Нууц мэдээллийн уурхай

“Арьс ширэн түүхий эдийн чанар, түүнд нөлөөлөх шимэгчтэх өвчний нөхцөл байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдэвт хэлэлцүүлэг боллоо

Нийтэлсэн: 2019-05-16 15:58:00

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Мал эмнэлгийн ерөнхий газар  Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар 2019 оны 05-р сарын 16 ны өдөр   “Арьс ширэн түүхий эдийн чанар, түүнд нөлөөлөх шимэгчтэх өвчний нөхцөл байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Хэлэлцүүлгийн гол зорилго нь малыг эрүүлжүүлэх, арьс ширэн түүхий эдийн чанарыг дээшлүүлэх чиглэлээр төрөөс баримтлах бодлого, тулгарч буй асуудал, шийдвэрлэх арга замуудыг тодорхойлох, оролцогч талуудын хамтын ажиллагааг дээшлүүлэхэд оршино.
Уг арга хэмжээнд Мал эмнэлгийн хүрээлэн, УМЭАЦТЛ, Хөдөө аж ахуйн их сургууль, Хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн хүрээлэн, Хөнгөн үйлдвэрийн судалгаа, туршилт, үйлдвэрлэл, бизнесийн корпораци, Монголын арьс ширний үйлдвэрлэгчдийн холбоо, Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил төсөл, SECIM төсөл, Азийн хөгжлийн банкны ХАА-н нэмүү өртгийн сүлжээг дэмжих төсөл зэрэг байгууллагын төлөөлөл болон салбарын эрдэмтэн судлаачид оролцоно.
Хэлэлцүүлэгт Мал эмнэлгийн ерөнхий газрын дэд дарга С.Батсайхан  оролцож, “Арьс ширний үйлдвэрлэлийн чиглэлээр төрөөс баримтлах бодлого” илтгэлийг тавьж хэлэлцүүлнэ. Мөн Мал эмнэлгийн ерөнхий газраас “Паразит өвчний чиглэлээр хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, төлөвлөгөө”, Мал эмнэлгийн хүрээлэнгээс “Малын шимэгчийн арьс, ширэнд учруулж буй гэмтэл, хор хохирол цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ”, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбооноос “Арьс шир боловсруулах үйлдвэрт тулгарч буй арьс ширэн түүхий эдийн гэмтлийн асуудал”, ХААИС-иас “Арьс ширэн түүхий эд бэлтгэл, тээвэрлэлт, нийлүүлэлтийн өнөөгийн байдал, орон нутагт түүхий эдийн тордолтын цэг байгуулах шаардлага, сайжруулах арга зам” зэрэг сэдвүүдээр илтгэл тавьж хэлэлцүүлсэн юм.
Хэлэлцүүлгийн төгсгөлд оролцогчдын санал хүсэл сонсож, цаашид хамтран хэрэгжүүлэх арга хэмжээ, хамтын ажиллагааны төлөвлөлтийг ярилцлаа.
Хэлэлцүүлгийн үр дүнд малын арьс ширэн түүхий эдийн чанар, түүнд нөлөөлөх шимэгчтэх өвчний нөхцөл байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар зөвлөмж гаргаж, цаашид хэрэгжүүлэн ажиллана.
 
 
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

ӨРГӨМЖИТ КОНСУЛ Т.ГАНБОЛДОД ЭКЗЕКВАТУР ГАРДУУЛАВ
Нийтэлсэн: 2019-05-24 16:31:56

 

Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг Дорнын Бүгд Найрамдах Уругвай Улсаас Монгол Улсад суух Өргөмжит консул Т.Ганболдод 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдөр экзекватурыг нь гардуулан өгч, үүрэгт ажилдаа албан ёсоор орж байгаатай нь хо ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Сүхбаатарын талбайн урд хэсгийг тохижуулах уралдаанд оролцогчдын бүтээлийг энэ сарын 29 хүртэл хүлээн авна
Нийтэлсэн: 2019-05-24 16:30:04

 

