Нууц мэдээллийн уурхай

Цаг агаарын мэдээллийг хүргэдэг тусгай системийн аюулгүй ажиллагааг баталгаажуулав

Нийтэлсэн: 2019-08-26 10:24:34

 

 

Онцгой байдлын ерөнхий газраас “Мерси Кор Монгол“ОУБ-тай хамтран  хэрэгжүүлж байгаа “Гамшгийн эрсдэлийг бууруулахад уламжлалт болон шинжлэх ухааны аргыг ашиглах нь-2” төслийн хүрээнд малчдад цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээллийг шуурхай хүргэх зорилгоор гар утасны мессэжний үйлчилгээг үүрэн телефоны компаниудтай хамтран нэвтрүүлж, тусгай системийг боловсруулсан.

Тус системийн аюулгүй, найдвартай ажиллагаа, дамжуулж байгаа мэдээллийн үнэн зөв, баталгаат байдалд хийсэн хөндлөнгийн аудитын үр дүнг “Мерси Кор” ОУБ болон “ZeroDay” ХХК-аас танилцуулж, систем болон серверийн аюулгүй ажиллагааг аудитаар баталгаажуулснаа мэдээллээ.

Танилцуулга уулзалтад ОБЕГ, ЦУОШГ, УЦУОСМХ, Үндэсний Статистикийн Хороо, “Альфа ЛаБ” ХХК зэрэг хамтран хэрэгжүүлэгч байгууллагуудын төлөөлөл оролцож, цаашид системийн хүртээмжийг сайжруулах, тогтвортой ажиллуулах талаар санал бодлоо солилцсон юм. Мөн ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төв  тус системийг хариуцаж, сар бүрийн тайланд анализ хийхээр боллоо.

Малчид хүссэн үедээ цаг агаарын болон бэлчээрийн мэдээллээ авах боломжтой уг системийг “Мерси Кор Монгол“ Олон улсын байгууллагаас Онцгой байдлын ерөнхий газарт 2018 онд хүлээлгэн өгсөн юм.

Тус  системийн тусламжтайгаар 21 аймгийн 330 сумын 1,820 багийн 20 гаруй мянган малчин гар утсаараа Онцгой байдлын ерөнхий газар болон Цаг уурын байгууллагаас гаргаж буй цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлийн мэдээллийг шуурхай хүлээн авч байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Ахмадын холбооны нэртэй газрын эрхийг цуцалж, нийтийн эзэмшлийн ногоон байгууламж барина
Нийтэлсэн: 2020-05-25 19:47:40

 

Ахмадын холбооны нэртэй газрын эрхийг цуцалж, нийтийн эзэмшлийн ногоон байгууламж барина

Сэтгэгдэл бичих Цааш унших

Өндөржүүлсэн бэлэн байдлыг сунгах саналыг УОК-оос гаргалаа
Нийтэлсэн: 2020-05-25 15:19:02

 

Өндөржүүлсэн бэлэн байдлыг сунгах саналыг УОК-оос гаргалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

МАН СОНГУУЛИЙН ЗАРДЛАА ГИШҮҮД, ДЭМЖИГЧДИЙНХЭЭ ХАНДИВААР БОСГОЖ БАЙГААГАА МЭДЭГДЛЭЭ
Нийтэлсэн: 2020-05-25 15:07:31

 

МАН СОНГУУЛИЙН ЗАРДЛАА ГИШҮҮД, ДЭМЖИГЧДИЙНХЭЭ ХАНДИВААР БОСГОЖ БАЙГААГАА МЭДЭГДЛЭЭ

Сэтгэгдэл бичих Цааш унших

С.Амарсайхан: Иргэдээ эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө хамтран ажиллахад бэлэн
Нийтэлсэн: 2020-05-25 13:05:09

 

С.Амарсайхан: Иргэдээ эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө хамтран ажиллахад бэлэн

Сэтгэгдэл бичих Цааш унших

КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ / 2020.05.25-НЫ 11:00 ЦАГ
Нийтэлсэн: 2020-05-25 11:34:38

 

КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ / 2020.05.25-НЫ 11:00 ЦАГ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Коронавируст халдвараас сэргийлэх зөвлөмж
Нийтэлсэн: 2020-05-25 11:10:37

 

Коронавируст халдвараас сэргийлэх зөвлөмж

Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт өнөөдрөөс мөрдөгдөж эхэлнэ
Нийтэлсэн: 2020-05-25 11:00:22

 

Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт өнөөдрөөс мөрдөгдөж эхэлнэ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Он дамнан баригдаж буй цэцэрлэгийг сургууль, цэцэрлэг эхлэхээс өмнө ашиглалтад оруулахыг үүрэг болголоо
Нийтэлсэн: 2020-05-25 10:55:39

 

Он дамнан баригдаж буй цэцэрлэгийг сургууль, цэцэрлэг эхлэхээс өмнө ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

БНСУ-ын хилээр нэвтрэх журамд өөрчлөлт оруулжээ
Нийтэлсэн: 2020-05-25 10:51:22

 

БНСУ-ын хилээр нэвтрэх журамд өөрчлөлт оруулжээ

Сэтгэгдэл бичих Цааш унших

“Playtime” наадам хойшиллоо
Нийтэлсэн: 2020-05-25 10:47:09

 

“Playtime” наадам хойшиллоо

Сэтгэгдэл бичих Цааш унших