Нууц мэдээллийн уурхай

Ч.Отгонцэцэг: МАКЛЕОДС КОМПАНИЙН ТАТАН АВАЛТ ХИЙЖ БУЙ ХАВДАР ҮҮСГЭХ ЭРСДЭЛТЭЙ ЭМ МОНГОЛЫН ЗАХ ЗЭЭЛД НИЙЛҮҮЛЭГДЭЭГҮЙ БАЙГАА

Нийтэлсэн: 2019-07-04 11:09:23

 МХЕГ-ын эм биобэлдмэлийн хяналтын улсын ахлах байцаагч Ч.Отгонцэцэг:   МАКЛЕОДС КОМПАНИЙН ТАТАН АВАЛТ ХИЙЖ БУЙ ХАВДАР ҮҮСГЭХ ЭРСДЭЛТЭЙ ЭМ МОНГОЛЫН ЗАХ ЗЭЭЛД НИЙЛҮҮЛЭГДЭЭГҮЙ БАЙГАА

 

2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр АНУ-ын Хүнс эмийн агентлагаас хийсэн мэдээлэлтэй холбоотойгоор Маклеодс фарма компани удаан хугацаанд хэрэглэвэл хавдар үүсгэх эрсдэлтэй Лозартан нэрийн эмүүдээ зах зээлээс татаж эхлээд байна. Энэ талаар болон уг эм Монголын зах зээлд худалдаалагдаж байгаа эсэхийг МХЕГ-ын эм биобэлдмэлийн хяналтын улсын ахлах байцаагч Ч.Отгонцэцэгээс тодрууллаа.

-Маклеодс фарма компани Лозартан нэрийн зарим эмүүдээ зах зээлээс татан авах болсны гол шалтгаан юу байна?

-АНУ-ын Хүнс эмийн агентлаг тус компанийн үйлдвэрлэсэн 32 цувралын Лозартан /Losartan potаssium USP шахмал /50мг/, Losartan Potassium/Hydrochlorothiazide нийлмэл шахмал / 50мг/12.5мг, 100мг/12.5мг, 100мг/25мг/ эмийн найрлага дахь N-Nitro-N-methyl-4-aminobutyric acid /NMBA/ бодис нь зөвшөөрөгдөх хэмжээнээс илүү агууламжтай болохыг мэдээлсэн. NMBA бодисын илүү агууламж бүхий эмийг удаан хугацаагаар хэрэглэх нь өвчтөнд хавдар үүсэх эрсдэлийг бий болгодог. Тийм учраас Маклеодс фарма компани нэр бүхий эмээ зах зээлээс эргүүлэн татаж байна.

-Лозартан буюу артерийн даралтыг бууруулах зорилгоор хэрэглэдэг энэ эмийг Монголчууд маань ч их хэрэглэдэг. Энэ дунд  Маклеодс фарма компанид үйлдвэрлэсэн эм байгаа юу?

-Зөвхөн Маклеодс фарма компанид үйлдвэрлэсэн эмийг эргүүлэн татаж байгаа. Энэ компанийн үйлдвэрлэсэн Losartan Pоtаssium USP шахмал, Losartan Potassium/Hydrochlorothiazide нийлмэл шахмал эмүүд Монгол Улсын зах зээлд нийлүүлэгдээгүй байгаа. Өөрөөр хэлбэл Маклеодс фарма эмийн үйлдвэрийн хүснэгтэд дурьдсан 32 цувралын эмэнд л хамааралтай юм. Эдгээр эмүүд одоо зах зээл дээр байгаа, хэрэглэгчдэд хүрсэн гэсэн үг. Гэхдээ Монгол Улсад биш. Хүснэгтэд заагдаагүй цувралын эмүүдэд хамааралгүй гэж Америкийн Хүнс эмийн агентлагаас мэдээлэл хийсэн.

-Гэхдээ хувийн журмаар авч хэрэглэж байгаа хүмүүс байж болох юм. Энэ тохиолдолд яах ёстой вэ?

-Яг энэ буцаан таталт хийгдэж байгаа Маклеодс фарма  компанийн эмийг хэрэглэж байгаа хүн эмчилгээгээ шууд зогсоож болохгүй. Харин эмчид хандан энэ эмийнхээ оронд ямар эм хэрэглэх талаар зөвлөгөө авах хэрэгтэй. Эмийн эмчилгээгээ гэнэт зогсоох нь өвчтөний эрүүл мэндэд муугаар нөлөөлөх сөрөг үр дагавартай байдаг.

