Нууц мэдээллийн уурхай

Үерийн гамшгийн үед хүнсний аюулгүй байдлыг хангахад анхаарах ЗӨВЛӨМЖ

Нийтэлсэн: 2019-08-08 08:33:15

 

Хур тунадас, аадар бороо их хэмжээгээр орж усны үерт айл өрх, аж ахуйн нэгжүүд автах нөхцөл үүсч байгаатайхолбогдуулан хүнсний аюулгүй байдал алдагдах болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор хоол, хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас ЗӨВЛӨЖ байна. Үүнд:

1.Хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллага, иргэд үерийн улмаас хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн, сав баглаа боодол бохирдохоос урьдчилан сэргийлж ус орж болзошгүй ажлын байранд хамгаалалт хийх, зоорийн давхарт хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн хадгалахгүй байх, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг 1 метрээс доошгүй өндөрт хурааж, сав баглаа боодлын битүүмжлэлийг шалгаж бүрэн бүтэн байдлыг хангах,

2.Үер усанд автан бохирлогдсон хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн болон битүүмжлэлтэй хэдий ч сав баглаа боодол нь бохирдсон, эвдэрч хэмхэрсэн, гэмтсэн хүнсийг худалдан борлуулахгүй байх,

3.Гэрийн нөхцөлд хүнсний бүтээгдэхүүн сав суулга, баглаа, боодолтой байсан хэдий ч үерт автсан нөхцөлд огт хэрэглэхгүй устгах,

4.Бага насны хүүхдийн угж, аяга сав зэрэг бүтээгдэхүүн бохирлогдсон бол огт ашиглахгүй хэрэглээнээс хасч, устгах,

5.Модон болон ус, үнэр, амт шингээх материалаар хийсэн хүнсний зориулалтын сав, суулга, халбага, сэрээ, аяга, хутгуур, гампанз зэрэг хэрэгслийг аадрын болон шар усны үерт автсан нөхцөлд дахин ашиглахгүйгээр устгах,

6.Угааж, ариутгаж болох гадаргуу бүхий хүнсний зориулалтын сав, суулга, аяга тавгийг цэвэрлэхдээ эхлээд цэвэр усаар зайлж, угаалгын бодисоор угаах, сайтар хатаах, хүнсний зориулалтын ариутгалын бодист 1 минутаас багагүй хугацаагаар байлгаж ариутгах, дахин цэвэр усаар зайлж, хатаах байдлаар сайтар цэвэрлэх,

7.Иргэд, хүнсний худалдаа, үйлчилгээ эрхлэгчид гэр орон, ажлын байр, хувцас, хэрэгсэл, гарын ариун цэврийг сахин угаалга, цэвэрлэгээ хийх,

8.Үер, усанд автсан нөхцөлд ажлын байр, тоног, төхөөрөмж, гэр орны ариутгал, халдваргүйтгэлийг мэргэжлийн байгууллагаар хийлгэх зэргийг анхаарах нь зүйтэй.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Их хүлээлтийн эзэн Б.Билгүүн шинэ клипээрээ ГЭРЭЛ асаалаа
Нийтэлсэн: 2019-11-19 13:50:42

 

Дуучин Д.Болд өөрийн 440Hz Records-н шинэ уран бүтээлчдийнхээ бүтээлээр "тэсрэлт" хийсээр байна. "The voice of mongolia" шоунд түүний багт байсан Б.Билгүүни буюу Billy Bay их хүлээлт үүсгэсэн шинэхэн клипээ цацлаа.Түүнийг "Universe ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

“Нэг өрх-нэг ажлын байр” хөдөлмөрийн нэгдсэн өдөрлөг болно
Нийтэлсэн: 2019-11-19 13:20:04

 

Иргэдэд хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ үзүүлж, хөдөлмөрийн зах зээлийн бүртгэл, мэдээлэл, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, ажилд зуучлах үйлчилгээг нэг дороос авч, ажлын шууд ярилцлагад орох боломж нөхцөлийг бүрдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

БЗД-ийн Хүүхдийн эрхийн хороо хуралдлаа
Нийтэлсэн: 2019-11-19 11:10:37

 

