Нууц мэдээллийн уурхай

FALLING WALLS LAB MONGOLIA НЭЭЛТТЭЙ ФОРУМД УРЬЖ БАЙНА

Нийтэлсэн: 2019-07-29 11:08:57

 Эрхэм хүндэт эрдэмтэн, доктор, судлаач, мэргэжилтэн, шинийг санаачлагч залуучуудад,

Шинийг эрэлхийлэгч хүсэл тэмүүлэлтэй, авъяаслаг залуу судлаач, эрдэмтэн, мэргэжилтнүүдэд зориулсан шинжлэх ухаан, дэвшилтэт технологи, судлагааны шинэлэг формат бүхий Falling Walls Lab Mongolia–д та бүхнийг хамтран ажиллахыг урьж байна. Форум нь эрдэмтэн, бизнес эрхлэгч, мэргэжилтнүүд хэн бүхнийг өөрийн судалгааны ажил, бизнесийн загвар, шинэлэг төсөл, санаагаа бусад мэргэжилтнүүдэд 3 минутын дотор багтаан танилцуулах боломжийг олгож байна.

 

Falling Walls Labs дэлхийн олон улс орнуудад жил бүр зохион байгуулагддаг бөгөөд энэхүү олон улсын тэмцээний 100 орчим үндэсний ялагчид нь 11 сарын 08-нд Берлин хотноо зохион байгуулагддаг Falling Walls Lab Finale-д өрсөлдөх эрхтэй болохоос гадна дэлхийн нэр хүндтэй Falling Walls Conference-д оролцоно. Тус хуралд дэлхийн шилдэг 20 эрдэм шинжилгээний судалгааны баг өөрсдийн дэвшилтэт чухал нээлтийн талаар танилцуулж “Which are the next walls to fall?”  буюу “Дараагийн нурах хана хаана вэ?” талаар хэлэлцэнэ.

Falling Walls Lab Mongolia  форум нь 2019 оны 10 дугаар сарын 04-нд анх удаа Гадаад Харилцааны Яамны “Зөвшилцөл” их танхимд зохион байгуулагдана. Бүртгэл www.falling-walls.com/lab/apply  хаягаар 2019 оны 09 сарын 10-ыг хүртэл явагдана.

Ерөнхий зохион байгуулагч нь “Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль”, Монгол Улсын Соёлын Элч О.Оюунтуяа болон “Соёл урлаг, хэвлэл мэдээллийн төслийн менежмент, зөвлөгөө” НҮТББ, албан ёсны түншээр Монгол Улсын Гадаад Харилцааны Яам.

Монгол Улсын үндэсний ялагч ХБНГУ-ын Берлин хотноо зохион байгуулагдах Олон улсын Falling Walls Lab Finale-д оролцоно. Олон Улсын Falling Walls Lab Finale–н 1 ялагч Falling Walls Conference-д өөрийн шинэлэг санааны талаар дахин илтгэлээ танилцуулж мөнгөн шагнал хүртэнэ. Үндэсний ялагчийн аяллын зардал болон 11 сарын 07-оос 09-ний хооронд Берлин хотод байх байрны зардлыг зохион байгуулагч тал бүрэн хариуцна. Бүх олон улсын Лаб финалистууд Falling Walls Conference-д сонсогчоор оролцох  эрхтэй.

Falling Walls Lab Mongolia мэдээллийг шуурхай хүргэхийн тулд та бүхнийг өөрсдийн сургууль/ байгууллагын  судлаач, эрдэмтэд, мэргэжилтнүүдэд манай мэдээллийг цааш нь түгээхийг хүсч байна.

ХЭН БҮРТГҮҮЛЖ БОЛОХ ВЭ?

  • Шилдэг оюутан, судлаачид, эрдэмтэд, бизнес эрхлэгчид, залуу мэргэжилтнүүд болон шинийг санаачлагчид.
  • Бүх салбарыг хамарна.

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАНД ТАВИГДАХ ШААРДЛАГА:

  • Хэрэв бүртгүүлэгч бакалаврын зэрэгтэй бол 10-аас дээшгүй жилийн өмнө хамгаалсан байх.
  • Хэрэв бүртгүүлэгч магистрын зэрэгтэй бол 7-оос дээшгүй жилийн өмнө хамгаалсан байх.*
  • Хэрэв бүртгүүлэгч докторын зэрэгтэй бол 5-аас дээшгүй жилийн өмнө хамгаалсан байх.**
  • Их сургуулийн эчнээ ангийн оюутнууд бүртгүүлэх боломжтой.

