Нууц мэдээллийн уурхай

Налайх дүүрэг БНХАУ-ын ӨМӨЗО-ын Хөлөнбуйр хотын Хайлаар дүүрэгтэй хамтын ажиллагаа тогтоолоо

Нийтэлсэн: 2019-09-11 11:34:25

 

Налайх дүүрэг БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хотын Хайлаар дүүрэгтэй харилцаа, хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

Санамж бичгийг урьтаж 2019 оны 06 дугаар сард дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, дүүргийн хот байгуулалт, үйлдвэрлэл, ногоон хөгжлийн чиглэлийн төсөл хөтөлбөрийн удирдагч бөгөөд Засаг даргын орлогч С.Тунгалаг, дүүргийн Жижиг дунд бизнесийг дэмжих төвийн дарга Б.Батжаргал болон бусад албаны хүмүүс, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хотын Хайлаар дүүрэгт 2019 оны 06 дугаар сарын 28- аас 2019 оны 07 дугаар сарын 02-ны хооронд зохион байгуулагдсан Монгол-Орос-Хятад Гурван улсын 15 дахь удаагийн эдийн засаг, худалдааны форумд оролцсон. Үзэсгэлэн худалдаанд дүүргийн 8 жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид оролцож бүтээгдэхүүнээ сурталчлан борлуулалт хийсэн билээ. Тус форум болон үзэсгэлэн худалдаанд оролцсоны үр дүнд цаашид нэгдүгээрт, дүүргийн жижиг дунд эрхлэгчдийг үзэсгэлэн худалдаанд олноор оролцуулах, борлуулалтад дэмжлэг үзүүлж хөнгөлөлттэй нөхцлийг бий болгох, хоёрдугаарт Хайлаар болон Налайх дүүрэг хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах тухай хэлэлцэж тохирсон.

Энэ хүрээнд Хайлаар дүүргийн Засаг дарга Са Гүө Вэнь тэргүүтэй албаны төлөөлөгчид 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Налайх дүүрэгт айлчиллаа.

Дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар тэргүүтэй удирдлагууд зочдыг хүлээн авч уулзан, дүүргийнхээ талаар товч танилцууллаа.

Засаг дарга Ч.Раднаабазар хэлсэн үгэндээ: "2 дүүргийн маань цаашдын харилцаанд байнгын холбоотой байж нэг нэгнээ дэмжих, хамтран үйл ажиллагаа зохион байгуулах, жижиг дунд үйлдвэрлэл, худалдаа зэрэг тодорхой чиглэлд хамтын ажиллагааг тогтвортой, бодитой хэрэгжүүлэх үүднээс харилцан хүчин чармайлт гарган ажиллах нь чухал. Манай 2 дүүрэг өнөөдрөөс эхлэн хамтын ажиллагаат дүүргүүд болж байгаагийн хувьд харилцан туршлага солилцож 2 талын хөгжил цэцэглэлтийн төлөө хүчин чармайлт гарган ажиллана гэдэгт итгэлтэй байна" гэв.

Хайлаар дүүргийн Засаг дарга Са Гүө Вэнь дүүрэгтээ хүлээн авч байгаад талархсанаа илэрхийлээд: "Хайлаар дүүрэг нь 350 мянга гаруй хүн амтай бөгөөд сүүлийн жилүүдэд эко хот болон хөгжиж байна. Бид аялал жуулчлалын чиглэлд түлхүү анхаарч ажиллаж байгаа бөгөөд Хайлаар -Улаанбаатар чиглэлийн шууд нислэгийг 7 хоногт 3 -аас дээш тоогоор явуулдаг болгох талаар холбогдох албаны хүмүүстэй хэлэлцээрийн шатанд явж байна. Манай бүрэлдэхүүнд аялал жуулчлалын дарга маань ирсэн. Цаашид танай тээвэр ложистик сайн хөгжиж байгаа, аялал жуулчлалын онцгой сайхан бүсэд хамтран аяллын маршрут гаргах, аяллын компаниудыг холбож өгөх зэргээр харилцаагаа өргөжүүлэх боломж бидэнд байна. Цаашид хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсаны дараагийн шатанд нөхөрсөг харилцаат хотууд болно гэдэгт итгэлтэй байна" гэв.

Налайх дүүрэг БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хотын Хайлаар дүүрэгтэй байгуулж байгаа хамтын ажиллагааны санамж бичгийг Монгол, Хятад хэл дээр тус бүр 2 хувь үйлдэж гарын үсэг зурсанаас хойш 5 жилийн хугацаатай байгуулж хоёр талаас гэрээг цуцлах, нэмэлт өөрчлөлт оруулах хүсэлт гаргаагүй бол цаашид үргэлжлүүлэн хүчинтэй хэрэгжихээр байгуулсан.

