Нууц мэдээллийн уурхай

ШӨХТГ-аас МАХНЫ ҮНЭ ӨССӨН шалтгааныг нэрлэлээ

Нийтэлсэн: 2019-05-31 10:20:57

 Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар нь Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулиар хүлээсэн чиг үүргийн дагуу махны үнэ өсөлтийн байдалд хяналт шалгалтын ажиллагааг явуулж, иргэд хэрэглэгчдээс ирүүлсэн гомдлыг барагдуулан ажиллаж байна. Он гарсаар ШӨХТГ-аас мах, махан бүтээгдхүүний үйлдвэрлэл эрхлэгч аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаа, үнэ бүрдэлт, үнийн өсөлтийн шалтгаан нөхцөлийг тогтоох зорилгоор мах боловсруулах, худалдаалах шат дамжлагад судалгаа, хяналт шалгалтуудыг хийж, дүгнэлт санал, зөвлөмжүүдийг гаргасан.

Тухайлбал агентлагийн даргын баталсан 2019 01.04-ны 1/01 тоот удирдамжийн дагуу “Эмээлт зах”, “Эмээлтийн мах нядалгааны газар”, “Саян хан” ХХК, “Шилүүст сүмбэр”, “Ди Эф интертейшнл трейд” ХХК, “Хүчит шонхор” худалдааны төвүүдийг тус тус хамруулж, хяналт шалгалтын ажиллагааг явуулахад үнийн өсөлтөд дараах хүчин зүйлсүүд нөлөөлж байна гэж дүгнэсэн. Үүнд:

1.  Мал, мах бэлтгэлийн нэгдсэн тогтолцоо бүрдээгүй, малчдаас махны дотоодын худалдаанд ченжийн системээр олон шат дамжлагатайгаар иргэдийн гарт хүрч байна,

2.  Орон нутагт махны чиглэлийн хятадын хөрөнгө оруулалттай үйлдвэрүүд байгуулагдаж, малчдаас их хэмжээгээр бог мал авч, махыг нөөцөлж байна,

3.  ХХААХҮЯ мах нөөцлөх, бэлтгэх, хадгалах ажлыг хангалтгүй зохион байгуулсан, 2017 онд 15.0 тн, 2018 онд 13.0 тн махыг нөөцөлж байсан бол энэ жил 4,0 тн махыг бэлтгэсэн нь үнэ өсөхөд нөлөөлсөн,

4.  Дулааны аргаар боловсруулсан махан бүтээгдэхүүн /хонь, ямааны мах/-ий экспортод квот тогтоогоогүй бөгөөд үйлдвэрийн бус аргаар төхөөрсөн, экспортлох эрхтэй боловч өөрийн үйлдвэрт боловсруулаагүй махыг “Хүчит шонхор” захаас их хэмжээгээр бөөндөж авдаг зэрэг нөхцөл байдлууд тогтоогдсон.

Хяналт шалгалтын ажилд хийсэн дүгнэлт, саналаа Засгийн газар болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд хүргүүлсэн.

ШӨХТГ-аас мах бэлтгэх, нийлүүлэх, худалдаалах зах зээлд монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгч тогтоогдоогүй тул махны үнийг шууд хянах хуулийн зохицуулалт байхгүй байна.

Цаашид дараах арга хэмжээг авч хэрэгжүүлж ажиллах шаардлагатай байна. Үүнд:

1.  Хүнсний тухай хууль болон бусад хуулиар хүлээсэн чиг үүргээ холбогдох төрийн бүх шатны байгууллагууд чиглэл чиглэлийнхээ хүрээнд хэрэгжүүлэх,

2.  Төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулж харилцан мэдээллээ солилцож байх,

3.  Хүнсний аюулгүй байдлын талаар төрөөс баримтлах бодлого, хууль тогтоомжийг хангах, боловсронгуй болгох санал, зөвлөмж гаргах, тэдгээрийг холбогдох байгууллагад тавьж шийдвэрлүүлэх үүрэг бүхий Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн ажлын алба идэвхтэй ажиллах,

4.  Хүнсний тухай хуулиар нутаг дэвсгэрийнхээ хүн амыг стратегийн хүнсээр тогтвортой хүртээмжтэй хангах арга хэмжээг авч хэрэгжүүлэх үүрэгтэй Аймаг, нийслэлийн зарим Засаг дарга нар хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх,

5.  Хүнсний тухай хуулиар хүлээсэн үүргийн дагуу улсын нөөцийн мах бэлтгэх ажлыг Нийслэлийн Засаг дарга урьдын адил зохион байгуулж ажиллах,

6.  Мах бэлтгэж, нөөцөлж байгаа ААН-ийн үйл ажиллагаанд хяналтыг сайжруулах,

7.  Мах бэлтгэх, нөөцлөх тогтолцоог өөрчлөх, шат дамжлагыг багасгах,

8.  Экспортын хонь ямааны маханд тавих хяналтыг сайжруулж, квоттой болгох.

