Нууц мэдээллийн уурхай

Өөрийн АРЬСНЫ ОНЦЛОГТ ТОХИРСОН массажны тосоо хэрхэн сонгох вэ?

Нийтэлсэн: 2019-04-29 11:42:06

 Нүүрэндээ иллэг хийх нь арьс арчилгааны хамгийн чухал хэсгийн нэг. Иллэг хийснээр арьсны эд эсийг сэргээж, тэжээл өгч, цусны эргэлтийг сайжруулан, улмаар залуу сайхан, эрүүл арьстай харагдахад тусладаг. Дээр нь стрессийг бууруулж, таныг амраах болно. Гэхдээ иллэгийг ном журмынх нь дагуу зөв хийх хэрэгтэй, хэрэв буруу хийвэл арьсанд тань сөрөг үр дагаврыг ч учруулж мэднэ. Иймээс энэ удаа гэрийн нөхцөлд нүүрэндээ хэрхэн иллэг хийх талаар бэлтгэлээ.

Өөрийн АРЬСНЫ ОНЦЛОГТ ТОХИРСОН массажны тосоо хэрхэн сонгох вэ?

Иллэгээ эхлэхийн өмнө өөрийн арьсны онцлогт тохирсон тосоо сонгох нь хамгийн чухал. Хэрэв тохирохгүй тос сонгочих юм бол арьсыг тань улайлгаж, цочрол өгөхөөс эхлээд сөрөг үр дагаврууд олон.

~ Оливийн тостой массажны тос нь бүх төрлийн арьсанд тэжээл өгч, тохирдог.

~ Хуурай арьстай бол найрлагад нь кокос орсон массажны тос илүү зохицно.

~ Асуудалтай, эмзэг арьстай бол лаванда цэцгийн хандтай массажны тосыг санал болгож байна. Лаванда цэцэг нь бактерийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг бөгөөд батга, үрэвсэл зэрэг арьсны бүх төрлийн асуудлуудыг анагаахад нөлөөлдөг ажээ.

~ Арьс суларч, унжиж эхэлсэн бол найрлагадаа бүйлс агуулсан массажны тос хэрэглээрэй. Уг тос нь Е амин дэм агуулдаг учраас арьс унжиж, сулрахаас сэргийлнэ.

ИЛЛЭГЭЭ ЭХЭЛЬЕ!

Массажны тосноосоо бага зэргийг таслан авч нүүр болон хүзүү хэсгийнхээ арьсанд тосоо тойрог хөдөлгөөнөөр жигд түрхэнэ.   

Массажаа хацарнаасаа эхэл. Хацар хэсэгтээ хангалттай тос байршуулан тойрог хөдөлгөөнөөр иллэг хийнэ. Хацартаа иллэг хийж байгаад хамрынхаа угалз руу оруулан мөн тойрог хөдөлгөөнөөр иллэг хийнэ.

Доод зовхины хэсэгт иллэгээ төвлөрүүлэн хийх бөгөөд энэ хэсэгт амархан үрчлээ тогтдог учраас тэр юм. Дараа нь нүдээ цагийн зүүний дагуу тойруулан иллэг хийнэ. Массаж хийхээр төвлөрсөн газартаа 3-4 минут иллэг хийх бөгөөд энэ нь арьсны уян хатан байдлыг нэмэгдүүлэх болно.

Дараагийн хэсэг бол дух. Хөмсөгний дээгүүр, үсний угны доогуур хэсэг буюу духандаа иллэг хийхдээ босоо шугамын дагуу тойрог хөдөлгөөнөөр иллэг хийнэ. Массаж хийж байхдаа тос тань багадаж, арьс тань таталдах ёсгүй гэдгийг анхааруулъя.

Эрүүндээ инээмсэглэж буй маягаар тойрог хөдөлгөөнөөр иллэгээ үргэлжлүүлнэ. Уг хөдөлгөөн нь арьсыг уян хатан болгоно.

Нэгээс хоёр минут хамар хэсэгтээ дээрээс доош чиглэх маягаар тойрог хөдөлгөөнөөр иллэгээ үргэлжлүүл.

Уруулын доод хэсгийн арьсаа инээмсэглэж буй маягаар хоёр тийш нь иллэг хийх бөгөөд уг хөдөлгөөнөө 5 минут хэртэй үргэлжлүүлэн хийнэ. Энэ мэтчилэн зурагт харагдаж буй хэсгүүдэд, сумаар заасан хөдөлгөөний дагуу хийж дуусгана.

~ Иллэгээ хийж дуусаад цэвэрхэн алчуурыг халуун бүлээн усанд норгож, арьсан дээрээ бигнүүр тавиарай.  

