Нууц мэдээллийн уурхай

Сураггүй болсон 64 иргэний аюулгүй байдлыг хангажээ

Нийтэлсэн: 2019-05-14 10:44:48

  Онцгой байдлын ерөнхий газраас өнгөрсөн амралтын өдрүүдэд цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас үүссэн нөхцөл байдал, авч хэрэгжүүлсэн арга хэмжээ болон цаг агаар, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Мэдээллийг ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын хэлтсийн дарга, дэд хурандаа Г.Галбадрах, Олон нийттэй харилцах төвийн дарга, дэд хурандаа Б.Дуламсүрэн нар өгсөн юм. 

 

 

Цасанд суусан, сураггүй болсон 64 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллав

 

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнгөрсөн амралтын өдрүүдэд  Баянхонгор, Говь-Алтай аймгийн өмнөд хэсэг, Дорноговь, Өмнөговь аймгийн нутгаар,  Дундговь, Дорноговь, Өмнөговь, Сүхбаатар аймгийн нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурах тухай мэдээ ирүүлсэн.  Мэдээллийн дагуу Онцгой байдлын байгууллагаас ард, иргэдэд урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон багц мессеж үйлчилгээгээр дамжуулан хүргэж ажилласан.

 

Цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас Баянхонгор, Дорноговь, Дундговь Өвөрхангай, Өмнөговь, Төв, Хэнтий аймгийн нутагт малдаа яваад төөрч сураггүй болсон, автомашинтай зорчиж яваад цасанд суусан зэрэг 14 удаагийн дуудлага Онцгой байдлын байгууллагад ирсэн.  Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын 81 алба хаагч, 17 нэгж техник хэрэгсэл, орон нутгийн захиргааны байгууллагын 189 хүн, 39 нэгж техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулж, 64 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллав.

 

Өвөрхангай аймгийн Богд суманд 2 иргэн, Өмнөговь аймгийн Цогтцэций суманд 3 иргэн, мөн аймгийн Сэврэй суманд 1 иргэн малдаа яваад  шуурганд осгож нас барсан байна.  Мөн цасан болон шороон шуурганы улмаас Ховд аймгийн Цэцэг, Үенч суманд 12 гэр, 4 модон шон унасан. Төв аймгийн Баяндэлгэр суманд 350 бог мал цасанд дарагдаж хорогджээ.

 

Мөн цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас үзэгдэх орчин хязгаарлагдах, замын нөхцөл байдал үүссэн учраас иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалах зорилгоор Дорноговь, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь аймгуудад аймгийн Засаг даргын захирамжаар автозам, замын байгууламжийг түр хугацаагаар хязгаарлах арга хэмжээг авч ажилласан. Одоогоор орон нутгийн болон олон улсын чанартай хаагдсан зам даваа байхгүй байна.  

 

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр цаашид  буюу энэ сарын 14,16-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 15-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар,   17-нд нутгийн зарим газраар бороо, уулархаг нутгаар нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи 16-18 метр хүрч шороон болон цасан шуурга шуурах төлөвтэй байна.  Иймд:

 

-Салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх,

-Малаа ойрын бэлчээрт хариулах,

-Хөдөө орон нутгийг зорих иргэд хол, ойрын замд гарахдаа цаг агаарын мэдээллийг тухай бүр авч, бэлтгэл, бэлэн байдлаа хангаж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

 

Он гарсаар 55 удаагийн ой, хээрийн түймэр гараад байна

Он гарсаар улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар нийслэл Улаанбаатар хот, Булган,Баян-Өлгий, Дорнод, Дорноговь, Дархан-Уул, Сэлэнгэ, Сүхбаатар, Төв, Хөвсгөл, Хэнтий аймгийн 43 суманд нийт 55 удаагийн ой, хээрийн гал түймэр гарсан байна. Түймрийн улмаас урьдчилсан байдлаар 2,4 мянган га ой, 217,2 мянган га хээрийн талбай, нийт 219,6 мянган га талбай түймэрт өртөж шатсан.

Дээрх түймэрт Онцгой байдал,  Хилийн цэрэг, Цагдаагийн байгууллага, орон нутгаас нийт 2768 хүн, 355 техник хэрэгсэл, 69 морьтойгоор ажилласан байна.

Тухайлбал, Хэнтий аймгийн Батширээт сумаасзүүн хойш 80 км Онон багийн нутаг “Хашлиг” гэдэг газар ОХУ-ын хилээр 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр орж ирсэн түймрийг өнөөдөр буюу 05 дугаар сарын 13-ны өдөр бүрэн унтраагаад байна. Түймрийн голомтод ОБЕГ, Үндэсний аврах бригад, НОБГ, Хэнтий, Сүхбаатар, Дорнод, Дорноговь, Говьсүмбэр, Өмнөговь аймгийн Онцгой байдлын газар, Онон балжийн тусгай хамгаалалтын газар, Хилийн цэргийн 0287 дугаар анги, Цагдаагийн газар, Батширээт, Биндэр сумын иргэдийн нийт  618 хүн, 28 техник хэрэгсэл, 15 морьтойгоор түймрийн голомтод 22 хоног үүрэг гүйцэтгэсэн юм.

Мөн Хөвсгөл, Хэнтий, Булган аймгуудад гарсан түймрийн унтраах хүн хүч хэрэгсэл, шаарлагатай хүнс, хувцас хэрэгсэл хүргэхээр ХЦ-ийн 0303-р ангийн МИ 171Е нисдэг тэргээр 8 удаа нислэг үйлдсэн байна.  

