Нууц мэдээллийн уурхай

Г.Баасан:Төсвөөс 80-иад тэрбум төгрөг авсан хэрнээ авлигын 127 хэрэг л шийджээ

Нийтэлсэн: 2017-12-11 10:37:54

 

АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасантай ярилцлаа.

-Таны удирдаж буй Олон нийтийн зөвлөл ажиллаж эхэлсэн цагаасаа хойш ямар ажлуудыг хийж амжуулсан бэ?
 
-Манай Олон нийтийн зөвлөл ажиллаж эхлээд хоёр сарын хугацаа өнгөрчээ. Бид өмнөх зөвлөлүүдээс олон зүйлээр ялгаатай. Тухайлбал, Авлигатай тэмцэх газрын хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, гүйцэтгэлээс бусад ажилд хяналт тавих хуулийн зохицуулалттай болсон үед ажиллаж байна. Мөн Авлигатай тэмцэх газар орон тооны бус, цалин хөлсгүй атлаа өдөр болгон очиж ажилласаар байгаа. Өөрийн гэсэн өрөө тасалгаатай болсон. Биднийг ажиллаж эхэлснээс хойш ард иргэд Авлигатай тэмцэх газартай холбоотой өргөдөл, гомдол, хүсэлт ирүүлсээр байна. Бид АТГ-тай үргэлж албан бичгээр харилцдаг юм. Өнгөрсөн хоёр сарын хугацаанд гэхэд бид 65 гаруй албан бичгийг Авлигатай тэмцэх газар хүргүүлчихээд байна. Тэгэхээр өдөр болгон нэг алба5н бичиг хүргүүлсэн байгаа юм.
 
Ямартай ч энэ дөрвөн жилийн хугацаанд Авлигатай тэмцэх газрын ажлыг бага ч гэсэн урагшлуулахыг хүсэж байна. Саяхан бид Улсын Их хурлын Хууль зүйн байнгын хороонд нийт таван санал хүсэлтээ оруулсан. Авлигатай тэмцэх газар нийгэмд үлгэрлэхгүй, ард иргэдийг соён гэгээрүүлэх ажлаа бүрэн гүйцэт хийж чадахгүй байна. Мөн Авлигатай тэмцэх газарт оруулсан төсөв үр ашиггүй байна. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд төсвөөс 80-иад тэрбум төгрөг авсан хэрнээ авлигын 127 хэрэг л шийджээ. Түүнээс гадна АТГ өөрөө авлигатай тэмцэх хүсэл, зоригтой иргэдэд ээлгүй байгаа талаар дээрх санал, хүсэлттэй оруулсан. Дараагийнх нь АТГ-ын дарга байгууллагаа сайн удирдах чадвар муу байгаа талаар асуудал болгож тавьсан байгаа.
 
