглалтын МҮ-017038 тусгай зөвшөөрөл, үлдсэн хэсэгт 2015 онд МҮ-019036 ашиглалтын тусгай зөвшөөрөл тус тус авсан байдаг.

Гэвч Тост тосон бумбын нурууны тус талбайг улсын тусгай хамгаалалтад авахдаа уг компаний лицензийг хүчинтэй үлдээсэн. Энэ нь байгальд маш олон төрлийн сөрөг нөлөөтэй бөгөөд УИХ-ын гишүүн Н.Амарзаяагаар ахлуулсан ажлын хэсэг энэ сарын 9, 10-ны өдрүүдэд Тост, тосон бумбын нурууны орчимд ажиллаж бодит байдалтай биечлэн танилцан Гурвантэс сумын ард иргэдтэй уулзалт хийлээ. Төр засгийн бодлого шийдвэрийн хүрээнд хийгдэж байгаа ажлуудын талаар холбогдох албаны хүмүүс мэдээлэл хийхийн зэрэгцээ “Сауд Гоби коэл транс” ХХК-ны үйл ажиллагааг зогсоох тал дээр асуудлыг хэлэлцсэн юм. Мэргэжлийн байгууллагууд Тост, тосон бумбын нуруунд ажиллаж тус компаний үйл ажиллагаатай биечлэн танилцаж, байгаль орчинд нөлөөлөх нарийвчилсан үнэлгээг хийгээгүй байгаа нь холбогдох хууль журмыг зөрчсөн тул “САУД ГОБИ КОЭЛ ТРАНС” ХХК-НЫ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТОДОРХОЙГҮЙ ХУГАЦААГААР ЗОГСООХ ШИЙДВЭРИЙГ ГАРГАЖЭЭ.

Тусгай зөвшөөрөл 2015 онд олгогдсон бөгөөд үүнийг цуцлах, ард иргэдийнхээ санал бодолд тулгуурлан нутаг усаа хамгаалж та бүхний төлөө ажиллана гэдгээ УИХ-ын гишүүн Н.Амарзаяа, аймгийн Засаг дарга Н.Наранбаатар нар хариуцлагатайгаар мэдэгдлээ.

Оллоо .мн

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Сү.Батболдын эсрэг мэдээлэл гүтгэлэг болох нь нотлогдлоо
Нийтэлсэн: 2021-01-26 16:38:54

 

Сүүлийн өдрүүдэд УИХ-ын гишүүн С.Батболдтой холбоотой үл хөдлөх хөрөнгүүдийг АНУ-ын Нью-Иорк мужийн шүүхээс царцаасан гэх зэрэг мэдээлэл цахим орчин тарах болсон билээ. Өнөөдөр түүний “оффшор хөрөнгө байх магадлалтай” гэх байрны зургууд  цахим орчинд  гарс ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхий сайдын нэрийг УИХ-аар оруулалгүй гацааснаас нийгэмд хямрал үүсгэх вий
Нийтэлсэн: 2021-01-26 13:05:10

 

Дөнгөж төрсөн эмэгтэйн төлөөх хүнлэг ёсны тэмцлийг Ерөнхийлөгч Х.Баттулгын талынхан улстөржүүлснээс болж нийгэмд эмх замбараагүй байдал үүсэхээс сэргийлж Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газраа огцруулсан. Үүнээс үүдэн шинэ Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

УЛСЫН ОНЦГОЙ КОМИССЫН “ШУУРХАЙ” АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛ ЦАХИМААР ХУРАЛДЛАА
Нийтэлсэн: 2021-01-26 12:35:56

 

Улсын онцгой комиссын “Шуурхай” ажлын хэсэг цахимаар хуралдлаа. Хурлын эхэнд өнгөрсөн 24 цагийн хугацаанд салбар бүрийн авч хэрэгжүүлсэн ажлын талаарх мэдээллийг сонслоо.Эрчим хүч, Уул уурхай, Хөдөө аж ахуй, Зам тээврийн салбарууд системийн хувьд хэвийн ям ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ч.Хүрэлбаатар: Энэтхэгээс АстраЗенека компанийн вакциныг оруулж ирэх бэлтгэл ажил ид явагдаж байна
Нийтэлсэн: 2021-01-26 12:11:04

 

Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Ч.Хүрэлбаатар Энэтхэг улсаас вакцин оруулж ирэхээр бэлтгэл ажил ид явагдаж байна гэж мэдээллээ. Тэрбээр өөрийн цахим хуудаснаа энэ талаар бичжээ.  "Өнөөдөр Энэтхэг Улс Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагла ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Гадаадад гацсан иргэдэд тусламж олгоход Засгийн газарт чиглэл өгөх тогтоолын төслийг баталлаа
Нийтэлсэн: 2021-01-26 12:07:24

 

УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай тогтоолын төслийг баталлаа.Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай ху ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

МЗХ-ны Ерөнхийлөгч О.Гэрэлт-Од : Залуучуудаа АЛТ болгоё
Нийтэлсэн: 2021-01-26 11:35:55

 

-Монголын Залуучуудын Холбооны 5 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсонд баяр хүргэе.-Баярлалаа. 100 жилийн түүхтэй, Төв Азийн ууган залуучуудын байгууллага болох Монголын Залуучуудын Холбооны 100 жилийн ойн босгон дээр надад итгэл хүлээлгэж МЗХ-ны Ерөнхийлөгчөөр ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 1,171 тээврийн хэрэгслээр 2,603 зорчигч хот руу нэвтэрчээ
Нийтэлсэн: 2021-01-26 10:34:35

 

Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор өнгөрсөн 24 цагийн хугацаанд албан ажил, эмнэлэг, эрүүл мэнд, ахуйн гачигдал, оршин суух гэрийн хаягаар, хүнс, шатахуун тээвэрлэлт хийх зорилгоор нийт 1,171 тээврийн хэрэгслээр 2,603 зорчигч хот руу нэвтэрч, 1,264 ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Монголын “PUBG mobile” баг ДАШТ-ийг хошуучилж байна
Нийтэлсэн: 2021-01-26 10:30:45

 

“PUBG mobile” төрлийн дэлхийн хамгийн өндөр шагналын сантай, хамгийн нэр хүндтэй тэмцээн болох “PUBG mobile global championship finals” тэмцээнд Монгол Улсын “Zeus clan” /PUBG mobile Mongolia\ баг оролцож байгаа билээ. Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хот ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Агаар бохирдуулагч эх үүсвэрийн тоо бүртгэлийн ажил эхэллээ
Нийтэлсэн: 2021-01-26 10:28:24

 

Агаарын тухай хуульд заасны дагуу Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар нь агаар бохирдуулагч эх үүсвэрийн бүртгэл тооллогын ажлыг жил бүр зохион байгуулдаг. Энэ жилийн тоо бүртгэл короновирусний цар тахалтай холбоотойгоор БОАЖЯ, Орчны бохирдлыг буур ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Халдварын голомт дээр бүртгэгдсэн 1195 иргэний гар утсанд анхааруулах мэдээллийг өгчээ
Нийтэлсэн: 2021-01-26 10:11:40

 

Нийслэлийн хэмжээнд иргэдийн зорчих хөдөлгөөнийг бүртгэх QR системийг ашиглаж буй. Сүүлийн 10 хоногт иргэдийн  QR код уншуулалт хоёр дахин нэмэгдсэнийг Нийслэлийн Мэдээлэл, технологийн газрын дарга О.Чинзориг хэлэв. Тухайлбал, 2020.01.21-ний өдөр гэхэд 211 ..

Сэтгэгдэл бичих Цааш унших