Өнөөдрийн байдлаар ой, хээрийн түймрийн дуудлага бүртгэгдээгүй.  Гэхдээ энэ сарын 14-18-ны өдрүүдэд ихэнх нутгаар салхи шуургатай байх тул ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Тиймээс иргэд, малчид, тариаланчид, ой, хээрийн бүсэд зорчин явагсад: автомашин техникийн бүрэн бүтэн байдалд хяналт тавих,  цогтой үнс нурмаа битүү тагтай саванд хийх, ил задгай гал түлэхгүй байх, асаасан гал, түүдэг, тамхи, шүдэнзний галыг сайтар унтраах, гал асаагуурыг хээр, хөдөө ил задгай хаяхгүй байх, насанд хүрээгүй хүүхдийг ой, хээрт чүдэнз, асаагууртай явуулахгүй байх, түймэр унтраах шаардлагатай багаж хэрэгслийг бэлдэж ой, хээрийн гал түймэр гарах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Дэлхийн банкнаас Монгол Улсад 26.9 сая ам.долларын санхүүжилт олгоно
Нийтэлсэн: 2020-04-01 13:13:09

 

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Дэлхийн банкны суурин төлөөлөгч Андрей Михневтэй уулзаж, корона вирусийн хямралыг даван туулах, эдийн засгийг эрсдэлээс хамгаалах бодлого, арга хэмжээний талаар санал солилцлоо. Дэлхийн банкны группээс COVID- ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Ууганбаяр: Дараагийн нислэгээр ирэх иргэдийг тусгаарлахаар зочид буудлуудтай уулзсан, зарим нь татгалзсан
Нийтэлсэн: 2020-04-01 12:52:24

 

Б.Ууганбаяр: Дараагийн нислэгээр ирэх иргэдийг тусгаарлахаар зочид буудлуудтай уулзсан, зарим нь татгалзсан

Сэтгэгдэл бичих Цааш унших

ДАСГАЛ: Гэрийн нөхцөлд фитнес хийж, биеэ чийрэгжүүлээрэй
Нийтэлсэн: 2020-04-01 12:37:18

 

ДАСГАЛ: Гэрийн нөхцөлд фитнес хийж, биеэ чийрэгжүүлээрэй

Сэтгэгдэл бичих Цааш унших

Иргэдээс цахимаар авах санал асуулгыг 20 хоногоор сунгалаа
Нийтэлсэн: 2020-04-01 12:26:37

 

Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх төсөлд иргэдийн саналыг цахимаар хүлээн авах хугацааг сунгаж байгааг НЗДТГ-ын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Н.Отгонбаяр, Нийслэлийн Мэдээлэл, Технологийн газрын дарга О.Чинзориг, НЗДТГ-ын Хэвл ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Нямхүү: Тусгаарлагдан хянагдаж байсан Туркийн хоёр иргэнээс коронавирус илэрлээ
Нийтэлсэн: 2020-04-01 12:14:23

 

Коронавирусийн тархалтын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас өнөөдөр/2020.04.01/ ээлжит мэдээлэл хийлээ.Мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Токио-Улаанбаатарын онгоцоор ирсэн 25 хүний шинжилгээнээс коронавирус илрээгүй.Тандалтаар 23 хүнд шинжилгээ ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ / 2020.04.01-НИЙ 11:00 ЦАГ
Нийтэлсэн: 2020-04-01 11:28:35

 

КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ / 2020.04.01-НИЙ 11:00 ЦАГ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Эмнэлзүйн зөвлөх баг коронавируст халдвар (КОВИД-19)-ын оношилгоо эмчилгээний талаар зөвлөлдлөө
Нийтэлсэн: 2020-04-01 11:21:21

 

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, ЭМЯ-ны удирдлагууд, Эмнэлзүйн зөвлөхийн багийн эмч нар өнөөдөр КОВИД-19 өвчний улмаас эмчлэгдэж байгаа өвчтөнүүдийг эмчилж байгаа эмчлэгч эмч Ц.Чинбаяр, вируслогийн лабортаторийн эрхлэгч Б.Дармаа нартай цахимаар холбогдон м ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

4, 9 тоогоор төгссөн машины дугаартай жолооч нар энэ сардаа татвараа төлөөрэй
Нийтэлсэн: 2020-04-01 11:14:29

 

Таны автомашины улсын дугаар 4 болон 9 гэсэн тоогоор төгссөн бол энэ сардаа багтаан татвар төлөх ёстой. Татвар төлөх хугацаандаа амжиж та иргэний үүргээ биелүүлж татвараа төлнө үү. Хэрвээ танд банк явах зав зай хомс буй бол санаа зоволтгүй. Авто тэ ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

ЦАХИМ БАНКНЫ ҮЙЛЧИЛГЭЭНД УРИАЛЖ, БАГА ДҮНТЭЙ ГҮЙЛГЭЭНИЙ ШИМТГЭЛИЙГ БУУРУУЛЛАА
Нийтэлсэн: 2020-03-31 17:44:03

 

Олон улсыг хамарсан COVID-19 вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор Монголбанк санаачлан 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаанд  банк хоорондын бага дүнтэй гүйлгээ ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

“Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлал”-ыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлнэ
Нийтэлсэн: 2020-03-31 16:11:34

 

“Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлал /концепц/”-ыг нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Барилга, хот байгуулалтын яамны Шинжлэх ухаан, техник технологийн зөвлөлийн хурал, Барилга, хот байгуулалтын сайдын зөвл ..

Сэтгэгдэл бичих Цааш унших