Нууц мэдээллийн уурхай

ХХААХҮЯ-ны Шинжлэх ухаан, технологийн салбар зөвлөл хуралдлаа

Нийтэлсэн: 2019-06-14 10:56:16

 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Шинжлэх ухаан, технологийн салбар зөвлөлийн хурал өчигдөр боллоо. Энэхүү хурлыг нээж ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле үг хэлэв.  

Хурлаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны захиалгаар өмнөх жилүүдэд хэрэгжүүлсэн шинжлэх ухаан, технологийн төслүүдийн үр дүнг хүлээн авах эсэх,  Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын нэрэмжит “Грант” горилж ирүүлсэн эрдэмтэн судлаачдын бүтээлүүдийг хэлэлцэн шалгаруулах юм.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны захиалгаар өмнөх жилүүдэд хэрэгжүүлсэн шинжлэх ухаан, технологийн салбар зөвлөлийн хуралдаанд хэлэлцүүлэхээр нийт 12 төслийн үр дүнд шинжээчдийн багаар үнэлгээ хийлгэсэн байна. Шинжээчдийн багийн үнэлгээ дүгнэлтээр үнэлгээ хийсэн нийт 12 төслийн 11 төслийн үр дүн 70 хувиас дээш, 1 төслийн үр дүн 70 хувиас доош үнэлэгджээ.

Шинжлэх ухаан, технологийн төсөл хэрэгжүүлэх, санхүүжүүлэх 3 талт гэрээнд заасны дагуу төслийн удирдагч, гүйцэтгэгч тал төслийн үр дүнгийн тайланг Засгийн газрын 2014 оны 301 дүгээр тогтоолоор батлагдсан “Шинжлэх ухаан, технологийн төсөл хэрэгжүүлэх журам”-д заасан хугацаанд багтаан захиалагч талд хүлээлгэн өгдөг. Захиалагч тал гэрээнд заасан эрх, үүргийн дагуу захиалгат төслийн үр дүнд шинжээчдийн багаар үнэлгээ дүгнэлт хийлгэж, түүнийг үндэслэн хүлээн авах эсэхийг шийдвэрлэх юм.

ХХААХҮ-ийн Сайдын нэрэмжит “Грант”-ын шалгаруулалтыг Шинжлэх ухаан, технологийн салбар зөвлөлөөс санаачлан эхлүүлж, уламжлал болгон жил бүр зохион байгуулж байна. Энэхүү шалгаруулалтыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2017 оны А-36 дугаар тушаалаар баталсан “Салбарын судалгаа, хөгжлийн ажилд Грант олгох журам”-д заасны дагуу шалгаруулах юм. Энэ удаа салбарын эрдэмтэн судлаачдаас нийт 15 бүтээл ирүүлсэн байна. Баримт бичгийн бүрдүүлэлт, журамд заасан шаардлагыг бүрэн хангасан 11 бүтээлийг Шинжлэх ухаан, технологийн салбар зөвлөлийн хурлаар хэлэлцэх юм.

 
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

ОЛОН УЛСЫН ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛ ТОГТООГЧ ФИТЧ АГЕНТЛАГ МОНГОЛ УЛСЫН ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛИЙН ҮНЭЛГЭЭГ ХЭВЭЭР ХАДГАЛЛАА
Нийтэлсэн: 2020-05-30 11:36:28

 

ОЛОН УЛСЫН ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛ ТОГТООГЧ ФИТЧ АГЕНТЛАГ МОНГОЛ УЛСЫН ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛИЙН ҮНЭЛГЭЭГ ХЭВЭЭР ХАДГАЛЛАА

Сэтгэгдэл бичих Цааш унших

ЦАХИМААР БАРАА ХУДАЛДАН АВДАГ ИРГЭДИЙГ СУДАЛГААНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
Нийтэлсэн: 2020-05-30 11:32:07

 

ЦАХИМААР БАРАА ХУДАЛДАН АВДАГ ИРГЭДИЙГ СУДАЛГААНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА

Сэтгэгдэл бичих Цааш унших

МОНГОЛ УЛС ӨГӨГДСӨН ҮҮРЭГ ДААЛГАВРЫГ ХАНГАЛТТАЙ БИЕЛҮҮЛСЭН ГЭЖ ФАТФ ДҮГНЭЛЭЭ
Нийтэлсэн: 2020-05-30 11:28:30

 

МОНГОЛ УЛС ӨГӨГДСӨН ҮҮРЭГ ДААЛГАВРЫГ ХАНГАЛТТАЙ БИЕЛҮҮЛСЭН ГЭЖ ФАТФ ДҮГНЭЛЭЭ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаарх Нийслэлийн Засаг даргын захирамжийн хугацааг сунгалаа
Нийтэлсэн: 2020-05-30 11:21:40

 

Цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаарх Нийслэлийн Засаг даргын захирамжийн хугацааг сунгалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

"Нэгдсэн хотууд болон орон нутгийн удирдлага" –ын гишүүд цахимаар хуралдлаа
Нийтэлсэн: 2020-05-30 11:16:53

 

"Нэгдсэн хотууд болон орон нутгийн удирдлага" –ын гишүүд цахимаар хуралдлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Нэг хот-нэг стандарт болзолт уралдаанд түрүүлсэн хэсгийн ахлагч нарт шагнал гардууллаа
Нийтэлсэн: 2020-05-30 11:12:53

 

Нэг хот-нэг стандарт болзолт уралдаанд түрүүлсэн хэсгийн ахлагч нарт шагнал гардууллаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Долоо хоногийн тойм
Нийтэлсэн: 2020-05-30 11:08:06

 

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Нийслэлийн харьяа газар, агентлагуудын зүгээс 2020 оны тавдугаар сарын 25-наас тавдугаар сарын 29-ны өдрүүдэд Улаанбаатар хотын хэмжээнд хийсэн томоохон ажлууд болон хотын Захирагч С.Амарсайханы оролцсон арга хэмж ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Л.Наранбаатар АН-ын 100 саяынханд хандив өгөхгүй байхыг уриаллаа
Нийтэлсэн: 2020-05-29 19:46:34

 

“Сахигтун Үндсэн хуулийн 19 эвсэл”-ээс УИХ-ын 22 дугаар тойрогт нэр дэвшигч Л.Наранбаатар АН-ын 100 саяынханд хандив өгөхгүй байхыг фэйсбүүкээрээ дамжуулан олон нийтэд уриаллаа. Түүний хувьд өнгөрсөн 2016 оны УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшиж байсан бол ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

 100, 100 саяыг төлж мандатаа авсан АН-ын олигархуудад ард түмэн хандив өгөх үү
Нийтэлсэн: 2020-05-29 19:30:54

 

 100, 100 саяыг төлж мандатаа авсан АН-ын олигархуудад ард түмэн хандив өгөх үү

Сэтгэгдэл бичих Цааш унших

“Увертюра” хамтлагийн “Монгол соёл” тоглолт зургадугаар сарын 1-нд болно
Нийтэлсэн: 2020-05-29 19:13:54

 

Монголын ард түмний төдийгүй Монгол туургатан улсуудын түмэн олны сэтгэлд хоногшсон олон гайхалтай дуунуудыг хит болгон эгшиглүүлсэн Монгол поп опера “Увертюра” хамтлаг ирэх 06 дугаар сарын 01-нд онлайн тоглолтоо хийх болсон тухайгаа өмнө нь албан ёсны цах ..

Сэтгэгдэл бичих Цааш унших