Нууц мэдээллийн уурхай

Эрчүүдийг ордоор нь шинжихүй

Нийтэлсэн: 2019-07-19 11:16:25

 Орд ордны эрчүүдийн хамгийн хамгийн сайн, мундаг, баатарлаг чанаруудыг хүргэе. Чиний хайрт юуны орд вэ? Хайртаараа нэг удаа онгирчих л доо…

Хонь

1.  Халамжтай

Хэрвээ чи өвдвөл тэр тахианы шөл хийгээд л гүйгээд ирнэ. Хэрвээ чамд бага зэрэг амралт хэрэгтэй бол өглөөний цай оронд чинь аваачина. Хэн нэгэнтэй ярилцах хэрэгтэй бол тэр сайн сонсогч байна. Тэд маш халамжтай, эелдэг залуус шүү.

2.  Эерэг

Бүх зүйл болохгүй бүтэхгүй байгаа мэт санагдах үед чинь эерэг цэнэгээр цэнэглэх нэгэн бол чиний Хонины ордны залуу байх болно. Түүний ухаан санаа хүн бүрт нөлөөлөхүйц эерэг сэтгэлгээгээр дүүрсэн байдаг болохоор чиний сэтгэл санааг ч гэсэн хоромхон зуурт өргөх хүчтэй.

3.  Найдвартай

Тэд бол маш найдвартай, үнэнч хүмүүс. Тэдэнтэй болзож эхлэхэд анхнаасаа л чамайг хуурахгүй гэдэгт нь итгэлтэй байж болно. Түүнтэй хамт байвал чи өөрийгөө бүрэн хамгаалагдсан хэмээн мэдрэх болно. Дэлхийн хамгийн эрэлхэг зоригтой хүмүүс бол тэд гэж хэлэхгүй ч гэсэн өөрийн эмэгтэйгээ үргэлж хамгаалж байх чадвартай байдаг.

4.  Бие даасан

Үргэлж зууралдаж, чаргууцалдаж байдаг залууст хэн дуртай байх вэ дээ.  Харин яг хонины ордны залуус бие даасан зан чанартай байх нь элбэг. Заримдаа нөхцөл байдлаас ч үл хамааран өөрийгөө тэргүүнд тавих хандлагатай байдаг.

5. Ухаалаг

Бүсгүйчүүд бидний ихэнхдээ агнахыг хүсдэг залуусын маань нэг зан чанар нь ухаалаг боловсролтой байдаг шүү дээ. Харин үүнийг нь мэддэг залуус ухаалаг болох гэж жүжиглэх тохиолдол байдаг. Харин эцсийн эцэст жинхэнэ нүүр царай танигдах мөчид шигшигдэн үлдэгчдийн дунд хонины ордныхон заавал байна гэдэгт эргэлзэх хэрэггүй.

Үхэр

1.  Эмэгтэйчүүдийг сайн мэддэг

Үхрийн ордны эрчүүд романтик дурлалд итгэдэг. Тэд охидод хэрхэн хандахаа сайн мэддэг. Тэр хэнээс ч зөвлөгөө авахгүйгээр бүхнийг өөрийн бодлоор хийдэг. Тийм ч учраас хайртай бүсгүйдээ сэтгэлээ илчлэхдээ бусдаас онцгой өөр байж чаддаг. Домогт уран зураач Леонардо Да Винчи үхрийн ордных байсан юм шүү.

2.  Цэвэрч

Тэд маш нямбай, цэвэрч. Өмссөн хувцас, идсэн хоолны үлдэгдлээ хаа сайгүй орхиж, шүдээ ч угаахгүй залхуурдаг эрчүүд бол охидын хар дарсан зүүд. Харин үхрийн ордны найз залуутай бол үүнд санаа зовох хэрэггүй. Тэд нямбай, цэвэрч гэдгээрээ бусад ордныхоосоо илүү.

3.  Хамгаалагч

Тиймээ, тэд хайртай хүнийгээ, тэднийхээ мөрөөдлийг, амьдралыг бүх зүйлийг нь хамгаалдаг. Аюулгүй байдлыг бүхнээс эрхэмлэдэг. Мөн тэд хэрхэн хариуцлага хүлээхээ бүрэн ойлгосон байдаг.

4.  Амлалтандаа хүрдэг

Үхрийн ордны эрчүүд хэлсэн амласан үгэндээ л байдаг. Нэг хэлсэн зүйлээ барагтай л өөрчилдөггүй. Нэг л шийдсэн бол тэрийгээрээ л шийднэ. Хэн ч бодлыг нь өөрчилж чадахгүй. 

