Нууц мэдээллийн уурхай

Мэндчилгээ

Нийтэлсэн: 2019-08-16 11:12:27

 

 

Эх орныхоо хөгжлийн төлөө нэгэн сэтгэлээр зүтгэж,эрчим хүчний салбарынхаа их түүхийг бичилцэж,илч гэрэл түгээх эрхэм үйлсээ нэр төртэй биелүүлж яваа эрчим хүчний салбарын үе үеийн инженер,техникийн ажилтан,албан хаагч,эрдэмтэн мэргэд,ахмад буурлууд болон мэргэжил нэгт нөхдөдөө “Эрчим хүчний салбарын ажиллагсдын өдөр”-ийг тохиолдуулан чин сэтгэлийн баярын мэнд дэвшүүлье. Эрчим хүчний салбарын хамт олон эх орныхоо хөгжил,  цэцэглэлтийн түүчээ болж,хэрэглэгчдийнхээ өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж буй хэрэглээг  тасралтгүй,найдвартай хангахын төлөө,улс орон,ард түмнийхээ өмнө хүлээсэн  хариуцлагатай үүргээ нэр төртэй биелүүлж ирсэн түүхтэй билээ.  Өнгөрсөн жилийн хугацаанд Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулинд шийдвэрлэх зайлшгүй шаардлагатай байсан нэмэлт өөрчлөлтүүдийг оруулж Улсын Их Хурлаар батлууллаа.

Жилээс жилд өсөн нэмэгдэж буй хэрэглээний өсөлтийг хангах “Дарханы дулааны цахилгаан станц”-ын 35 МВт өргөтгөл, “Дулааны 4-р цахилгаан станц”-ын  турбины шинэчлэлийн ажлын эхний хэсэг,Улаанбаатар-Мандалговийн 330 кВ-ын 250 км цахилгаан дамжуулах агаарын шугам,дэд станцуудын ажил дуусч, ”Эрдэнэтийн дулааны цахилгаан станц”, Чойбалсангийн дулааны цахилгаан станцын өргөтгөлүүдийн ажил эхэлж байна. Тавантолгойн нүүрсний ордыг түшиглэн 300 МВт-ын цахилгаан станц барих гэрээ хийгдэн,  Оюутолгойн уурхайн эрчим хүчийг2023 оноос дотоодын эх үүсвэрээрээ хангах нөхцөл бүрдлээ.

Архангай,Баянхонгор,Говь-Алтай,Говьсүмбэр,Дундговь,Завхан,Өвөрхангай,Сүхбаатар,Төв,Хэнтий аймгуудын төвийн дулаан хангамжийг сайжруулах төсөл хэрэгжиж эхэлж байна. Энэ төсөл хэрэгжсэнээр байгаль орчинд сөрөг нөлөө багатай,орчин үеийн дэвшилтэт технологийн дулааны станц,дулаан дамжуулах шугам сүлжээ баригдан ,орон нутгийн хэрэглэгчдийг найдвартай дулааны эрчим хүч,хэрэгцээний халуун усаар тогтмол хангаж , орон нутагт тохилог орчин үеийн орон сууцжуулалтыг эхлүүлэх улмаар нийслэл рүү чиглэсэн шилжилт хөдөлгөөн,ажилгүйдэл багасах,үйлдвэрлэл хөгжихнөхцөлбодитойгоор бүрдэх юм.

Нийслэлийн  агаарын бохирдлыг бууруулах хүрээнд бидний санаачилж эхлүүлсэн ажлууд бодит үр дүнгээ өгч эхэллээ.

Сайжруулсан шахмал түлшний “Тавантолгой түлш”ХХК-ийн үйл ажиллагаа жигдэрч,Нийслэлийн агаарын бохирдлыг 50-60 хувиар бууруулах боломж бүрдэж байна.Мөн гэр хорооллын 40 мянган өрхийг цахилгаан халаагуураар халаах боломжийг бүрдүүллээ. Эдгээр хэрэгжүүлж буй арга хэмжээний үр дүнд ирэх өвөл Нийслэлийн агаарын бохирдол эрс буурна гэж төлөвлөж байна.

Улс орон,ард иргэдийнхээ сайн сайхны төлөө тавьсан зорилго,хүлээсэн хариуцлагаа бүтээлч хөдөлмөрөөрөө нэр төртэй биелүүлж байгаа салбарынхаа төр,хувийн хэвшлийн 12 мянга гаруй хамт олондоо ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсч,аз жаргал,эрүүл энх,сайн сайхныг хүсэн ерөөе.

Монгол улсын гал голомт мөнхөд бадрах болтугай.

