Нууц мэдээллийн уурхай

Нийслэлийн хэмжээнд гурван дүүрэгт мэс засал, гэмтлийн тусламж үйлчилгээг үзүүлж байна

Нийтэлсэн: 2019-07-29 10:47:51

 

Нийслэлийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн хүрээнд улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар Нийслэлийн Эрүүл мэндийн газраас 2017 онд Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг /25 ортой/, Чингэлтэй /15 ортой/ болон Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвд /25 ортой/ Мэс засал, гэмтлийн тасгийг шинээр нээсэн билээ. Нэгдсэн эмнэлгийн бүтэц, үйл ажиллагааны стандартын дагуу засварлаж тохижуулсан эдгээр тасгийг шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангасан бөгөөд дүүргийн иргэдэд мэс засал, гэмтлийн тусламж, үйлчилгээг үзүүлж байна.

Тухайлбал нэгдүгээр үе шатанд холецистит, ивэрхий, шамбарам, батга, шөрмөсний гэмтэл, өөхөн эдийн хоргүй хавдар, хоол боловсруулах эрхтний мэс ажилбар, бусад хэлбэрийн аппендицит, ясны идээт үрэвсэл, хөхний үрэвсэлт өвчин, хуйхнагийн венийн бүдүүрэл, шуу, богтос ясны хугарал, тойгны хугарал, бугуй ба сарвууны хугарал, шагайнаас бусад тавхайн яс хугарах, ахиллын шандас гэмтэх, шилбэний түвшинд арын бүлэг булчин ба шөрмөс гэмтэх зэрэг эмчилгээ багтаж байгаа юм.

Хоёрдугаар үе шатанд мухар олгойн хурц үрэвсэл, цөсны чулуу, хэвлийн ивэрхий, арьсны буглаа, мундас, хошного ба шулуун гэдэс орчмын буглаа, целлюлит /хумс шигдэх/ зэрэг эмчилгээ багтжээ.

Гуравдугаар үе шатанд тодорхойгүй шалтгаант гэдэсний түгжрэл, мэс заслын дараах гэдэсний түгжрэл, ходоодны цочмог цус алдалт, шаант чөмөгний гандан хэсгийн дээд, дунд битүү хугарал, нойр булчирхайн үхжилт үрэвсэл зэрэг эмчилгээ багтсан байна.

Өдгөө гурван дүүрэгт нээгдээд буй Мэс засал, гэмтлийн тасгийг цаашид бусад дүүрэгт шат дараатай нээн ажиллуулахаар төлөвлөж буй бөгөөд 2019 онд нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар дүүрэгт нээхээр бэлтгэл ажлаа ханган ажиллаж байна.

Дүүргийн эмнэлэгт Мэс засал, гэмтлийн тасаг нээгдсэнээр мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээ, яаралтай тусламж, үйлчилгээ өргөжин, иргэдэд үзүүлэх эмнэлгийн тусламж, үйлчилгээний нэр төрөл олширч буй юм. Мөн иргэд тухайн оршин сууж буй дүүргийнхээ эмнэлгийн тусламж, үйлчилгээг түргэн шуурхай, чанар хүртээмжтэй авч, улсын хэмжээний томоохон эмнэлгүүдийг зорих ачаалал ч тэр хэрээр багасч буй чухал ач холбогдолтой юм.

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ ЗӨВ СОНГОЛТУУДЫГ НЭРЛЭНЭ
Нийтэлсэн: 2019-08-17 14:34:54

 

Хэрэглэгчид бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний хязгааргүй сонголт дунд аж төрж байна. Мэдээллийг сонин, сэтгүүл, телевиз гэх мэт албан ёсны хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээс авахаас гадна олон нийтийн цахим сүлжээнд бизнес эрхлэгчид бараа бүтээгдэхүүнээ суртал ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

“Tenger Bella Beauty” салон таны илүүдэл жинд санаа тавина...
Нийтэлсэн: 2019-08-17 14:21:19

 

Илүүдэл жин асуудал биш боллоо. Салбартаа хэзээний танил болсон “Tenger Bella Beauty” салон үйлчилгээний төрлөө өргөжүүлсээр зөвхөн гоо сайхан төдийгүй таны биеийн галбирт санаа тавьж эхэллээ ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