5.  Төгс хүргэн

Тэднийг гэртээ аваачихад санаа зовох зүйлгүй. Учир нь тэр ээжид чинь шууд таалагдана. Харин аавд чинь түүний бага зэрэг буурьтай гэмээр бас шийдэмгий шинж чанар нь таалагдах болно. Товчхондоо эцэг эхдээ танилцуулж болох төгс хүргэн.

Ихэр

1. Дотносоход амархан

Анхны болзоон дээр ярих юм олдохгүй байх вий гэж санаа зовох хэрэггүй! Ихрийн ордны эртэй нүүр хагарахад маш амархан. Тиймээс шинээр танилцаж байгаа Ихрийн ордны залуугаа ичиж зовох вий гэж айх хэрэггүй.

2. Хөгжилтэй

Тэдний хувьд инээд хөөр бол эм л гэсэн үг. Ихрийн ордны эрийн хошин шогийн мэдрэмж нь чамайг уйтгарлах үед ч хөгжөөж чадна. Тэд ганцхан өгүүлбэрээрээ ч чамайг хөгжөөх авъяастай.

3. Ухаалаг

Царайлаг төрх, сайхан биенээс өөр бүсгүйчүүд бидэнд юу хэрэгтэй байдаг билээ? Мэдээж ухаалаг яриа. Усан тэнэгтэй цуг насыг барна гэдэг бидний хувьд төсөөлөхөд бэрх. Гэхдээ ихрийн ордны эртэй байхдаа энэ талаар санаа зовох хэрэггүй. Тэд төрөлхийн ухаалаг. Ихрийн ордныхны санад өөр хэний ч толгойд оромгүй бүтээлч, шинэлэг санаанууд эргэлддэг.

4. Эрх чөлөөнд дуртай

Хэрэв чи ихрийн ордны эртэй болзож байгаа бол, тэр чамд эрх чөлөөг хангалттай олгоно гэж мэд. Тэд бусад ордны эрчүүд шиг хартай, өөртөө итгэлгүй биш. Чамд ямар ч хязгаарлалт тавьж, чамайг өмчлөхийг санаархахгүй. Үүний оронд тэр чамд хүндэтгэлтэй хандана. Экстэйгээ утсаар ярьсан ч тэр чамайг хардаж зовоохгүй, ойлгох болно. Ихрийн ордны эрчүүд адал явдалд дуртай. Дүрэм журмыг үл хайхардаг түүний зан амьдралаас баяр баясгаланг тултал нь мэдрэхэд тус болдог. Хэрэв чи ч бас адал явдалд дуртай бол та хоёр сайхан хос болох нь.

5. Зоригтой

Эр хүн шиг зоригтой зан нь түүнийг үнэлэх бас нэг шалтгаан. Тэр чам шиг гүнжийг мангасаас аврах зоригт баатар эр байж чадна. Тиймээс түүний хажууд байхдаа чи аюулгүй байдлыг мэдэрнэ.

Мэлхий

1.  Найдвартай

Харилцааны хамгийн гол зүйл бол үнэнч байдал. Юуг ч уучилж болно. Гэхдээ өөр хүнтэй хуурах асуудлаас бусад зүйл дээр шүү дээ. Харин мэлхий эрэгтэйд итгэж, түүнд найдаж болно. Яагаад гэвэл түүний зүрхэнд нэгэн зэрэг хоёр хүн багтдаггүй. Чамайг хайрласан л бол тэр өөр хүний тухай бодно гэдэг бүтэшгүй асуудал л гэсэн үг.

2.  Уян зөөлөн

Чиний найз залуу мэлхий ордных бол сэтгэлээ онгойтол ярилцах хэрэгтэй үед өөр хүн дуудах шаардлагагүй. Түүнд бусад ордны эрэгтэйчүүдэд тэр болгон байдаггүй уян зөөлөн сэтгэл, зөөлөн мэдрэмж бий. Гунигтай үед чинь тэр чамайг сонсож, ойлгож хайрлах болно. Өөр юу хэрэгтэй гэж?

3.  Романтик

Харилцааг хөгжилтэй, сэтгэл хөдөлгөм болгодог зүйл бол романтик байдал. Харин мэлхий ордны эрэгтэй хайр гаднаа ч илэрхийлэгдэж байж л жинхэнэ
төгс болно гэж үздэг. Тэр чамайг баярлуулах мөч, тохиол бүрийг алгасахгүй. Учир нь хайртай хүндээ хичнээн чухал болохыг нь хэлж өгөхөд тэр маш дуртай. Охин минь, хэрвээ мэлхийн ордны залуутай үерхэх гэж байгаа бол чи үнэхээр азтай юм!

