Нууц мэдээллийн уурхай

Монгол Хүүхдийн биеийн хэмжээ тодорхойлох судалгааг танилцуулав

Нийтэлсэн: 2019-08-14 10:42:29

 

 

          “Монгол Хүүхдийн биеийн хэмжээ” судалгааны үр дүн, ач холбогдол, цаашид хэрхэн ашиглах боломж байгаа талаар танилцуулах семинарыг 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 10 цагт Хөвсгөл лайк зочид буудлын хурлын танхимд зохион байгууллаа.

          Семинарт Эрүүл мэндийн яам, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийслэлийн засаг даргын тамгын газар  болон хөнгөн үйлдвэрлэлийн салбарын үйлдвэрлэгч нарын төлөөлөл оролцлоо.

 Үндэсний статистикийн газрын мэдээгээр Монгол улсад хүн амын 22 хувийг эзлэх 6-18 насны 710 мянган хүүхэд амьдарч байна. Дэлхийн улс орнууд 5-15 жилийн тутамд хүн амын хэмжилзүйн судалгаа явуулж биеийн хэмжээний ангилал, стандартаа шинэчилж байдаг. Манай улс 1985 онд хүүхдийн биеийн хэмжээний судалгаа явуулж “Хөвгүүд, охидын биеийн хэв шинжит галбир, ангилал хэмжээ” MNS 4253-1995 стандартыг 1995 онд боловсруулсан байдаг. Энэ нь нийгэм, цаг үеийн технологийн хөгжил дэвшил, амьдралын хэв маяг өөрчлөгдөхийн хирээр хүүхдийн биеийн өсөлт, хэлбэр, хэмжээ ч өөрчлөгдөж 25 жилийн өмнө тогтоосон стандарт нь өнөөгийн хүүхдийн биеийн хэмжээг бүрэн илэрхийлж чадахгүй болсон юм. Үүний нэг жишээ нь стандартын дагуу үндэсний үйлдвэрлэгчдийн үйлдвэрлэсэн  сурагчдын дүрэмт хувцас багадах эсвэл томдох, түүнчлэн сургуулийн ширээ, сандал таарахгүй байх зэрэг асуудал тулгарч иржээ. Боловсролын байгууллагад олон улсын сургалтын стандартыг нэвтрүүлж буй өнөө үед Монгол хүүхдийн биеийн хэлбэр, хэмжээ, эргономикийн шаардлагад нийцсэн анги, танхим, дүрэмт хувцас, сургалтын тоног төхөөрөмжөөр хангасан орчинд сургалт явуулах үндсэн шаардлага тавигдаж байна.

          Иймээс хүүхдийн биеийн хэмжээний стандартыг боловсруулан үйлдвэрлэлд ашиглах зорилгоор Монгол улсын  Засгийн газар, ХХААХҮЯ-ны захиалгаар Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжаар Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Хувцас судлалын төв уг төслийг 2017-2019 онд хийж гүйцэтгэсэн.  Төслийн хүрээнд судалгааг түүврийн аргаар Төв, Ховд, Дорноговь, Орхон, Дорнод, Сүхбаатар аймаг, Нийслэл Улаанбаатар хотын нийт 9012 сурагчаас биеийн 63 төрлийн хэмжээг антропометрийн хүрэлцэх болон үл хүрэлцэх 3D бодискайнер ашиглан хэмжилт хийлээ. Судалгааны үр дүнг боловсруулан мэдээллийн сан бүрдүүлэн математик статистик боловсруулалт хийж, “06-18 насны охидын биеийн хэв шинжит галбирын ангилал. Биеийн хэмжээ”, MNS 2019”, “06-18 насны хөвгүүдийн биеийн хэв шинжит галбирын ангилал. Биеийн хэмжээ. MNS 2019” стандартуудыг боловсруулан батлуулаад байна.                                                                                                                     

  Монгол хүүхдийн биеийн дундаж хэмжээ, см

 

Нас

Өндөр-цээжний бүслүүр-бүсэлхийн бүслүүр, см

Хөвгүүд

Охид

6 нас

116-56-51

116-56-48

7 нас

122-60-54

122-60-51

8 нас

128-64-57

128-60-54

9 нас

134-64-57

134-64-57

10 нас

140-68-60

140-68-57

11 нас

146-72-63

146-72-60

12 нас

152-76-63

152-76-63

13 нас

158-76-66

158-80-63

14 нас

164-80-66

158-80-66

15 нас

164-80-66

158-80-92*

16 нас

170-84-69

158-84-92*

17 нас

170-84-72

164-88-92*

 

Судалгааны үр дүнг 2008, 2015 онд гүйцэтгэсэн судлаачдын хэмжилттийн утгатай харьцуулахад биеийн өндөр эрэгтэй сурагчдын хувьд бүх насанд 0.3-6.91 см хооронд өсөлттэй, эмэгтэй сурагчдад 14 нас хүртэл 2.0-7.0 см хүртэл өсөлттэй байв. Харин эмэгтэй сурагчид 15,16 насанд 2 см хүртэл буурсан, 17 насанд 2 см-аар өсөлттэй байна.