-Таныг Авлигатай тэмцэх газрыг дайсан мэтээр харж байна гэж яриад байна л даа…
 
-Авилгатай тэмцэх газрын Тамгын газрын дарга Баасанням тийм зүйл ярьсан байна лээ. Энэ хүн тус байгууллагад арваад жил ажиллаж байгаа. Энэ олон жил ажиллаж байгаа хүний хувьд АТГ маш сайн мэдэж байх ёстой. Гэтэл Олон нийтийн зөвлөлөө хүлээн зөвшөөрөхгүй, шинэ зүйлд дургүйцсэн байдалтай байгаад нь гайхаж байна. Бас харамсаж байна. Ер нь бол өгсөн ярилцлагадаа ард иргэдэд маш олон зүйлийн талаар өрөөсгөл ойлголт өгөхөөр ярьсан байна л даа. Тухайлбал, АТГ-ын дарга Х.Энхжаргал бидэнтэй аравдугаар сарын 9-нд уулзахдаа “Та нарыг өрөөндөө оруулахгүй. Миний өрөө нууцын зэрэглэлтэй байдаг” гэдгээ хэлсэн. Энэ тухай нь ч бид олон нийтэд цацсан. Гэтэл Тамгын газрын дарга нь ямар ч нууцлалын зэрэглэл байхгүй гэж хэлсэн байна. Ер нь бол бидэнд хурлын танхим, гарах хаалга болон угаалгын өрөөны хаалга л нээлттэй байдаг. Цахилгаан шат, бусад хаалга зэрэг нь бүгд кодтой, бид орох ямар ч боломжгүй гэсэн үг. Мөн Олон нийтийн зөвлөл дээр орж ирж байгаа иргэдийн утсыг нь хурааж авна, бүртгэнэ. Энэ үйлдэл нь АТГ-т итгэхгүй, айж байгаа ард түмнийг улам айлгаж байна. Бас Олон нийтийн зөвлөлийн өрөө камертай. Бүр дуу бичлэгтэй камертай шүү. Ийм байхад хүмүүс сэтгэл амар мэдээллээ өгч чадахгүй байна. Иргэд ч утсыг хурааж авах, бүртгэх, камераар хянаад байгаа зэрэгт сэтгэл дундуур байгаагаа удаа дараа илэрхийлдэг. Бид ч энэ мэт үүсэж байгаа асуудлуудын талаар санал хүргүүлэхэд АТГ-ын Тамгын газрын дарга өөрөөр шийдэх боломжгүй гэсэн хариуг үргэлж ирүүлдэг. Гэтэл бидний ажил үүргийг дэмжиж ажилладаг л гэж Баасанням дарга ярьсан байх юм. АТГ-т арваад жил ажилласан энэ хүн худлаа ярихаар бид хэнд итгэж найдаж, юуг үнэн гэж тооцох юм бэ.
 
-Та АТГ-тай холбоотой хэд, хэдэн анхаарал татсан асуудлууд байна гэсэн. Энэ тухайгаа тодруулахгүй юу?
 
– Ерөнхийдөө Авлигатай тэмцэх газраас “Бид шилэн дансаа хөтөлж байгаа. Тийм байтал Г.Баасан гуай биднийг гүжирдлээ” гээд байгаа юм л даа. Би шилэн дансыг сайтар шалгаж үзсэн л дээ. Шулуухан хэлэхэд анхаарал татсан зүйлүүд байна. Эхний жишээ нь гэхэд Авлигатай тэмцэх газар хандив авдаг юм байна. Авлигатай тэмцэх газар хандив авч болдог эсэх талаар энэ чиглэлээр мэргэшсэн гадны мэргэжилтэн, эрдэмтдээс асууж, тодруулсан. Гэтэл ийм зүйл байж огт болохгүй талаар хэлсэн. Гэтэл манай АТГ 2015 онд 89 сая, 2016 онд 96 сая, энэ онд 105 сая төгрөгийн хандив тус тус авчээ. Ямар учир шалтгаанаар, хэнээс авсан тухай нь үнэндээ алга. Мөн томилолт, зочны зардал гэж байх юм. Томилолт байж болох юм гэхэд зочны зардал гэдгийг сайн ойлгохгүй байна. АТГ-т яагаад зочин очдог юм бэ. Магадгүй хамтын ажиллагааны асуудал байж болох л юм. Гэтэл 2015 онд л гэхэд томилолт, зочны зардалд 156 сая төгрөг гарсан байх жишээтэй. Энэ мэтчилэн гайхмаар зүйлүүд их байна. Түүнчлэн АТГ-т гомдол гаргасан, мэдээлэл өгсөн хүмүүсийн эрх ашиг хөндөгдсөөр байгаа. Үүнийг батлах жишээ, баримт надад цөөнгүй байна. Нэг жишээ дурдахад Дорнод аймгийн Сэргэлэн сумын иргэн М хууль бус ангийн талаар мэдээлэл өгч л дээ. Гэтэл тэр хүнийг заналхийлсэн байгаа юм. Өөрсдөө авлигатай холбоотой мэдээллийг авна гэж хэлдэг. Харин мэдээлэл өгсөн иргэд эргээд эрсдэлд орсоор байна. Бид 80-иадхан хүний гомдол, хүсэлт авахад л ихэнх нь “Намайг заналхийлж, доромжилж байна” гэж хэлж байна. Энэ эрх ашгийг нь хамгаалахгүй байгаа хэрэг бишүү. Авлигатай тэмцэх газрын ажил хүчгүйдээд байна. Яахав элдэв маргааны талаар албан бичиг, сэлт өгөөд л явуулах юм. Тэр нь хэрэгжихгүй юм. Үүнээс гадна Авлигатай тэмцэх газар арван жилийн ойгоороо ном гаргасан юм. Би энэ номыг маш олон удаа уншлаа. Энэ номон дээр нөлөө бүхий маш олон хүн үг хэлсэн байдаг юм. Тэр бүрийг уншихад ч авлигатай тэмцэх газар авлигатай тэмцэхгүй байна, эрх мэдэлтнүүдийн гар хөл болчихсон, улс төрчид болон төрийн мөнгө хутгалдчихсан Монголын хувь заяагаар тоглоод байна гэдгийг дурдсан байгаа юм.
 