ШУДАРГА, ӨРСӨЛДӨӨН ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗАР

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Нийслэлийн хэмжээнд коронавируст халдварын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх мэдээллийг өгөв
Нийтэлсэн: 2020-11-28 11:13:35

 

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит хоёрдугаар хуралдаан болж хэд хэдэн асуудлыг хэлэлцлээ. Эхлээд нийслэлийн хэмжээнд коронавируст халдварын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай мэдээллийг өгөв.Засгийн газрын 2020 оны 178, 181 дүгээр ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл дунд хугацааны төлөвлөлтийг хэлэлцлээ
Нийтэлсэн: 2020-11-28 11:11:40

 

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит хуралдаанаар “Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл” дунд хугацааны төлөвлөлтийн баримт бичгийг хэлэлцлээ. Уг баримт бичигт Улаанбаатар хотын эдийн засгийн чадавхыг нэмэгдүүлэх, зам, б ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Иргэн та хувийн автомашинаар орон нутаг руу зорчих бол дараах зүйлсийг анхаарна уу
Нийтэлсэн: 2020-11-27 12:01:25

 

Иргэн та хувийн автомашинаар орон нутаг руу зорчих бол дараах зүйлсийг анхаарна уу

Сэтгэгдэл бичих Цааш унших

Үнэ хөөрөгдсөн аж ахуйн нэгжийн мэдээллийг “E-Barimt” аппликейшнээр илгээх боломжтой
Нийтэлсэн: 2020-11-27 11:46:45

 

Үнэ хөөрөгдсөн аж ахуйн нэгжийн мэдээллийг “E-Barimt” аппликейшнээр илгээх боломжтой

Сэтгэгдэл бичих Цааш унших

ЗАГВАР ӨМСӨГЧ С.САРНАЙ ШИНЭ ДУУ ГАРГАЖЭЭ
Нийтэлсэн: 2020-11-27 11:43:04

 

"MONROZE" брэндийн үүсгэн байгуулагч загвар өмсөгч С.Сарнай олон салбарт өөрийн хүчийг сорьж яваа залуу эмэгтэй. Мэргэжил нэгт залуутай гэр бүл зохиож хоёр хүүхдийн эцэг эх болсон.Боловсрол суваг телевизийн бүтээл "Яг түүн шиг" шоунд ор ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Монголын тал БНХАУ-аас нийт өрийг тэглэхийг хүслээ
Нийтэлсэн: 2020-11-27 11:33:10

 

Монгол Улсын Их Хурал, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал (БХАТИХ) хоорондын байнгын уулзалтын механизмын гурав дахь удаагийн уулзалт өнөөдөр (2020.11.25) боллоо.Уулзалтыг Монголын талаас Улсын Их Хурлын дэд дарга, УИХ дахь Монгол-Хятадын парламентын ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Самарчид гэх тодотголтой иргэд нийслэл рүү нэвтрэхээр эмх замбараагүй байдал үүсгэжээ
Нийтэлсэн: 2020-11-27 10:51:34

 

Нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штабын удирдлагын багийн гишүүн Э.Эрдэнэбаатар өчигдөр Сонгинохайрхан дүүргийн 21-р хороо 61-ийн гарам дээр үүссэн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийсэн юм. Тэрээр "Арваннэгдүгээр сарын 25 буюу Сонгинохайрхан дүүргий ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

1000 ОР ДЭЛГЭХЭД БЭЛЭН БАЙНА
Нийтэлсэн: 2020-11-27 10:48:41

 

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нар Хан-Уул дүүргийн “Эх хүүхдийн эрүүл мэнд”-ийн үндэсний төв 2 болон СХД-ийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдсан жишиг нэгдсэн эмнэлгийн бэлэн байдал ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

ИРГЭДИЙГ ОРОН НУТАГТ НЬ БУЦААХ ХУВААРЬ ГАРЛАА
Нийтэлсэн: 2020-11-27 10:42:04

 

Улсын онцгой комисс Улаанбаатар хот, орон нутагт хязгаарлалтын дэглэмд байгаа иргэдийг 2020 оны 12 дугаар сарын 01-нээс 12 дугаар сарын 10-ны хооронд багтаан нутаг буцаахаар шийдвэрлэсэн.Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар тушаал гарган “Зорчигч тээврийг з ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Чингэлтэй дүүрэгт зорилтот бүлгийн өрхүүдэд сайжруулсан түлш олгох ажил хэвийн үргэлжилж байна
Нийтэлсэн: 2020-11-27 10:33:58

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд хотын захирагч Д.Сумъяабазар  Тавантолгой түлш ХХК-ийн Чингэлтэй дүүрэг дэх сайжруулсан түлш түгээх дундын цэгт очиж ажиллалаа. Тус цэгт 7, 10, 15 дугаар хорооны зорилтот бүлгийн иргэдэд түлш тараах ажлыг зохион байгуулж байв. ..

Сэтгэгдэл бичих Цааш унших