Нууц мэдээллийн уурхай

Тээврийн хэрэгслийн албан татварын талаар иргэдэд мэдээлэл хүргэж байна

Нийтэлсэн: 2019-09-23 11:00:08

 

-Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг ямар хуулиар зохицуулдаг вэ?

Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хууль, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хууль, Нийслэлийн авто зам, замын байгууламжаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс авто зам ашигласны төлбөр авах журмын дагуу албан татвар, төлбөр ногдуулах, уг албан татварыг төсөвт төлөхтэй холбогдсон харилцаагаар зохицуулдаг.

-Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр төлөгч гэж хэн бэ?

Монгол Улсын нутаг дэвсгэрт автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэл эзэмшиж буй хувь хүн, аж ахуйн нэгж, байгууллага албан татвар төлөгч байна. Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулийн 6.1 /Улсын бүртгэлд байгаа автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэлд тэдгээрийг ашиглаж байгаа эсэхийг үл харгалзан албан татвар ногдуулна/-д заасны дагуу тээврийн хэрэгслийн албан татварыг төлөх үүрэгтэй.

-Тээврийн хэрэгслийн албан татварыг төлөх хугацаа ?

Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасны дагуу:

Хувь хүн нь авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн жилийн албан татварыг жилд нэг удаа тухайн жилийн 6 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө харьяалах татварын албанд төлнө. Хэрэв 6 дугаар сарын 1-нээс хойш авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийг импортоор оруулж ирсэн бол харьяалах татварын албанд тухайн жилдээ багтаан үлдсэн хугацаанд ноогдох татварыг төлнө. Жишээлбэл: 2019 оны 9 сард орж ирсэн тээврийн хэрэгсэл авсан тохиолдолд тухайн оны буюу үлдсэн 4 сарын төлбөрийг төлнө. Приус автомашин нэг жилийн албан татвар 12000, зам ашигласны төлбөр 6667 нийт 18667 төгрөг оныг дуустал төлөх. 2020 он гарснаар тухайн тээврийн хэрэгсэл эзэмшигт улсын дугаарын сүүлийн оронгоос хамааран тухайн саруудад тухайн жилийн албан татварыг төлж барагдуулна. Улсын бүртгэлд байгаа тээврийн хэрэгсэлд тухайн тээврийн хэрэгслийг ашиглаж байгаа болон ашиглахгүй байгааг үл хамааруулан албан татвар ноогдуулна.
Аж ахуйн нэгж, байгууллага автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн жилийн албан татварыг тэнцүү хэмжээгээр улирал бүрийн сүүлчийн сарын 25-ны дотор багтаан төсөвт төлж дараа оны 2 дугаар сарын 15-ны дотор тайланг татварын албанд ирүүлнэ.
Татвар төлөгч дараа улирал, жилийн албан татварыг урьдчилан төлж болно.’
-Тээврийн хэрэгслийн албантатвар, төлбөрөөхуулийн хугацаанд нь төлөхгүй бол хүлээлгэх хариуцлага?

Хуулийн хугацаанд албан татвар, төлбөрөө төлөөгүй бол ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ-ийн 7.5.1 дэх заалтад тусгасны дагуу Агаар бохирдуулсны төлбөрөө төлөөгүй бол нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг 20 нэгж, хуулийн этгээдийг 200 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, мөн хуулийн 11.19.14 дэх заалтын дагуу АТБӨЯХАТатвараа хуульд заасан хугацаанд төлөөгүй бол төлбөл зохих татварын төлүүлж, зохих татварын 10 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

-Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг хэрхэн төлөх вэ?

Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг дараах байдлаар төлөх боломжтой. Үүнд:

Татварын ерөнхий газрын цахим хуудас www.e-tax.mta.mn, https://itax.mta.mn/home болон Тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний www.smartcar.mn цахим хуудсаар:
Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дагуу төлбөл зохих албан татвар, төлбөрийн мэдээллийг дараах хоёр байдлаар төлөх боломжтой.