4.  Үргэлж хамгаална

Түүнийг өмчлөх дуртай гэж бүү буруутгаарай. Мэлхий ордны эрэгтэй төрөлхийн хамгаалагчийн зөн совинтой. Хэн ч чиний талд зогсохгүй байхад хүртэл тэр чамтай хамт дэлхий ертөнцийн эсрэг зогсож чадна. Хайртай хүнээ хамгаалах нь түүний үүрэг мэт боддог мэлхий эрэгтэй чамайг зүгээр гэж хэлсэн байхад хүртэл ардаас чинь харж л байна. Мөн хэн нэгэн чам руу дайрвал тэр хэзээ ч байгаагүй их хүч, зоригтойгоор хамгаална.

5.  Хариуцлагатай

Тэр ирээдүйдээ яаж хөрөнгө оруулахаа мэддэг. Хэрвээ удаан хугацааны харилцаа хайж байгаа бол мэлхий эрэгтэй хамгийн зөв сонголт байж чадна. Амьдралын хамтрагч байхын тулд эрэгтэй хүн ямар хариуцлага үүрэх ёстойг, эхнэрээ яаж хайрлаж, халамжлах ёстойг хэнээр ч хэлүүлэхгүй. Дээрээс нь сайн аав байх тал дээр түүнтэй өрсөлдөх ордны эр бараг л байхгүй. Түүнд эр зориг, хайр халамж, хариуцлага, хамгаалах чадвар гээд бүгд бий. Мэлхий ордны эрэгтэйг нэгэнт олсон бол яасан ч алдаж болохгүй.

Арслан

1. Өөдрөг

Ямар ч асуудал тохиолдсон үргэлж сайхнаар хардаг, гэгээлэг бодолтой залуус таалагддаг уу? Тийм бол тэр хүнээ Арслангийн ордны залуусаас л хайгаарай.Тэдгээр залуус маш эерэг бөгөөд дур татам байдаг.

2.  Найдвартай

Хайр дурлалын харилцаанд найдвартай байдал ямар чухал гэдгийг бүгдээрээ мэднэ дээ. Тэр нилээд ул суурьтай хандлагатай учир ямар ч үед түүнд итгэх итгэлээ алдахгүй байж болно. Энэ л Арслангийн ордынхныг онцгойруулдаг. Хэрвээ тэр чамд хайртай гэж хэлбэл тэр чамд хайртай л гэсэн үг. Хэзээд чи түүний гараас атгаад нүдээ анин алхаж болно.

3.  Баатар

Тэр 28, 48, 68 настай байх нь хамаагүй үргэлж л Гэркулес хэвээр байдаг. Маш их эрч хүчтэй. Түүгээрээ ч чамайг гайхшруулах болно. Тэд эмэгтэйчүүдэд хэрхэн нөлөөлөхөө мэддэг. Тэд чамд хүндэтгэлтэй хандаж, халамж тавин бүх зүйлийг сайхан зохицуулна. Баатарлаг залуугийн төрх бол тэдэнд төрөлхийн заяагдсан аз гэж хэлж болно.

4.  Өгөөмөр

Хайр дурлалын харилцааны эхлэл үед ямар ч өөлөх зүйлгүй санаачлагатай романтик залуу байх юм бол тэр арслангийн орд. Харин зарим үедээ мэдрэмжгүй болчихдог. Гэхдээ тэд романтик зүйлгүйгээр удаан хугацаанд байж чаддаггүй. Нэг л өдөр ардаа цэцэг, бэлэг барьчихсан хаалгыг чинь тогших болно. Цаашдаа ч тийм байх болно.Тэд маш онцгой өгөөмөр хүмүүс юм. Тэр өөрөөс нь тусламж хүссэн хэнд ч гэсэн туслахад бэлэн байдаг.

5. Идеал нөхөр

Хэрвээ та хоёр гэрлэхээр болвол чи эцэг эхдээ түүнийг бардам танилцуулахаар тийм л хүн.Зөвхөн хайртай эмэгтэйдээ санаа тавиад зогсохгүй жинхэнэ хамгаалагч, хариуцлагатай сайн эцэг болж чадах хүмүүс юм. Чи түүнтэй байхдаа өөрийн эрхгүй ирээдүйн жаргалтай гэр бүлийн амьдралаа төсөөлөх болно.

Охин

1. Бодитоор сэтгэдэг

Тэд мөрөөдөөд суухаас илүү хийж бүтээхийг эрмэлздэг. Чамд сар луу хамтдаа ниснэ гэж амлахгүй. Хайрын шүлэг уянгалуулсан мессэж илгээхгүй боловч нэгэнт чамд хайраа өгсөн бол нүд рүү чинь харж байгаад “Би чамд хайртай” гэнэ.