Цээжний бүслүүр хэмжээсийг судлаачдын үр дүнтэй харьцуулахад эрэгтэйд 6-18 насанд  12 см хүртэл их, эмэгтэйд   17 см хүртэл нэмэгдсэн байгаа нь хүүхдүүд таргалсныг харуулж байна.

 Судалгаагаар :

  1. Монгол хүүхдийн биеийн өсөлт хөгжилтийн талаар нэгдсэн дүгнэлт гаргав. Үүнд
  • -Эрэгтэй сурагчдын биеийн өндрөөс хамаарч 15 ангилал, эмэгтэй сурагчдын 12 ангилал үүсгэн биеийн дундаж хэлбэрийг тогтоосон.
  • Хөвгүүд хамгийн өндөр нь 190-197 см бөгөөд Улаанбаатар хот, Орхон аймгийн хөвгүүд, охид хамгийн өндөр нь 170-176 см бөгөөд Улаанбаатар хот болон Төв аймгийн охид байна.
  • Охидын хувьд 1-р ангид хамгийн намхан нь Улаанбаатар хотын сурагчид, хамгийн өндөр нь Төв аймгийн сурагчид байна. 3 ангиас эхлэн охидод нурууны бөхийлт ажиглагдаж байгаа бөгөөд 3-5 ангид ойролцоо өндөртэй болж байна. 5-8 ангид өсөлт огцом явагдаж 9-11 ангид жигдхэн өссөн. Ахлах ангид Дорноговь, Орхон аймгийн охид илүү өсгөлүүн болсон байна.
  • Хөвгүүдийн хувьд Ховд аймгийн хөвгүүд намхан, Улаанбаатар хот, Орхон, Төв аймгийн хөвгүүд өндөр байна. 1-5 ангид жигд өсөлттэй байгаа ба 7-9 ангид огцом өсөлт байна. 3 ангиас эхлэн бөгтийлт ажиглагдаж байгаа бөгөөд 6-7 ангиас биеийн хэлбэрийн өөрчлөлт эхэлж байна. Ахлах ангиас нурууны бөгтийлт багасч байгаа нь бие бялдар, булчин томорч байгаатай холбоотой гэж үзэж байна

   2.Монгол хүүхдийн биеийн хэмжээний үндэсний стандартуудыг боловсруулан батлуулснаар ерөнхий боловсролын сургуулийн сургалтын орчин, хэрэглэгдэхүүний стандартад               хэрэгцээтэй өгөгдлүүдийг бий болгов.

  3. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дүрэмт хувцас болон хүүхдийн хувцасны суулт тохироо сайжрах үндэс бүрдэв.

 4.Монгол улсын 6-18 насны хүүхдийн биеийн дундаж хэмжээ, стандарт гарснаар хүүхдийн биеийн хөгжлийн талаарх бодлогыг тодотгож, улс орны нийгэм, эдийн засгийн хөгжил, хүүхдийн эрүүл мэндэд анхаарахад оруулах хувь нэмрийг шинээр тодорхойлох боломжийг бүрдүүлэв.

 5. Судалгааны үр дүнгээр хүүхдийн биеийн дундаж хэмжээс, 3D дүрсжүүлсэн /avatar/ зураг гаргасан нь контент болон хувцасны үйлдвэрлэл, загвар зохион бүтээлтэд ашиглагдах манекен үйлдвэрлэх үндэс бүрдэв.  