Монгол банк:Монгол банкаар төлж байгаа бол хэрэглэгчийн харилцах банкны төлбөрийн картын ард талд бичигдсэн CVV /Card Verification Value/ кодыг ашиглана. Ингэхдээ интернет банкны эрх нээлгэсэн байх шаардлагатай.
QPay:QPay ашиглан төлж байгаа бол хэрэглэгч өөрийн харилцах банкны мобайл аппликейшнээр нэвтэрч, QR код уншуулан төлнө.
Төлбөр төлөх төхөөрөмж /Киоск/:
Энэ нь тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг банкны карт ашиглан төлөх боломжтой төхөөрөмж бөгөөд QR код бүхий төлбөрийн баримтыг хэвлэж гаргадаг тул татварын алба, татвар хураах цэгт очиж, тамга даруулан баталгаажуулах шаардлагагүй. Одоогийн байдлаар:

Дүнжингарав худалдааны төв дэх “Нэг цэгийн үйлчилгээ”-д;
Нийслэлийн төр захиргааны IV байрны 1 давхарт буюу Улаанбаатар хотын банкны шилэн барилгын 1 давхарт;
Баянзүрх дүүргийн 17-р хороо, “Да хүрээ” авто худалдаа үйлчилгээний төвд;
Сонгинохайрхан дүүрэг авто худалдааны цогцолборт;
Баянгол дүүргийн 20-р хороо “Хөсөг трейд” ХХК –ийн байранд тус тус үйлчилгээ үзүүлж байгаа бөгөөд цаашид Улаанбаатар хотын дүүргүүдийн цагдаагийн хэлтсүүд болон шаардлагатай цэгүүдэд байршуулж, үйл ажиллагааг өргөжүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна.
Улаанбаатар хотын банк:
Улаанбаатар хотын банканд очин үйлчлүүлж байгаа тохиолдолд тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр төлсөн QR код бүхий төлбөрийн баримтыг авах боломжтой бөгөөд төлбөрийн баримтыг татварын алба, хэлтэс, татвар хураах цэгт очин баталгаажуулах шаардлагагүй.

-Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг юунд зарцуулдаг вэ?

Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр нь Нийслэлийн төсөв болон Нийслэлийн авто замын санг бүрдүүлдэг. Энэ нь нийслэл хотын авто зам, замын байгууламжийн бүтээн байгуулалтад зарцуулагддаг.

-Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг хаана төлөх боломжтой вэ?

Хэрэв онлайнаар төлөх боломжгүй бол өөрт ойрхон дурын банканд албан татвар, төлбөрөө төлж, төлсөн баримтаа өөр ойрхон дурын татвар хураах цэгт очин тамга даруулан баталгаажуулах боломжтой. Татвар хураах цэгүүд:

Д/д

Байршил

Цагийнхуваарь

1

Татварын хэлтэс /БЗД, БГД, СХД, СБД, ЧД, ХУД, НД, БХД, БНД/

Даваа-Баасан:

08:30 – 17:30
Бямба, Ням : Амарна

2

АТҮТөв /цирксалбар, таванган салбар, Нисдэг машин худалдааны төв/

3

НҮНТ /Дүнжингарав, Мишээл, Драгонтөв, 6 буудлын Оргил төв/

4

Техник хяналтын үзлэгийн төв /БЗД, БГД, СХД/

Даваа-Баасан: 08:30 – 17:30

Бямба-Ням

09:00-19:00

НИЙСЛЭЛИЙН МЭДЭЭЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ГАЗАР

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Дизайнер Г.ӨНӨРЖАРГАЛ: Мода Монголоор дуусахгүй, харин ч Монголоос эхлэх хандлагатай болсон
Нийтэлсэн: 2019-12-05 17:48:03

 

Гоёл-2020 наадмын шилдэг дизайнер Г.Өнөржаргалтай ярилцлаа. Тэрээр энэ жил өдөр тутмын хувцасны шилдэг дизайнераар шалгарсан бөгөөд хилийн чанадад ажиллаж амьдардаг учраас тун удахгүй буцах гэж байгаа ажээ. Ярилцлагынхаа эхэнд Гансүхийн Өнөржаргалын тал ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

“Хүртээмжтэй ирээдүй” өдөрлөгийн үеэр ур чадварын тэмцээний шилдгүүдэд шагнал гардууллаа
Нийтэлсэн: 2019-12-05 13:44:25

 

НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас жил бүрийн арванхоёрдугаар сарын 03-ны өдрийг Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах олон улсын өдөр болгон зарласан билээ. 2019 онд энэ өдрийг “Хүртээмжтэй ирээдүй” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.Хөгжлийн бэрхшээлтэй ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Угаарын хийнд хордсон гэх дуудлага эрс багасчээ
Нийтэлсэн: 2019-12-05 13:31:25

