Нууц мэдээллийн уурхай

 Т.Оюунжаргал: Үсчид бид үйлчлүүлэгчдэдээ өөрийнхөө үнэ цэнийг ахиулж байх хэрэгтэй

Нийтэлсэн: 2019-05-16 14:20:45

Монголын салоны нийт үсчиддээ зориулан "Үс арчилгаа, будагны өнгө гаргалт, цайруулалт, шинэ ур чадварын техник, Tahe Брендийн бүтээгдэхүүний талаар мэдлэг өгөх гурав хоногийн эрчимжүүлсэн  сургалт болох гэж байна.  Тус сургалтад Испани улсын “Tahe” компаниас сургагч багш нар ирж оролцохоос гадна “Tahe Mongolia” компаниас мэргэжлийн сургагч багш нар оролцох аж.

 

Тус сургалтын талаар “Tahe Mongolia” компанийн үүсгэн байгуулагч Т.Оюунжаргалтай ярилцлаа.

 

-Танай компанийн зүгээс үсчдэд  зориулсан гурав хоногийн сургалт явуулах гэж байгаа юм байна. Энэ сургалтын гол зорилго нь юу вэ?

-Би анх салонд үйлчлэгчээр ажиллаж байгаад тэгээд дагалдан үсчин хийж, чадвараа хөгжүүлсээр өнөөдөр өөрийн гэсэн салоноо байгуулаад явж байна. Энэ хугацаанд хүнд хамгийн дутмаг байдаг зүйл бол санхүүгийн асуудал, үйлчилгээний соёл, ур чадвар гэдгийг анзаарсан. Тэгээд өөрийгөө хөгжүүлэхээр өөрөө зардлаа гаргаад Ази, Европын орнуудад сургалтад сууж, гадаад дотоодын туршлагыг судалж, чадвараа дээшлүүлэх чиглэлд анхаарч ажилласан. Ингээд Монголдоо ирээд 21 аймаг, нийслэлийн зарим дүүргүүдэд сургалт явуулж, өөрийн сурч мэдсэн зүйлээ бусдад зааж эхэлсэн.

Тиймээс энэхүү сургалтыг зохион байгуулж байгаа маань их учиртай. Би гурван жилийн өмнө алдарт “Tahe” брэндийг үйлдвэрлэдэг Испанийн “Tahe”  компанитай хамтарч, тэдний бүтээгдэхүүнийг Монголд оруулж ирэн Монголын бүх салонуудад нийлүүлж байна. Ингэхдээ тус бүтээгдэхүүнийг танилцуулах, гадны улсын туршлагаас судлах, шинэ дэвшилтэт үйлчилгээг нэвтрүүлэхийн тулд гадны орноос энэ салбарын төлөөлөгчдийг урьж сургалт хийж байсан. Сургалтаа тайзан дээр шоу маягаар зохион байгуулж, тайзны ард 500 үсчин цугласан асар том шоу болсон. Шоуны дараа тус брэндийг сонирхсон хүн нэмэгдэж үйлчлүүлэгчид энэ бүтээгдэхүүний үнэ цэнийг мэдэрсэн.

Гэхдээ шоу маягаар хийхээр хүмүүст юм үлддэггүй юм байна. Гоё юм байна гэхээс техникийг нь детальчилж заахгүй бол шоу гэдэг утгаар л хүлээж аваг юм байна гэдгийг харсан.  Харин одоо бид энэ сарын 20, 21, 22-нд  сургалт явуулах гэж байна.

-Энэ сургалтаас ямар үр дүн хүлээж байна вэ?

-Энэхүү сургалтад хамрагдсанаар олон улсын зах зээл дээр өрсөлдөх чадвартай органик эрүүл бүтээгдэхүүн дээр ажиллаж сурна. Дэлхийн жишиг өнгө гаргалтын техникийг сурч авна. Өнөөдөр үсний 50 хувьтай ажиллахад 50 хувь  нь эрүүл байлгах хэрэгтэй. 50 хувь нь эрүүл 50 хувьд нь гоё ганган өнгө хийгддэг. Мэргэжил нэгт нөхдүүд нэг дор цуглахаараа өөрийн туршлагаа их солилцдог. Хэрэглэгчдэдээ өөрийнхөө үнэ цэнийг ахиулах үр дүнтэй сургалт болно.

Ер нь сургалт хийхэд үсчид тодорхой хэмжээний бэрхшээл үүсэх нь бий.  Гэхдээ сурч авснаараа өндөр үр дүн хүртдэг. Үйлчлүүлэгчид дэвшилтэт үйлчилгээ хүсээд байхад бид өгч чадахгүй, сэтгэлд нь хүрэхгүй байж болохгүй шүү дээ. Тиймээс үсчид бид өөрсдийгөө хөгжүүлье. Дэлхий нийтэд шинээр хэрэглэгдэж байгаа шинэ үйлчилгээг сурч хэрэглэгчдэдээ бэлэг барья. Нэг ч үйлчлүүлэгч сэтгэл ханамж муутай гардаг баймааргүй байна.

