Нууц мэдээллийн уурхай

ТӨВИЙН БҮСИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ЭЗМШИГЧДИЙН УУЛЗАЛТ ЗӨВЛӨЛГӨӨН БОЛЖ БАЙНА

Нийтэлсэн: 2017-09-14 11:31:18

 

ТӨВИЙН БҮСИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ЭЗМШИГЧДИЙН УУЛЗАЛТ ЗӨВЛӨЛГӨӨН БОЛЖ БАЙНА

Өнөөдөр Орхон аймагт Эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн Төвийн  бүсийн уулзалт зөвлөлгөөн”-ий үйл ажиллагаа эхэллээ. Эрчим хүчний салбарын хүний нөөц, техник, технологи, санхүү, эдийн засгийн чадавхыг нэмэгдүүлэх зорилготой энэхүү уулзалт зөвлөлгөөнийг Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороо, "Эрдэнэт дулааны цахилгаан станц” ТӨХК, "Эрдэнэт, Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК, "Эрдэнэт үйлдвэр” ХХК, "Дархан дулааны цахилгаан станц”ТӨХК болон  бусад тусгай зөвшөөрөл эзэмшигчид хамтран зохион байгуулж байна. Энэ үеэр Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд П.Ганхүү мэндчилгээ дэвшүүлсэн юм. Тэрээр мэндчилгээндээ "Эрчим хүчний салбарын түүхт 95 жилийн ойн арга хэмжээг тэмдэглэх ажлын хүрээнд  салбарын хэмжээгээр олон ажил зохион байгуулж хэрэгжүүлж байгаагийн нэг нь Эрчим хүчний зохицуулах хорооноос санаачлан зохион байгуулж буй салбарын тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн бүсчилсэн уулзалт-зөвлөгөөн юм. Энэхүү бүсчилсэн уулзалт зөвлөгөөнийг өнгөрсөн 4 дүгээр сард Зүүн бүсэд, 7 дугаар сард баруун бүсэд тус тус амжилттай зохион байгуулж, өнөөдөр Төвийн бүсийн уулзалт зөвлөлгөөнийг Орхон аймагт зохион байгуулснаар нийт эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хангах үйл ажиллагаа эрхэлж буй тусгай зөвшөөрөл эзэмшигчид бүрэн хамрагдаж байгаа юм” гэдгийг онцлон тэмдэглэж байлаа. 
 Эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн Төвийн бүсийн уулзалт зөвлөлгөөнд 60 гаруй тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн 300 гаруй төлөөлөл оролцож байгаа бөгөөд зөвлөгөөний үеэр Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан "Өнөөдрийн зөвлөлгөөнөөр эрчим хүчний хөгжлийн болон орчин үеийн менежментийн чиг хандлага, ТЗЭ компаниудын техникийн болон санхүү, бизнесийн бодлого төлөвлөлт, салбарын үнэ тарифын зохицуулалт, ялангуяа урамшуулалт зохицуулалтын асуудал болон эрчим хүчний зах зээл, үр ашиг, хэмнэлт, хэрэглэгчийн эрх ашиг, хяналт шалгалт зэрэг 10 сэдвээр оролцогчид тэргүүн туршлага, санал бодлоо харилцан солилцох юм” хэмээн ярьж байсан юм. 
Эрчим хүчний төвийн нэгдсэн сүлжээ жилдээ  5.5 сая  орчим кВт.ц эрчим хүч үйлдвэрлэж,  Монгол Улсын нийт  хүн амын  86.2 хувийг  эрчим хүчээр хангаж, 500 гаруй мянган хэрэглэгчдэд дулааны эрчим хүч нийлүүлдэг, Монгол Улсын эрчим хүчний хамгийн том сүлжээ гэдгээрээ онцлогтой. Өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байгаа эрчим хүчний хэрэгцээг хангахын тулд Төрөөс Эрчим хүчний талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлж, эрчим хүчний өсөн нэмэгдэж буй хэрэглээг дотоодын үйлдвэрлэлээр хангах, импортын эрчим хүчний хэмжээг бууруулах зорилгоор Эрдэнэтийн дулааны цахилгаан станцыг 35 МВт, Дарханы дулааны цахилгаан станцыг 35 МВт, Чойбалсангийн дулааны цахилгаан станцыг 50 МВт, Дулааны гуравдугаар цахилгаан станцыг 250 МВт-аар тус тус өргөтгөх шийдвэрийг гаргасан. Монгол Улсын Засгийн газраас томоохон цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцуудыг өргөтгөх, шинэчлэх, шинээр барих шийдвэр гаргасны дагуу Оюутолгой-Цагаансуваргын 220 кВ-ын 2 хэлхээт 159.5 км цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барих ажил хийгдэж  дуусаад байна. Мөн Багануур-Чойрын 220 кВ-ын 178 км ЦДАШ, Багануур дэд станцын өргөтгөл, Улаанбаатар-Мандалговийн цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцыг барих төслийг хэрэгжүүлэх гэх мэт томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг хийж байгааг  Эрчим хүчний яамнаас мэдээллээ. Уулзалт зөвлөлгөөний үеэр  хөгжлийн бодлого, эрчим хүчний зохицуулалтын асуудал, амжилттай ажиллаж буй тусгай зөвшөөрөл эзэмшигч нарын тэргүүн туршлага гэсэн гурван багц сэдвийн хүрээнд Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороо, Удирдлагын академи болон эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудын илтгэлийг хэлэлцүүлэх юм байна.

