Нууц мэдээллийн уурхай

Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн танилцуулга

Нийтэлсэн: 2019-09-19 11:39:02

 УИХ-ын 2019 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэж баталсан хууль тогтоомжийн талаарх танилцуулга, инфографикийг уншигч Та бүхэнд цувралаар хүргэж байна. Энэ удаа Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн танилцуулга, инфографикийн хамт хүргэж байна.

СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА

УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Д.Мурат, М.Оюунчимэг, Б.Ундармаа, Б.Чойжилсүрэн, Л.Элдэв-Очир нараас 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурал 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсан.

Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд дамжуулах сүлжээнд холбогдох сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүрүүдийг сонгон шалгаруулалтын үндсэн дээр тусгай зөвшөөрөл олгох, мөн айл өрх, албан байгууллагын түвшинд бага чадлын сэргээгдэх эрчим хүчийг ашиглахтай холбоотой харилцааг зохицуулах зэрэг асуудлуудыг шийдвэрлэхээр тусгасан.

Хуульд орсон гол нэмэлт, өөрчлөлт:

1. Сэргээгдэх эрчим хүчний үнэ, тарифын дээд хязгаарыг тогтоож, төслийг үнэ хаялцуулах өрсөлдөөний (төсөл шалгаруулалт) зарчмаар сонгон шалгаруулдаг болно. 

2. Нар, салхины эх үүсгүүрээс нэгдсэн сүлжээнд нийлүүлэх үнэ тарифын дээд хязгаарыг өөрчлөн, төсөл шалгаруулалтын журмаар нарны станцын үнэ тарифыг 0.12 ам.доллар хүртэл, салхин станцын хувьд 0.085 ам.доллар хүртэл байхаар хуульчилсан. 

3. Айл өрх, албан байгууллагууд өөрийн цахилгаан хэрэглээнд зориулж бага чадлын сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрийг ашиглах, мөн өөрийн хэрэглээнээс илүү гарсан цахилгааныг түгээх сүлжээнд худалдаалах боломжтой болж байна. 

Нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөө:

Эрчим хүчний хэрэглэгчдэд: Цахилгаан эрчим хүч хэрэглэж буй бүхий л хэрэглэгчдийн (айл өрх, аж ахуйн нэгж, уул уурхай) сарын цахилгааны төлбөрийн 13 орчим хувийг сэргээгдэх эрчим хүчийг дэмжих төлбөр эзэлж байна. Цаашид өндөр тарифтай сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүрүүд, ялангуяа нарны станц нэмэгдэх тусам энэ хувь хэмжээ нэмэгдэж хэрэглэгчдэд үнийн дарамт бий болох эрсдэл байсан тул хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүрүүдийн үнийг өрсөлдөөний журмаар бууруулж, хэрэглэгчдэд бий болох байсан үнийн дарамтын эрсдэлийг бууруулсан.

Эрчим хүчний системд: Өнгөрсөн хугацаанд нар, салхины эх үүсгүүрүүд олноор баригдсан хэдий ч техникийн нэгдсэн төлөвлөгөө муу байснаас болж эрчим хүчний системд техникийн хүндрэлүүдийг бий болгож эхэлсэн. Тиймээс цаашид ашиглалтанд оруулах эх үүсгүүрүүдийн байршил, хүчин чадал, төрлийг төрийн зүгээс нэгдсэн бодлогын хүрээнд төлөвлөх боломжтой болсон.

Хөрөнгө оруулагчдад: Сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүр барих төслийн хөрөнгө оруулагчдын хувьд энэ чиглэлийн бодлого, хууль, эрх зүйн орчин ойлгомжтой, ил тод, олон улсын жишгийн дагуу байхыг чухалчилдаг. Хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр төслийн хэрэгжилтэд төр, хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагааг өндөр түвшинд байлгах боломжийг бий болгож өгсөн. Тухайлбал, сэргээгдэх эрчим хүчний төслийн хөрөнгө оруулалтын зардлыг нэмэгдүүлдэг тусгай зөвшөөрөл, техникийн нөхцөл, байгаль орчны үнэлгээ, газрын зөвшөөрөл, эх үүсвэрийн нөөцийн судалгаа болон жилийн баталгаат худалдан авалтын хэмжээ зэрэг эрсдэлүүдийг төрийн зүгээс өөрийн эрх мэдлийн хүрээнд үүрч, бууруулах боломжтой болж байна. Ингэснээрээ хөрөнгө оруулагч зөвхөн төслийн санхүүжилт, станцын бүтээн байгуулалт, ашиглалт үйлчилгээнд илүү анхаарал хандуулах боломжтой болсон.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

“Улаанбаатар” олон улсын кино наадам эхэллээ
Нийтэлсэн: 2019-10-15 12:08:53

 

11 дэх удаагийн “Улаанбаатар” олон улсын кино наадам өчигдөр “Тэнгис” кино театрт  нээлтээ хийлээ. Улаанбаатар хотыг соёл, урлаг тэр дундаа кино урлагаар дамжуулан олон улсад сурталчлах, соёл урлагийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх, дэлхийн нэр хүндт ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

