Нууц мэдээллийн уурхай

Х.Тэмүүжин: Зээл авсан гишүүдэд хуулийн хариуцлага тооцуулах нь урт бөгөөд хүнд зам

Нийтэлсэн: 2018-11-06 22:01:02

УИХ-ын гишүүн  асан Х.Тэмүүжинтэй ярилцлаа.

-Үйлдвэрлэгчдэд олдохгүй байгаа зээлийг өндөр албан тушаалтнууд авсан нь гэмт хэрэг мөн үү?

-Энэ маргаан зөвхөн өнөөдөр бий болсон зүйл биш. 2011-2012 оны үед ЖДҮДСантай холбоотой санал, гомдол явж байсныг санаж байна. Тэр үед ЖДҮ-ийн зээл банкаар дамждаг байсан. Иргэдийн зүгээс “Бид барьцаа хөрөнгө муутай. Гэтэл банк өндөр шалгуур тавиад өөрсдийнхөө найдвартай, уламжлалт харилцагч буюу том компаниудад өгөөд байна” гэдэг гомдол гарч байсан. Мөн тэр үед эрүүгийн хуулийг шинэчлэх явцад уламжлалт албан тушаалын гэмт хэргийг өргөтгөж авлигын гэмт хэргийг иж бүрэн хуульчлах талаар яригдаж байсан. Одоо үйлчилж байгаа 22.1-д заасан албан тушаалтан албаны бүрэн эрхээ урвуулан ашиглах гэх гэмт хэрэг хангалтгүй байгаа тухай. Энэ зүйлд байгаа манай уламжлалт албан тушаалын гэмт хэрэг нь албан тушаалтан өөрт байгаа албаны эрх мэдлээ урвуулан ашиглахтай холбоотой заалт.

Монгол Улсын нэгдэн орсон Олон улсын авлигын эсрэг концвенц бий. Энэ конвенцид тухайн албан тушаалтан өөрийн албаны эрх мэдлийг урвуулан ашиглахаас гадна өөрийн албан тушаалын нөлөөг ашиглаж өрөөл бусдын албаны эрх мэдлийг урвуулан ашиглах гэдэг ойлголт байдаг. Өөрт нь зээл олгох эрх мэдэл байхгүй ч зээл олгох эрх мэдэл бүхий албан тушаалтанд нөлөөлөх, албан тушаалын нөлөөгөө ашиглах замаар өөртөө болон бусдад давуу байдал олж авах, энэ нь нөгөө талдаа өөр бусад иргэн, аж ахуйн нэгжид хохирол учруулах үзэгдэл авлига, ашиг сонирхлын үзэгдэлд түгээмэл байдаг. Тийм учраас 2012-2013 оны үед “Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хуулиар авлигын энэ үзэгдэлд хяналт тавьж, хариуцлага тооцож чадахгүй нээ” гэх зүйл яригдаад 2015 онд Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулахдаа 22.2 гэдэг зүйл дээр “Албаны эрх нөлөөг урвуулан ашиглах” гэх гэмт хэрэг нэмж бичсэн юм.

Харамсалтай нь 2017 онд УИХ-д хэт олонхи болсон МАН Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулахдаа 22.2 дахь заалтыг үгүй хийсэн. Одоо 22.1 гэдэг заалтаар албан үүргээ хариуцаж байсан гэдэг үндэслэлээр сайдад нь эрүүгийн хэрэг үүсгэж магадгүй. Түүний дор байгаа ЖДҮДС-ийн албан тушаалтнуудад албаны эрх мэдлээ урвуулан ашигласан гэдэг үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгээд хариуцлага хүлээлгэх байх. Харин зээл авсан УИХ-ын гишүүд дээр одоо хүчин төгөлдөр Эрүүгийн хуулийн зүйл заалтаар хариуцлага ярих боломж хязгаарлагдмал байх болов уу. 5 жилийн өмнө ийм маргаан байсан учраас олон улсын конвенциор хүлээсэн үүргийнхээ дагуу Эрүүгийн хуульд оруулж ирсэн 22.2 дахь заалтыг энэ УИХ алга болгочихсон. Явсан замаараа ахин дахин л явж байна даа.

-УИХ-ын гишүүдэд тэрбум тэрбумаар нь зээл өгсөн энэ явдлыг та ямар учир шалтгаантай гэж бодож байна?

-Зарим нэг нь бол сэтгэл хөөрөл, савсага байдлаар учир шалтгаанаа олохгүй дунд нь хөөрч яваад зээл авсан байх. Зарим нь бол ул сууртайгаар, ухаалгаар бодож төлөвлөж байж хийсэн юм шиг үйлдлүүд харагдаж байгаа. Эрүүгийн хуулиа өөрчилж байгаад, банк өгдөгийг болиулж байгаад авсаныг бодоход.