2. Итгэл даахаар

Сайн, муугийн алинд нь ч тэр яг л хад чулуу шиг чиний талд бат найдвартай зогсож чадна. Яагаад гэвэл тэр хайртай хүн нь хэцүү байдалд орсон үед хаяж явдаг хүн биш. Амьдралын чинь хамгийн хүнд үе байлаа ч тэр чамайг хамгаалан, бүдрэхэд чинь тосож авна.

3. Үнэнч

Нэг зүйлийг санах хэрэгтэй. Охин эрэгтэйн зүрхийг булаах амаргүй. Тэд анхны харцаар дурлана гэдэгт огтхон ч итгэдэггүй, насаараа ганц бие амьдарсан ч сэтгэл хангалуун үлдэх цорын ганц ордны эрэгтэй. Гэхдээ түүний сэтгэлийг нэгэнт эзэмдвэл чамайг жаргалтай байлгахын төлөө бүхнийг хийх болно. Юу ч болж байсан тэр чамайг хуурахгүй.

4. Жинхэнэ жентельмэн

Эртний Ромын рыцариудыг мэднэ биз дээ. Охины эрэгтэйг төгс рыцарь гэхэд хилсдэхгүй. Тэр яаж эмэгтэй хүнтэй зөв харилцахыг сайн мэддэг. Ээж нь, эгч нь, найз охин нь, жирийн найз, эхнэр эсвэл охин нь байсан ч бүгдийг нь сэтгэл хангалуун байлгадаг.

5.  Охин эрэгтэй сайн аав

Тэр хүүхэдтэй сайн арга эвээ олдог. Түүнд тийм чадвар, авьяас бас хариуцлага бий. Хүүхэдтэй тоглож, хөгжилтэй байх ч гэсэн ямар үед нухацтай хандахаа мэддэг. Охин эрэгтэй хүүхэддээ зөв, бурууг ялгаж ойлгуулах мөртлөө нэгэн зэрэгт хайрлаж, халамжилж чадна.

Жинлүүр

1. Романтик

Сонгодог утгаараа Жинлүүрийн ордныхон хамгийн романтик хүмүүс. Тэд хайртдаа сюрприз барьж, харилцаандаа оч нэмэх дуртай. Тиймээс ч бүсгүйчүүд тэдний энэ чанарт нь их татагддаг.

2.  Хайрламаар

Тэд хайртай бүсгүйгээ яаж халамжлахаа мэддэг. Тэд хэн нэгэнтэй харилцаа тогтоосон л бол үнэнч байж түүнийгээ алган дээрээ бөмбөрүүлэхийг хичээдэг хайрламаар хүмүүс.

3. Нөхөрсөг

Тэд тун нөхөрсөг учраас найз бүсгүйчүүдтэй чинь амархан нүүр хагарна. Тэд найзуудтайга уулзаж, хөгжилдөх дуртай ба аливаа зүйлээс хоцрохыг хүсдэггүй. Амралтын өдрүүдийг хайртдаа зориулж төлөвлөх нь элбэг.

4. Өөртөө арчаатай

Жинлүүрийн ордны эрчүүд гадаад төрхдөө нилээд анхаарал хандуулдаг. Тэд чамин, чанартай эдлэлд мөнгөө үрэх дуртай. Хайртдаа бэлэг сонгох болвол хамгийн сайныг нь л авна.

5. Тэвчээртэй

Жинлүүрийн ордныхон аливаа асуудалд хүлээцтэй хандаж, ухаалаг уужуу тайван аргаар шийдэхийг хичээдэг. Тэд дүрсхийн уурлаж болох ч, тэрнээсээ болоод чухал шийдвэрийг бодлогогүй гаргахгүй хүмүүс.

Хилэнц

1. Маш сэтгэл татам

Тэдний сэтгэл татам байдал бүх зүйл дээр илэрдэг. Хилэнцүүдтэй хайр сэтгэлийн холбоо тогтоовол тэд үнэхээр халуухан байж чаддаг. Зөвхөн хайр сэтгэлийн асуудал гэтлгүй тэд бүх харилцаанд халуухан төрхөө хэзээ ч мартдаггүй. Тиймдээ ч тэдэнд олон эмэгтэйчүүд татагддаг.

