Нууц мэдээллийн уурхай

ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИД УГААРТСАН ТАВАН ХҮҮХДИЙГ АВАРЧЭЭ

Нийтэлсэн: 2019-05-09 10:31:04

 


Ховд аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журмыг хамгаалах тасгийн эргүүлийн цагдаа, ахлагч П.Ганпүрэв, ахлагч Б.Мөнх-Эрдэнэ нар иргэн “М”-ийн 2-16 насны 5 хүүхдийг  угаартсан байдалтай байсныг  илрүүлэн амь насыг нь аварчээ.

Тодруулбал, цагдаагийн алба хаагчид тавдугаар сарын 07-08-ныг шилжих шөнө ажил  үүргээ гүйцэтгэх  хугацаанд  “Толхын ойл”  2 дугаар байрны орцны  үүдний  хэсгээс  утаа гарч байхыг харсан байна.  

Тэд  дотогш орж шалгахад  03 тоот  буюу  иргэн “М”-ийн орон сууцны гал тогооны өрөөнд цахилгаан тогоо шатаж байсныг аюулгүй болгож, улмаар унтаж  байсан 5 хүүхдийг утаажилтийн  бүсээс гаргаж,  эмнэлгийн анхны тусламжийг цаг алдалгүй үзүүлсэн байна. 

Одоогийн байдлаар  хүүхдүүдийн  биеийн байдал сайжирч, зохих эмчилгээ хийж  байна гэж албаныхан мэдээллээ. Дээрх алба хаагчид нь өргөсөн тангарагтаа үнэнч байж, эрдэнэт 5 хүүхдийн амь насыг авран  хамгаалж ажилласан тул Ховд аймгийн ОБГ, гэр бүлийн гишүүд, хөрш айл өрхүүд талархал илэрхийллээ.

Иргэдийг ус буцалгагч, халаагуур, тогоо зэрэг цахилгаан хэрэгслийг залгаатай нь орхихгүй байх, цахилгаанаас үүдэлтэй гал гарахаас сэргийлэх, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байхыг Цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.  

Эх сурвалж: Ховд Ньюс

 
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

ЦАХИМ БАНКНЫ ҮЙЛЧИЛГЭЭНД УРИАЛЖ, БАГА ДҮНТЭЙ ГҮЙЛГЭЭНИЙ ШИМТГЭЛИЙГ БУУРУУЛЛАА
Нийтэлсэн: 2020-03-31 17:44:03

 

Олон улсыг хамарсан COVID-19 вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор Монголбанк санаачлан 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаанд  банк хоорондын бага дүнтэй гүйлгээ ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

“Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлал”-ыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлнэ
Нийтэлсэн: 2020-03-31 16:11:34

 

“Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлал /концепц/”-ыг нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Барилга, хот байгуулалтын яамны Шинжлэх ухаан, техник технологийн зөвлөлийн хурал, Барилга, хот байгуулалтын сайдын зөвл ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Өвөрмонголын “Гэгээн тал” компани 50 сая төгрөгийн хандив өглөө
Нийтэлсэн: 2020-03-31 15:18:16

 

Монгол Улсын Засгийн газарт коронавируст халдвартай тэмцэхэд зориулж ӨМӨЗО-ны “Гэгээн тал” аялал жуулчлалын компаниас 50 сая төгрөгийн мөнгөн хандив өгч  буйгаа Шадар сайд Ө.Энхтүвшинд гардуулан өгчээ. БНХАУ-ын ард түмэн цар тахалын халдварын тархалтыг хян ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

ЭЕШ-ын бүртгэлийн хугацааг сунгахгүй
Нийтэлсэн: 2020-03-31 13:57:11

 

Бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг түр зогсоосон хугацааг дахин дөрөвдүгээр сарын 30-ныг хүртэл сунгаад байгаа. Тиймээс оюутан сурагчид цахимаар хичээлж байна. Энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалт долдугаар сарын 02-05 хооронд болно. Элсэлти ..

1 сэтгэгдэлтэй Цааш унших

Катар улсаас Монгол Улсын 43 иргэн тусгай нислэгээр ирж байна
Нийтэлсэн: 2020-03-31 11:56:12

 

Катар улсаас Монгол Улсын 43 иргэн тусгай нислэгээр ирж байна. Тэдгээр иргэдийг Катар улсын онгоцоор авчирч байгаа бөгөөд онгоц яг одоо Чингис хаан олон улсын нисэх буудалд газардах гэж байгааг Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн ажилтан хэ ..

1 сэтгэгдэлтэй Цааш унших

Монгол, Хятадын Солилцооны тусгай тэтгэлэгт хөтөлбөрийг таван жилээр сунгах талаар санал солилцов
Нийтэлсэн: 2020-03-31 11:41:34

 

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг БНХАУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруйг хүлээн авч уулзлаа.Сайд Ё.Баатарбилэг БНХАУ-тай өрнүүлж буй олон жилийн хамтын ажиллагааны үр дүн, хувь нэмрийг Монгол Ул ..

1 сэтгэгдэлтэй Цааш унших

КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ / 2020.03.31-НИЙ 11:00 ЦАГ
Нийтэлсэн: 2020-03-31 11:25:10

 

КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ / 2020.03.31-НИЙ 11:00 ЦАГ

1 сэтгэгдэлтэй Цааш унших

Шууд: Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид хуралдаж байна
Нийтэлсэн: 2020-03-31 11:14:43

 

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид хуралдаж байна.Өнөөдрийн хуралдаанаар:• Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан нийслэлийн нутаг дэвсгэрт зохион байгуулж буй үйл ажиллагааны талаар мэдээлэл хийх,• “Нийслэлийн женд ..

1 сэтгэгдэлтэй Цааш унших

Сүхбаатарын талбайн Хонхтой цэцэрлэгт хүрээлэнг тохижуулна
Нийтэлсэн: 2020-03-31 11:00:54

 

Сүхбаатарын талбайн урд талын цэцэрлэгт хүрээлэнг 3.2 тэрбум төгрөгөөр тохижуулна

1 сэтгэгдэлтэй Цааш унших

ААНБ-ууд хоорондоо болон нийслэлийн 1050 байгууллагуудтай цахимаар албан бичиг солилцох боломжтой
Нийтэлсэн: 2020-03-31 10:50:08

 

Үндэсний хэмжээнд хэрэгжиж буй "Дижитал Монгол" хөтөлбөрийн хүрээнд цахим хэлбэрээр албан хэрэг хөтлөх, тоон гарын үсгийн хэрэглээг дэмжих болон олон улсад бий болоод буй шинэ төрлийн коронавирус /Ковид-19/-ын цар тахалаас урьдчилан сэргийлэх, эр ..

1 сэтгэгдэлтэй Цааш унших