Нууц мэдээллийн уурхай

УИХ-ын гишүүнээс эгүүлэн татахтай холбоотой саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ

Нийтэлсэн: 2019-09-07 12:49:21

 

 

УИХ-ын 2019 оны ээлжит бус чуулганы өчигдрийн (2019.09.06) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 12 цаг 05 минутад гишүүдийн 78.7 хувийн ирцтэй эхэлж, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийн үеэр хойшлуулсан заалтуудыг хэлэлцэн, саналын томьёоллын санал хураалтыг үргэлжлүүллээ.

Ажлын хэсгээс төслийн 4 дүгээр зүйлийн “Хорин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээс бусад, хуулиар тогтоосон үүрэгт нь” гэснийг “Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол албан үүрэгт нь” гэснийг хасаж, төслийн 3 дугаар зүйлд “1.Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд улсын төсвөөс цалин авна. Улсын Их Хурлын гишүүн нь Ерөнхий сайдаас бусад хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй. Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өргөсөн тангарагаасаа няцаж Үндсэн хууль зөрчсөн бол түүнийг Улсын Их Хурлын гишүүнээс эгүүлэн татах үндэслэл болно.” 18 дахь заалт буюу Хорин есдүгээр зүйлийн 1 дэх хэсэг нэмэх саналын талаар гишүүд байр сууриа илэрхийлснээр өчигдрийн нэгдсэн хуралдаан түр завсарласан.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар дээрх саналын томьёоллын санал хураалтыг явуулах үеэр УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ж.Мөнхбат нар төслийн 3 дугаар зүйл нь хоёр өөр утга, агуулгатай хэсэг нэмэх заалт байгаа тул тусад нь салгаж, санал хураалт явуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.

Мөн төслийн 3 дугаар зүйлд “Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд улсын төсвөөс цалин авна. Улсын Их Хурлын гишүүн нь Ерөнхий сайдаас бусад хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй” гэх хэсэг нэмэх санал олонхын дэмжлэг авалгүй уналаа. Зарим гишүүдийн зүгээс санал хураалтын төхөөрөмж гацаж, эсрэг санал гарсныг мэдэгдэв. Иймд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Зарим гишүүдийн санал эсрэг гарсан нь техникийн саатлаас болсон тул уг санал хураалтыг хүчингүй болгох, цаашлаад энэ асуудлаар МАН-ын бүлгийн хуралдаанаар дахин ярилцах шаардлагатай тул хойшлуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 69.4 хувь нь дэмжсэн.

Харин төслийн 3 дугаар зүйлд “Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өргөсөн тангарагаасаа няцаж Үндсэн хууль зөрчсөн бол түүнийг Улсын Их Хурлын гишүүнээс эгүүлэн татах үндэслэл болно.” гэсэн хэсэг нэмэх саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 95.2 хувь нь дэмжлээ.

Дараа нь гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж тогтвортой байдлыг хангатай холбоотой нэмэлт, өөрчлөлттэй холбоотой хойшлуулсан саналын томьёоллоор санал хураалтыг явуулсан.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Л.Мөнхбаатар болон Ажлын хэсэг төслийн 1 дүгээр зүйлийн 5 дахь заалт буюу Дөчин зургадугаар зүйлийн 4 дэх хэсгийг “Төрийн жинхэнэ алба нь мэргэшсэн, тогтвортой, ёс зүйтэй, хариуцлагатай байх, шатлан дэвших чадахуйн зарчимд үндэслэх бөгөөд түүний хэрэгжилтэд тавих хяналт хараат бус байна. Төрийн жинхэнэ албан хаагчийг хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөх, халахыг хориглоно.” гэсэн хэсэг нэмэх саналын талаар гишүүд лхагва гарагийн чуулганы хуралдаанаар байр сууриа илэрхийлсэн. Иймд үүнтэй холбогдуулж УИХ-ын дарга Г.Занданшатар, "Ажлын хэсгийн уг заалтад УИХ-ын гишүүн М.Билэгт, Н.Оюундарь, Г.Учрал, С.Чинзориг, Ж.Ганбаатар нарын саналыг тусгаж өөрчлөн найруулж, гурав дахь хэлэлцүүлэгт оруулахаар бүлгийн хуралдаанаас шийдвэрлэсэн" гэсэн тайлбарыг гишүүдэд сонордуулсан. Ингээд дээрх саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон 62 гишүүнээс 42 гишүүн дэмжсэн ч, 57 гишүүний дэмжлэгийг авч чадсангүй.


Үргэлжлүүлэн УИХ-ын нэр бүхий 62 гишүүнээс өргөн мэдүүлсэн төслийн 3 дугаар зүйлийн 6 дахь заалт буюу Гучин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг “1.Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ. Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно.” гэж өөрчлөн найруулах саналыг хэлэлцлэж, гишүүд байр сууриа илэрхийлэв. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх зөвшилцөл ойлголцлоо нэг мөр болгохгүй бол буруу тийшээ болж байгааг гишүүдэд анхааруулав. АН-ын төсөлд тусгагдсан зарчмын хэд хэдэн байр суурь дэмжигдээгүй тул УИХ-ын дахь АН-ын зөвлөл хуралдаанд оролцохгүй гэдгээ мэдэгдэхийн зэрэгцээ уг төслийн талаар ард нийтийн санал асуулга явуулах шаардлагатайг тодотголоо. Харин УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлгийн дундаас, давхар дээл тайлах асуудлыг шийдвэрлэх гэж байхад АН хэлэлцүүлгээс гарч байгаад харамсаж байгаагаа илэрхийлсэн. Тэрбээр, давхар дээл тайлах нь нэг намын асуудал биш. Олон нийт хүсч хүлээж, ямар нэг шийдэл байх хэрэгтэй гэж үзэж байхад төрийн эрх барьж байсан нам энэ асуудалд хөнгөн хуумгай хандаж болохгүйг анхааруулан, хэлэлцүүлэгт оролцохыг уриалав.