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Дизайнер Г.ӨНӨРЖАРГАЛ: Мода Монголоор дуусахгүй, харин ч Монголоос эхлэх хандлагатай болсон
Нийтэлсэн: 2019-12-05 17:48:03

 

Гоёл-2020 наадмын шилдэг дизайнер Г.Өнөржаргалтай ярилцлаа. Тэрээр энэ жил өдөр тутмын хувцасны шилдэг дизайнераар шалгарсан бөгөөд хилийн чанадад ажиллаж амьдардаг учраас тун удахгүй буцах гэж байгаа ажээ. Ярилцлагынхаа эхэнд Гансүхийн Өнөржаргалын тал ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

“Хүртээмжтэй ирээдүй” өдөрлөгийн үеэр ур чадварын тэмцээний шилдгүүдэд шагнал гардууллаа
Нийтэлсэн: 2019-12-05 13:44:25

 

НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас жил бүрийн арванхоёрдугаар сарын 03-ны өдрийг Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах олон улсын өдөр болгон зарласан билээ. 2019 онд энэ өдрийг “Хүртээмжтэй ирээдүй” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.Хөгжлийн бэрхшээлтэй ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Угаарын хийнд хордсон гэх дуудлага эрс багасчээ
Нийтэлсэн: 2019-12-05 13:31:25

 

Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн, Агаарын бохирдолтой тэмцэх газрын мэргэжилтэн Г.Даваажаргал нар өнөөдөр сайжруулсан шахмал түлштэй холбоотой ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр анх удаа гадаргын ус хуримтлуулах хөв байгууллаа
Нийтэлсэн: 2019-12-05 13:28:28

 

Уур амьсгалын өөрчлөлтийн болон хүний үйл ажиллагааны сөрөг нөлөөллөөс үүдэн газрын доорх болон гадаргын усны нөөц хомсдох, бохирдох явдал нэмэгдэж байна. Нийслэлийн нутаг дэвсгэрт явуулсан усны тоо бүртгэлээр 48 гол горхиноос нэг, 120 булаг шандаас ес, 14 ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Сүхбаатарын талбайд мөсөн хотхон байгуулах уралдаан зарлалаа
Нийтэлсэн: 2019-12-05 13:24:09

 

Нийслэлийн Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын  14-ны өдрийн А/1210 тоот Захирамжийн дагуу Нийслэл Улаанбаатар хотын 380 жилийн ойг тохиолдуулан Д.Сүхбаатарын талбайд “Бидний хот” сэдэвт мөсөн хотхон байгуулах уралдаан зарлалаа.Уралдаанд Монгол Улсын ирг ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

“Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлал”-ыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлнэ
Нийтэлсэн: 2019-12-05 13:13:58

 

Улаанбаатар хотыг хөгжүүлэх шинжлэх ухааны үндэслэлтэй, урт хугацааны анхдугаар хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 1954 онд ЗХУ-ын Москва хотын “Гипрогор” институт хийж гүйцэтгэсэн. Үүнээс хойш тус институт 1961, 1976, 1986 онуудад дөрвөн удаагийн хөгжлийн ерөнх ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Түүнийг дуулахад харцнаас нь хор шар, уучлал, эрч хүч, хайр, бардамналыг мэдэрдэг
Нийтэлсэн: 2019-12-05 12:51:31

 

Монгол Улсын гавьяат жүжигчин, опера дива Ө.Уянга дуучныг дуулахад харцнаас нь хор шар, уучлал, эрч хүч, хайр, бардамналыг мэдэрдэг.Улаанбаатар хот шинэ жилийн гоёл чимэглэлээ зүүгээд хүн бүр дотроо нууцхан догдлол тээн, будрах цасан ширхэг шиг намуухан өв ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Г.Жанцансамбуу: Дунд сургуулийн багш шигээ болох гэж энэ мэргэжлийг сонгосон
Нийтэлсэн: 2019-12-05 12:47:05

 

LikeБаянхонгор аймгийн Баян-Овоо сумын харьяат, МУСТА, хөгжмийн зохиолч Гомбосүрэнгийн Жанцансамуугийн бие даасан анхны тоглолт энэ сарын 12-нд “Улаанбаатар палас”-т болно. Иймд тус уран бүтээлчтэй ажил, амьдралынх нь талаар ярилцав.–Тоглолт болох гээд л з ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Томуу, томуу төст өвчнөөс сэргийлье
Нийтэлсэн: 2019-12-05 11:43:19

 

Хүйтний улиралд нэмэгдэх хандлагатай байгаа амьсгалын замын халдварт өвчнөөс гэр ахуйн нөхцөлд хэрхэн урьдчилан сэргийлэх аргуудыг энэхүү зөвлөмжөөс сонирхоорой.Гэр орондоо чийгтэй цэвэрлэгээ тогтмол хийх, цэвэр агаар оруулахаас гадна гарын ариун цэврийн д ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайдын ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалын бүрэлдэхүүнд Хотын дарга багтаж байна
Нийтэлсэн: 2019-12-05 11:36:34

 

ОХУ-ын Ерөнхий сайд Д.А.Медведевийн урилгаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ сарын 03-06-ны өдрүүдэд ОХУ-д албан ёсны айлчлал хийж байна.Ерөнхий сайдын ОХУ дахь айлчлалын бүрэлдэхүүнд УИХ-ын болон Засгийн газрын гишүүд, Нийслэлийн Засаг дарга С.Ам ..

Сэтгэгдэл бичих Цааш унших