2. Түрэмгийлэгчид

Энэ бол тэдний нэг муу тал ч гэж хэлж болохоор. Тэр ямар харилцаанд түрэмгий ханддаг. Бүхнийг өөрийн тал ашигтайгаар эргүүлж чаддаг. Хилэнцүүдийн найз бүсгүй бол тэдний өмч нь л гэсэн үг. Гэсэн ч энэ нь бүсгүйчүүдэд таалагддаг. Учир нь эмэгтэйчүүд ихэвчлэн өөрийн мэдэлгүй муу залууд татагддаг.

3. Маш нууцлаг

Тэд төрөлхийн маш нууцлаг хүмүүс. Тэд яг л цоожтой авдар л гэсэн үг. Энэ нууцлаг байдалд нь эргэн тойрных нь хүмүүс маш их татагддаг. Эмэгтэй хүн түүнд яаж ч гомдоллож байсан тэр тийм ч амархан нууцаа дэлгэнэ гэж байхгүй. Үнэндээ тэд өөртөө итгэлтэй мэт харагдавч ичимихий хүмүүс байдаг.

4. Ухаалаг

Энэ чанар нь бүсгүйчүүдийг өөртөө татах нэг шалтгаан нь болдог. Тэд маш ухаантай. Яг л мэдлэгийн уурхай гэсэн үг. Гэхдээ болзооны үеэр тэд бүсгүйтэйгээ ижил хэмжээний л харилцан яриа үүсгэхийг хүсдэг. Нэг ёсондоо тэд тийм ч онгироо биш.

5. Бие даасан

Ихэнх хилэнцүүд өөрийнхөө амьдралын зарчмыг тов тодорхой болгочихсон байдаг. Тэд маш биеэ даасан хүмүүс бөгөөд аливаа асуудлыг маш амархан шийдэж чаддаг. Энэ чанар бидэнд таалагддаггүй гэж үү?

Нум

1. Эрх чөлөөнд дурлагч

Нумын ордны залууд эрх чөлөөтэй гэдгээ байнга мэдэрч, түүгээр “амьсгалж” байх нь чухал. Өөрийн гаргах шийдвэрээ ч эрх чөлөө нь хумигдах уу үгүй юуг харгалзан гаргадаг. Тиймээс нум залуу чамд үргэлж эрх чөлөөг мэдрүүлэн, хувийн орон зайг чинь тэр хэвээр нь л үлдээх маш сайн чанар бий.

2. Адал явдалд дуртай

Хэрвээ ууланд авирч, аялалд гарч, далайн усанд шумбахыг хүсвэл нум залуутай л хамт яв. Тэр чамтай хамт хөгжиж, аялалаа дээд зэргээр таашаах бөгөөд төгс хамтрагч чинь байх болно.

3. Маш нийтэч

Тэр олон хүмүүстэй байх дуртай. Дөрвөн хананы дунд өөрийгөө бусдаас тусгаарлан бүгэх хүн лав биш. Хэрвээ үдэшлэг болвол хамгийн түрүүнд нумын ордныхон л тэнд очих болно. Үдэшлэгт дуртайн хэрээр нумын ордны залуу амьдралаа ч гэсэн яг л үдэшлэг шиг байнгын хөгжилтэй, сонирхолтой, адал явдалтай байлгадаг.

4. Илэн далангүй

Нумын ордны залуу өөрт бодогдсон зүйлээ дотроо удаан нууж чаддаггүй. Боломжтой бол тэд ярьж л орхино. Муу сайны аль нь ч шүү дээ. Чи түүнд таалагдсан бол тэр магтаал хэлнэ. Шүүмжлэл хэлмээр санагдвал бас л шуудхан хэлчихнэ. Түүнтэй байхад “Дотроо тэр шал өөр зүйл бодож байгаа байх даа” гэж санаа зовох огтхон ч шаардлагагүй. Нумын ордны залуутай үерхвэл тэр чиний маш сайн найз байх болно. Угаас дулаахан зүрхтэй, байгалиас өөдрөг нумынхан чамтай сайхан яриа өрнүүлж, яг өөрөөр чинь байлгахдаа тунчиг гаргууд.

5. Үнэхээр өөдрөг

Хэн ч шүү! Хэн ч нумын ордны залуу шиг өөдрөг байж чадахгүй. Амьдрал эрээнтэй, бараантай гэж хүмүүс ярьдаг бол нум залуу “Амьдрал маш сайхан юм” л гэж хэлнэ. Хорвоо ямар муухай зүйлээр дүүрэн гэдгийг мэддэг хэрнээ шүү дээ. Бас тэр бусдыг ч гэсэн эрч хүчээр цэнэглэж, аз жаргалаар дүүргэх гайхамшигт ид шидтэй. Түүний зүрхийг шархлуулсан ч тэр маргааш нь хүрээд л ирнэ. Амьдралд хандах өөдрөг үзэл нь нумын ордны залуусыг хэр баргийн зүйлд эцэж цуцдаггүй, шантрахыг мэддэггүй болгосон гэлтэй. Өөрийнх нь хичнээн цаг, завыг үрж, чадлыг нь барж байгааг ч тоолгүй, тэр зүтгэсээр л байдаг.

