Нууц мэдээллийн уурхай

Гурилгүй талх МООДОНД орлоо

Нийтэлсэн: 2019-05-27 15:07:13

Бид өнөөдрийн зочноор “Сэмбэгэр” гэх содон нэртэй, гурилгүй талхыг үйлдвэрлэн гаргаж буй “Гоо органик” ХХК үүсгэн байгуулагч Халиун Хишгээ гэх хоёр сэмбэгэр бүсгүйчүүдтэй товчхон ярилцлаа.   Сайн байцгаана уу? Гурилгүй талх гэж сонсохоор  их сонирхолтой байна, энэ санаа хаанаас төрсөн бэ?   Халиун:Тэгэлгүй яахав./ Инээв/ Гурилны үндсэн түүхий эд болох улаан буудайн үрээр талхыг хийдэг боловч шууд тээрэмдэж гурил болгохгүйгээр, тодорхой чийгшил бүхий нөхцөлд үрийг соёолуулж ургуулаад, түүгээрээ талхаа хийдэг учир гурилгүй хэмээн нэрлэж байгаа юм. Би америкад амьдарч байхдаа жингээ барих зорилгоор TRADER JOE’S дэлгүүрээс энэ бүтээгдэхүүнийг үргэлж худалдан авдаг байсан. Монголдоо ирээд энэ гайхалтай бүтээгдэхүүнийг эх орныхоо хөрсөнд ургасан улаан буудайгаар иргэдийнхээ эрүүл хооллолтыг дэмжсэн бүтээгдэхүүн хийж болох санаа төрж өөрийн технологич мэргэжлийг ашиглан нарийвчлан судалж технологийг нь боловсруулсан.     Энэхүү талх нь бусад талхнаас ямар ялгаатай вэ?   Гурилгүй талх үйлдвэрлэл нь гар ажиллагаа ихтэй элдэв боловсруулалт хийдгүйгээрээ онцлог бөгөөд буудайг соёолуулах процессоос эцсийн бүтээгдэхүүн хүртэл 48 цагийн дотор бэлэн болдог.   Буудайг соёолуулах нь ямар давуу талтай вэ? Хүний биед хэрхэн нөлөөлдөг вэ?   Буудайн үр нь соёолох явцдаа усанд уусдаг уураг болон полисахарид задалж, фитикийн хүчил /кальцийг хүний цусанд нэвчих процессыг саатуулдаг учир өсч хөгжиж байгаа хүүхдийн ясны эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй./-ийг саармагжуулж, каротины хэмжээг 8 дахин, B1, B5, B6, РР аминдэмүүдээр баяжиж, C витамин болон фолийн хүчил, В2 хэмжээг соёолоогүй байх үеийнхээсээ 100 дахин нэмэгдүүлдэг. Соёолох явцад үүссэн уг ашигт нэгдлүүд хүний биед хурдан шингэж, хорт бодисуудыг гадагшлуулах, нарийн бүдүүн гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулах, хоргүйжүүлэх эрүүл мэндийн өндөр ач холбогдол бүхий эслэг өндөр бүтээгдэхүүн болдог.   Ийм талхыг тогтмол хэрэглэснээр чихрийн шижин, цусан дахь холестерины хэмжээ ихсэх, уургийн /глутен/ харшил, таргалалт, өтгөн хатах, нарийн бүдүүн гэдэсний хавдар зэрэг өвчний эрсдэлийг бууруулах ач холбогдолтой төдийгүй  гурилын хэрэглээгээ хязгаарласан, фитнесс, иогоор хичээллэдэг, эрүүл зохистой хүнс эрхэмлэгч хэн бүхэнд тохиромжтой бүтээгдэхүүн юм.   Үрийг соёолуулах нь түүнийг амьдруулж, ургамлын хэв шинжид оруулж шүлт үүсгэдэг учраас цагаан хоолтнуудад  зарим нэг үл орлогдох амин хүчил, уургаа нөхөхөд мөн тусалдаг.   Эрүүл мэндийн бүтээгдэхүүний хадгалалт хэрэглээний тухайд.   “Сэмбэгэр”талх нь химийн ямар нэг найрлага, өнгө оруулагч, чанаржуулагч, хадгалалтыг уртасгах бодис ороогүй  эрүүл хүнс юм. Тухайн бүтээгдэхүүнийг талх гэхээсээ илүү эрүүл мэндийн бүтээгдэхүүн гэж хүлээн авч богино хугацаанд зохистой нөхцөлд зөв хадгалж өдөр бүр шинээр хэрэглээсэй гэж зорин жижиг савлагаатайгаар хэрэглэгчдэд хүргэж байгаа. Энэ богинохон хугацаанд бүтээгдэхүүн маань хэрэглэгчдэд хэзээний үр шимээ өгч сэтгэл өндөр буйгаа илэрхийлж, эрэлт захиалга нэмэгдэж байгаад урам зориг авч цаашдаа илүү олон хэрэглэгчиддээ бүтээгдэхүүнээ хүргэхийг зорьж байна.   Саяхан хүнсчдийн баяраар Сэмбэгэр брэнд маань шагнал хүртсэн гэсэн. Энэ талаараа хуваалцаач.   Тийм шүү бид бүхэн их баяртай байгаа. Хүнсчдийн холбоо, хүнс хөдөө аж ахуйн яам маань эрүүл хүнсийг дэмжин ажиллаж байгаа болохоор Соёолуулсан үрийн гурилгүй талх маань “2019 оны шилдэг бүтээгдэхүүн” шагнал авахад хүргэсэн. Шагналын хур буусан болон нийгмийн хандлага өөрчлөгдөж хүмүүс органик, эрүүл хүнсийг сонгодог болсон нь бидэнд их урам өгч байна.   Надад нэг зүйл их сонин санагдаж байна.  Яагаад заавал ийм их хүч хөдөлмөр, цаг хугацаа зарцуулан хурдан муудах эрсдэл өндөртэй бүтээгдэхүүн үйлдвэрлэж худалдаанд гаргаж байгаа бэ?   Хишгээ: Би Хавдар судлалын эмнэлэгт аавынхаа хөлөнд шарлага хийлгэхээр очиход 4 давхар хүртэл, лифт давхар болгонд зогсож хаалга нь онгойж байсан. Хаалга нээгдэх бүрт хүмүүс нааш цааш чихэлдэн холхилдож байв. Яг тэр үед Монголчууд минь ийм үй олноороо хавдрын эмнэлэгт багтаж ядан чихцэлдэн байгаа нь буруу хэвшил, тайван бус байдал, баталгаагүй хүнснээс үүдэлтэй өвчлөлийн эрсдэл хэрхэн нэмэгдэж байгааг, хоол хүнсний боловсрол, эрүүл хүнсний үйлдвэрлэл ямар хэмжээнд байгааг олж харахад хүргэсэн юм. Заавал өвдсөний дараа бус өвдөхөөс нь өмнө сэргийлж, ойлгуулах жижигхэн ч гэсэн зүйл  хийх юмсан гэж бодсон.   Тун удалгүй  Халиун найзаас минь Сэмбэгэр талхны төсөл дахин эхлүүлэх санал ирж, өөрийн минь аавтай ижил олон олон аав, ээж, хүүхдүүдэд туслах боломжтой болсон.   Талхыг гурилаар, их сайндаа бүхэл үрээр хийдэг гэхээс цаашгүй дулимагхан мэдлэгтэй би Сэмбэгэр талхны үйлдвэр-ээр зочилж ГУРИЛГҮЙ ТАЛХ идэж үзлээ. Надад их таалагдлаа. Цаашдаа төлөвлөж байгаа зүйл, алсын харааныхаа тухай хуваалцаач.   Одоогоор бид “Сэмбэгэр талхны үйлдвэр”-ийг, гурилгүй талхаар хийсэн хоол, зуушаар үйлчилж буй  “Coffee by Сэмбэгэр”  кофе шопын хамт ажиллуулж байна. Үйлдвэрлэлийнхээ хүчин чадлыг улам нэмэгдүүлэн цаашдаа халуунаар гарсан талх гэрт нь хүргэх үйлчилгээ, мөн эрүүл мэндийн боловсрол олгох сургалт, шинэ технологи нэвтрүүлэн гурилгүй кекс болон бусад төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн хэрэглэгчиддээ хүргэхээр төлөвлөн ажиллаж байна. Сэмбэгэр талхны эрүүл мэндийн  ач холбогдлын тухай  олон хэрэгтэй зүйлс  сонслоо. Ийм сайхан бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй та бүхний ажилд амжилт хүсье. Баярлалаа.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