Энэ үеэр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн төслийн 29, 39 дүгээр заалт хоорондоо уялдаатай тул энэ хоёр асуудлаар бүлэг хуралдаж, дахин ярилцах шаардлагатай тул 15 цаг хүртэл завсарлага авахаа мэдэгдснээр чуулганы нэгдсэн хуралдаан түр завсарлалаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

ҮСХ-ноос нийгэм, эдийн засгийн салбарын статистик үзүүлэлтийг танилцууллаа
Нийтэлсэн: 2020-02-17 13:45:26

 

Монгол Улсын 2020 оны нэгдүгээр сарын нийгэм, эдийн засгийн салбарын статистик үзүүлэлтийг танилцуулж байна.Монгол Улсын Засгийн газраас "COVID-19" коронавирусний халдварт өвчнөөс сэргийлэх зорилгоор “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Х.Баттулга: Цагаан сарын баярыг настан буурлуудад хүндрэл, эрсдэл учруулах байдлаар тэмдэглэхгүй байхыг уриалж байна
Нийтэлсэн: 2020-02-17 13:33:36

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2020 оны 02-р сарын 12-ны өдөр Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байх, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх асуудлаар “Засгийн газарт чиглэл өгөх тухай” /“Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх тухай/ зарлиг ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Нийт 27 838 иргэн азтан боллоо
Нийтэлсэн: 2020-02-17 13:29:09

 

арын 17Өчигдөр буюу 2020 оны  02 дугаар сарын 16-ны  өдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол журмын дагуу явагдлаа. Энэ удаагийн тохиролд  2020 оны 01 дүгээр сарын 01-нээс 01 дүгээр сарын 31-ний өдрийн хооронд худалдан авалт хийж, 2020 оны 02 дугаар сар ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

ШИНЭ КОРОНАВИРУСИЙН ХАЛДВАР АВСАН ХҮНИЙ ТОО 71 269-Д ХҮРЛЭЭ
Нийтэлсэн: 2020-02-17 13:23:44

 

Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусний халдварын нөхцөл байдлын мэдээллийг 2020 оны хоёрдугаар сарын 17-ний 10:00 цагийн байдлаар мэдээллээ. Шинэ коронавирусний халдвараар 1773 хүн нас бараад байна. Халдвар авсан хүний тоо 71 269-д хүрсэн бол 10 773 хүн ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Төрийн үйлчилгээг цахимаар авах нь таньд олон талын ашигтай
Нийтэлсэн: 2020-02-17 13:13:18

 

Томуу, томуу төст өвчлөл болон шинэ төрлийн коронавирусийн халдвараас хүн амыг урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах чиглэлээр нийслэлээс олон арга хэмжээ авч ажиллаж байгаа энэ цаг үед иргэн та төрийн үйлчилгээ авах гэж заавал төрийн байгууллага явахаа ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Нийслэлээс өгсөн үүргийн дагуу автобус компаниуд ариутгал, цэвэрлэгээнд хамрагдаж байна
Нийтэлсэн: 2020-02-17 13:03:16

 

Шинэ төрлийн коронавирусийн аюулаас урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллыг нэмэгдүүлэх зорилгоор нийслэлээс нийтийн тээврийн ариутгал, халдваргүйжүүлэлтийг эрчимжүүлэх, цэвэрлэгээ үйлчилгээг сайжруулах чиглэлийг НТҮГ, НМХГ, нийтийн тээврийн үйл ажиллагаа ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

НОК: АЙЛ ХЭСЭХГҮЙ БАЙЖ, ААВ ЭЭЖЭЭ ЭРСДЭЛД ОРУУЛАХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА
Нийтэлсэн: 2020-02-17 12:58:44

 

 Нийслэлийн Онцгой комисс цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан өнөөдөр өргөтгөсөн хуралдаанаа хийлээ.Хуралдааны эхэнд томуу, томуу төст өвчлөлийн талаар болон коронавирусын эсрэг урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар нийслэли ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ ОУВС, ЖАЙКА-ИЙН АЗИ НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ТАВДУГААР ХУРАЛД ОРОЛЦЛОО
Нийтэлсэн: 2020-02-17 12:56:11

 

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн албаны хүмүүсийн хамт 2-р сарын 12-оос 13-ны ѳдрүүдэд Токио хотноо зохион байгуулагдсан Олон улсын валютын сангийн Ази Номхон далайн бүсийн оффис, Японы Олон улсын Хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ийн Тавдугаар ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ээлжит чуулганы хугацаанд хуулийн 34 төсөл хэлэлцжээ
Нийтэлсэн: 2020-02-17 12:50:50

 

Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо 10 удаа хуралдаж, хуулийн төсөл 34, Улсын Их Хурлын тогтоолын төсөл (давхардсан тоогоор) гурвыг хэлэлцэж, яам, агентлаг, байгууллагын тайлан, мэдээл ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Шадар сайдаар ахлуулсан шуурхай бүлэг орон нутагт ажиллаж байна
Нийтэлсэн: 2020-02-14 11:48:28

 

Зарим аймагт өвөлжилт хүндэрсэнтэй холбогдуулан Булган, Хөвсгөл, Завхан, Увс аймгуудын нөхцөл байдалтай газар дээр нь танилцах, орон нутагт тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, цагийн байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх үүрэг бүхий Монгол Улсын Шадар сайд, Улсын онцг ..

Сэтгэгдэл бичих Цааш унших