Матар

1.    Амбицтай

Тэд төрөлхий амбицтай хүмүүс. Хэрэв тэд толгойдоо ямар нэг шинэ санаа бодож олсон л бол тэгээд тэр туйлын чухал гэдэгт итгэлтэй байвал ямагт хувийн тэмдэглэлдээ бичдэг. Яагаад гэвэл тэд ажил хэрэгч амбицтай хүмүүс. Тэд маш сайн төлөвлөгч бас удирдагч байж чаддаг. Энэ хоёр чанар нь тэднийг жинхэнэ эр хүн шиг харагдуулдаг.

2.    Хариуцлагатай

12 ордуудаас хамгийн хариуцлагатай нь матрынхан байдаг. Тэд ам гарсан л бол хэлсэндээ хүрдэг. Ажил, гэр, хайр сэтгэлийн асуудал гээд алинд нь ч тэд маш хариуцлагатай ханддаг. Тэд өөрийн бие даасан байдлыг илүү эрхэмлэдэг. Тэд хамгийн үнэнч. Матрууд өөрийн хамтрагчаа ямар нэг байдлаар гомдоохыг хүсдэггүй. Амьдралд олон учрал тохиолддог гэдгийг тэд хүлээн зөвшөөрдөггүй. Үүрдийн хайраа олсон бол тэр удаанаар бас үнэнчээр хайрлахыг эрхэмлэдэг. Гэхдээ тэр өөрт нь шудрага бус хандаад байвал тэр
чигт явуулж чадах хүчтэй.

3.    Гайхалтай дурлагч

Матрын ордны эрэгтэй өөрийн жинхэнэ хайраа олвол маш романтик байдаг. Тэд хайртай бүсгүйдээ гэнэтийн бэлэг барьж онцгой мэдрэмж төрүүлж чаддаг. Хэдийгээр тэр нэг их зүйл ярихгүй боловч сэтгэлдээ аль хэдийн чиний цайзыг засчихсан байдаг.

4.    Туйлшрагчид

Тэд нэг ярихаараа тасралтгүй ярина. Жишээ нь тэр өөрийн дотны найздаа тулгарсан асуудлыг зөвлөх шаардлага гарахад тэд эцэс төгсгөлгүй удаан номлодог. Гэхдээ тэд хэзээ ч худлаа номлохгүй. Мэдэхгүй бол матрууд дуугүй л дүнсийгээд сууж байдаг. Харин мэддэг зүйл нь байвал өөртөө итгэлтэйгээр бусаддаа хуваалцахдаа дуртай байдаг. Эмэгтэйчүүд тэдний энэ ухаанд нь татагддаг.

5.    Шаргуу

Энэ бол тэдний хамгийн эрхэмлэх чанаруудын нэг. Тэд яг л аажуухнаар урагшилж буй галт тэрэг л гэсэн үг. Тийм ч удаан биш тэгсэн хэрнээ тийм ч хурдан биш. Матрынхны санаанд багтсан зүйл мөн л бол тэд заавал үр дүнг нь үзэж байж санаа амардаг улс. Хэрэв нэг эмэгтэй түүний зүрх сэтгэлийг бүрэн эзэмдсэн бол тэр цөхрөлтгүй хайрынхаа араас хөөцөлдөх чадалтай.

Хумх

1.  Сониуч

Хумхын ордны эрчүүд бусад хүмүүсийн талаар үргэлж сонирхдог. Тэр чиний тухай зогсолтгүй асуулт асууж ч магадгүй. Гэхдээ түүний сониуч зан анх танилцсан хүндээ ч түүний дэргэд байхад амар тайван, санаа зовох зүйлгүй мэдрэмж төрүүлж чаддаг.

2.  Амжилтанд хүрнэ

Хумхын эрчүүдийг гаднаас нь харахад дуугүй, дотогшоогоо боловч ажил хэргийн тал дээр тэд маш сайн хамтрагч, багийн гишүүн байж чаддаг. Ажлынхан нь ч түүнийг үнэлдэг. Тиймээс л хумхын ордны эрийг амжилтанд хүрнэ гэдэгт бат итгэж болно.

3. Үнэнч

Хумхын ордны эрчүүд чамд үргэлж үнэнч байж чадна. Учир нь тэр хэнээс ч урвадаггүй, урваж үзээгүй. Хэрэв тэр чамайг нэгэнт дотны хүмүүсийнхээ нэг болгосон л бол, түүнийхээ дэргэдээс хэзээ ч холдохгүй.

