Нууц мэдээллийн уурхай

Э.ОЮУНБОЛДЫН ДОПИНГ ХЭРЭГЛЭСНИЙГ МҮБХ ЗАРЛАЖ, ЦОЛОО ХУРААЛГАХЫГ ШААРДЛАА

Нийтэлсэн: 2019-08-14 10:28:26

 Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд тав давсан 16 бөхийн допингийн шинжилгээний хариу гарч, хоёр бөхөөс допинг илэрсэн дуулиан дэгдээд байгаа билээ. Шинжилгээ өгсөн бөхчүүдээс 15 нь допинг хэрэглээгүй гэдгээ мэдэгдсэн. Харин энэ жилийн наадмын түрүүг авч, аварга цол хүртсэн Э.Оюунболдыг допинг хэрэглэснийг МҮБХ зарлалаа.

МҮБХ-оос Баяр наадам зохион байгуулах комисст шаардлага хүргүүллээ.

Уг шаардлагад: "Ардын Хувьсгалын 98 Жилийн Ойн Баяр Наадмын Үндэсний Бөхийн Барилдааны шөвгийн 16 бөхөөс допингийн шинжилгээ авснаас 2 бөхөөс допинг буюу хориотой бодис илэрсэний нэг нь ес давж Монгол Улсын аварга цол хүртсэн Энхтөгс овогтой Оюунболд болох нь БНСУ-аас ирүүлсэн допингийн шинжилгээний хариугаар тогтоогдсон байна. Үндэсний Их Баяр Наадам Зохион Байгуулах Хороо, хорооны дарга Ө.Энхтүвшин, нарийн бичгийн дарга Э.Содномжамц, ашиг сонирхлын зөрчил бүхий дархан аварга, МҮБХ-г төлөөлөх эрхгүй хэсэг бүлэг этгээдүүд тодорхой зорилготойгоор БНСУ-аас ирсэн допингийн шинжилгээний хариуг нуун дарагдуулж, өөрчлөхөөр санаархаж, Монголын Үндэсний Их Баяр Наадмын тухай хууль, Монголын Үндэсний Бөхийн Холбооны дүрэмд байхгүй "...Б сорьцын шинжилгээний хариуг иртэл допинг хэрэглэсэн бөхийн нэрийг зарлаж болохгүй..." гэж илт үндэслэлгүй худал тайлбар хийж нийт бөхчүүд, бөх сонирхогчид, наадамчин олон, ард түмнийг хууран мэхэлж, хууль бус үйл ажиллагаа явуулж байгааг Монголын Үндэсний Бөхийн Холбоо эсэргүүцэж байна. Бөхчүүд, бөх сонирхогчид, наадамчин олон, ард түмнийг хууран мэхэлж, допинг буюу хориотой бодис хэрэглэсэн Э.Оюунболдод дараах хариуцлага тооцох саналыг Монголын Үндэсний Бөхийн Холбооноос хүргүүлж байна. Э.Оюунболдыг нийт бөхчүүд, бөх сонирхогчид, наадамчин олон, ард түмнээс уулчлалт гуйлгуулах Э.Оюунболдын ес давсныг хүчингүй болгож, аварга цолыг хурааж, улсын аварга Н.Батсуурийг ес давсанд тооцож ДАЯН АВАРГА цол олгох Э.Оюунболдын найм давсныг хүчингүй болгож, Улсын арслан Ц.Содномдоржийг найм давсанд тооцож, ҮЛЭМЖ БАДРАХ чимэг олгох Э.Оюунболдын долоо давсныг хүчингүй болгож, улсын харцага Д.Анарыг долоо давсанд тооцож, УЛСЫН ЗААН цол олгох Э.Оюунболдын зургаа давсныг хүчингүй болгож, улсын начин Б.Цэрэнсодномыг зургаа давсанд тооцож, УЛСЫН ХАРЦАГА цол олгох Э.Оюунболдын тав давсныг хүчингүй болгож, аймгийн арслан Н.Мустафаг тав давсанд тооцож УЛСЫН НАЧИН цол олгох Э.Оюунболдын нэг, хоёр, гурав, дөрвийн даваануудыг хүчингүй болгож, унасан бөхчүүдийг давсанд тооцох Э.Оюунболдын түрүү бөхийн бай, шагналуудын хураан авах Э.Оюунболдын барилдах эрхийг 2 жилээр хасах Үндэсний Их Баяр Наадмыг Зохион Байгуулах Комиссын дарга допинг буюу хориотой бодис хэрэглэн барилдаж, ард түмнийг хууран мэхэлж, шударгаар барилдсан олон бөхчүүдийг хичээл зүтгэлийг үгүй хийсэн Э.Оюунболдын нэрийг ард түмэнд зарлахгүй байгааг шударга бус гэж үзэж байна. Мөн Улсын Бүртгэлийн байгууллагаас хүчингүй болгосон тамга, гэрчилгээ ашиглан өөрийгөө МҮБХ-ны тэргүүн гэж бөхчүүд, бөх сонирхогчид, ард түмнийг хууран мэхэлж, дургүй бөхөө допингчин болгодог, хүссэн бөхийнхөө шинжилгээг өөрчилдөг Э.Оюунболдын багш, дархан аварга гэх эрхмээс Үндэсний Их Баяр Наадам Зохион Байгуулах Хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүдтэй уулзаж, тэдэнд нөлөөлж, Э.Оюунболдын допингийн шинжилгээний дээж, хариуг өөрчлөхөөр завдаж байгаа хууль бус ажиллагаа, олон жилийн турш хийсэн допингийн хууль бус бизнесээ зогсоохыг шаардаж байна. Үндэсний Их Баяр Наадмыг Зохион Байгуулах Хороо нь бөхчүүд, бөх сонирхогчид, наадамчин олон, ард түмнийг хуурч допинг буюу хориотой бодис хэрэглэж барилдсан Э.Оюунболдод шударгаар хариуцлага тооцохгүй хууль бус эс үйлдэхүй гаргаж, хохирсон бөхчүүдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн тохиолдолд Захиргааны Хэргийн Шүүх, Авилгатай Тэмцэх Газарт хандах болохыг үүгээр мэдэгдэж байна" гэжээ.

