Нууц мэдээллийн уурхай

ХӨВЧ ТАСЛАХ ТУХАЙ-ЭРЧҮҮДЭД

Нийтэлсэн: 2019-04-26 12:15:40

 Тээрхийн буюу эр бэлэг эрхтний толгойн арьсыг огтлохыг анагаах ухаанд циркумциз гэж нэрлэдэг. Энэ мэс ажилбар олон мянган жилийн настай гэж үздэг ч ерөнхийд нь тээрхийн арьсыг бүхлээр нь ба хэсэгчлэн огтлох гэж хуваадаг. Манайхан хөвч таслах гэж ярьдаг.

Ерөнхий

Лалын шашинтнууд, иудейчүүд нь энэ мэс ажилбарыг шашны үндэслэлээр эрт дээр үеэс хийсээр ирсэн байдаг. Харин орчин үед эцэг, эхчүүд нь шашин, эрүүл мэнд зэрэг янз бүрийн үндэслэлээр эрэгтэй хүүхдийнхээ тээрхийн арьсыг огтлуулах мэс заслыг хийлгэх болсон. Зарим мэдээнээс үзвэл өнөөдөр АНУ-д шинээр төрсөн эрэгтэй хүүхдүүдийн 50 хүртэлх хувьд нь энэ мэс ажилбарыг хийдэг байна.

Гэвч тээрхийн арьсыг огтлох нь нэгэн төрлийн мэс ажилбар болохоор хүний өөрийнх нь зөвшөөрөл зайлшгүй шаардлагатай. Иймд балчир насны хүүхдэд ийм хагалгаа хийх нь ёс зүйд нийцэхгүй гэж шүүмжлэх нь ч бий.

Шалтгаан

Анагаах ухааны үүднээс хүүхдэд ийм мэс ажилбар хийхэд хүргэдэг гол шалтгаан нь фимоз буюу тээрхийн арьсны нарийсал юм. Фимозын үед тээрхийн арьс нарийссан, бэлиг эрхтний толгой ил гарах боломжгүй болсон айдаг. Үүний улмаас бэлэг эрхтэний толгойн орчимд бэлгийн өнгөр ихээр хуримтлагдан үрэвсэл үүсгэх аюултай байдаг.

Насанд хүрэгчдэд мөн л фимозын үед болон үрийн шингэн хэт хурдан гадагшлах шинжийн үед хийдэг. Тээрхийн арьсыг огтолсны дараа бэлиг эрхтэнийн мэдрэмтгий байдал нь буурснаар хурьцал илүү удан үргэлжилж, үрийн шингэн хэт хурдан гадагшлахаас ангижрах боломжтой.

Орчин үед тээрхийн арьс огтлохыг хагалгааг мэдээ алдуулалттай хийдэг болсон. 12-14 насны хүүхдүүдэд ерөнхий мэдээ алдуулалтын дор хийдэг болсон насанд хүрэгчдэд хэсэгчилсэн мэдээ алдуулалттайгаар хийж болдог.

Тээрхийн арьс огтлохын давуу тал

Тээрхийн арьс огтлохыг хүүхдийн эрүүл мэндэд зарим талаар тустай гэж үздэг. Тухайлбал:

  • Хүүхдийн бөөрний түүдгэнцрийн үрэвсэл, давсагны үрэвсэл зэрэг шээсний замаар халдварладаг өвчин тусах эрсдэл нь 10 дахин багасдаг гэж үздэг.
  • Тээрхийн арьсыг огтолсноор БЗХӨ өвдөх эрсдэл эрс багасдаг гэж үздэг.
  • Эрэгтэй хүүхдэд нярайд нь тээрхийн арьсыг огтлох мэс ажилбал хийвэл бэлиг эрхтэний өмөн үүсэх эрсдэл нэлээд багасдаг
  • Эмэгтэйчүүдийн умайн хүзүүний өмөнгийн шалтгаан болдог 16 ба 18 төрлийн папиломын вирусын халдварыг циркумциз хийлгэсэн буюу хөвчөө хөндүүлсэн эрчүүдээс авах магадлал бага. Эрчүүд нь толгой дараалан тээрхийн арьсаа огтлуулсан байдаг лалын шашинтан, иудейчүүдийн эмэгтэйчүүдийн дотор умайн хүзүүний хорт хавдар тун ховор тохиолддог нь үүний нэг жишээ аж.
  • Бэлгийн өнгөр үүсэх нь багасдаг болохоор бэлиг эрхтэний ариун цэвэр сайжирдаг.

Тээрхийн арьс огтлохын дутагдалтай тал

Элдэв хүндрэл ховор тохиолдох нь тун ховор. Гол төлөв мэс засалчийн чанаргүй ажлаас үүдэлтэй хүндрэл тохиолддог.

  • Мэс ажилбарын үрэвсэлт хүндрэл. Бүсэлхийнээс доош байрладаг болохоор шарх идээлэх эрсдэл ихэсдэг.
  • Хэт лав авах үед тээрхийн арьсыг хэт хүчтэй шахаж татсанаар бэлиг эртэн гэмтэх.