Нийслэлийн Баянзүрх дүүргийн хүүхдийн эрхийн хууль зүйн хороо өчигдөр хуралджээ. Тус хуралдаанаар дүүргийн хэмжээнд хүүхэд оролцож үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчил, хүүхдийн эсрэг гэмт хэргийн өнөөгийн байдал, хийж гүйцэтгэсэн ажлын танилцуулгыг сонссон ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

СУРАГЧДААС ХУУЛЬ БУСААР МӨНГӨ ХУРААН АВАХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА
Нийтэлсэн: 2019-11-19 11:04:53

 

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвөөр уламжлагданиргэдээс ирүүлсэн гомдлын дагуу Хан-Уул дүүргийн ерөнхий боловсролын 15 дугаар сургуулийн зарим үйл ажиллагаанд зөрчлийн хэрэг нээж, шалган шийдвэрлэх ажиллагаа явуулла ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

"Нүүдэлчин" иж бүрдэл хоолны газрын үйл ажиллагааг зогсоожээ
Нийтэлсэн: 2019-11-19 10:57:43

 

Иргэдээс ирүүлсэн гомдлын дагуу Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Бөхийн өргөөний баруун талд байрлах “Нүүдэлчин” иж бүрдэл хоолны газрын үйл ажиллагаанд хүнсний чанар, стандарт, эрүүл ахуйн халдвар хамгааллын чиглэлээр хяналт шалгалт хийжээ. Шалгалта ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол бүсгүй онгоцонд хүний амь аварч 150 ам.долларын United Air аяллын сертификатаар шагнуулжээ 
Нийтэлсэн: 2019-11-19 10:51:33

 

АНУ-аас Нигер улсын чиглэлд нисэж явсан онгоцонд зорчиж явсан С.Цэрмаа хэмээх Монгол эмэгтэй хүний амь аварчээ. Түүнийг зорчиж явсан онгоцны хойд хэсэгт зорчиж явсан 77 настай Нигер гаралтай Америк иргэн ухаан алдан унасан байна. Онгоцонд зорчиж явсан х ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Дуучин Г.Анхмаа шинэ уран бүтээлээ цацлаа
Нийтэлсэн: 2019-11-19 10:39:19

 

Гурван охин хамтлагийн ахлагч дуучин Анхмаа өөрийн шинэ соло уран бүтээл болох “Цоо Ширт” дуугаа олон нийтийн хүртээл болголоо. Уг дууны үгийг Vandebo, аяыг Тэмүүлэн нар хамтран хийжээ.Өмнө нь уянгын дуу түлхүү дуулдаг байсан дуучин бүсгүй энэ удаад илүү э ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

ӨНӨӨДӨР “БУРХАН БАГШ ЭХИЙНХЭЭ АЧИЙГ ХАРИУЛСАН ИХ ДҮЙЧИН ӨДӨР”
Нийтэлсэн: 2019-11-19 10:30:25

 

Намрын сүүл сарын 22, аргын тооллын 2019.11.19-нд Бурхан багшийн эхийн ачийг хариулсан дүйчин өдөр тохиож байна. Дүйчин өдөр монголчууд эрт дээр үеэсээ бие, хэл, сэтгэлээрээ онцгойлон буян номын үйлэнд шамдаж, нүгэл хилэнцийг тэвчиж, махан хоолыг хорьж, ца ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

С.ЧИНЗОРИГ: ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭГ 420 МЯНГАН ТӨГРӨГ БОЛГОНО
Нийтэлсэн: 2019-11-19 10:21:21

 

2020 оны нэгдүгээр сарын 1-нээс нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэх болсонтой холбогдуулан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.ЧИНЗОРИГООС дараах зүйлийг тодрууллаа. -Нийгмийн даатгалын шимтгэлийг ирэх онд нэмэгдүүлэхээр болсон. Энэ талаар мэдэ ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хотын Захирагчийн үүрэг болгосны дагуу зарим хотхонуудын хаагдсан орц, гарцыг нээх ажлыг эхлүүллээ
Нийтэлсэн: 2019-11-19 10:15:17

 

Нийслэлийн  Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд байрлах "Өгөөмөр" захын зүүн талд аж ахуйн нэгж нийтийн эзэмшлийн зам талбай, орц гарцыг хааснаас болж "Ахмадын хотхон", "Шинэ үе", "Өгөөмөр" хотхоны 10000 гаруй оршин ..

Сэтгэгдэл бичих Цааш унших