 
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ ЗӨВ СОНГОЛТУУДЫГ НЭРЛЭНЭ
Нийтэлсэн: 2019-08-17 14:34:54

 

Хэрэглэгчид бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний хязгааргүй сонголт дунд аж төрж байна. Мэдээллийг сонин, сэтгүүл, телевиз гэх мэт албан ёсны хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээс авахаас гадна олон нийтийн цахим сүлжээнд бизнес эрхлэгчид бараа бүтээгдэхүүнээ суртал ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

“Tenger Bella Beauty” салон таны илүүдэл жинд санаа тавина...
Нийтэлсэн: 2019-08-17 14:21:19

 

Илүүдэл жин асуудал биш боллоо. Салбартаа хэзээний танил болсон “Tenger Bella Beauty” салон үйлчилгээний төрлөө өргөжүүлсээр зөвхөн гоо сайхан төдийгүй таны биеийн галбирт санаа тавьж эхэллээ ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

ШВЕЙЦАРЫН ХӨГЖЛИЙН АГЕНТЛАГААС МОНГОЛЫН БИЧИЛ УУРХАЙН НЭГДСЭН ДЭЭВЭР ХОЛБООНД АВТОМАШИН ХАНДИВЛАЛАА
Нийтэлсэн: 2019-08-17 13:25:51

 

Швейцарын хөгжлийн агентлагийн хэрэгжүүлж буй Тогтвортой бичил уурхай төсөл нь Монголын уул уурхай дахь эмх замбараагүй байдлыг өөрчилж, бичил уурхайн салбарыг төлөвшин хөгжихөд томоохон нөлөө үзүүлсэн ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Э.АРИУНЗАЯАГИЙН СЭТГҮҮЛЧИЙН УР ЧАДВАР СУРГАЛТАНД НӨЛӨӨЛДӨГ
Нийтэлсэн: 2019-08-17 12:40:14

 

“Inspired by Zaya” Монголын анхны англи хэл дээрх энтертайнмент ток шоуны 55 дугаарыг үзэгчдэд бэлтгэн хүргэж байсан нэвтрүүлгийн дэргэдэх “Inspired by Zaya” Англи хэлний төвийг МММ-ийн Хүрээлэн, Монголын Сайтын Холбоо хамтран зохион ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Газрын зөрчил арилгах, орчны аюулгүй байдлыг хангах ажлын хэрэгжилтийн талаар мэдээллээ
Нийтэлсэн: 2019-08-16 12:57:47

 

Нийслэлийн нутаг дэвсгэрт иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ханган газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах болон тохижилтын ажил гүйцэтгэх боломжийг бүрдүүлэх зорилго ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Үндэсний томхон аж ахуйн нэгжүүд “Байгууллагын цэцэрлэг” санаачилгыг дэмжихээ илэрхийллээ
Нийтэлсэн: 2019-08-16 11:16:25

 

 Монгол улсын Засгийн газраас дэвшүүлсэн “Хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах” зорилтыг хэрэгжүүлэхээр хүүхдийн цэцэрлэгийн барилгыг барих, өргөтгөх, хувийн хэвшлийн цэцэрлэг байгуулах санаачилгыг дэмжих, төрийн бус өмчийн цэцэрлэгт нэмэлт элсэлт зохион байг ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэндчилгээ
Нийтэлсэн: 2019-08-16 11:12:27

 

Эх орныхоо хөгжлийн төлөө нэгэн сэтгэлээр зүтгэж,эрчим хүчний салбарынхаа их түүхийг бичилцэж,илч гэрэл түгээх эрхэм үйлсээ нэр төртэй биелүүлж яваа эрчим хүчний салбарын үе үеийн инженер,техникийн ажилтан,албан хаагч,эрдэмтэн мэргэд,ахмад буурлууд болон м ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

АВАРГУУД ТОДОРЛОО
Нийтэлсэн: 2019-08-16 10:57:36

 

Өмнөговь аймгийн Даланзадгад хотноо ахмадын волейболчдын УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН амжилттай болж өндөрлөв. Олон улсын мастер, шилдгийн шилдэг тамирчид 30 гаруй багийн 300 гаруй тамирчин өрсөлдөж аваргуудаа тодруулсан юм.50-дээш нас эрэгтэй1-р байр  ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хичээлийн шинэ жилийн бэлтгэлийг хангуулахад анхаарч байна
Нийтэлсэн: 2019-08-16 10:53:08

 

Мэргэжлийн хяналтын байгууллагаас 2019-2020 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын хүрээнд улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн боловсрол, сургалтын 485 байгууллагад урьдчила ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

24 АЙЛЫН ОРОН СУУЦ БАРИХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2019-08-16 10:49:46

 

2019 онд Өмнөговь аймаг болон ӨМӨЗО-ны Баяннуур аймаг хооронд хамтын ажиллагаа тогтоосны 30 жилийн ой тохиож байна. Өнгөрсөн жил хоёр аймгийн Засаг даргын байгуулсан санамж бичгийн хүрээнд Баяннуур хотын буцалтгүй тусламжаар хилийн боомтын албан хаагчдын 2 ..

Сэтгэгдэл бичих Цааш унших