-Сонирхлын зөрчлийн тухай хуулиар энэ асуудлыг шийдэж болохгүй юу?

-Тэр хуулиар тодорхой хэмжээнд хариуцлагын тухай ярьж болно. Гэхдээ сонирхлын зөрчлийг зохицуулдаг хууль урьдчилан сэргийлэх зорилготой хууль болохоос гэмт хэргийг зохицуулдаг хууль биш. Гэмт хэрэг мөн үү, биш үү гэдгийг Монгол Улсад зөвхөн Эрүүгийн хуулиар зохицуулдаг. Гэтэл энэ үйлдэл зохион байгуулалттай гэмт хэргийн шинжтэй болчихоод байх шиг. Харамсалтай нь сонирхлын зөрчлийн асуудал нь ёс зүйн алдаа, ёс зүйн зөрчил гэх хэмжээний хариуцлагын тухай ярьж болно. Миний харж байгаагаар гүнзгий хардах хоёр үндэслэл байна. Нэгдүгээрт гишүүдэд олгогдсон мөнгө нэгэн жигд хэмжээний 950 сая буюу нэг тэрбум төгрөгт эргэлдэж байна. Мэдээлэл нь тодорхой болоод ил гарсан гишүүдийн хувьд зээлийн хэмжээ нэг ижил байгаа нь нэг үйл явцын оролцогч юм биш бээз гэсэн хардалтыг төрүүлж байна. Өөрөөр хэлбэл энэ нь өөрөө өмнөх Засгийн газрыг огцруулах, одоогийн Засгийн газрыг хамгаалахын тулд УИХ-ын гишүүдийн кнопыг худалдаж авсан Засгийн газрын авлига байж магадгүй гэж хардах үндэслэл болж байна. Хоёр дахь нь 65 суудал авсан МАН-ын УИХ дараагийнхаа сонгуульд бэлтгэх, өмнөх сонгуулиар гарсан зардлаа гишүүддээ буцааж төлөхөд зориулсан улс төрийн авлигын схем нь ЖДҮДС болон бусад сангууд болсон юм биш үү гэсэн хардлага байна. Сая УИХ-аар баталсан төсвийн хуулийг хэлэлцэх явцад ч гэсэн эдийн засагчид “Энэ төсөв улс орны эдийн засгийн чадавхийг нэмэгдүүлэх гэхээсээ илүү 76 тойрогт УИХ-ын гишүүдийн нэр хүндийг өсгөх, сонгуулийн ажлыг нь санхүүжүүлэх төсөв боллоо” гэж яриад байна.

Саяны хоёр хардалтыг аваад үзэхэд энэ бол яах аргагүй сонирхлын маш том зөрчил. ЖДҮДС гэдэг чинь 5-10, сайндаа л 50 ажлын байр бий болгоод, өөрсдөө амьжиргаагаа авч явах гэж яваа тэр хүмүүсийг эдийн засгийн хувьд дэмжих бодлого. Гэтэл улс төрийн эрх мэдэлтэй, бараг олигархи гэж хэлж болохоор хүмүүс өөрсдийн хөрөнгийн эх үүсвэр болчихлоо шүү дээ. Энэ бол нийтийн ашиг сонихол, хувийн ашиг сонирхол хоёр зөрчигдөж байгаа тодоос тод үйлдэл мөн. Сонирхлын зөрчлийн хуульд ч, УИХ-ын гишүүний Ёс зүйн дүрэмд ч энэ зүйлийг хориглосон зүйл заалт цагаан дээр хараар тод бичигдсэн байгаа. Гэмт хэрэгтэн болгоод, ял өгөөд явуулдаггүй юм гэхэд ядаж энэ улстөрчид улс төрийн тавцан дээр байх уу, сайдууд албан тушаалтайгаа үлдэх үү, УИХ-ын гишүүн гишүүнээрээ ажиллах уу гэдгийг энэ хууль, дүрмээр нь ярьж болно. Энэ сонирхолын зөрчил, ёс зүйгүй байдал нь ганц намд хамаарахгүй, нам харгалзахгүйгээр цөөнгүй хүн холбогдох юм шиг байна. Тэгэхээр авлига суурьтай энэ төрийг өөрийг нь цэгцлэхийн тулд намчирхалгүй, зарчимаа бариад, хариуцлага нэхээд, урагшаа алхахгүй бол болохгүй нь дээ.

-Үйлдвэрлэгчид нэгдээд тэмцэнэ гэсэн. Засгийн газар УИХ-д шаардлага хүргүүлж эхэлсэн. Энэ хүмүүс ямар процедураар, ямар хуулийг үндэс болгож явах вэ? Нэг хоёр удаа хэвлэлийн хурал хийж сэвээд мартагдчих вий гэсэн болгоомжлол бас байна?

