Нууц мэдээллийн уурхай

Шинэжинстийнхэн сумын төр, захиргааны байгууллага иргэдийн хяналтад, улс төрөөс хараат бус ажиллах ёстой гэж үзэж байна

Нийтэлсэн: 2019-08-08 08:00:21

 

 

УИХ-ын дарга Гомбожавын Занданшатар 07 дугаар сарын 30-наас 08 дугаар сарын 06-ны өдрүүдэд Баянхонгор аймагт ажиллалаа. Тэрбээр орон нутгийн томилолтынхоо сүүлийн өдөр Шинэжинст суманд очиж, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах, нэмэлт өөрчлөлтийн төслийн талаар иргэдэд танилцуулж, санал бодлыг нь сонслоо.

УИХ-аас 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 72 дугаар тогтоол баталж, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналыг Улсын Их Хурлаар хэлэлцэгдэж байгаа Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын нэр бүхий 62 гишүүний өргөн мэдүүлсэн төсөлтэй уялдуулах, асуудлыг зөвшилцөх үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан. Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар 2019 оны 07 дугаар сарын 22-26-ны өдрүүдэд Төрийн ордонд таван өдрийн хэлэлцүүлэг зохион байгуулж, улс төрийн нам, эрдэмтэн судлаачид, төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн саналыг сонссон билээ.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг олон нийтэд танилцуулж, саналыг нь сонсох үйл явц үргэлжилж байгаа бөгөөд УИХ-ын дарга Г.Занданшатар Баянхонгор аймгийн зарим сум буюу УИХ-ын сонгуулийн 7 дугаар тойргийн иргэд, сонгогчидтойгоо уулзаж яваа юм.

УИХ-ын дарга Г.Занданшатар танилцуулгадаа, “1992 оны Үндсэн хууль шилжилтийн үүргээ сайн гүйцэтгэсэн. Нийгэм, эдийн засгийн өөрчлөлт, шинэчлэлийг дагаад нэмэлт, өөрчлөлт хийх цаг нь болсон байна. Энэ өөрчлөлтийг хийх санаа нэг өдөр бий болоогүй. Сүүлийн 2-3 парламент дамжиж боловсруулсан төслийг хэлэлцэж эхлээд байна. Олон үе шаттай хэлэлцүүлгүүдийг хийж, эрдэмтэн судлаачид, улс төрийн намууд, иргэдээс саналыг нь авч байгаа. Улс төрийн 18 намын удирдлагуудтай уулзсан. Бүгд нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Бид нэмэлт, өөрчлөлт оруулахдаа “дордуулсан” гэх долоон өөрчлөлтийг засах гэж байна. Ардчилал гэдэг бол “ардын засаг” учраас ард түмнийхээ засаглах эрхийг хангахын тулд энэ өөрчлөлтийг хийж байна. Хүн бүр сахилга, хариуцлагыг ухамсарлах ёстой цаг иржээ. Хэн нэгнээс бэлэн зүйл хүлээх биш, бид өөрсдөө юу хийж чадах билээ гэдгээ бодож, өөрчлөлт шинэчлэлийн төлөө хүчээ нэгтгэж, зүтгэх хэрэгтэй. Улсын хөгжил сумаас түүчээлнэ. Сум орон нутгийн удирдлагууд сэтгэлтэй, зүтгэлтэй ажиллахын зэрэгцээ иргэд өөрсдийн ахуй амьдралыг сайжруулахын тулд оролцоогоо хангаж, санал санаачилга бүрээ илэрхийлж байх нь чухал. Тиймээс Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг ард нийтээрээ дэмжинэ гэдэгт итгэж байна” хэмээн онцлов.

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд сумын Засаг даргыг ард иргэд сонгодог байхаар оруулсан нь олон улсын чиг хандлагатай нийцэж буйг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэлэлцүүлэгт оролцогчдын асуултад хариулт өгөхдөө тодорхой тайлбарлав. Иргэдээсээ сонгогдсон сумын Засаг дарга аймаг, Засгийн газраа сонсохгүй, төрийн бодлогыг хэрэгжүүлэхгүй, дураар авирлах эрсдэл үүсэх вий гэдэг болгоомжлол ч яригддаг. Ийм тохиолдолд буюу хууль зөрчвөл “Засаг даргыг хуульд заасан үндэслэл, журмаар” огцруулах зохицуулалт төсөлд мөн бий гэдгийг тэрбээр тайлбарлав.

