Нууц мэдээллийн уурхай

Туул, Сэлбэ голын эрэг дагуух ил задгай хог хаягдлыг 10 000 хүн нэгдэж цэвэрлэнэ

Нийтэлсэн: 2019-05-15 18:50:22

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, “Хүрээ морьтон” ХХК хамтран, Туул, Сэлбэ голын ай сав газрын хог хаягдлыг цэвэрлэх ажлыг тавдугаар сарын 25-ны өдөр зохион байгуулна. Цэвэрлэгээнд төрийн болон төрийн бус байгууллага, Монголын оюутны холбоо, аж ахуйн нэгж байгууллагын оролцоотой нийт 30 гаруй байгууллагын 10 000 гаруй хүн оролцох гэж байгаа тухай өнөөдөр мэдээлэл хийлээ.

Нээлтийн үйл ажиллагаа SKY их дэлгүүрийн урд талбайд (Сэлбэ гол дагуух цэвэрлэх бүлэг) болон Баянзүрхийн гүүрний зүүн талд (Туул гол дагуух цэвэрлэх бүлэг) зохион байгуулагдах  бөгөөд нийт дөрвөн хэсэгт хуваагдан цэвэрлэгээг хийнэ. Нэгдүгээр хэсэг Гачуурт тосгоноос Баянзүрхийн гүүр хүртэл (Голын урд, хойд эргийн дагуу), хоёрдугаар хэсэг Баянзүрхийн гүүрнээс Маршалын гүүр хүртэл (Голын урд, хойд эргийн дагуу), гуравдугаар хэсэг долоон буудлаас 100 айлын гүүр хүртэл (Голын урд, хойд эргийн дагуу), дөрөвдүгээр хэсэг Долоон буудлын эцсээс “Баянмонгол” хорооллын хойд талын нүхэн гарц хүртэл нийт 1156.6 га буюу 30 км газрыг хамруулан цэвэрлэх аж.

Цаашид Туул, Сэлбэ голын эрэг дагуу 10 хүн тогтмол цэвэрлэгээ хийж байх санаачилгыг “Хүрээ морьтон” ХХК гаргаж, өөрсдийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр шийдвэрлэснээ энэ үеэр  мэдэгдсэн юм. Цэвэрлэгээнээс гарсан хог хаягдлыг Хан-Уул, Баянзүрх дүүргийн ТҮК-ууд тээж зөөвөрлөнө.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Хотын Захирагч “Ашианa Эйрланс” агаарын тээврийн анхны нислэгийн нээлтийн арга хэмжээнд оролцов
Нийтэлсэн: 2019-07-10 13:00:42

 

БНСУ-ын “Ашианa Эйрланс” агаарын тээвэрлэгч Сөүл-Улаанбаатар-Сөүл чиглэлийн анхны нислэгээ үйлдэж, өчигдөр орой буюу долоодугаар сарын 9-нд “Чингис Хаан” олон улсын нисэх буудалд газардлаа.“Ашиана Эйрлайнс” компанийн OZ568 нислэгийн дугаартай агаарын хөлөг ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хотын Захирагч дэд сайд Мачей Лангийг хүлээн авч уулзлаа
Нийтэлсэн: 2019-07-10 12:58:57

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр Бүгд Найрамдах Польш улсын Гадаад хэргийн яамны Аюулгүй байдал, Ази, Америк, Африк, Ойрхи Дорнодын бодлогын асуудал эрхэлсэн дэд сайд Мачей Лангийг хүлээн авч уулзлаа.Уулзалтад Н ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

​ЕБС төгсөгчдөд боловсролын баримт бичгийг сестемээс шууд хэвлэн олголоо
Нийтэлсэн: 2019-07-10 10:43:50

 

2018-2019 оны хичээлийн жилийн төгсгөлд суурь боловсролын 42’140 гэрчилгээ, бүрэн дунд боловсролын 17’222 үнэмлэхийг Боловсролын салбарын мэдээллийн системээс хэвлэн олголоо. Өөрөөр хэлбэл, өнгөрөгч хичээлийн жилээс эхлэн ерөнхий боловсролын сургуулийн 9, ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