-Гурван зам харагдаж байна. Нэгдүгээрт мэдээж хуулийн байгууллагад хандах ёстой. Нэгд сонирхлын зөрчил, хоёрт албан тушаалын гэмт хэрэгтэй холбоотой учраас АТГ, прокурор, шүүх гэдэг замаар явж болно. Гэхдээ энэ бол удна. Хэн нэгнийг хэрэгтэн болгохын тулд хурдан шуурхай шийдэх гээд хүн хэлмэгдүүлж болохгүй учраас бүх зүйлийг хуулийн нарийн дэс дарааллын дагуу шийдэх хэрэгтэй болно. Магадгүй хоёр жилийн хүнд процесс болж хувирах байх. Энэ бол хүнд бөгөөд урт зам. Хоёр дахь зам нь улс төрийн албан тушаалтнуудтай хариуцлага тооцох, мэдээллийг ил тод болгох, аль нь үнэн аль нь худал вэ гэдгийг гаргаж ирэхийн тулд УИХ-ын нэг том зэвсэг бий. Энэ бол Өргөдлийн байнгын хороо. ЖДҮДС-гаас зээл авч чадахгүй байгаа иргэд уг санд өгч байсан хүсэлтүүдээ бариад “Бид ийм хүсэлт өгөхөд ийм хариу ирдэг байсан” гээд Өргөдлийн байнгын хороонд өргөдлөө гаргах ёстой. Санхүүжилт байхгүй ч гэдэг юмуу ямар нэг аргаар л татгалздаг байсан байгаа шүү дээ. Өргөдлийн байнгын хороо УИХ-ын нэрийн өмнөөс Засгийн газрыг дуудаад “Энэ сангуудынхаа мэдээллийг аваад ир. Энэ сангуудаас чинь хэн хэн мөнгө авсан бэ, яагаад хэрэгцээтэй газраа очддоггүй байсан бэ. Ингэж бодлогын завхрал гарахад ямар албан тушаалтан нөлөөлсөн, хариуцсан албан тушаалтан нь хэн бэ” гээд гэрчийг нь оролцуулаад, албан тушаалтнуудыг нь дуудаад нээлттэй сонсгол хийх ёстой. Тэгвэл иргэд аль нь үнэн, аль нь худал бэ гэдгийг мэднэ. Сүүлдээ үүнийг чинь замхруулж байгаа юм шиг зэрэгцүүлээд сенсаац дэгдээгээд эхэллээ шүү дээ. Тэгэхээр албан тушаалтнуудынх нь амнаас, хохирсон иргэдийнх нь амнаас, баримттай нотолгоотойгоор УИХ дээр, байнгын хороон дээр нээлттэй сонсгол хийж, мэдээлэл авах ёстой. Үүндээ үндэслээд Ёс зүйн дэд хороогоо хуралдуулаад УИХ-ын гишүүний ёс зүй зөрчсөн үйлдлүүдийг нь үнэлээд хариуцлага тооцчихвол парламентын ардчилал асуудлаа ил байлгадаг, хариуцлагаа тооцож чаддаг гэх итгэлийг олон түмэнд өгөх юм даа. Энэ бол хоёр дахь зам.

Гурав дахь нь У.Хүрэлсүхийн хэлсэн “Хариуцлагын сэлмээ гаргаад төрийн болон нийтийн хөрөнгө рүү хуруу дүрсэн хүн болгонд хариуцлага тооцно. Миний амь нас юу ч биш” гэдэг үг бий. Энэ үнэн юм бол одоо Ерөнхий сайд ил тодоор, нээлттэйгээр асуудалд оролцсон сайд, УИХ-ын гишүүдтэй хариуцлага тооцох зангарагтай байх ёстой. Энэ бол одоо У.Хүрэлсүхийн үг биш, Ерөнхий сайдын үг биш, эрх барьж буй МАН-ын даргын үг байхгүй юу. Тиймээс хариуцлагатай улс төрийг эхлүүлье гэж бодож байгаа л бол үүнийг хийх эр зоригтой л байх ёстой. Ийм гурван зам байна.