Сумын Засаг даргын хувьд ИТХ-ын төлөөлөгчдийн барьцаанд байх нь төвөгтэй учраас нэг бол дээрээс томилдог, эс бол ард түмнээс сонгодог болгож өгөөч гэдэг хүсэлтийг байнга хэлдэг. Үүнийг томруулаад харвал зовлон нь аймагт ч адилхан. Улсын түвшинд харвал Засгийн газарт ч төстэй байдал бий. Манай тогтолцоонд нэгэнт буй болсон гажуудлыг засаж, гүйцэтгэх эрх мэдлийг тогтвортой, парламентыг хариуцлагатай, шүүхийг хараат бус, орон нутгийн захиргааг боловсронгуй болгохын тулд, төр засгаас ард олныхоо төлөө ажиллах боломжийг бүрдүүлэх заалтуудыг Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд тусгаад байгааг Улсын Их Хурлын дарга тэмдэглэв. Түүнчлэн иргэд, олон нийтийн санал нэн чухал болохыг онцлоод, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийхэд өөрсдийн хувь нэмрээ оруулаарай хэмээн хүсэв.

Шинэжинстийнхэн төслийн зүйл, заалт, түүний ач холбогдол, үр нөлөө болон анхаарах асуудлын талаар өөрсдийн санал бодлоо хэлж, тайлбар мэдээлэл авав. Үг хэлсэн хүн бүр нэмэлт, өөрчлөлтийг дэмжиж байгаагаа хэлж, сумын төр, захиргааны байгууллагыг иргэдийн хяналтад, олныхоо тусын тулд, улс төрөөс хараат бус ажиллах боломж бүрдүүлэх ёстой гэдгийг анхааруулж байлаа. 

Уулзалтын үеэр УИХ-ын дарга Г.Занданшатараас Шинэжинст сумын иргэд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөс гадна малчдын тэтгэврийн тогтолцоог сайжруулж, хүнд нөхцөлд тооцуулах, сумандаа шинэ спорт цогцолбортой болох, бэлчээрийн даац, түүний ашиглалт хамгаалалтыг тодорхой хуулиудаар зохицуулах боломжийн талаар асууж тодруулан, хариулт авлаа.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

“Экспорт олон улсын худалдааны төв” -ийн гүйцэтгэх захирал "Д.Оюунбилэг: “Экспорт монголд” форум уул уурхайн бус бүтээгдэхүүнийг дэлхийд экспортлох зорилготой
Нийтэлсэн: 2019-10-16 16:06:43

 

-Эдийн засгаа солонгоруулах тухай олон жил ярилаа. Бүх нийтээрээ бодлогыг дэмждэг, ярьдаг. Гэтэл бодит байдал дээр үр дүн бага байгааг ихээхэн шүүмжилж байна. Шүүмжлэл нь нүдээ  олсон санагддаг. Тэгвэл экспортыг олон улсад, илүү олон сувгаар яаж тэлэх боло ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хотын Захирагч С.Амарсайхан Дэлхийн банкны зөвлөх багийн гишүүдийг хүлээн авч уулзлаа
Нийтэлсэн: 2019-10-16 14:43:58

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр Дэлхийн банкны Газар, орон зайн зөвлөх багийн гишүүдийг хүлээн авч уулзлаа. Дэлхийн банкны Газар, орон зайн зөвлөх багийн гишүүд орон зайн мэдээллийн менежментийн нөхцөл байдлын ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Сайжруулсан түлштэй холбоотой цаг үеийн мэдээллийг долоо хоногт хоёр удаа тогтмол мэдээлнэ
Нийтэлсэн: 2019-10-16 14:42:05

 