МОНГОЛ УЛСАД ХӨНГӨН АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАР ҮҮСЧ ХӨГЖСӨНИЙ 85 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН “СПОРТЫН 4 ТӨРӨЛТ ТЭМЦЭЭН” ӨНДӨРЛӨЛӨӨ
Нийтэлсэн: 2019-10-15 11:05:18

 

Монгол Улсад хөнгөн аж үйлдвэрийн салбар үүсч хөгжсөний 85 жилийн ойн арга хэмжээний хүрээнд ХХААХҮЯам болон мэргэжлийн холбоодуудын дунд оюун ухаан, авхаалж самбаа, хурд хүч, тэсвэр тэвчээрийг сорих, байгууллагууд хоорондын хамтын ажиллагаа, хамт олонч нө ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийсэн ажлын үр дүнг хэлэлцэх “Нээлттэй сонсгол”-ыг ирэх сард зохион байгуулах үүрэг өгөв
Нийтэлсэн: 2019-10-15 10:58:35

 

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2019.10.14) сайжруулсан түлшний хэрэглээ болон агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын явцтай танилцсан УИХ-ын гишүүд болон холбогдох байгууллагын төлөөлөлтэй уулзаж, үүрэг чиглэл өглөө ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

ХАЙРГА АЧСАН ТЭЭВЭРЛЭЛТИЙН ХОТРУУ ОРОХ ХУГАЦААГ 08:00-22:00 ЦАГ БАЙХААР МӨРДҮҮЛЖ АЖИЛЛАНА
Нийтэлсэн: 2019-10-15 10:51:54

 

Нийслэлийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 01- ний А/1034 тоот ’’ Авто зам, замын байгууламжид даацын болон цагийн хязгаарлалт тогтоох тухай захирамжийн дагуу ХУД дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн удирдлага , ХУД ЗДТГ-ын Тохижилт нийтийн аж ахуйн хэлт ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Улсын нийслэл Улаанбаатар хот 380 жил
Нийтэлсэн: 2019-10-15 10:16:57

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Чингэлтэй дүүргийн 4 дүгээр цэцэрлэг шинэ байрны нээлтээ хийлээ
Нийтэлсэн: 2019-10-15 10:13:22

 

Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороонд 4 дүгээр цэцэрлэгийн хуучин барилгыг буулгаж, 240 хүүхдийн хүчин чадалтай шинэ цэцэрлэгийн барилгыг ашиглалтад орууллаа. Тус цэцэрлэг өнөөдөр нээлтийнхээ үйл ажиллагааг хийсэн бөгөөд 240 хүүхдийн хүчин чадалтай, 8 бүлгий ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь
Нийтэлсэн: 2019-10-15 10:11:19

 

Өнөөдөр буюу 2019 оны 10 дугаар сарын 15-ний Мягмар гарагт цахилгаан шугам тоноглолд хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ ⏱ 10:00-17:30 цагт: 16, 17, 18-р хоро ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

МОНГОЛ УЛСЫГ СУРТАЛЧЛАХ СОЁЛЫН АРГА ХЭМЖЭЭ КАНБЕРРА ХОТНОО БОЛОВ
Нийтэлсэн: 2019-10-15 09:34:32

 

Австралийн Нийслэлийн бүс нутгийн Засгийн газар Канберра дахь диппомат корпустай хамтран зохион байгуулсан “Windows to the World” нээлттэй хаалганы өдөрлөгт Монгол Улсаас Австрали Улсад суугаа Элчин сайдын яам 2019 оны 10 дугаар сарын 13-нд оролцож, өөрийн ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ургац хураалтаа шуурхайлж, өндөр зохион байгуулалттай ажиллах чиглэл өглөө
Нийтэлсэн: 2019-10-15 09:31:58

 

Энэ жилийн улаан буудай 25-30 хувийн цавуулагтай, чанар сайтай байнаХХААХҮ-ийн сайд Ч.Улаан ургац хураалтын явц байдалтай газар дээр нь танилцаж дүн шинжилгээ хийх ажлын хэсгийг томилон, тодорхой үүрэг даалгавар өгсний дагуу тус ажлын хэсэг  өнгөрсөн амрал ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

ТАНХИМ ДҮҮРЭН ҮЗЭГЧТЭЙ "TEDxDarkhan" ДАРХАНЧУУДЫН ТАЛАРХЛЫГ ХҮЛЭЭЛЭЭ
Нийтэлсэн: 2019-10-15 09:25:18

 

Дарханчууд анх удаа олон улсын эрхтэй Tedx үйл ажиллагааг орон нутагт анх удаагаа танхим дүүрэн үзэгчтэйгээр амжилттай зохион байгууллаа. TEDxDarkhan үйл ажиллагааг Дархан-Уул аймгийн Эмэгтэйчүүдийн холбоо, аймгийн ЗДТГ хамтран 2019 оны 10 дугаар 12-ны өдө ..

Сэтгэгдэл бичих Цааш унших