*An MD (докторын диссертацигүй) магистрын зэрэгтэй адил тооцогдоно.
**A Dr. Med. (докторын диссертацитай) PhD –тэй адил тооцогдоно.

АНХААР:

  • Анкетыг англи хэл дээр бөглөнө! Өөр хэл дээр бөглөсөн анкетийг хүлээж авахгүй.

Дэлгэрэнгүй мэдээллийг www.falling-walls.com/lab  болон fb.me/FallingWallsLabMongolia хуудаснаас авна уу.

Falling Walls Lab-ыг  Falling Walls Сангаас зохион байгуулдаг бөгөөд Bayer Foundations болон Sartorius JSC дэмжин хамтран ажиллаж байна.

Хэрвээ танд тодруулах зүйлс байвал дараах хаягаар холбогдоно уу:  mongolia@culturalenvoy.deinfo@artsandmediaconsulting.org эсвэл  the Falling Walls Foundation (lab@falling-walls.com).

Дэлгэрэнгүй мэдээллийг www.falling-walls.com/lab  эсвэл fb.me/FallingWallsLabMongolia  хуудаснаас авна уу.

Хүндэтгэсэн,

Falling Walls Lab Mongolia Зохион байгуулах комисс

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

10,000 программист бэлтгэх төсөл хэрэгжиж эхэллээ
Нийтэлсэн: 2020-05-26 15:33:34

 

10,000 программист бэлтгэх төсөл хэрэгжиж эхэллээ

Сэтгэгдэл бичих Цааш унших

БХЯ-нд нэг сая юанийн хамгаалах хэрэгслийг хүлээлгэн өглөө
Нийтэлсэн: 2020-05-26 14:49:39

 

БХЯ-нд нэг сая юанийн хамгаалах хэрэгслийг хүлээлгэн өглөө

Сэтгэгдэл бичих Цааш унших

Алтанбулаг боомтоор 594 оюутныг татан авна
Нийтэлсэн: 2020-05-26 13:04:19

 

Улсын онцгой комиссын Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.УОК-ын орлогч дарга н.Мандахгэрэл "Өнөөдрийн байдлаар Монгол улсын хэмжээнд коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд нийт гадаадаас ирсэн 1248 ир ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Монголын ард түмнээс ОХУ-д үзүүлж буй хүмүүнлэгийн тусламжийн гэрчилгээг гардууллаа
Нийтэлсэн: 2020-05-26 12:35:27

 

Монголын ард түмнээс ОХУ-д үзүүлж буй хүмүүнлэгийн тусламжийн гэрчилгээг гардууллаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Шадар сайд Ө.Энхтүвшин Төв цэвэрлэх байгууламжийн үйл ажилтай танилцаж байна
Нийтэлсэн: 2020-05-26 12:24:06

 

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин яг одоо Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийн үйл ажилтай танилцаж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

ДАЛАНЗАДГАД ХОТНОО 63 МВт ХҮЧИН ЧАДАЛ БҮХИЙ ДУЛААНЫ СТАНЦ БАРИХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛАВ
Нийтэлсэн: 2020-05-26 12:15:39

 

ДАЛАНЗАДГАД ХОТНОО 63 МВт ХҮЧИН ЧАДАЛ БҮХИЙ ДУЛААНЫ СТАНЦ БАРИХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛАВ

Сэтгэгдэл бичих Цааш унших

ДАНСНЫ НЭГДСЭН САНГИЙН ТАЛААР ТАНИЛЦУУЛЖ БАЙНА
Нийтэлсэн: 2020-05-26 12:09:57

 

ДАНСНЫ НЭГДСЭН САНГИЙН ТАЛААР ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

Сэтгэгдэл бичих Цааш унших

Улсын онцгой комисс өргөтгөсөн хурал хийлээ
Нийтэлсэн: 2020-05-26 11:59:36

 

Улсын онцгой комисс өргөтгөсөн хурал хийлээ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит бус хуралдаан /шууд/
Нийтэлсэн: 2020-05-26 11:51:03

 

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит бус хуралдаан /шууд/

Сэтгэгдэл бичих Цааш унших

ОХУ-аас 171 иргэн эх орондоо ирлээ
Нийтэлсэн: 2020-05-26 11:41:44

 

Москва -Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 06:30 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардлаа.Тус онгоцоор 171 иргэн эх орондоо ирж байгаа бөгөөд иргэдийг  ХӨСҮТ,  “Альфа”, “Дрийм”  “Зүчи” зочид буудлуудад 21 хоног тусгаарлах юм.Мэ ..

Сэтгэгдэл бичих Цааш унших