Нууц мэдээллийн уурхай

ВИДЕО: Б.Содномдаржааг эрүүдэн шүүж буй бичлэг

Нийтэлсэн: 2019-06-05 10:57:57

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсныг хөнөөсөн хэргээр гурван шатны шүүхээс Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт ялын дээд хэмжээг оноосон билээ. Харин ялтан Б.Содномдаржаа, Т.Чимгээ хоёрыг эрүүдэн шүүж, ял тулгасан гэх асуудал одоо ч олон нийтийн анхаарлын төвд байна. Өөрөөр хэлбэл, тэднийг Төв аймаг дахь хорих ангийн хонгилд тусгайлан бэлдсэн өрөөнд бүтэн 476 өдөр эрүүдэн шүүж, тамласан үйл явц бичлэгт үлджээ. Өнгөрсөн хугацаанд Засгийн газрын шийдвэрээр ялтан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж байгаа бичлэгийн тодорхой хэсгийг нууцын зэрэглэлээс гаргаж, зөвхөн зургаахан өдрийн бичлэгийн нэгээхэн хэсгийг парламентын гишүүд, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл болон хэвлэл мэдээллийнхэнд үзүүлээд байсан юм. Тэгвэл өчигдөр /2019.06.04/ МҮОНРТ-ийн "Цаг үе, үзэл бодол" нэвтрүүлэгт УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, А.Сүхбат нар төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг шалгаж, дүгнэлт гаргах үүрэг бүхий Түр хорооны гишүүдийн хувиар оролцсон байна. Тэд УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Түр хороо хэрхэн ажиллаж байгаа талаар мэдээлэл өгсөн төдийгүй хуулийн хүрээнд С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгтэй холбоотой чухал гэж хэлж болохуйц баримтуудыг ч дэлгэсэн юм. Хамгийн гол нь, ялтан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж, залхаан цээрлүүлж байгаа зургаан өдрийн 27 минут 8 секундын бичлэгээс тодорхой хэсгийг эфирээр цацлаа.  ДЭЛГЭРЭНГҮЙГ ВИДЕО ХЭСГЭЭС ҮЗНЭ ҮҮ!
-ЭРҮҮДЭН ШҮҮЖ БАЙГАА БИЧЛЭГ 27 МИНУТ 8 СЕКУНД ҮРГЭЛЖИЛНЭ- УИХ-ын гишүүд болон хэвлэлийнхэнд үзүүлсэн ялтан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж байгаа бичлэг 27 минут 8 секунд л үргэлжилнэ. Түүнээс бусад бичлэгийг прокурорын байгууллагаас олон нийтэд үзүүлэхийг хориглож Тагнуулын ерөнхий газарт бичиг хүргүүлжээ. Тиймээс зөвхөн хуулийн хүрээнд зөвшөөрөгдсөн бичлэгийн хэсгийг л дэлгэсэн байдаг.
Тэрхүү бичлэгийн 25 минут орчим нь Б.Содномдаржааг эрүүдэн шүүж, тамлан зовоож байгаа нь гарах бол үлдсэн минутад нь Т.Чимгээг айлган сүрдүүлж, хэргээ хүлээхийг шаардаж байгаа хэсэг гардаг.
Бичлэгийг Төв аймаг дахь хорих ангийн ашиглалтаас гарсан доод давхрын хонгилд өнгөрсөн 2015 оны есдүгээр сард хийсэн байна. Өөрөөр хэлбэл, дүрс бичлэгт гарч байгаагаар бол Б.Содномдаржааг 2015 оны есдүгээр сарын 1-6-ны хооронд буюу бүтэн зургаан өдөр тамлан зовоож, эрүүдэн шүүж байгаа дүр зураг гардаг.  Харин Т.Чимгээг тухайн оны есдүгээр сарын 08-09-нд шилжих шөнө ойролцоогоор 40 орчим минут дарамталж, хэргээ хүлээхийг тулгаж байгаа нь дүрс бичлэгт үлджээ.
 
