Нууц мэдээллийн уурхай

ОЛОН УЛСЫН АТОМЫН ЭНЕРГИЙН АГЕНТЛАГ (ОУАЭА)-ИЙН ЕРӨНХИЙ БАГА ХУРЛЫН 63 ДУГААР ЧУУЛГАНД ОРОЛЦОЖ БАЙНА

Нийтэлсэн: 2019-09-20 12:29:06

 Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-ийн Ерөнхий бага хурлын 63 дугаар чуулган 2019 үны 9 дүгээр сарын 16-20-ны өдрүүдэд Вена хотноо үргэлжилж байна. Чуулганд ОУАЭА-ийн гишүүн 171 улс, олон улсын байгууллага, төрийн бус байгууллагын 3000 орчим төлөөлөгчид оролцож байна.

 

Манай төлөөлөгчдийн тэргүүн, ОУАЭА-ийн дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Г.Баттунгалаг чуулганы ерөнхий санал шүүмжлэлд үг хэлэв. Тэрбээр хэлсэн үгэндээ цөмийн энергийг энхийн зорилгоор ашиглах, анагаах ухаан, хөдөө аж ахуй, байгаль орчныг хамгаалах зэрэг салбарт цөмийн технологийг нэвтрүүлэх, эдийн засаг, тогтвортой хөгжлийг хангахад тус агентлагийн үйл ажиллагаа чухал үүрэгтэйг онцолж, энэ чиглэлээр Засгийн газраас хэрэгжүүлж буй ажил, баримталж буй бодлогыг танилцуулав.

 

Мөн ОУАЭА-ийн Техникийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд манай улсад хэрэгжүүлсэн төслүүдийн үр дүнг дурдаж, цаашид тэдгээрийн хамрах хүрээг өргөжүүлэн нэмэгдүүлэхийн зэрэгцээ Монгол Улсын тогтвортой хөгжилд тодорхой хувь нэмэр оруулах нь чухал гэж үзэж буйгаа илэрхийлэв.

 

Ерөнхий бага хурлын 63 дугаар чуулагаар ОУАЭА-ийн үйл ажиллагааны тайлан, төсөв зэргийг хэлэлцэхээс гадна цөмийн болон цацрагийн аюулгүй байдал, техникийн хамтын ажиллагаа, цөмийн шинжлэх ухаан, технологийг энхийг зорилгоор ашиглах, олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх зэрэг 26 багц асуудлыг хэлэлцэж холбогдох шийдвэрийг гаргах юм.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

МОНГОЛ УЛСАД ХӨНГӨН АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАР ҮҮСЧ ХӨГЖСӨНИЙ 85 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН “СПОРТЫН 4 ТӨРӨЛТ ТЭМЦЭЭН” ӨНДӨРЛӨЛӨӨ
Нийтэлсэн: 2019-10-15 11:05:18

 

Монгол Улсад хөнгөн аж үйлдвэрийн салбар үүсч хөгжсөний 85 жилийн ойн арга хэмжээний хүрээнд ХХААХҮЯам болон мэргэжлийн холбоодуудын дунд оюун ухаан, авхаалж самбаа, хурд хүч, тэсвэр тэвчээрийг сорих, байгууллагууд хоорондын хамтын ажиллагаа, хамт олонч нө ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийсэн ажлын үр дүнг хэлэлцэх “Нээлттэй сонсгол”-ыг ирэх сард зохион байгуулах үүрэг өгөв
Нийтэлсэн: 2019-10-15 10:58:35

 

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2019.10.14) сайжруулсан түлшний хэрэглээ болон агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын явцтай танилцсан УИХ-ын гишүүд болон холбогдох байгууллагын төлөөлөлтэй уулзаж, үүрэг чиглэл өглөө ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

ХАЙРГА АЧСАН ТЭЭВЭРЛЭЛТИЙН ХОТРУУ ОРОХ ХУГАЦААГ 08:00-22:00 ЦАГ БАЙХААР МӨРДҮҮЛЖ АЖИЛЛАНА
Нийтэлсэн: 2019-10-15 10:51:54

 

Нийслэлийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 01- ний А/1034 тоот ’’ Авто зам, замын байгууламжид даацын болон цагийн хязгаарлалт тогтоох тухай захирамжийн дагуу ХУД дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн удирдлага , ХУД ЗДТГ-ын Тохижилт нийтийн аж ахуйн хэлт ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Улсын нийслэл Улаанбаатар хот 380 жил
Нийтэлсэн: 2019-10-15 10:16:57

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Чингэлтэй дүүргийн 4 дүгээр цэцэрлэг шинэ байрны нээлтээ хийлээ
Нийтэлсэн: 2019-10-15 10:13:22

 

Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороонд 4 дүгээр цэцэрлэгийн хуучин барилгыг буулгаж, 240 хүүхдийн хүчин чадалтай шинэ цэцэрлэгийн барилгыг ашиглалтад орууллаа. Тус цэцэрлэг өнөөдөр нээлтийнхээ үйл ажиллагааг хийсэн бөгөөд 240 хүүхдийн хүчин чадалтай, 8 бүлгий ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь
Нийтэлсэн: 2019-10-15 10:11:19

 

Өнөөдөр буюу 2019 оны 10 дугаар сарын 15-ний Мягмар гарагт цахилгаан шугам тоноглолд хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ ⏱ 10:00-17:30 цагт: 16, 17, 18-р хоро ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

МОНГОЛ УЛСЫГ СУРТАЛЧЛАХ СОЁЛЫН АРГА ХЭМЖЭЭ КАНБЕРРА ХОТНОО БОЛОВ
Нийтэлсэн: 2019-10-15 09:34:32

 

Австралийн Нийслэлийн бүс нутгийн Засгийн газар Канберра дахь диппомат корпустай хамтран зохион байгуулсан “Windows to the World” нээлттэй хаалганы өдөрлөгт Монгол Улсаас Австрали Улсад суугаа Элчин сайдын яам 2019 оны 10 дугаар сарын 13-нд оролцож, өөрийн ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ургац хураалтаа шуурхайлж, өндөр зохион байгуулалттай ажиллах чиглэл өглөө
Нийтэлсэн: 2019-10-15 09:31:58

 

Энэ жилийн улаан буудай 25-30 хувийн цавуулагтай, чанар сайтай байнаХХААХҮ-ийн сайд Ч.Улаан ургац хураалтын явц байдалтай газар дээр нь танилцаж дүн шинжилгээ хийх ажлын хэсгийг томилон, тодорхой үүрэг даалгавар өгсний дагуу тус ажлын хэсэг  өнгөрсөн амрал ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

ТАНХИМ ДҮҮРЭН ҮЗЭГЧТЭЙ "TEDxDarkhan" ДАРХАНЧУУДЫН ТАЛАРХЛЫГ ХҮЛЭЭЛЭЭ
Нийтэлсэн: 2019-10-15 09:25:18

 

Дарханчууд анх удаа олон улсын эрхтэй Tedx үйл ажиллагааг орон нутагт анх удаагаа танхим дүүрэн үзэгчтэйгээр амжилттай зохион байгууллаа. TEDxDarkhan үйл ажиллагааг Дархан-Уул аймгийн Эмэгтэйчүүдийн холбоо, аймгийн ЗДТГ хамтран 2019 оны 10 дугаар 12-ны өдө ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДЫН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГ ОЛГОНО
Нийтэлсэн: 2019-10-15 09:16:57

 

Мэдлэг боловсрол, бүтээлч чанар, шинэ санаа, сайн үйлс, авьяас, ур чадвараараа онцгой амжилт гаргасан бакалаврын хөтөлбөрийн өдрийн ангийн оюутнууд болон коллеж, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд суралцагчдаас шалгаруулан “Монгол Улсын Ерөнхий сайдын ..

Сэтгэгдэл бичих Цааш унших