Нууц мэдээллийн уурхай

ЕСДҮГЭЭР САРД ДАРХАНЫ БИЗНЕС ЭРХЛЭГЧИД БРАТСК ХОТЫГ ЗОРИНО

Нийтэлсэн: 2019-08-14 10:39:38

 Өнгөрөгч тавдугаар сард Дархан-Уул аймаг, ОХУ-ын Эрхүү мужийн Братск хоттой ах дүү хотын харилцаа тогтоож, хамтын ажиллагааны баримт бичгийг үзэглэсэн билээ. Хамтын ажиллагааны хүрээнд хийх анхны ажлаа эдийн засгийн бизнес аялал, чуулга уулзалт, үзэсгэлэн худалдаагаар эхлүүлэхээр төлөвлөсөн байна.

2019 оны 09 сарын 02-06-ны өдрүүдэд Братск хотод болох тус бизнес аялал, чуулга уулзалт, үзэсгэлэн худалдаанд Дархан-Уул аймгийн төр, захиргааны байгууллага болон худалдаа үйлдвэрлэл, бизнес эрхлэгчид, аялал жуулчлалын салбарын төлөөлөл бүхий нийт 50-иад хүн оролцоно.

Аймгийн ЗДТГазрын дарга Ч.Энхбат өнөөдөр/2019.08.13/ Братск хотыг зорих ажлын хэсгийн бүрэлдэхүүнд удирдамж, хөтөлбөрийг танилцуулж, хэрхэн бэлтгэл хангаж оролцох талаар чиглэл өглөө.

Эдийн засгийн үзэсгэлэн худалдааг зохион байгуулахад Братск хотын зүгээс ихээхэн анхаарал тавьж байгаа төдийгүй хил гаалийн асуудлыг зохицуулах зэргээр бүхий л бэлтгэлийг хангаж байгаа аж. Мөн тус хотын зах зээлд Дархан нэрийн брэнд бүтээгдэхүүнүүдийг таниулах, зарж борлуулах зорилгоор Дарханы худалдааны төвийг байгуулж ажиллуулахаар төлөвлөсөн байна.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Ц.Гарамжав: Татвар төлөгчдөө дэмжиж байж татвараа ав
Нийтэлсэн: 2019-11-15 10:28:11

 

Улсын төсвийг татвар төлөгчид бүрдүүлдэг. Тэд эдийн засгийн хүнд цаг үед долларын ханшийн өсөлтийг ч нуруун дээрээ үүрч яваа. Улс орны хөгжил, баялгийг бүтээж байгаа ажил олгогч аж ахуйн нэгж, хөдөлмөрч иргэдийг хэрэгжихгүй байгаа хууль, нийгмийн даатгал ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Сэлбэ дэд төвд барьсан 60 метр гүүрийн барилга угсралтын ажил дууслаа
Нийтэлсэн: 2019-11-15 09:44:39

 

Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтын ажлын хүрээнд барьсан 60 метр гүүрийн барилга угсралтын ажил дуусч, өнөөдөр хүлээлгэн өглөө. Үйл ажиллагаанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүү ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хотын захирагч С.Амарсайхан “Нэг хот-Нэг стандарт” зөвлөгөөний төлөөлөгчдөд үүрэг өгөв
Нийтэлсэн: 2019-11-15 09:42:24

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханы санаачилгаар “Нэг хот-Нэг стандарт” нийслэлийн анхдугаар зөвлөгөөн өнөөдөр Монголын Хүүхдийн ордонд боллоо. Тус зөвлөгөөнийг  нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Хотын стандарт, орчны ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хотын Захирагч “T-money” компанийн ерөнхийлөгчийг байлцуулан “U-money” цахим төлбөрийн системийг боловсронгуй болгох асуудлыг судалж ажиллав
Нийтэлсэн: 2019-11-15 09:38:10

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр “T-money” компанийн ерөнхийлөгч Ким Тэ Гыг байлцуулан нийтийн тээврийн үйлчилгээний чанарыг дээшлүүлэх, “U-money” цахим төлбөрийн системийн үйлчилгээг илүү хүртээмжтэй болгоход ц ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хотын стандартыг тогтоох талаар нутгийн захиргааны байгууллагуудтай зөвлөлдөв
Нийтэлсэн: 2019-11-15 09:35:48

 

 Нийслэлийн Засаг дарга  бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханы санаачилгаар Улаанбаатар хотод тогтвортой хөгжлийн стандарт, техникийн зохицуулалтын баримт бичгийн тогтолцоог бий болгох, улмаар мөрдүүлж, хэвшүүлэх зорилтын хүрээнд “Нэг хот-Нэг ста ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

"Эерэг-Эх орон" аян үргэлжилж байна
Нийтэлсэн: 2019-11-15 09:30:08

 

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Зэвсэгт Хүчний Жанжин Штабтай хамтран “Эерэг–Эх орон” сэдэвт аяныг хоёр дахь жилдээ зохион байгуулж байна. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар цэргийн хүрээний нийт 15 ан ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тагнуулын ерөнхий газраас мэдээлж байна
Нийтэлсэн: 2019-11-15 09:21:41

 

Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон цахим сайтаар БНХАУ-ын 800 орчим иргэнийг саатуулж, улмаар Монгол Улсаас албадан гаргасан үйл явдалтай холбоотойгоор хууль, хяналтын байгууллагуудаас зориуд худал мэдээлэл нийтэд тараалаа гэх ташаа мэдээлэл түгэ ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Увс аймаг Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар бүрэн холбогдлоо
Нийтэлсэн: 2019-11-15 09:17:10

 

Улаанбаатар хоттой аймгийн төвийг хатуу хучилттай авто замаар холбох болон баруун бүсийн авто замын сүлжээг сайжруулах, тухайн бүс нутгийн хөгжлийг дэмжих зорилготой тавьсан Завхан аймгийн Сонгино сумаас-Увс аймгийн Хяргас нуурын зүүн хаяа чиглэлийн 135,7 ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийг баталлаа
Нийтэлсэн: 2019-11-15 09:13:32

 

УИХ-ын чуулганы 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдааны төгсгөлд Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа.Уг хуулийн төслийн анхны х ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хамтын ажиллагааны “Санамж бичиг” байгууллаа
Нийтэлсэн: 2019-11-15 09:09:21

 

“Гэрч, хохирогчийг хамгаалах, туслалцаа үзүүлэх, үндэсний хөтөлбөр” болон гэрч, хохирогчийг хамгаалах үйл ажиллагаанд төрийн болон төрийн бус байгууллагын хуулиар хүлээсэн үүрэг, оролцоо, дэмжлэгийг нэмэгдүүлэх, талуудын эрх, үүрэг, хариуцлага, оролцоог то ..

Сэтгэгдэл бичих Цааш унших