Нууц мэдээллийн уурхай

“Монголчууд: уламжлал ба орчин үе” сэдэвт олон улсын бага хурлын нээлт болов

Нийтэлсэн: 2019-09-12 10:16:28

 

“Монголчууд: уламжлал ба орчин үе” сэдэвт олон улсын бага хурлын нээлтийн ажиллагаа 2019 оны есдүгээр сарын 11-ний өдөр Москва хотын Оросын хүмүүнлэгийн улсын их сургуулийн төв байранд болов.

Бага хурлын үйл ажиллагааг нээж Оросын хүмүүнлэгийн улсын их сургуулийн Ардын аман зохиолын төрөлжилт, дүрслэлийг судлах төвийн эрдэм шинжилгээний удирдагч С.Ю.Неклюдов, Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамны Нэгдүгээр нарийн бичгийн дарга Ж.Баярхүү, Монгол Улсын их сургуулийн Шинжлэх ухааны сургуулийн захирал, Ерөнхий сайдын дэргэдэх Монгол судлалын үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга Д.Заяабаатар нар үг хэлэв.

Энэхүү хурлыг хоёр дахь удаагаа зохион байгуулж байгааг профессор С.Ю.Неклюдов хэлсэн үгэндээ дурдаад “Оросын Хүмүүнлэгийн их сургуульд өнгөрсөн зууны 90-ээд оны дундаас монгол хэлний мэргэжилтэн бэлтгэхийн сацуу монгол судлалыг хөгжүүлж” ирснийг онцолжээ. Ерөнхий сайдын дэргэдэх Монгол судлалын үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга Д.Заяабаатар Монгол Улсын төр, засгаас Монгол судлалыг хөгжүүлэх, дэмжих чиглэлээр сүүлийн жилүүдэд гаргасан шийдвэрүүдийн, тухайлбал “Монгол судлалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн зорилт, хэрэгжилтийн явцын талаар товч мэдээлээд “Эдгээр шийдвэр нь монгол судлалыг дэмжин хөгжүүлэх Монгол төрийн бодлого тогтвортой, залгамж холбоотой байгаагийн тодорхой баталгаа юм” хэмээн тэмдэглэсэн байна. Харин Элчин сайдын яамны Нэгдүгээр нарийн бичгийн дарга Ж.Баярхүү “энэхүү олон улсын хурал нь талуудын хамтын ажиллагааг харилцааны бүх салбар, чиглэлд эрчимжүүлэх, хөгжлийн шинэ шатанд гаргах үндэсийг бий болгож буй “Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, ОХУ-ын хоорондын гэрээ”-нд хоёр орны Ерөнхийлөгч нар гарын үсэг зурж, тунхагласан түүхэн үйл явцын дараахан болж” байгааг онцлов. 

Гурван өдрийн турш зохион байгуулагдах энэхүү хурлыг Оросын хүмүүнлэгийн улсын их сургуулийн Ардын аман зохиолын төрөлжилт, дүрслэлийг судлах төв, “Эдийн засгийн дээд сургууль” Үндэсний судалгааны их сургуулийн Эртний болон сонгодог дорно дахин судлалын хүрээлэн, Эстони Улсын Тартугийн их сургуулийн Эстони болон харьцуулалтын аман зохиолын тэнхим, Монгол Улсын их сургуулийн Монгол судлалын хүрээлэн зэрэг байгууллагууд Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны дэмжлэгтэйгээр зохион байгуулж байгаа ажээ.

Хуралд Москва, Санкт-Петебург, Улаан-Үүд, Элиста хотууд дахь Монгол судлалын чиглэлээр дагнан үйл ажиллагаа явуулдаг эрдэм шинжилгээний хүрээлэн, төвүүдийн, түүнчлэн Москвагийн Улсын их сургууль, Монгол Улсын их сургууль, ОХУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх Улс ардын аж ахуй, төрийн албаны академи зэрэг Монгол, Оросын тэргүүлэх их сургуулийн, Польш, Франц, Швейцарь, Хятад, Эстони, Чех зэрэг орнуудын эрдэмтэн монгол судлаачид оролцож байгаа бөгөөд нэгдсэн болон 6 салбар хуралдаанаар нийтдээ 40 шахам эрдэм шинжилгээний илтгэл хэлэлцэх юм байна. 