4. Сайн туслагч

Хэрэв чамд ямар нэг тусламж хэрэгтэй болвол хумхын ордны эрчүүдэд найдаж болно. Тэд хүмүүст туслах дуртай, ялангуяа хайртдаа. Тиймээс түүнээс ямар нэг юм хүсэхээ бүү ичиж нэрэлхээрэй.

5. Нухацтай

Хумхын ордны эр хөнгөн хуумгай нэгэн биш учраас амьдралаа авч явах чадал тэдэнд бий. Аливаа шийдвэрийг сэтгэлийн хөдөлгөөнөөр гаргадаггүй учраас хэрэв тэр чамд гэрлэх санал тавьбал, өөрийг чинь насныхаа ханиар баталгаатай сонгосных гэдгийг ойлгоорой.

 

Загас

1. Мэдрэмжтэй

Загасны ордны эрчүүд мэдрэмжтэй. Тэр чамд анхаарал тавьж чаддаг, тэрийгээ ч үзүүлж чаддаг. Хэрэв хэн нэгэн чамд уурлаж, бухимдсан бол түүн рүү залга. Тэр чамайг сайн сонсож өгөх болно. Сарын тэмдэгнээсээ болж шаналж байгаа бол түүнд хэлэхээс бүү татгалз. Тэр чамайг яг л бяцхан хүүхэд шиг халамжилна.

2. Төсөөлөл сайтай

Загасны ордны эрчүүд ургуулан бодох чадвар сайтай. Эрчүүд ургуулан бодох чадвартай байна гэхээр итгэмээргүй байгаа биз. Гэхдээ загасны ордны хувьд байж болно. Тэд дэндүү гэмээр романтик, чамайг онцгой гэдгийг мэдрүүлэх гайхалтай олон зүйлсийг хийх болно. Чи өөрийгөө үлгэрт гардаг Диснейн гүнж мэт л бодох болно. Тэд бусдыг ойлгохдоо сайн.

3. Хөдөлгөөнтэй

Олон үйл ажиллагаанд оролцох дуртай. Тэр зөвхөн нэг зүйлд эрч хүчээ зориулах бус олон зүйл хийж үзэхийг хүсдэг. Хийж ч чаддаг. Тиймээс чи энэ ордны залуутай гэрлэвэл хүүхдүүдээ гайхалтай харж хандахын хажуугаар чамайг яг гүнж мэт халамжлах болно. Тэр маш олон зүйлийг зэрэг амжуулах чадвартай учраас л энэ бүхнийг сайн хийж чаддаг.

4. Даруухан

Байнгын бардам зангаараа гайхуулдаг эрчүүдийн дэргэд тэд бол даруухан. Мөн тэр өөрийнхөө бурууг мэдвэл уучлалт гуйхаас эргэлздэггүй. Ямар нэгэн зүйл сэтгэлийг нь зовоовол чамаас нуухгүй. Хэтэрхий их шаналснаасаа болоод тэвчихгүй үедээ хажууд чинь уйлахаас ч айхгүй. Чамайг ч тийм байхад дуртай байх болно.

5. Ховдог, шунахай биш

Мөнгөнд барагтай шунаад байдаггүй. Мөнгө бол зүгээр л хэрэгцээ төдий зүйл гэж үздэг. Харин тэр энэ олдсон амьдралдаа л бүрэн дүүрэн амьдарч үзэхийг хүсдэг. Тэр мөнгө олох гэж хичээхээс илүү аз жаргалтай амьдралыг бүтээхийг хичээх болно.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

“Экспорт олон улсын худалдааны төв” -ийн гүйцэтгэх захирал "Д.Оюунбилэг: “Экспорт монголд” форум уул уурхайн бус бүтээгдэхүүнийг дэлхийд экспортлох зорилготой
Нийтэлсэн: 2019-10-16 16:06:43

 

-Эдийн засгаа солонгоруулах тухай олон жил ярилаа. Бүх нийтээрээ бодлогыг дэмждэг, ярьдаг. Гэтэл бодит байдал дээр үр дүн бага байгааг ихээхэн шүүмжилж байна. Шүүмжлэл нь нүдээ  олсон санагддаг. Тэгвэл экспортыг олон улсад, илүү олон сувгаар яаж тэлэх боло ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хотын Захирагч С.Амарсайхан Дэлхийн банкны зөвлөх багийн гишүүдийг хүлээн авч уулзлаа
Нийтэлсэн: 2019-10-16 14:43:58