Хайлаар дүүрэгтэй байгуулсан санамж бичгийн хүрээнд хоёр тал салбар бүрт тэр дундаа жижиг дунд үйлдвэрлэл, аялал жуулчлалын чиглэлд түлхүү хамтран ажиллах, харилцан дэмжлэг үзүүлэх боломж нээгдэж дүүргийн хөгжилд бодитой үр дүнгээ өгөх гадаад харилцаа нэгээр нэмэгдлээ.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Бага насны хүүхдийг хараа хяналтгүй голын эрэгт тоглуулахгүй байхыг анхаарууллаа
Нийтэлсэн: 2020-07-02 13:40:08

 

Нийслэлийн Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газар, Байгаль орчны газар, “Тавантолгой түлш” ХХК хамтран өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Мэдээллийг НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, НЭМГ-ын Нийгмийн эрүүл ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ХОЁР дахь удаагаа сонгогдлоо
Нийтэлсэн: 2020-07-02 13:14:29

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайдыг томилох асуудлыг хэлэлцэж, гишүүдийн олонхийн саналаар У.Хүрэлсүх Монгол Улсын ерөнхий сайдаар хоёр дахь удаагаа сонгогдлоо.Тэрбээр, Манай улсын ард иргэдээ, МУ-ын Ерөнхийлөгч өө, Та бид туурга тусгаар ул ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

“Хоггүй аялал гоё” аян амжилттай үргэлжилж байна
Нийтэлсэн: 2020-07-02 12:51:04

 

Дэлхий нийтийг хамарсан цар тахлын энэ үед дотоодын аялал жуулчлал нэмэгдэж байгаатай холбогдуулан нийслэлийн Аялал жуулчлалын газраас “Хоггүй аялал гоё” 3 сарын аяныг өнгөрсөн зургаадугаар сарын 25-наас эхлүүлсэн. Энэ хүрээнд  Нийслэлийн Аялал жуулчлалын ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Зарим үйлчилгээний газруудыг үе шаттайгаар нээнэ
Нийтэлсэн: 2020-07-02 11:21:43

 

Улсын Онцгой комиссын шийдвэрээр нийтийг хамарсан зарим үйлчилгээнүүдийг 2020 оны долоодугаар сарын 1-ний өдрөөс үе шаттай нээх чиглэлээр эрх хэмжээний хүрээнд шийдвэр гаргаж ажиллахыг аймаг, дүүргийн Засаг дарга нарт зөвшөөрсөн.Энэ хүрээнд нийслэлийн Заса ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлийн хяналтын байгууллагын 53 албан хаагч орон сууцны батламжаа авлаа
Нийтэлсэн: 2020-07-02 11:06:30

 

Монгол Улсын Засгийн газраас цар тахлын үед галын шугамд ажиллаж буй төрийн  албан хаагчдыг түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцаар хангах тухай тогтоолын төслийг баталсан билээ. Өнөөдөр Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин энэ ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ж.Батбаясгалан: Нийслэлд шинэ хүн ирж, шинэ зүйл яриагүй учраас та бүхэн эрхэлсэн ажилдаа эзэн байж, хариуцлагатай ажиллах нь чухал
Нийтэлсэн: 2020-07-02 10:58:02

 

 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан УИХ-ын гишүүнээр сонгогдон тангарагаа өргөсөнтэй холбоотойгоор өнөөдөр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн нийслэлийн Засаг даргын тамгын газарт хүрэлцэн ирж, С.Ам ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Дуучин УКА аавдаа зориулж дуу бүтээжээ
Нийтэлсэн: 2020-07-02 10:51:56

 

Дуучин Ука буюу Д.Уламбаяр өчигдөр "ААВД" нэртэй шинэ уран бүтээлээ цацаж, сонсогч фенүүддээ бэлэг барилаа. Тэрбээр энэхүү дуугаа аав Даваадаа зориулж бүтээжээ. Учир нь "The VOICE Of Mongolia" шоуны шүүгчээр ажиллаж байх үед аав нь б ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох санал оруулах тухай албан бичиг хүргүүлэв
Нийтэлсэн: 2020-07-02 10:41:11

 

Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох санал оруулах тухай албан бичиг хүргүүлэв

Сэтгэгдэл бичих Цааш унших

АНУ-д зүрхний хагалгаанд орсон хүүхдүүд эх орондоо ирлээ
Нийтэлсэн: 2020-07-02 10:38:05

 

  АНУ-д зүрхний хагалгаанд орсон хүүхдүүдийг эх оронд нь авч ирэх “Samaritan’s Purse”  байгууллагын хүсэлтийн дагуу Улсын онцгой комиссын шийдвэрээр  өнөөдөр 25 иргэн эх орондоо ирлээ.Тодруулбал зүрхний хагалгаанд орсон 9 хүүхэд аав, ээж, орчуулагчийн хамт ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Танилц: УИХ-ын байнгын хороондын бүрэлдэхүүн
Нийтэлсэн: 2020-07-02 10:34:37

 

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.5 дахь заалт, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.4 дэх заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлын Байнгын хорооды ..

Сэтгэгдэл бичих Цааш унших