 
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

ҮСХ-ноос нийгэм, эдийн засгийн салбарын статистик үзүүлэлтийг танилцууллаа
Нийтэлсэн: 2020-02-17 13:45:26

 

Монгол Улсын 2020 оны нэгдүгээр сарын нийгэм, эдийн засгийн салбарын статистик үзүүлэлтийг танилцуулж байна.Монгол Улсын Засгийн газраас "COVID-19" коронавирусний халдварт өвчнөөс сэргийлэх зорилгоор “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Х.Баттулга: Цагаан сарын баярыг настан буурлуудад хүндрэл, эрсдэл учруулах байдлаар тэмдэглэхгүй байхыг уриалж байна
Нийтэлсэн: 2020-02-17 13:33:36

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2020 оны 02-р сарын 12-ны өдөр Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байх, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх асуудлаар “Засгийн газарт чиглэл өгөх тухай” /“Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх тухай/ зарлиг ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Нийт 27 838 иргэн азтан боллоо
Нийтэлсэн: 2020-02-17 13:29:09

 

арын 17Өчигдөр буюу 2020 оны  02 дугаар сарын 16-ны  өдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол журмын дагуу явагдлаа. Энэ удаагийн тохиролд  2020 оны 01 дүгээр сарын 01-нээс 01 дүгээр сарын 31-ний өдрийн хооронд худалдан авалт хийж, 2020 оны 02 дугаар сар ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

ШИНЭ КОРОНАВИРУСИЙН ХАЛДВАР АВСАН ХҮНИЙ ТОО 71 269-Д ХҮРЛЭЭ
Нийтэлсэн: 2020-02-17 13:23:44

 

Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусний халдварын нөхцөл байдлын мэдээллийг 2020 оны хоёрдугаар сарын 17-ний 10:00 цагийн байдлаар мэдээллээ. Шинэ коронавирусний халдвараар 1773 хүн нас бараад байна. Халдвар авсан хүний тоо 71 269-д хүрсэн бол 10 773 хүн ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Төрийн үйлчилгээг цахимаар авах нь таньд олон талын ашигтай
Нийтэлсэн: 2020-02-17 13:13:18

 

Томуу, томуу төст өвчлөл болон шинэ төрлийн коронавирусийн халдвараас хүн амыг урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах чиглэлээр нийслэлээс олон арга хэмжээ авч ажиллаж байгаа энэ цаг үед иргэн та төрийн үйлчилгээ авах гэж заавал төрийн байгууллага явахаа ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Нийслэлээс өгсөн үүргийн дагуу автобус компаниуд ариутгал, цэвэрлэгээнд хамрагдаж байна
Нийтэлсэн: 2020-02-17 13:03:16

 

Шинэ төрлийн коронавирусийн аюулаас урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллыг нэмэгдүүлэх зорилгоор нийслэлээс нийтийн тээврийн ариутгал, халдваргүйжүүлэлтийг эрчимжүүлэх, цэвэрлэгээ үйлчилгээг сайжруулах чиглэлийг НТҮГ, НМХГ, нийтийн тээврийн үйл ажиллагаа ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

НОК: АЙЛ ХЭСЭХГҮЙ БАЙЖ, ААВ ЭЭЖЭЭ ЭРСДЭЛД ОРУУЛАХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА
Нийтэлсэн: 2020-02-17 12:58:44

 

 Нийслэлийн Онцгой комисс цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан өнөөдөр өргөтгөсөн хуралдаанаа хийлээ.Хуралдааны эхэнд томуу, томуу төст өвчлөлийн талаар болон коронавирусын эсрэг урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар нийслэли ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ ОУВС, ЖАЙКА-ИЙН АЗИ НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ТАВДУГААР ХУРАЛД ОРОЛЦЛОО
Нийтэлсэн: 2020-02-17 12:56:11

 

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн албаны хүмүүсийн хамт 2-р сарын 12-оос 13-ны ѳдрүүдэд Токио хотноо зохион байгуулагдсан Олон улсын валютын сангийн Ази Номхон далайн бүсийн оффис, Японы Олон улсын Хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ийн Тавдугаар ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ээлжит чуулганы хугацаанд хуулийн 34 төсөл хэлэлцжээ
Нийтэлсэн: 2020-02-17 12:50:50

 

Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо 10 удаа хуралдаж, хуулийн төсөл 34, Улсын Их Хурлын тогтоолын төсөл (давхардсан тоогоор) гурвыг хэлэлцэж, яам, агентлаг, байгууллагын тайлан, мэдээл ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Шадар сайдаар ахлуулсан шуурхай бүлэг орон нутагт ажиллаж байна
Нийтэлсэн: 2020-02-14 11:48:28

 

Зарим аймагт өвөлжилт хүндэрсэнтэй холбогдуулан Булган, Хөвсгөл, Завхан, Увс аймгуудын нөхцөл байдалтай газар дээр нь танилцах, орон нутагт тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, цагийн байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх үүрэг бүхий Монгол Улсын Шадар сайд, Улсын онцг ..

Сэтгэгдэл бичих Цааш унших