“Niciton & Friends” тоглолт ирэх хоёрдугаар сарын 1, 2-нд болно
Нийтэлсэн: 2020-01-17 12:13:50

 

“Niciton & Friends” тоглолт ирэх хоёрдугаар сарын 1, 2-нд болно

Сэтгэгдэл бичих Цааш унших

Автобусаар үйлчлүүлээд азтан болох боломжтой
Нийтэлсэн: 2020-01-17 12:10:54

 

Нийтийн тээврийн үйлчилгээнд цахим төлбөрийн систем нэвтрээд таван жил болсон байна.  Ойн хүрээнд нийтийн тээврийн зорчигчдоос азтан шалгаруулах урамшуулалт хөтөлбөрийг сар бүр зохион байгуулах талаар өнөөдөр “Улаанбаатар Смарт карт” компанийн Шинэ бизнес, ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Жүдо бөхийн 2021 оны ДАШТ Ташкент хотод болно
Нийтэлсэн: 2020-01-17 12:04:58

 

Жүдо бөхийн ирэх оны ДАШТ Узбекистаны нийслэл Ташкент хотод болохоор тогтсоныг Олон улсын жүдо бөхийн холбооноос мэдээллэв. Ташкентэд ҮОХ-ны байранд өчигдөр IJF холбоо Узбекистаны жүдогийн холбоотой ДАШТ-ийг зохион байгуулах гэрээ байгуулах ёслол болж ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хар тамхины хэрэгт холбогдсон БНХАУ-ын иргэдийг нэг сараар цагдан хорилоо
Нийтэлсэн: 2020-01-17 11:52:51

 

Хууль, хяналтын байгууллагын алба хаагчид Монгол Улсын иргэн Б.Буянжаргал, У.Анхбаяр болон БНХАУ-ын иргэн Narengaowa, Лай Фу Жун нарыг хар тамхины хэргээр саатуулж, яллагдагчаар татан шалгаж байгаа билээ. Улмаар тэдэнд холбогдох хэргийг прокурорт шилжүүлээ ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Долоо хоногийн хугацаанд 122 согтуу жолоочийг илрүүлэв
Нийтэлсэн: 2020-01-17 11:45:51

 

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс 2020.01.14-17-ны өдрүүдэд нийт 945 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 736-н зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 21 хүн гэмтэж б ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Иргэдийн хохирлыг хууль журмын хүрээнд яаралтай барагдуулах үүрэг өглөө
Нийтэлсэн: 2020-01-17 11:39:41

 

Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Арьс ширний ажилчдын байр орчимд гэр хорооллын дахин төлөвлөлт хийгдэж 43 айлын газрыг чөлөөлж орон сууцны нэг блок барилгын ажлыг эхлүүлжээ. Харин газраа чөлөөлсөн 43 иргэнд төсөл хэрэгжүүлэгч компанийн зүгээс туха ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

“Нэг хот-Нэг стандарт” зорилтот жилийн хүрээнд хийх зарим ажлаа танилцууллаа
Нийтэлсэн: 2020-01-17 11:33:22

 

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар 2020 оныг “Нэг хот-Нэг стандарт” зорилтот жил болгон зарласантай холбогдуулан авч хэрэгжүүлэх зарим ажлын танилцуулгыг НЗДТГ-ын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд хүргэлээ.Нийслэлий ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Нийслэлийн хүн амын махны хангамжийг нэмэгдүүлэх чиглэлээр зохион байгуулах ажлын төлөвлөгөөг танилцуулав
Нийтэлсэн: 2020-01-17 11:28:30

 

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан болж, тус хуралдааны хэлэлцэх асуудлын хүрээнд Нийслэлийн хүн амын махны хангамжийг нэмэгдүүлэх чиглэлээр зохион байгуулж буй ажлын танилцуулгыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны д ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ирэх амралтын өдөр 60 мянган угаар мэдрэгчийг нийлүүлнэ
Нийтэлсэн: 2020-01-17 11:26:32

 

Батлан хамгаалахын сайдын 2019 оны А/382 дугаар тушаал, Батлан хамгаалах яамны 2020 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсан Аймаг, нийслэлийн Цэргийн штабын дарга нарын цугларалтыг нэгдүгээр сарын 15-21-ний өдрүүдэд Батлан хамгаалах яам, Баянгол дүүрэг, Ө ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Аймаг, нийслэлийн Цэргийн штабын дарга нарын цугларалт боллоо
Нийтэлсэн: 2020-01-17 11:07:41

 

Батлан хамгаалахын сайдын 2019 оны А/382 дугаар тушаал, Батлан хамгаалах яамны 2020 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсан Аймаг, нийслэлийн Цэргийн штабын дарга нарын цугларалтыг нэгдүгээр сарын 15-21-ний өдрүүдэд Батлан хамгаалах яам, Баянгол дүүрэг, Ө ..

Сэтгэгдэл бичих Цааш унших