ОЛОН УЛСЫН ХОРШООЛЛЫН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭВ
Нийтэлсэн: 2019-07-10 10:28:38

 

Олон улсын хоршооллын өдрийг тохиолдуулан энэ 7 дугаар сарын 8-нд НҮБ-ын төв байранд “Олон улсын хоршооллын өдөр:  Зохистой хөдөлмөр эрхлэлт” сэдвээрх хэлэлцүүлэг зохион байгуулав.Хэлэлцүүлэгт НҮБ-ын НБДГ-ын Эдийн засаг, нийгмийн газар, Олон улсын хөдөлмөр ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

ЭЗЭНТ ГҮРНИЙ ХААН, ИЛ ХААД БОЛОН РОМЫН ПАП НАРЫН ХАРИЛЦАН СОЛИЛЦСОН ЗАХИДЛУУДЫН АЛБАН ЁСНЫ ХУУЛБАРЫГ ХҮЛЭЭН АВАВ
Нийтэлсэн: 2019-07-10 10:25:47

 

Монголын Улсын гадаад харилцааны хосгүй үнэт дурсгал болсон захидал бичгүүд дэлхийн хэд хэдэн оронд хадгалагдаж байна. Эдгээрийн дунд Ватиканы нууц архивт хадгалагдаж буй Эзэнт гүрний болон Ил хаант улсын хаадын захидал бичгүүд онцгой байр эзэлдэг. Өнөөдөр ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

МОНГОЛ, ПОЛЬШИЙН ГАДААД ХЭРГИЙН ЯАМД ХООРОНДЫН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ
Нийтэлсэн: 2019-07-10 10:20:24

 

Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэгийн урилгаар Бүгд Найрамдах Польш Улсын Гадаад хэргийн яамны Аюулгүй байдал болон Ази, Америк, Африк, Ойрхи Дорнодтой харилцах асуудал эрхэлсэн дэд сайд ноён Мачей Ланг Монгол Улсад 2019 оны 7 дугаар сарын ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

БНХАУ-ЫН ДЭД ДАРГА ВАН ЧИШАНЬ МОНГОЛ УЛСАД АЙЛЧИЛНА
Нийтэлсэн: 2019-07-10 10:17:14

 

Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн урилгаар БНХАУ-ын Дэд дарга Ван Чишань 2019 оны 7 дугаар сарын 10-12-ны өдрүүдэд манай оронд айлчилна. ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Гурвалжингийн гүүр, Ажилчдын соёлын ордон орчмын дулааны шугам сүлжээний шинэчлэлийн үеэр Нийтийн тээврийн чиглэлийн өөрчлөлт
Нийтэлсэн: 2019-07-10 10:14:46

 

Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ-ын Улаанбаатар хотын дулаан хангамжийн 11г, д магистраль ф800 мм-ийн голчтой шугамыг ф1000 мм-ийн голчтой болгон өргөтгөх барилга угсралтын ажлыг хийх гэж буй. Үүнтэй холбогдуулан долдугаар сарын 13-ны өдрийн 05 ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Төрийн дээд одон медаль гардууллаа
Нийтэлсэн: 2019-07-10 10:10:05

 

Тулгар төр байгуулагдсаны 2228, Их Монгол Улсын 813 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар эрхэлсэн ажилдаа амжилт гаргаж, олон жил үр бүтээлтэй ажилласан 114 иргэнд Төрийн дээд одон ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Зөөврийн болон шугамын худгууд баяр наадмаар ажиллах хуваарь
Нийтэлсэн: 2019-07-10 10:04:56

 

Улаанбаатар хотын ус сувгийн удирдах газар нь нийслэл Улаанбаатар хотын нийт хүн амыг унд ахуйн усаар хангаж, гарсан бохир усыг нь татан зайлуулах эрхэм зорилготой ажиллаж байна. Улаанбаатар хотод нийт хүн амын 60 гаруй хувь нь  гэр хороололд амьдардаг. Ту ..

Сэтгэгдэл бичих Цааш унших