 

Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн, Агаарын бохирдолтой тэмцэх газрын мэргэжилтэн Г.Даваажаргал нар өнөөдөр сайжруулсан шахмал түлштэй холбоотой ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр анх удаа гадаргын ус хуримтлуулах хөв байгууллаа
Нийтэлсэн: 2019-12-05 13:28:28

 

Уур амьсгалын өөрчлөлтийн болон хүний үйл ажиллагааны сөрөг нөлөөллөөс үүдэн газрын доорх болон гадаргын усны нөөц хомсдох, бохирдох явдал нэмэгдэж байна. Нийслэлийн нутаг дэвсгэрт явуулсан усны тоо бүртгэлээр 48 гол горхиноос нэг, 120 булаг шандаас ес, 14 ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Сүхбаатарын талбайд мөсөн хотхон байгуулах уралдаан зарлалаа
Нийтэлсэн: 2019-12-05 13:24:09

 

Нийслэлийн Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын  14-ны өдрийн А/1210 тоот Захирамжийн дагуу Нийслэл Улаанбаатар хотын 380 жилийн ойг тохиолдуулан Д.Сүхбаатарын талбайд “Бидний хот” сэдэвт мөсөн хотхон байгуулах уралдаан зарлалаа.Уралдаанд Монгол Улсын ирг ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

“Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлал”-ыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлнэ
Нийтэлсэн: 2019-12-05 13:13:58

 

Улаанбаатар хотыг хөгжүүлэх шинжлэх ухааны үндэслэлтэй, урт хугацааны анхдугаар хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 1954 онд ЗХУ-ын Москва хотын “Гипрогор” институт хийж гүйцэтгэсэн. Үүнээс хойш тус институт 1961, 1976, 1986 онуудад дөрвөн удаагийн хөгжлийн ерөнх ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Түүнийг дуулахад харцнаас нь хор шар, уучлал, эрч хүч, хайр, бардамналыг мэдэрдэг
Нийтэлсэн: 2019-12-05 12:51:31

 

Монгол Улсын гавьяат жүжигчин, опера дива Ө.Уянга дуучныг дуулахад харцнаас нь хор шар, уучлал, эрч хүч, хайр, бардамналыг мэдэрдэг.Улаанбаатар хот шинэ жилийн гоёл чимэглэлээ зүүгээд хүн бүр дотроо нууцхан догдлол тээн, будрах цасан ширхэг шиг намуухан өв ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Г.Жанцансамбуу: Дунд сургуулийн багш шигээ болох гэж энэ мэргэжлийг сонгосон
Нийтэлсэн: 2019-12-05 12:47:05

 

LikeБаянхонгор аймгийн Баян-Овоо сумын харьяат, МУСТА, хөгжмийн зохиолч Гомбосүрэнгийн Жанцансамуугийн бие даасан анхны тоглолт энэ сарын 12-нд “Улаанбаатар палас”-т болно. Иймд тус уран бүтээлчтэй ажил, амьдралынх нь талаар ярилцав.–Тоглолт болох гээд л з ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Томуу, томуу төст өвчнөөс сэргийлье
Нийтэлсэн: 2019-12-05 11:43:19

 

Хүйтний улиралд нэмэгдэх хандлагатай байгаа амьсгалын замын халдварт өвчнөөс гэр ахуйн нөхцөлд хэрхэн урьдчилан сэргийлэх аргуудыг энэхүү зөвлөмжөөс сонирхоорой.Гэр орондоо чийгтэй цэвэрлэгээ тогтмол хийх, цэвэр агаар оруулахаас гадна гарын ариун цэврийн д ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайдын ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалын бүрэлдэхүүнд Хотын дарга багтаж байна
Нийтэлсэн: 2019-12-05 11:36:34

 

ОХУ-ын Ерөнхий сайд Д.А.Медведевийн урилгаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ сарын 03-06-ны өдрүүдэд ОХУ-д албан ёсны айлчлал хийж байна.Ерөнхий сайдын ОХУ дахь айлчлалын бүрэлдэхүүнд УИХ-ын болон Засгийн газрын гишүүд, Нийслэлийн Засаг дарга С.Ам ..

Сэтгэгдэл бичих Цааш унших