Ажилбар

Шашин, анагаах гэх мэтийн шалтгаанаар тээрхийн арьсаа огтлуулахаар шийдсэн бол эрэгтэйчүүдийн чиглэлээр мэргэшсэн мэс заслын эмчид хандах хэрэгтэй.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Эмгэнэл
Нийтэлсэн: 2021-07-31 11:36:12

 

Шагдаржавын БЯМБАЦОГТ (1973-2021) Бидний дотнын анд нөхөр, хамтран зүтгэгч Шагдаржавын Бямбацогт 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдөр хорвоогийн мөнх бусыг үзүүлж, сэтгүүл зүйн салбар, үзэгч, сонсогч, хамтран зүтгэгч бидэнд хүнд гарз тохиолоо. Шагдарж ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Нийслэлийн 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцлээ
Нийтэлсэн: 2021-07-30 13:32:01

 

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал энэ сарын 29-ний өдөр болж, Нийслэлийн 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцлээ. НИТХ-ын 2020 оны арванхоёрдугаар сарын 4-нд баталсан тогтоолд таван бүлгийн 719 төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусга ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Есдүгээр сарын 1-нд хичээл эхэлбэл мөрдөх заавар зөвлөмжийг ЭМЯ, БШУЯ хамтран боловсруулж эхэлжээ
Нийтэлсэн: 2021-07-30 13:23:11

 

Эрүүл мэндийн яам болон Боловсрол, шинжлэх ухааны яам хамтран есдүгээр сарын 1-нд хичээл эхлүүлэхэд мөрдөх заавар зөвлөмжийг боловсруулж эхэлжээ.Энэ тухай ЭМЯ-ны газрын дарга Л.Энхсайхан “Бид коронавирусийн эсрэг вакцинд хамрагдаагүй буюу 12-оос доош насны ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүд НЭМГ-ын үйл ажиллагаатай танилцлаа
Нийтэлсэн: 2021-07-30 13:16:18

 

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүд Нийслэлийн Эрүүл мэндийн газар (НЭМГ)-ын үйл ажиллагаатай танилцлаа. Арга хэмжээнд УИХ-ын гишүүд, нийслэл болон НЭМГ-ын удирдлага, харьяа байгууллагын дарга нар, Өрхийн эрүүл мэндийн төв, олон нийтийн байгуул ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

“Барилгын материалын үнэ өссөн нь уур үйлдвэрлэгч 68 ААН-ийн сул зогсолттой холбоотой"
Нийтэлсэн: 2021-07-30 13:09:52

 

Улсын Их Хурлын Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хороо өчигдөр /2021.07.28/ Үндэсний технологийн уур үйлдвэрлэгчдийн холбооноос тус Дэд хорооны гишүүдэд хандаж тавьсан хүсэлттэй холбогдуулж цахим уулзалт  зохион байгууллаа.Монгол Улсын Шадар сайдын ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

АИ-92 шатахуун литр тутамдаа ₮2,050 болж, долдугаар сард нийт 600 төгрөгөөр өслөө
Нийтэлсэн: 2021-07-30 13:04:54

 

АИ-92 шатахууны үнэ литр тутамдаа 300 төгрөгөөр нэмэгдэж, 2,050 төгрөг болжээ.Ашигт малтмал, газрын тосны газраас өчигдөр мэдээлэл хийх үеэр Ашигт малтмал, газрын тосны газрын дэд дарга Ц.Эрдэнэбаяр дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ тасралтгүй өсөж б ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Ууганбат: 12-17 насны хүүхдүүдийг вакцинд идэвхтэй хамруулахыг уриалж байна
Нийтэлсэн: 2021-07-30 12:57:43

 

Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь иргэдэд коронавирустэй холбоотой мэдээ, мэдээллийг 24 цагийн турш өгч, шуурхай үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. Долдугаар сарын 22-28-ны хооронд тус дугаарт нийт 1274 дуудлага ирж, 1200 дуудлагад б ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

ТУСГААРЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛСАН ЗОЧИД БУУДАЛ, АМРАЛТЫН ГАЗРУУДАД ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛБӨР 1,7 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН САНХҮҮЖИЛТИЙГ ШИЙДВЭРЛЭХЭЭР БОЛЛОО
Нийтэлсэн: 2021-07-30 12:48:18

 

    Цар тахлын улмаас тэг зогссон Аялал жуулчлалын салбарын зарим аж ахуй нэгжүүд болох Улаанбаатар хотын бүс нутагт хамаарах зочид буудал, амралтын газрууд 2020 оны 10 сараас иргэд, төрийн албан хаагчдыг тусгаарлах ажлыг зохион байгуулсан юм. Хэдийгээр ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

ТОКИО 2020: О.Гүндэгмаа 26-д, Ц.Анударь 35-д орж, тэмцээнээ өндөрлүүллээ
Нийтэлсэн: 2021-07-30 11:56:30

 

Токио 2020 олимпын наадмын эмэгтэйчүүдийн спорт гар бууны 25 метрийн дасгалд тамирчид урьдчилсан шатны сүүлийн 30 сумаа буудаж дууслаа.Манай тамирчин Ц.Анударь өчигдөр 287 оноогоор 29-д жагсаж байсан. Тэгвэл өнөөдөр хурдан буудлагад 285 оноо авснаар нийлбэ ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Авто замын үндсэн хөрөнгийн менежментийн системийг нэвтрүүлснээр их засвар хийх төсвөөс 41 хувийг хэмнэнэ
Нийтэлсэн: 2021-07-30 11:17:39

 

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал өнөөдөр боллоо. Хурлын эхэнд Нийслэлийн авто замын үндсэн хөрөнгийн менежментийн системийг нэвтрүүлэх төслийг Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн танилцуулсан юм. Үндсэн хөрөнгийн ..

Сэтгэгдэл бичих Цааш унших