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ ЗӨВ СОНГОЛТУУДЫГ НЭРЛЭНЭ
Нийтэлсэн: 2019-08-17 14:34:54

 

Хэрэглэгчид бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний хязгааргүй сонголт дунд аж төрж байна. Мэдээллийг сонин, сэтгүүл, телевиз гэх мэт албан ёсны хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээс авахаас гадна олон нийтийн цахим сүлжээнд бизнес эрхлэгчид бараа бүтээгдэхүүнээ суртал ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

“Tenger Bella Beauty” салон таны илүүдэл жинд санаа тавина...
Нийтэлсэн: 2019-08-17 14:21:19

 

Илүүдэл жин асуудал биш боллоо. Салбартаа хэзээний танил болсон “Tenger Bella Beauty” салон үйлчилгээний төрлөө өргөжүүлсээр зөвхөн гоо сайхан төдийгүй таны биеийн галбирт санаа тавьж эхэллээ ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

ШВЕЙЦАРЫН ХӨГЖЛИЙН АГЕНТЛАГААС МОНГОЛЫН БИЧИЛ УУРХАЙН НЭГДСЭН ДЭЭВЭР ХОЛБООНД АВТОМАШИН ХАНДИВЛАЛАА
Нийтэлсэн: 2019-08-17 13:25:51

 

Швейцарын хөгжлийн агентлагийн хэрэгжүүлж буй Тогтвортой бичил уурхай төсөл нь Монголын уул уурхай дахь эмх замбараагүй байдлыг өөрчилж, бичил уурхайн салбарыг төлөвшин хөгжихөд томоохон нөлөө үзүүлсэн ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Э.АРИУНЗАЯАГИЙН СЭТГҮҮЛЧИЙН УР ЧАДВАР СУРГАЛТАНД НӨЛӨӨЛДӨГ
Нийтэлсэн: 2019-08-17 12:40:14

 

“Inspired by Zaya” Монголын анхны англи хэл дээрх энтертайнмент ток шоуны 55 дугаарыг үзэгчдэд бэлтгэн хүргэж байсан нэвтрүүлгийн дэргэдэх “Inspired by Zaya” Англи хэлний төвийг МММ-ийн Хүрээлэн, Монголын Сайтын Холбоо хамтран зохион ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Газрын зөрчил арилгах, орчны аюулгүй байдлыг хангах ажлын хэрэгжилтийн талаар мэдээллээ
Нийтэлсэн: 2019-08-16 12:57:47

 

Нийслэлийн нутаг дэвсгэрт иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ханган газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах болон тохижилтын ажил гүйцэтгэх боломжийг бүрдүүлэх зорилго ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Үндэсний томхон аж ахуйн нэгжүүд “Байгууллагын цэцэрлэг” санаачилгыг дэмжихээ илэрхийллээ
Нийтэлсэн: 2019-08-16 11:16:25

 

 Монгол улсын Засгийн газраас дэвшүүлсэн “Хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах” зорилтыг хэрэгжүүлэхээр хүүхдийн цэцэрлэгийн барилгыг барих, өргөтгөх, хувийн хэвшлийн цэцэрлэг байгуулах санаачилгыг дэмжих, төрийн бус өмчийн цэцэрлэгт нэмэлт элсэлт зохион байг ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэндчилгээ
Нийтэлсэн: 2019-08-16 11:12:27

 

Эх орныхоо хөгжлийн төлөө нэгэн сэтгэлээр зүтгэж,эрчим хүчний салбарынхаа их түүхийг бичилцэж,илч гэрэл түгээх эрхэм үйлсээ нэр төртэй биелүүлж яваа эрчим хүчний салбарын үе үеийн инженер,техникийн ажилтан,албан хаагч,эрдэмтэн мэргэд,ахмад буурлууд болон м ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

АВАРГУУД ТОДОРЛОО
Нийтэлсэн: 2019-08-16 10:57:36

 

Өмнөговь аймгийн Даланзадгад хотноо ахмадын волейболчдын УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН амжилттай болж өндөрлөв. Олон улсын мастер, шилдгийн шилдэг тамирчид 30 гаруй багийн 300 гаруй тамирчин өрсөлдөж аваргуудаа тодруулсан юм.50-дээш нас эрэгтэй1-р байр  ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хичээлийн шинэ жилийн бэлтгэлийг хангуулахад анхаарч байна
Нийтэлсэн: 2019-08-16 10:53:08

 

Мэргэжлийн хяналтын байгууллагаас 2019-2020 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын хүрээнд улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн боловсрол, сургалтын 485 байгууллагад урьдчила ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

24 АЙЛЫН ОРОН СУУЦ БАРИХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2019-08-16 10:49:46

 

2019 онд Өмнөговь аймаг болон ӨМӨЗО-ны Баяннуур аймаг хооронд хамтын ажиллагаа тогтоосны 30 жилийн ой тохиож байна. Өнгөрсөн жил хоёр аймгийн Засаг даргын байгуулсан санамж бичгийн хүрээнд Баяннуур хотын буцалтгүй тусламжаар хилийн боомтын албан хаагчдын 2 ..

Сэтгэгдэл бичих Цааш унших