Сүхбаатарын талбайн урд хэсгийн 2.5 га газарт тохижилтын зураг төсөл боловсруулах уралдаан зохион байгуулах тухай нийслэлийн Засаг даргын А/439 дүгээр захирамж гарсан. Энэхүү захирамжийн дагуу нийслэлийн төв талбайн урд хэсгийн тохижилтыг мэргэжлийн байгуу ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Нийтийн тээврийн үйлчилгээний газрын удирдах албан тушаалтнууд аж, ахуйн нэгж байгууллагуудад ажиллалаа
Нийтэлсэн: 2019-05-24 16:23:11

 

Нийтийн тээврийн үйлчилгээний газрын удирдах албан тушаалтнууд аж, ахуйн нэгж байгууллагуудад ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

“ЭРҮҮЛ ИРГЭН” аяны нээлт Чингэлтэй дүүрэгт боллоо
Нийтэлсэн: 2019-05-24 10:42:47

 

Нийслэлийн Засаг даргын “Эрүүл иргэн” аян зохион байгуулах тухай 2019 оны А/320 дугаар захирамжийн дагуу иргэдийг төрөлжсөн нарийн мэргэжлийн үзлэг оношилгоонд хамруулах ажлыг нийслэлийн 152 хороодын Өрхийн эрүүл мэндийн төвд зохион байгуулах болсон. Өдгөө ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Нийслэлийн Хүүхдийн зуслангуудын удирдах ажилтнуудыг чадваржуулах сургалт эхэллээ
Нийтэлсэн: 2019-05-24 10:35:49

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, “Монголын үндэсний зуслангуудын холбоо” ТББ-тай хамтран “Хөгжлийн хөтөлбөр хэрэгжүүлэх арга зүй” сэдэвт сургалтыг энэ сарын 23-25-ны өдрүүдэд МУБИС-ийн хичээлийн “А” ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Дааврын дутагдалд орсон эмэгтэйчүүдэд илрэх 10 шинж
Нийтэлсэн: 2019-05-24 10:32:59

 

Даавар бол биологийн идэвхтэй бодис ба дотоод шүүрлийн булчирхайн эсүүдээр боловсорч байдаг. Тэд хүний бие организмын бүхий л үйл явцыг зохицуулдаг. Дааврын тусламжтайгаар хоол хүнс болон дархлалын системийн үйл ажиллагаа хэвийн явагдаж, бодисын солилцоо ч ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Ууганбаяр ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ
Нийтэлсэн: 2019-05-24 10:26:30

 

Японы нийслэл Токио хотод пауэрлифтингийн хэвтээ шахалтын ДАШТ болж байна. Энэ сарын 18-нд эхэлсэн тус тэмцээн маргааш өндөрлөх юм.Монголын пауэрлифтингийн баг тамирчид тэмцээн эхэлснээс хойш таван медаль хүртээд байсан бол өнөөдөр мастер-1 ангиллын 105 кг ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

“Мал аж ахуйн салбар дахь жендэрийн дүн шинжилгээ” сургалт болов
Нийтэлсэн: 2019-05-24 10:19:27

 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2018 оны тушаалаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт жендэрийн талаар баримтлах бодлогыг (2018-2025)  баталсан. Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ын  ХХААБ-тай хамтран “Мал аж ахуйн сал ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

"Орон сууц" үндэсний хөтөлбөрийн хүрээнд 150 мянган айлын орон сууц барина
Нийтэлсэн: 2019-05-24 10:13:01

 

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасны дагуу Барилга, хот байгуулалтын яамнаас “Орон сууц” үндэсний хөтөлбөрийн төслийг боловсруулж, Засгийн газрын /2019.5.22/ хуралдаанаар хэлэлцүүлж батлууллаа. Уг хөтөлбөрийг 2019-2023 онд хэрэгж ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Нийслэлийн цагдаагийн газрын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлнэ
Нийтэлсэн: 2019-05-24 10:09:45

 

Нийслэлийн ИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс, урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл (НГХУСАЗЗ)-ийн дарга Р.Дагва Нийслэлийн цагдаагийн газарт ажиллалаа.Гэмт хэрэг, зөрчлийн гаралтыг бууруулж, урьдчилан сэргийлэх, олон нийтийг соён гэгээрүүл ..

Сэтгэгдэл бичих Цааш унших