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр Дэлхийн банкны Газар, орон зайн зөвлөх багийн гишүүдийг хүлээн авч уулзлаа. Дэлхийн банкны Газар, орон зайн зөвлөх багийн гишүүд орон зайн мэдээллийн менежментийн нөхцөл байдлын ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Сайжруулсан түлштэй холбоотой цаг үеийн мэдээллийг долоо хоногт хоёр удаа тогтмол мэдээлнэ
Нийтэлсэн: 2019-10-16 14:42:05

 

Нийслэлийн Онцгой комиссын хуралдаанаар сайжруулсан шахмал түлштэй холбоотой асуудлаар цаг үеийн мэдээллийг тогтмол хийхийг үүрэг болгосон. Үүний дагуу Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газар, Агаарын бохи ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАДААД АЯЛЛЫН ҮЗЭСГЭЛЭН
Нийтэлсэн: 2019-10-16 10:20:26

 

ҮЗЭСГЭЛЭН ЗОХИОН БАЙГУУЛАГЧИЙН ТУХАЙ: Монголын Аялал Жуулчлалын Холбоо (МАЖХ) нь 1992 онд Монголын аялал жуулчлалын салбарт ажиллагсад болон анхны аялал жуулчлалын хувийн компаниудын санаачлагаар үүсгэн байгуулагдсан. МАЖХ нь гишүүдийнхээ эрх ашгийг хамгаа ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Энэтхэгийн Засгийн газраас хэрэгжүүлсэн “ITEC хөтөлбөрт” 3500 гаруй ажилтан хамрагджээ
Нийтэлсэн: 2019-10-16 10:13:46

 

Энэтхэг улсын ЭСЯ-наас Энэтхэгийн тэргүүлэх боловсон хүчний бүрдүүлэгч хөтөлбөр болох Энэтхэгийн Техник, эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр /ITEC/ байгуулагдсаны 55 жилийн ойг “Блю Скай” зочид буудалд энэ сарын 14-нд тэмдэглэлээ.Энэтхэгийн Засгийн г ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

ХЯТАД, МОНГОЛ ХОЁР УЛС ДИПЛОМАТ ХАРИЛЦАА ТОГТООСНЫ 70 ЖИЛИЙН ОЙГООРОО ШИНЭ ЭРИН ҮЕТЭЙ ЗОЛГОЖ, ХОЁР УЛСЫН ХАРИЛЦААНЫ ГЭРЭЛТ ИРЭЭДҮЙГ ХАМТДАА БҮТЭЭЦГЭЭЕ
Нийтэлсэн: 2019-10-16 10:00:28

 

——БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин 1949 оны 10-р сарын 16-нд Бүгд Найрамдах Хятад Ард Улс болон Монгол Улс албан ёсоор дипломат харилцаа тогтоосон. Дипломат харилцаа тогтоосноос хойш энэ 70 жилд, найрсаг х ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 74 дүгээр чуулганы Нэгдүгээр хорооны Ерөнхий санал шүүмжлэлд үг хэлэв
Нийтэлсэн: 2019-10-16 09:33:32

 

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 74 дүгээр чуулганы Нэгдүгээр хорооны Ерөнхий санал шүүмжлэлийн 10 дугаар сарын 14-ний өдрийн хуралдаанд Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн орлогч П.Баасанхүү оролцож, зэвсэг хураах, олон улсын аюулгүй байдлын ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ
Нийтэлсэн: 2019-10-16 09:29:02

 

УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны 2019 оны 10 дугаар сарын  15-ны өдрийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн.  Хуралдааны эхэнд Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Т ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хан-Уул дүүргийн 53 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилга ашиглалтад орлоо
Нийтэлсэн: 2019-10-16 09:19:24

 

Хан-Уул дүүргийн нэгдүгээр хороонд 53 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилга шинээр баригдаж өнөөдөр нээлтээ хийлээ.Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2018-2019 онд он дамжин баригдсан тус цэцэрлэгийн өргөтгөлийн барилга нь 150 хүүхдийн хүчин чадалтай, цэцэ ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Нийслэлийн бүтээн байгуулалтын дээд шагналд нэр дэвшүүлэх сонгон шалгаруулалт эхэлээ
Нийтэлсэн: 2019-10-16 09:10:32

 

 Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Улаанбаатар хотын эдийн засаг, нийгмийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан, оюун санааны хөгжилд шинэ жишиг авчирсан, олон улсын стандартад нийцсэн шилдэг бүтээн байгуулалтыг шалгаруулах “Нийслэлийн бүтээн байгуулалт ..

Сэтгэгдэл бичих Цааш унших