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

 
 
 
 
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ ЗӨВ СОНГОЛТУУДЫГ НЭРЛЭНЭ
Нийтэлсэн: 2019-08-17 14:34:54

 

Хэрэглэгчид бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний хязгааргүй сонголт дунд аж төрж байна. Мэдээллийг сонин, сэтгүүл, телевиз гэх мэт албан ёсны хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээс авахаас гадна олон нийтийн цахим сүлжээнд бизнес эрхлэгчид бараа бүтээгдэхүүнээ суртал ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

“Tenger Bella Beauty” салон таны илүүдэл жинд санаа тавина...
Нийтэлсэн: 2019-08-17 14:21:19

 

Илүүдэл жин асуудал биш боллоо. Салбартаа хэзээний танил болсон “Tenger Bella Beauty” салон үйлчилгээний төрлөө өргөжүүлсээр зөвхөн гоо сайхан төдийгүй таны биеийн галбирт санаа тавьж эхэллээ ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

ШВЕЙЦАРЫН ХӨГЖЛИЙН АГЕНТЛАГААС МОНГОЛЫН БИЧИЛ УУРХАЙН НЭГДСЭН ДЭЭВЭР ХОЛБООНД АВТОМАШИН ХАНДИВЛАЛАА
Нийтэлсэн: 2019-08-17 13:25:51

 

Швейцарын хөгжлийн агентлагийн хэрэгжүүлж буй Тогтвортой бичил уурхай төсөл нь Монголын уул уурхай дахь эмх замбараагүй байдлыг өөрчилж, бичил уурхайн салбарыг төлөвшин хөгжихөд томоохон нөлөө үзүүлсэн ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Э.АРИУНЗАЯАГИЙН СЭТГҮҮЛЧИЙН УР ЧАДВАР СУРГАЛТАНД НӨЛӨӨЛДӨГ
Нийтэлсэн: 2019-08-17 12:40:14

 

“Inspired by Zaya” Монголын анхны англи хэл дээрх энтертайнмент ток шоуны 55 дугаарыг үзэгчдэд бэлтгэн хүргэж байсан нэвтрүүлгийн дэргэдэх “Inspired by Zaya” Англи хэлний төвийг МММ-ийн Хүрээлэн, Монголын Сайтын Холбоо хамтран зохион ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Газрын зөрчил арилгах, орчны аюулгүй байдлыг хангах ажлын хэрэгжилтийн талаар мэдээллээ
Нийтэлсэн: 2019-08-16 12:57:47

 

Нийслэлийн нутаг дэвсгэрт иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ханган газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах болон тохижилтын ажил гүйцэтгэх боломжийг бүрдүүлэх зорилго ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Үндэсний томхон аж ахуйн нэгжүүд “Байгууллагын цэцэрлэг” санаачилгыг дэмжихээ илэрхийллээ
Нийтэлсэн: 2019-08-16 11:16:25

 

 Монгол улсын Засгийн газраас дэвшүүлсэн “Хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах” зорилтыг хэрэгжүүлэхээр хүүхдийн цэцэрлэгийн барилгыг барих, өргөтгөх, хувийн хэвшлийн цэцэрлэг байгуулах санаачилгыг дэмжих, төрийн бус өмчийн цэцэрлэгт нэмэлт элсэлт зохион байг ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэндчилгээ
Нийтэлсэн: 2019-08-16 11:12:27

 

Эх орныхоо хөгжлийн төлөө нэгэн сэтгэлээр зүтгэж,эрчим хүчний салбарынхаа их түүхийг бичилцэж,илч гэрэл түгээх эрхэм үйлсээ нэр төртэй биелүүлж яваа эрчим хүчний салбарын үе үеийн инженер,техникийн ажилтан,албан хаагч,эрдэмтэн мэргэд,ахмад буурлууд болон м ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

АВАРГУУД ТОДОРЛОО
Нийтэлсэн: 2019-08-16 10:57:36

 

Өмнөговь аймгийн Даланзадгад хотноо ахмадын волейболчдын УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН амжилттай болж өндөрлөв. Олон улсын мастер, шилдгийн шилдэг тамирчид 30 гаруй багийн 300 гаруй тамирчин өрсөлдөж аваргуудаа тодруулсан юм.50-дээш нас эрэгтэй1-р байр  ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хичээлийн шинэ жилийн бэлтгэлийг хангуулахад анхаарч байна
Нийтэлсэн: 2019-08-16 10:53:08

 

Мэргэжлийн хяналтын байгууллагаас 2019-2020 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын хүрээнд улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн боловсрол, сургалтын 485 байгууллагад урьдчила ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

24 АЙЛЫН ОРОН СУУЦ БАРИХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2019-08-16 10:49:46

 

2019 онд Өмнөговь аймаг болон ӨМӨЗО-ны Баяннуур аймаг хооронд хамтын ажиллагаа тогтоосны 30 жилийн ой тохиож байна. Өнгөрсөн жил хоёр аймгийн Засаг даргын байгуулсан санамж бичгийн хүрээнд Баяннуур хотын буцалтгүй тусламжаар хилийн боомтын албан хаагчдын 2 ..

Сэтгэгдэл бичих Цааш унших