ШВЕЙЦАРЫН ХӨГЖЛИЙН АГЕНТЛАГААС МОНГОЛЫН БИЧИЛ УУРХАЙН НЭГДСЭН ДЭЭВЭР ХОЛБООНД АВТОМАШИН ХАНДИВЛАЛАА
Нийтэлсэн: 2019-08-17 13:25:51

 

Швейцарын хөгжлийн агентлагийн хэрэгжүүлж буй Тогтвортой бичил уурхай төсөл нь Монголын уул уурхай дахь эмх замбараагүй байдлыг өөрчилж, бичил уурхайн салбарыг төлөвшин хөгжихөд томоохон нөлөө үзүүлсэн ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Э.АРИУНЗАЯАГИЙН СЭТГҮҮЛЧИЙН УР ЧАДВАР СУРГАЛТАНД НӨЛӨӨЛДӨГ
Нийтэлсэн: 2019-08-17 12:40:14

 

“Inspired by Zaya” Монголын анхны англи хэл дээрх энтертайнмент ток шоуны 55 дугаарыг үзэгчдэд бэлтгэн хүргэж байсан нэвтрүүлгийн дэргэдэх “Inspired by Zaya” Англи хэлний төвийг МММ-ийн Хүрээлэн, Монголын Сайтын Холбоо хамтран зохион ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Газрын зөрчил арилгах, орчны аюулгүй байдлыг хангах ажлын хэрэгжилтийн талаар мэдээллээ
Нийтэлсэн: 2019-08-16 12:57:47

 

Нийслэлийн нутаг дэвсгэрт иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ханган газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах болон тохижилтын ажил гүйцэтгэх боломжийг бүрдүүлэх зорилго ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Үндэсний томхон аж ахуйн нэгжүүд “Байгууллагын цэцэрлэг” санаачилгыг дэмжихээ илэрхийллээ
Нийтэлсэн: 2019-08-16 11:16:25

 

 Монгол улсын Засгийн газраас дэвшүүлсэн “Хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах” зорилтыг хэрэгжүүлэхээр хүүхдийн цэцэрлэгийн барилгыг барих, өргөтгөх, хувийн хэвшлийн цэцэрлэг байгуулах санаачилгыг дэмжих, төрийн бус өмчийн цэцэрлэгт нэмэлт элсэлт зохион байг ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэндчилгээ
Нийтэлсэн: 2019-08-16 11:12:27

 

Эх орныхоо хөгжлийн төлөө нэгэн сэтгэлээр зүтгэж,эрчим хүчний салбарынхаа их түүхийг бичилцэж,илч гэрэл түгээх эрхэм үйлсээ нэр төртэй биелүүлж яваа эрчим хүчний салбарын үе үеийн инженер,техникийн ажилтан,албан хаагч,эрдэмтэн мэргэд,ахмад буурлууд болон м ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

АВАРГУУД ТОДОРЛОО
Нийтэлсэн: 2019-08-16 10:57:36

 

Өмнөговь аймгийн Даланзадгад хотноо ахмадын волейболчдын УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН амжилттай болж өндөрлөв. Олон улсын мастер, шилдгийн шилдэг тамирчид 30 гаруй багийн 300 гаруй тамирчин өрсөлдөж аваргуудаа тодруулсан юм.50-дээш нас эрэгтэй1-р байр  ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хичээлийн шинэ жилийн бэлтгэлийг хангуулахад анхаарч байна
Нийтэлсэн: 2019-08-16 10:53:08

 

Мэргэжлийн хяналтын байгууллагаас 2019-2020 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын хүрээнд улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн боловсрол, сургалтын 485 байгууллагад урьдчила ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

24 АЙЛЫН ОРОН СУУЦ БАРИХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2019-08-16 10:49:46

 

2019 онд Өмнөговь аймаг болон ӨМӨЗО-ны Баяннуур аймаг хооронд хамтын ажиллагаа тогтоосны 30 жилийн ой тохиож байна. Өнгөрсөн жил хоёр аймгийн Засаг даргын байгуулсан санамж бичгийн хүрээнд Баяннуур хотын буцалтгүй тусламжаар хилийн боомтын албан хаагчдын 2 ..

Сэтгэгдэл бичих Цааш унших