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн Газрын гишүүн,
Эрчим хүчний сайд Цэрэнпилийн ДАВААСҮРЭН

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын "Нээлттэй өдөрлөг" маргааш болно
Нийтэлсэн: 2019-09-20 16:33:43

 

Засгийн газрын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах, төрийн үйлчилгээний талаарх ойлголт, мэдээллийг нийтэд хүртээмжтэй байдлаар олгох, хүргэх “Нээлттэй өдөрлөг” энэ өдрүүдэд Д.Сүхбаатарын талбайд явагдаж байна. Энэ хүрээнд маргааш буюу энэ ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Мягмарсүрэн: Ард түмэндээ сайхан тоглолт үзүүлэхээр ирлээ
Нийтэлсэн: 2019-09-20 15:10:17

 

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  МУСТА, блюз хатагтай, дуучин Б.Мягмарсүрэн соёл урлагийн өлгий Франц улсын дуурийн дуучин Лирисса Тосканеллитэй хамтран “Франц Италийн романтик бүсгүйчүүд” сонгодог тоглолтоо толилуулах гэж байна. УДБЭТ-ын тайзнаа энэ сарын 30-нд бо ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Сургууль, цэцэрлэг, эмнэлгийн газраас 20.9 га-г хэсэгчлэн иргэн, аж ахуйн нэгжид шилжүүлжээ
Нийтэлсэн: 2019-09-20 15:07:35

 

Сургууль, цэцэрлэг, эмнэлгийн газарт газар эзэмших эрх олгогдсон зарим иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газар ашиглалт, бүртгэлийн хэлтсийн дарга Д.Бат-Өлзий, Газар ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Дуучин Б.Амархүү хар тамхины хэргээр 461-р хорих ангид саатуулагджээ
Нийтэлсэн: 2019-09-20 15:05:05

 

Дуучин Б.Амархүү өнгөрсөн шөнө хар тамхи хэрэглэж байгаад үйлдэл дээрээ баригджээ.Тодруулбал, өнгөрсөн шөнө ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрынхан гэнэтийн гүйцэтгэх ажиллагаа явуулж  ОХУ-ын Буриад Улсын гавьяат жүжигчин, дуучин Б.Амархүүг  өөрийнхөө  автома ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг боллоо
Нийтэлсэн: 2019-09-20 14:55:38

 

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” дэд хөтөлбөрийн хүрээнд Монголын Хуульчдын холбоотой хамтран энэ сарын 18-ны өдөр иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг зохион байгуул ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Цэргийн дүйцүүлэх албаны тусгай үүргийн бэлтгэл шатны cургалт явагдаж байна
Нийтэлсэн: 2019-09-20 14:50:12

 

Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/394 дүгээр захирамжийн дагуу цэргийн дүйцүүлэх албаны тусгай үүргийн бэлтгэл шатны сургалт энэ сарын 16-ны өдрөөс Зэвсэгт хүчний 310, 353 дугаар ангийн 323 дугаар салбар, Хилийн цэргийн 0164 дүгээр анги гэсэн гурван хэсэг ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Эерэг, эртэч, эрүүл Монголын төлөө уриан дор залуус нэгдлээ
Нийтэлсэн: 2019-09-20 13:41:20

 

Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар өнгөрсөн онуудад “Эерэг тэмүүлэл” НҮТББ-тай хамтран “Нийслэлийн иргэний 10 зөв дадал аян”-ыг Эерэг амьдарцгаая уриатайгаар 200 орчим сургалт, нөлөөллийн ажлуудыг зохион байгуулж, нийслэлийн есөн дүүрэг ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажлын хэсгийн хоёрдугаар хуралдаан Өрөмч хотноо болов
Нийтэлсэн: 2019-09-20 13:38:10

 

Монгол Улсын ГХЯ, БНХАУ-ын ШУӨЗО-ны Ардын засгийн газар хоорондын хамтын ажиллагааны Ажлын хэсгийн хоёрдугаар хуралдаан 2019 оны 9 сарын 19-ний өдөр Өрөмч хотноо болов. Хуралдааныг Монгол Улсын ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, БНХАУ-ын Шинж ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Нийслэлийн 169 хороонд ажиллах “Соёлын элч” нарыг бүртгэж эхэллээ
Нийтэлсэн: 2019-09-20 13:16:55

 

Нийслэлийн нутаг дэвсгэрт хотын соёлыг төлөвшүүлэх, иргэдийг соён гэгээрүүлэх, нийгэмд эерэг хандлага, зөв дадал хэвшүүлэх, хотын хөгжилд иргэд олон нийтийн оролцоог хангах зорилгоор Улаанбаатар хотын 169 хороонд “Соёлын элч” ажиллуулах журмыг Нийслэлийн ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

ОЛОН УЛСЫН АТОМЫН ЭНЕРГИЙН АГЕНТЛАГ (ОУАЭА)-ИЙН ЕРӨНХИЙ БАГА ХУРЛЫН 63 ДУГААР ЧУУЛГАНД ОРОЛЦОЖ БАЙНА
Нийтэлсэн: 2019-09-20 12:29:06

 

Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-ийн Ерөнхий бага хурлын 63 дугаар чуулган 2019 үны 9 дүгээр сарын 16-20-ны өдрүүдэд Вена хотноо үргэлжилж байна. Чуулганд ОУАЭА-ийн гишүүн 171 улс, олон улсын байгууллага, төрийн бус байгууллагын 3000 орчим төлөө ..

Сэтгэгдэл бичих Цааш унших