Нийслэлийн Онцгой комиссын хуралдаанаар сайжруулсан шахмал түлштэй холбоотой асуудлаар цаг үеийн мэдээллийг тогтмол хийхийг үүрэг болгосон. Үүний дагуу Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газар, Агаарын бохи ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАДААД АЯЛЛЫН ҮЗЭСГЭЛЭН
Нийтэлсэн: 2019-10-16 10:20:26

 

ҮЗЭСГЭЛЭН ЗОХИОН БАЙГУУЛАГЧИЙН ТУХАЙ: Монголын Аялал Жуулчлалын Холбоо (МАЖХ) нь 1992 онд Монголын аялал жуулчлалын салбарт ажиллагсад болон анхны аялал жуулчлалын хувийн компаниудын санаачлагаар үүсгэн байгуулагдсан. МАЖХ нь гишүүдийнхээ эрх ашгийг хамгаа ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Энэтхэгийн Засгийн газраас хэрэгжүүлсэн “ITEC хөтөлбөрт” 3500 гаруй ажилтан хамрагджээ
Нийтэлсэн: 2019-10-16 10:13:46

 

Энэтхэг улсын ЭСЯ-наас Энэтхэгийн тэргүүлэх боловсон хүчний бүрдүүлэгч хөтөлбөр болох Энэтхэгийн Техник, эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр /ITEC/ байгуулагдсаны 55 жилийн ойг “Блю Скай” зочид буудалд энэ сарын 14-нд тэмдэглэлээ.Энэтхэгийн Засгийн г ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

ХЯТАД, МОНГОЛ ХОЁР УЛС ДИПЛОМАТ ХАРИЛЦАА ТОГТООСНЫ 70 ЖИЛИЙН ОЙГООРОО ШИНЭ ЭРИН ҮЕТЭЙ ЗОЛГОЖ, ХОЁР УЛСЫН ХАРИЛЦААНЫ ГЭРЭЛТ ИРЭЭДҮЙГ ХАМТДАА БҮТЭЭЦГЭЭЕ
Нийтэлсэн: 2019-10-16 10:00:28

 

——БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин 1949 оны 10-р сарын 16-нд Бүгд Найрамдах Хятад Ард Улс болон Монгол Улс албан ёсоор дипломат харилцаа тогтоосон. Дипломат харилцаа тогтоосноос хойш энэ 70 жилд, найрсаг х ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 74 дүгээр чуулганы Нэгдүгээр хорооны Ерөнхий санал шүүмжлэлд үг хэлэв
Нийтэлсэн: 2019-10-16 09:33:32

 

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 74 дүгээр чуулганы Нэгдүгээр хорооны Ерөнхий санал шүүмжлэлийн 10 дугаар сарын 14-ний өдрийн хуралдаанд Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн орлогч П.Баасанхүү оролцож, зэвсэг хураах, олон улсын аюулгүй байдлын ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ
Нийтэлсэн: 2019-10-16 09:29:02

 

УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны 2019 оны 10 дугаар сарын  15-ны өдрийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн.  Хуралдааны эхэнд Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Т ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хан-Уул дүүргийн 53 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилга ашиглалтад орлоо
Нийтэлсэн: 2019-10-16 09:19:24

 

Хан-Уул дүүргийн нэгдүгээр хороонд 53 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилга шинээр баригдаж өнөөдөр нээлтээ хийлээ.Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2018-2019 онд он дамжин баригдсан тус цэцэрлэгийн өргөтгөлийн барилга нь 150 хүүхдийн хүчин чадалтай, цэцэ ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Нийслэлийн бүтээн байгуулалтын дээд шагналд нэр дэвшүүлэх сонгон шалгаруулалт эхэлээ
Нийтэлсэн: 2019-10-16 09:10:32

 

 Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Улаанбаатар хотын эдийн засаг, нийгмийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан, оюун санааны хөгжилд шинэ жишиг авчирсан, олон улсын стандартад нийцсэн шилдэг бүтээн байгуулалтыг шалгаруулах “Нийслэлийн бүтээн байгуулалт ..

Сэтгэгдэл бичих Цааш унших