-Би үсчдийг олон жил ажилласан бол туршлагатай сайн үсчин гэж боддог. Гэтэл таны ярьж байгаагаар бол илүү ихийг сурч мэдэж,  нийгмийн хөгжлийг дагаж хөгжиж байгаа нь сайн үсчин гэж ойлгож байна?

-Намайг дөнгөж үсчин болсны дараа хэрэглэгчид надаас миний чадахгүй зүйлийг хүсээд байдаг байсан. Тэгэхэд би “Энэ үйлчилгээ танд зохихгүй ээ” гээд гаргадаг байсан. Энэ бол аягүй муухай. Чаддаг болоод юу гэж хэлдэг болсон гэхээр “Ёстой гоё сонголт байна. Танд баяр хүргэе. Би сэтгэлд тань нийцтэл хийж өгье” гэдэг болсон.

Нэг удаа телевизийн нэвтрүүлэгт орж байхад нэг хүн залгаад чи том, том юм яриад л байх юм. Хаана ямар сургууль төгсөөд юу хийж чаддаг хүн бэ гэж асуухад надад үзүүлэх зүйл байгаагүй. Тэр үед би дөнгөж салоноо нээгээд л байсан үе. Тэгээд би тэр хүний үгнээс нэг зүйлийг ойлгож Бээжин рүү академид явж суралцсан.  Би тэнд нүүр хувиргалт, хуурай угаалга гэдэг зүйлийг сайн сурч ирсэн. Бизнесийн талаар, салон эрхлэх талаар хүртэл сургаж байсан.

Монголд сайн мундаг үсчид  олон байна. Гэхдээ төгс хүн гэж байхгүй шүү дээ. Тэд маань алхам тутамдаа өөрсдийгөө хөгжүүлж л байх    хэрэгтэй. Миний мэддэг үсчид хэдий чадварлаг сайн байдаг ч гэлээ бараг ашиггүйгээр үс будаад байдаг. Тиймээс санхүүгийн мэдлэг мэдээллийг олж авах хэрэгтэй. Үсчид  бид өөрсдөө хөгжиж байж л үйлчлүүлэгчийг татна. Үүнийгээ дагаад амжилт ирнэ.

-Олон гадаадын оронд очиж суралцаж, туршлага судалж явдаг хүний хувьд манай улсынхтай харьцуулж байсан байх. Ямар ялгаатай зүйл ажиглагддаг вэ? 

- Сүүлийн гурван жил энэ талын хичээл зааж байгаа хүний хувьд манайд  үйлчилгээ хөгжиж байна. Үс арчилгаа нь үсний бүтцээ мэддэг байхаас эхэлдэг. Манай үсчдийн хамгийн том дутагдалтай тал нь өөрийгөө хүлээн зөвшөөрдөггүй. Нэг зүйлд хэтэрхий дадах тал бий.   Гэтэл дэлхийн хөгжилд шинэ шинэ технологиуд зөндөө гарч байна шүү дээ. Бид тэрнээс хоцрох эрхгүй. Хэрэглэгчид маань биднээс давсан мэдлэгтэй болоод байгаа энэ үед бид суралцахгүй л бол хоцрогдоод байна гэдгийг дахин хэлье.

-Гадаадын оронд үсчдийг хэрхэн бэлтгэдэг юм бэ?

- Гадаадын орнуудад 4 жил бэлтгэдэг. Ингэхдээ давхар давхар мэргэжлийг эзэмшээд төгсдөг. Эмч, сэтгэл судлаач зураач, гээд л. Үйлчилгээний стандартыг бий болгохын тулд бусад орнуудын адил сургах ёстой. Манайд бол үсчин мэргэжлээр 2,5 жилээр МСҮТ-үүд л мэргэжил эзэмшүүлдэг. Ганцхан Сити дээд сургуульд л 4 жилээр сургаж байгаа. Үсчин  үйлчлүүлэгчийнхээ үсийг будахдаа л будгаа хэмжихээс эхлээд л мэргэжлийн байх асуудал эхэлдэг. Хэрвээ таны үсийг будах будгаа хэмжихгүй таамгаар будгаа найруулж байх л юм бол тэр үсчин технологийн алдаа гаргаж байна  л гэсэн үг.

-Энэ эрчимжүүлсэн сургалтад суухыг хүссэн, өөрийгөө хөгжүүлж, хүн бүрийн дурлаад байгаа бүтээгдэхүүн үйлчилгээг өөрийн гэсэн үйлчлүүлэгчдэдээ хүргэхийг хүссэн хүн хэрхэн бүртгүүлэх вэ. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Манай “Tahe Mongolia” пэйж хуудсаар холбогдон бүртгүүлэх боломжтой. Хүний тоо хязгаартай байгаа.  Ерөнхийдөө эрчимжүүлсэн VIP сургалт гэж хэлж болно. Цөөн хүнд чанартай сургалт явуулахыг зорилго болгож байгаа. Олон улсын certificate олгоно.