-Ярилцсанд баярлалаа-

 

Эх сурвалж : inews.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын "Нээлттэй өдөрлөг" маргааш болно
Нийтэлсэн: 2019-09-20 16:33:43

 

Засгийн газрын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах, төрийн үйлчилгээний талаарх ойлголт, мэдээллийг нийтэд хүртээмжтэй байдлаар олгох, хүргэх “Нээлттэй өдөрлөг” энэ өдрүүдэд Д.Сүхбаатарын талбайд явагдаж байна. Энэ хүрээнд маргааш буюу энэ ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Мягмарсүрэн: Ард түмэндээ сайхан тоглолт үзүүлэхээр ирлээ
Нийтэлсэн: 2019-09-20 15:10:17

 

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  МУСТА, блюз хатагтай, дуучин Б.Мягмарсүрэн соёл урлагийн өлгий Франц улсын дуурийн дуучин Лирисса Тосканеллитэй хамтран “Франц Италийн романтик бүсгүйчүүд” сонгодог тоглолтоо толилуулах гэж байна. УДБЭТ-ын тайзнаа энэ сарын 30-нд бо ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Сургууль, цэцэрлэг, эмнэлгийн газраас 20.9 га-г хэсэгчлэн иргэн, аж ахуйн нэгжид шилжүүлжээ
Нийтэлсэн: 2019-09-20 15:07:35

 

Сургууль, цэцэрлэг, эмнэлгийн газарт газар эзэмших эрх олгогдсон зарим иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газар ашиглалт, бүртгэлийн хэлтсийн дарга Д.Бат-Өлзий, Газар ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Дуучин Б.Амархүү хар тамхины хэргээр 461-р хорих ангид саатуулагджээ
Нийтэлсэн: 2019-09-20 15:05:05

 

Дуучин Б.Амархүү өнгөрсөн шөнө хар тамхи хэрэглэж байгаад үйлдэл дээрээ баригджээ.Тодруулбал, өнгөрсөн шөнө ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрынхан гэнэтийн гүйцэтгэх ажиллагаа явуулж  ОХУ-ын Буриад Улсын гавьяат жүжигчин, дуучин Б.Амархүүг  өөрийнхөө  автома ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг боллоо
Нийтэлсэн: 2019-09-20 14:55:38

 

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” дэд хөтөлбөрийн хүрээнд Монголын Хуульчдын холбоотой хамтран энэ сарын 18-ны өдөр иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг зохион байгуул ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Цэргийн дүйцүүлэх албаны тусгай үүргийн бэлтгэл шатны cургалт явагдаж байна
Нийтэлсэн: 2019-09-20 14:50:12

 

Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/394 дүгээр захирамжийн дагуу цэргийн дүйцүүлэх албаны тусгай үүргийн бэлтгэл шатны сургалт энэ сарын 16-ны өдрөөс Зэвсэгт хүчний 310, 353 дугаар ангийн 323 дугаар салбар, Хилийн цэргийн 0164 дүгээр анги гэсэн гурван хэсэг ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Эерэг, эртэч, эрүүл Монголын төлөө уриан дор залуус нэгдлээ
Нийтэлсэн: 2019-09-20 13:41:20

 

Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар өнгөрсөн онуудад “Эерэг тэмүүлэл” НҮТББ-тай хамтран “Нийслэлийн иргэний 10 зөв дадал аян”-ыг Эерэг амьдарцгаая уриатайгаар 200 орчим сургалт, нөлөөллийн ажлуудыг зохион байгуулж, нийслэлийн есөн дүүрэг ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажлын хэсгийн хоёрдугаар хуралдаан Өрөмч хотноо болов
Нийтэлсэн: 2019-09-20 13:38:10

 

Монгол Улсын ГХЯ, БНХАУ-ын ШУӨЗО-ны Ардын засгийн газар хоорондын хамтын ажиллагааны Ажлын хэсгийн хоёрдугаар хуралдаан 2019 оны 9 сарын 19-ний өдөр Өрөмч хотноо болов. Хуралдааныг Монгол Улсын ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, БНХАУ-ын Шинж ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Нийслэлийн 169 хороонд ажиллах “Соёлын элч” нарыг бүртгэж эхэллээ
Нийтэлсэн: 2019-09-20 13:16:55

 

Нийслэлийн нутаг дэвсгэрт хотын соёлыг төлөвшүүлэх, иргэдийг соён гэгээрүүлэх, нийгэмд эерэг хандлага, зөв дадал хэвшүүлэх, хотын хөгжилд иргэд олон нийтийн оролцоог хангах зорилгоор Улаанбаатар хотын 169 хороонд “Соёлын элч” ажиллуулах журмыг Нийслэлийн ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

ОЛОН УЛСЫН АТОМЫН ЭНЕРГИЙН АГЕНТЛАГ (ОУАЭА)-ИЙН ЕРӨНХИЙ БАГА ХУРЛЫН 63 ДУГААР ЧУУЛГАНД ОРОЛЦОЖ БАЙНА
Нийтэлсэн: 2019-09-20 12:29:06

 

Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-ийн Ерөнхий бага хурлын 63 дугаар чуулган 2019 үны 9 дүгээр сарын 16-20-ны өдрүүдэд Вена хотноо үргэлжилж байна. Чуулганд ОУАЭА-ийн гишүүн 171 улс, олон улсын байгууллага, төрийн бус байгууллагын 3000 орчим төлөө ..

Сэтгэгдэл бичих Цааш унших