 
 
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Хэдэн залуугийн амь насаар ЭКО АЛТАН ЗААМРЫН зөвшөөрлийг цуцлах вэ, Ерөнхий сайд аа
Нийтэлсэн: 2019-12-06 19:01:14

 

"Эко Алтан Заамар"-ын уурхай дахиад 1 залуу амиа алдлаа Хөрсний нуралт үүссэн, “газар хөдлөлт” гэх мэт шалтгаанаар саяхан хэдэн сайхан залуусын амийг авч одсон “Эко Алтан Заамар” компанийн уурхайд дахин осол гарч 26 настай залуу техникт дарагда ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хотын захирагч С.Амарсайхан Мосва хотын Думын төлөөлөгчидтэй уулзлаа
Нийтэлсэн: 2019-12-06 13:09:12

 

ОХУ-ын Ерөнхий сайд Д.А.Медведевийн  урилгаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх тус улсад албан ёсны ажлын айлчлал хийж байгаа билээ. Ажлын айлчлалын бүрэлдэхүүнд дагалдан яваа Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, НИТХ- ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

“Ханбогд амралт-Төв номын сан” чиглэлд том оврын автобус үйлчилнэ
Нийтэлсэн: 2019-12-06 13:06:14

 

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар “Богд хан ууланд амралтын өдрүүдэд аялах нийтийн тээврийн шинэ чиглэл нээх асуудлаар үүрэг өгөх тухай” асуудлыг хэлэлцлээ.Улаанбаатар хот тэлж буйтай холбоотойгоор Хан-Уул дүүргийн XI хорооны оршин суугч ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Улсын тусгай хэрэгцээний талбайн хэмжээ, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай асуудлыг дэмжлээ
Нийтэлсэн: 2019-12-06 13:04:22

 

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд  “Улсын тусгай хэрэгцээний талбайн хэмжээ, хилийн заагт өөрчлөлт оруулах санал уламжлах тухай” асуудлыг хэлэлцлээ. Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Fashion Awards 2019 наадмын шилдэг 10 даашинз
Нийтэлсэн: 2019-12-06 12:34:55

 

Энэ сарын 3-нд Лондон хотын Royal Albert Hall концертын танхимд дэлхийн загвар, урлаг соёлын хамгийн алдартай төлөөлөгчид цугларч, Их Британийн Загварын Зөвлөлөөс зохион байгуулдаг The Fashion Awards 2019 шагнал гардуулах ёслол  боллоо. Загварын ертөнцийн ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Шинэ клип: Д.Болд & Vandebo "Чамд сонсогдож байна уу"
Нийтэлсэн: 2019-12-06 11:22:31

 

Сүүлийн үед уран бүтээлээрээ залуусын анхаарлын төвд буй  “Vandebo” хамтлагтай Төрийн соёрхолт, Дуучин Д.Болд хамтарч дуулсан  "Чамд сонсогдож байна уу" дууны клип өчигдөр цацлаа. Дуучин Д.Болд залуу уран бүтээлдчийг дэмжиж, хамтран ажилласаар ба ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ипотекийн зээлд 380 тэрбум төгрөг олгов
Нийтэлсэн: 2019-12-06 11:17:35

 

Ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд 2019 оны эхний 11 сарын байдлаар нийт 380 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 5,287 иргэнд олгоод байна. Үүнээс Монголбанкны эх үүсвэрээс 175.2 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 2,513 иргэнд, Засгийн газрын эх үүсвэрээс 100 тэ ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

АТГ 11 дүгээр сард эрүүгийн 22 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлэв
Нийтэлсэн: 2019-12-06 11:14:21

 

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн хэмжээнд 2019 оны 11 дүгээр сард хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 552 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулснаас 22 буюу шалгасан хэргийн 3.9 хувийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт, 54 буюу шалгасан хэргийн 9.8 хувийг ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв
Нийтэлсэн: 2019-12-06 11:10:15

 

УИХ-ын чуулганы 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар  Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Засгийн газраас 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өрг ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ
Нийтэлсэн: 2019-12-06 11:04:27

 

УИХ-ын чуулганы 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Биеийн тамир, спортын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай ..

Сэтгэгдэл бичих Цааш унших