Х.Соёл

 

 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Томуу, томуу төст өвчлөл ихсэх хандлагатай байгааг анхаарууллаа
Нийтэлсэн: 2020-10-22 14:29:47

 

​ НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Цолмон, НЭМГ-ын Халдварт бус өвчний асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Н.Мэндсайхан нар өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээ ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Өнөөдрөөс цэрэг татлага эхэллээ
Нийтэлсэн: 2020-10-22 14:19:01

 

Нийслэлийн Засаг даргын захирамжаар 2020 оны 2 дугаар ээлжийн цэрэг татлага өнөөдрөөс эхэлж байна. Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, НЗДТГ-ын дарга, Цэрэг татлагын товчооны дарга Ц.Уртнасан, НЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Ц.Анхбаяр тэргүүтэй ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Шууд: Агаарын бохирдлын талаар мэдээлж байна
Нийтэлсэн: 2020-10-22 09:40:37

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монголын жүдочид Будапештэд газардлаа
Нийтэлсэн: 2020-10-22 09:36:19

 

​ Олон улсын жүдо бөхийн холбоо буюу IJF-ийн Дэлхийн цуврал тэмцээн энэ сарын 23-25-нд Унгар Улсын нийслэл Будапешт хотод болно. “Гран При”-гээс "Их Дуулга" ангилалд шилжсэн энэ тэмцээнд таван тивийн 76 орны 538 жүдоч эрэгтэй, эмэгтэй ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл Франц улсын элчин сайд Филипп Мэрлинийг хүлээн авч уулзлаа
Нийтэлсэн: 2020-10-22 09:33:55

 

​ БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл /2020.10.21/ Франц улсаас Монгол улсад суугаа элчин сайд Филипп Мэрлинийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар талууд Франц улсаас манай улсад хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрүүдийн явц, байдлын талаар мэдээлэл солилцож, цаашды ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

25 тонн дизель түлш тээвэрлэж явсан машин осолджээ
Нийтэлсэн: 2020-10-22 09:31:33

 

​ Өчигдөр буюу 10 дугаар сарын 21-ний өглөө Хөвсгөл аймгийн Түнэл сумын нутаг Байшинт гэдэг газарт “Нэмэн” ХХК-ийн 25 тонн дизель түлш тээвэрлэж явсан авто машин осолджээ. Ослын улмаас гэмтэл авсан хоёр иргэн аймгийн нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байна ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Өнөөдөр Алтанбулагийн боомтоор иргэдийг татан авна
Нийтэлсэн: 2020-10-22 09:28:42

 

​ УОК-оос Монгол Улс, ОХУ-ын хилийн Алтанбулаг-Хиагт авто замын боомтоор монгол болон гадаадын иргэдийг энэ сарын 22-ны өдөр татан авахаар болсон. Татан авалтыг өнөөдөр 12:00-15:00 цагийн хооронд зохион байгуулах юм. Иймд бүртгүүлсэн иргэд коронавир ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тусгай үүргийн онгоц маргааш Франкфурт руу ниснэ
Нийтэлсэн: 2020-10-22 09:25:16

 

​ Улсын Онцгой комисс /УОК/-ын шийдвэрийн дагуу Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц маргааш /2020.10.23./ хөөрнө. УОК-ын шийдвэрийн дагуу энэ сард 11 удаагийн нислэг үйлдэхээр төлөвлөсний дагуу Нурсултан, Токио Сөүл рүү долоон нис ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Нийслэлийн ИТХ-ын анхдугаар хуралдааны тов гарлаа
Нийтэлсэн: 2020-10-22 09:22:25

 

​ Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаар нийслэлийн ИТХ-ын анхдугаар хуралдааны товыг аравдугаар сарын 23-ны өдөр буюу баасан гарагт 11.00 цагт товлолоо. Анхдугаар хуралдаанаар Нийслэлийн ИТХ-ын даргыг сонгож, намын бүлгүүд ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Нийслэлийн цэрэг татлагын товчооны өргөтгөсөн хуралдаан боллоо
Нийтэлсэн: 2020-10-22 09:20:52

 

​ Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/1115 дугаар захирамжаар энэ сарын 22-25-ны өдрүүдэд нийслэлийн хэмжээнд хугацаат цэргийн албаны татлагыг зохион байгуулна. Энэ хүрээнд Нийслэлийн цэрэг татлагын товчооны өргөтгөсөн хурал өнөөдөр Хангарди ордонд б ..

Сэтгэгдэл бичих Цааш унших