-Таныг саяхан АТГ-аас шалгасан. Яагаад шалгах болсон юм бэ?
 
– Монголын ахмадын холбоо 2008-2012 оны хооронд улсаас 1,6 тэрбум төгрөгийн төсөв авсан. Гэтэл тухайн үед би ахмадуудынхаа төлөө Сүхбаатарын талбай дээр жагсаж, “гудамжны” Баасан гэсэн нэр зүүгээд явж байлаа. Тэгэхэд ч манай Монголын чөлөөт ахмадын холбоонд санхүүжилт байгаагүй. Харин 2012 онд бид 536 сая төгрөгийн төсөв авсан. Улсын нэрийн өмнөөс ахмадад тулгарч байгаа асуудлуудыг цэгцэлсэн. Бид 21 аймагт хоёроос гурав, бүр зарим аймагт 11 удаа очиж ажилласан. 273 суманд Монголын чөлөөт ахмадын холбооныхоо салбарыг бий болгосон. Бид тэтгэврийн зээлийг бууруулсан, ахмадын хуулийг батлуулж чадлаа, тэр дундаа манай холбоо Олон улсын ахмадын гишүүн байгууллага болсон. Монголын хамгийн өндөр настай хүнд орон сууц олгуулж чадсан, ахмадыг сонсох утастай, вебсайттай болсон зэрэг маш их ажлуудыг хийсэн байгаа. Гэтэл энэ ажлыг минь шалгаж өгөөч ээ гэж А.Отгонбаяр гэж хүү гомдол гаргасан гэнэ. Хийсэн бүх ажлынхаа тайланг гурван өдрийн турш үзэсгэлэн маягаар танилцуулсан төрийн бус байгууллага Монголд байхгүй. Би бүр нүүр бардам хэлнэ. Тийм байтал энэ хүмүүсийн бодлоор би авлигач, бүр сүүлдээ оффшортон болох юм байна л даа. Би тэтгэврийн хүн. Надад тэтгэврээс маань өөр орлого байхгүй. Эх орон, шударга ёсны төлөө гэсэн сэтгэл л надад байна. Энэ сэтгэл байгаа болохоор л би өнөөдрийг хүртэл ингэж яваа юм. Яахав намайг шалгана л биз. Надад айж, эмээх юм юу ч алга.
 
Эх сурвалж:DNN.mn
 
 
 
 
Нийт сэтгэгдэл: 1
  1. Candy /46.161.14.99/ 2018-11-01 06:58:27

    Posts like this make the inrtneet such a treasure trove

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын "Нээлттэй өдөрлөг" маргааш болно
Нийтэлсэн: 2019-09-20 16:33:43

 

Засгийн газрын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах, төрийн үйлчилгээний талаарх ойлголт, мэдээллийг нийтэд хүртээмжтэй байдлаар олгох, хүргэх “Нээлттэй өдөрлөг” энэ өдрүүдэд Д.Сүхбаатарын талбайд явагдаж байна. Энэ хүрээнд маргааш буюу энэ ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Мягмарсүрэн: Ард түмэндээ сайхан тоглолт үзүүлэхээр ирлээ
Нийтэлсэн: 2019-09-20 15:10:17

 

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  МУСТА, блюз хатагтай, дуучин Б.Мягмарсүрэн соёл урлагийн өлгий Франц улсын дуурийн дуучин Лирисса Тосканеллитэй хамтран “Франц Италийн романтик бүсгүйчүүд” сонгодог тоглолтоо толилуулах гэж байна. УДБЭТ-ын тайзнаа энэ сарын 30-нд бо ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Сургууль, цэцэрлэг, эмнэлгийн газраас 20.9 га-г хэсэгчлэн иргэн, аж ахуйн нэгжид шилжүүлжээ
Нийтэлсэн: 2019-09-20 15:07:35