ТӨВИЙН БҮСИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ЭЗМШИГЧДИЙН УУЛЗАЛТ ЗӨВЛӨЛГӨӨН БОЛЖ БАЙНА 

ТӨВИЙН БҮСИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ЭЗМШИГЧДИЙН УУЛЗАЛТ ЗӨВЛӨЛГӨӨН БОЛЖ БАЙНА

ТӨВИЙН БҮСИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ЭЗМШИГЧДИЙН УУЛЗАЛТ ЗӨВЛӨЛГӨӨН БОЛЖ БАЙНА

 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Нийслэлийн хэмжээнд коронавируст халдварын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх мэдээллийг өгөв
Нийтэлсэн: 2020-11-28 11:13:35

 

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит хоёрдугаар хуралдаан болж хэд хэдэн асуудлыг хэлэлцлээ. Эхлээд нийслэлийн хэмжээнд коронавируст халдварын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай мэдээллийг өгөв.Засгийн газрын 2020 оны 178, 181 дүгээр ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл дунд хугацааны төлөвлөлтийг хэлэлцлээ
Нийтэлсэн: 2020-11-28 11:11:40

 

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит хуралдаанаар “Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл” дунд хугацааны төлөвлөлтийн баримт бичгийг хэлэлцлээ. Уг баримт бичигт Улаанбаатар хотын эдийн засгийн чадавхыг нэмэгдүүлэх, зам, б ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Иргэн та хувийн автомашинаар орон нутаг руу зорчих бол дараах зүйлсийг анхаарна уу
Нийтэлсэн: 2020-11-27 12:01:25

 

Иргэн та хувийн автомашинаар орон нутаг руу зорчих бол дараах зүйлсийг анхаарна уу

Сэтгэгдэл бичих Цааш унших

Үнэ хөөрөгдсөн аж ахуйн нэгжийн мэдээллийг “E-Barimt” аппликейшнээр илгээх боломжтой
Нийтэлсэн: 2020-11-27 11:46:45

 

Үнэ хөөрөгдсөн аж ахуйн нэгжийн мэдээллийг “E-Barimt” аппликейшнээр илгээх боломжтой

Сэтгэгдэл бичих Цааш унших

ЗАГВАР ӨМСӨГЧ С.САРНАЙ ШИНЭ ДУУ ГАРГАЖЭЭ
Нийтэлсэн: 2020-11-27 11:43:04

 

"MONROZE" брэндийн үүсгэн байгуулагч загвар өмсөгч С.Сарнай олон салбарт өөрийн хүчийг сорьж яваа залуу эмэгтэй. Мэргэжил нэгт залуутай гэр бүл зохиож хоёр хүүхдийн эцэг эх болсон.Боловсрол суваг телевизийн бүтээл "Яг түүн шиг" шоунд ор ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Монголын тал БНХАУ-аас нийт өрийг тэглэхийг хүслээ
Нийтэлсэн: 2020-11-27 11:33:10

 

Монгол Улсын Их Хурал, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал (БХАТИХ) хоорондын байнгын уулзалтын механизмын гурав дахь удаагийн уулзалт өнөөдөр (2020.11.25) боллоо.Уулзалтыг Монголын талаас Улсын Их Хурлын дэд дарга, УИХ дахь Монгол-Хятадын парламентын ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Самарчид гэх тодотголтой иргэд нийслэл рүү нэвтрэхээр эмх замбараагүй байдал үүсгэжээ
Нийтэлсэн: 2020-11-27 10:51:34

 

Нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штабын удирдлагын багийн гишүүн Э.Эрдэнэбаатар өчигдөр Сонгинохайрхан дүүргийн 21-р хороо 61-ийн гарам дээр үүссэн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийсэн юм. Тэрээр "Арваннэгдүгээр сарын 25 буюу Сонгинохайрхан дүүргий ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

1000 ОР ДЭЛГЭХЭД БЭЛЭН БАЙНА
Нийтэлсэн: 2020-11-27 10:48:41

 

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нар Хан-Уул дүүргийн “Эх хүүхдийн эрүүл мэнд”-ийн үндэсний төв 2 болон СХД-ийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдсан жишиг нэгдсэн эмнэлгийн бэлэн байдал ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

ИРГЭДИЙГ ОРОН НУТАГТ НЬ БУЦААХ ХУВААРЬ ГАРЛАА
Нийтэлсэн: 2020-11-27 10:42:04

 

Улсын онцгой комисс Улаанбаатар хот, орон нутагт хязгаарлалтын дэглэмд байгаа иргэдийг 2020 оны 12 дугаар сарын 01-нээс 12 дугаар сарын 10-ны хооронд багтаан нутаг буцаахаар шийдвэрлэсэн.Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар тушаал гарган “Зорчигч тээврийг з ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Чингэлтэй дүүрэгт зорилтот бүлгийн өрхүүдэд сайжруулсан түлш олгох ажил хэвийн үргэлжилж байна
Нийтэлсэн: 2020-11-27 10:33:58

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд хотын захирагч Д.Сумъяабазар  Тавантолгой түлш ХХК-ийн Чингэлтэй дүүрэг дэх сайжруулсан түлш түгээх дундын цэгт очиж ажиллалаа. Тус цэгт 7, 10, 15 дугаар хорооны зорилтот бүлгийн иргэдэд түлш тараах ажлыг зохион байгуулж байв. ..

Сэтгэгдэл бичих Цааш унших