 

Сургууль, цэцэрлэг, эмнэлгийн газарт газар эзэмших эрх олгогдсон зарим иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газар ашиглалт, бүртгэлийн хэлтсийн дарга Д.Бат-Өлзий, Газар ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Дуучин Б.Амархүү хар тамхины хэргээр 461-р хорих ангид саатуулагджээ
Нийтэлсэн: 2019-09-20 15:05:05

 

Дуучин Б.Амархүү өнгөрсөн шөнө хар тамхи хэрэглэж байгаад үйлдэл дээрээ баригджээ.Тодруулбал, өнгөрсөн шөнө ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрынхан гэнэтийн гүйцэтгэх ажиллагаа явуулж  ОХУ-ын Буриад Улсын гавьяат жүжигчин, дуучин Б.Амархүүг  өөрийнхөө  автома ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг боллоо
Нийтэлсэн: 2019-09-20 14:55:38

 

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” дэд хөтөлбөрийн хүрээнд Монголын Хуульчдын холбоотой хамтран энэ сарын 18-ны өдөр иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг зохион байгуул ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Цэргийн дүйцүүлэх албаны тусгай үүргийн бэлтгэл шатны cургалт явагдаж байна
Нийтэлсэн: 2019-09-20 14:50:12

 

Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/394 дүгээр захирамжийн дагуу цэргийн дүйцүүлэх албаны тусгай үүргийн бэлтгэл шатны сургалт энэ сарын 16-ны өдрөөс Зэвсэгт хүчний 310, 353 дугаар ангийн 323 дугаар салбар, Хилийн цэргийн 0164 дүгээр анги гэсэн гурван хэсэг ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Эерэг, эртэч, эрүүл Монголын төлөө уриан дор залуус нэгдлээ
Нийтэлсэн: 2019-09-20 13:41:20

 

Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар өнгөрсөн онуудад “Эерэг тэмүүлэл” НҮТББ-тай хамтран “Нийслэлийн иргэний 10 зөв дадал аян”-ыг Эерэг амьдарцгаая уриатайгаар 200 орчим сургалт, нөлөөллийн ажлуудыг зохион байгуулж, нийслэлийн есөн дүүрэг ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажлын хэсгийн хоёрдугаар хуралдаан Өрөмч хотноо болов
Нийтэлсэн: 2019-09-20 13:38:10

 

Монгол Улсын ГХЯ, БНХАУ-ын ШУӨЗО-ны Ардын засгийн газар хоорондын хамтын ажиллагааны Ажлын хэсгийн хоёрдугаар хуралдаан 2019 оны 9 сарын 19-ний өдөр Өрөмч хотноо болов. Хуралдааныг Монгол Улсын ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, БНХАУ-ын Шинж ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Нийслэлийн 169 хороонд ажиллах “Соёлын элч” нарыг бүртгэж эхэллээ
Нийтэлсэн: 2019-09-20 13:16:55

 

Нийслэлийн нутаг дэвсгэрт хотын соёлыг төлөвшүүлэх, иргэдийг соён гэгээрүүлэх, нийгэмд эерэг хандлага, зөв дадал хэвшүүлэх, хотын хөгжилд иргэд олон нийтийн оролцоог хангах зорилгоор Улаанбаатар хотын 169 хороонд “Соёлын элч” ажиллуулах журмыг Нийслэлийн ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

ОЛОН УЛСЫН АТОМЫН ЭНЕРГИЙН АГЕНТЛАГ (ОУАЭА)-ИЙН ЕРӨНХИЙ БАГА ХУРЛЫН 63 ДУГААР ЧУУЛГАНД ОРОЛЦОЖ БАЙНА
Нийтэлсэн: 2019-09-20 12:29:06

 

Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-ийн Ерөнхий бага хурлын 63 дугаар чуулган 2019 үны 9 дүгээр сарын 16-20-ны өдрүүдэд Вена хотноо үргэлжилж байна. Чуулганд ОУАЭА-ийн гишүүн 171 улс, олон улсын байгууллага, төрийн бус байгууллагын 3000 орчим төлөө ..

Сэтгэгдэл бичих Цааш унших