Нууц мэдээллийн уурхай

“ЗҮРХ СУДАСНЫ ҮНДЭСНИЙ КОНФЕРЕНЦ – 2019” ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Нийтэлсэн: 2019-09-25 10:25:03

 2019 оны 09 дүгээр сарын 20, 21, 22-ны өдрүүдэд Улсын гуравдугаар төв эмнэлэг, Зүрхний төв, зүрх судасны эмч нарын нийгэмлэг хамтран  “Зүрх судасны үндэсний конференци 2019”  зохион байгууллаа.

17 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулагдаж байгаа тус үндэсний конференци нь орон нутаг, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагад ажиллаж буй зүрх судасны эмгэг, зүрхний мэс засал, дотрын мэргэжлийн эмч нарын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, оношилгоо эмчилгээний шинэ тутам гарсан мэдээ мэдээллээр хангах, эрдэм шинжилгээ, судалгааны ажлууд, сонирхолтой тохиолдлуудын шилдэг илтгэлүүдийг хэлэлцүүлэх, олон улсын түвшинд шинээр нэвтэрч буй дэвшилтэт технологи, эмнэлзүйн удирдамж заавруудыг танилцуулах зорилгоор “Бүтцийн өөрчлөлт бүхий зүрх судасны эмгэг” ерөнхий сэдвийн хүрээнд зохион байгуулагдсан болно.

Конференцийн эхний өдрийн хуралдааныг ЭМЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Р.Оюунханд нээж, хуралдааныг даргалан оролцсон ба Улаанбаатар хотын 9 дүүрэг, 21 аймгийн 250 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтэн, Люксембургийн Их Гүнт улс, Франц, Испани, БНСУ, Тайвань, Гүрж улсуудын хамтын ажиллагаатай их дээд сургуулиудын эмнэлгийн зочин профессорууд урилгаар оролцлоо.
Конференцийн салбар хуралдаанаар Улсын гуравдугаар төв эмнэлгийн удирдлага, тус эмнэлгийн Зүрхний төвийн зүгээс 21 аймгийн нэгдсэн эмнэлгийн удирдлагуудтай хэлэлцүүлэг уулзалт хийж, орон нутагт зүрх судасны оношилгоо, эмчилгээний хөгжил, ололт амжилтыг илүү сайжруулах боломж, тулгамдаж буй  асуудал, бэрхшээлийн талаар санал бодлоо солилцож, хойшид хамтын ажиллагаагаа илүү нягт уялдаа холбоотой болгож сайжруулах талаар санал нэгдлээ .
Конференцийн хоёр дахь өдөр Монгол улсын эрүүл мэндийн салбарт анхны Зүрх судасны мэс заслын тасаг үүсгэн байгуулагдсаны 50 жилийн ойн хүрээнд “Зүрх судасны мэс заслын 50 жил: Өнгөрсөн, Одоо ба Ирээдүйн Сорилтууд” сэдэвт Олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдаж, түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн, хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулагдлаа.  

Конференцийн гурав дахь өдөр Улсын гуравдугаар төв эмнэлэг дээр Монгол улсад болон Европын холбооны улсуудад шинээр батлагдсан удирдамж заавруудыг танилцуулан, “Эмнэлзүйн судалгааны арга зүй”, “Зүрхний цахилгаан бичлэг”, “Зүрх судасны лавшруулсан амилуулах тусламж” сэдвүүдээр гардан дадлага сургалтуудыг зохион байгуулж нийслэл орон нутгийн эмнэлгийн байгууллагуудын 200 гаруй эмч мэргэжилтнүүд хамрагдсан.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

“Ковид-19” өвчний эрсдэл буураагүй учир иргэд амны хаалтаа тогтмол зүүхийг уриалж байна
Нийтэлсэн: 2020-08-13 11:50:38

 

НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, НБОГ-ын Амьтан, ургамлын асуудал хариуцсан мэргэжилтан Ц.Цолмонбаатар, НМХГ-ын Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Д.Батзориг, НЭМГ-ын Нийгмийн Эрүүл мэндийн хэлтсийн ахлах мэр ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Иргэдийн аялал жуулчлалын боловсролыг дээшлүүлэх аян өрнөж байна
Нийтэлсэн: 2020-08-13 11:44:23

 

Улаанбаатар  хот орчмын бүсүүдийн газар зүйн байрлал, байгаль түүх соёлын өвд тулгуурласан аялал жуучлалын бүс  нутгийг сурталчлан таниулж, нийгэм эдийн засгийн үр өгөөж бүхий тогтвортой дотоодын аялал жуучлалыг дэмжих, иргэд болон аж ахуйн нэгж байгууллаг ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Монголын эмэгтэй даамчид аваргын төлөө тоглоно
Нийтэлсэн: 2020-08-13 11:36:21

 

Дэлхийн даамын холбооноос (FMJD) зохион байгуулж буй “Үндэстнүүдийн цом” багийн онлайн тэмцээн өнгөрсөн зургаадугаар сарын 15-наас энэ сарын 15-ны хооронд үргэлжилж байна.Анх удаа зохиогдож буй энэхүү багийн онлайн тэмцээнд эрэгтэй 29, эмэгтэй 11 улсын баг ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол, Казахстаны коронавирусний нөхцөл байдал болон хамтын ажиллагааг өргөжүүлэх, чиглэлд хоёр тал санал солилцлоо
Нийтэлсэн: 2020-08-13 11:32:29

 

Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жалгас Адылбаевыг хүлээн авч уулзлаа.Монгол Улсын Засгийн газар цар тахлаас урьдчилан сэргийлэх, дотооддоо халдвар алдахгүйн төлөө шаар ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол Улс, Дэлхийн Банктай “Ковид-19” халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллана
Нийтэлсэн: 2020-08-13 11:29:47

 

Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар Дэлхийн Банкны суурин төлөөлөгч Андрей Михневтэйг хүлээн авч уулзлаа. /2020.08.12/Уулзалтын үеэр Дэлхийн Банкны суурин төлөөлөгч Андрей Михневтэй Монгол Улсын Засгийн Газар “Ковид-19” халдвараас урьдчилан сэргийлэх хариу ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

БНСУ-ын Чэжү мужид ажиллаж, сурч, амьдарч буй монгол иргэдийн анхааралд
Нийтэлсэн: 2020-08-13 11:26:54

 

Ковид-19 цар тахлын улмаас олон улсын нислэгүүд цуцлагдсантай холбоотойгоор эх орондоо буцах боломжгүй гадаадад гацсан иргэдээ татан авах ажиллагааг Монгол Улсын Засгийн газар, Онцгой байдлын комиссоос шат дараатайгаар зохион байгуулсаар байгаа бөгөөд алсл ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тарваган тахлын сэжигтэйгээр нас барсан иргэний нэгдүгээр хавьтлын 73 хүнийг тусгаарлажээ
Нийтэлсэн: 2020-08-13 11:14:37

 

Ховд аймгийн БОЭТ-д Тарваган тахлын сэжигтэй тохиолдлоор хэвтэн эмчлүүлж байсан Буянт сумын иргэн Б нь 8-р сарын 11-ний өдөр нас барсан. Одоогоор тус иргэний PCR, нян илрүүлэх шинжилгээний хариу албан ёсоор гараагүй, лабораторийн шинжилгээ хийгдэж байгаа ю ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

3287 багшид зөөврийн компьютер олголоо
Нийтэлсэн: 2020-08-13 11:08:18

 

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн “2020-2021 оны хичээлийн жилийн бэлтгэл ажил, анхаарах асуудал” сэдэвт сургалт семинарт оролцсон 21 аймаг, есөн дүүргийн Боловсрол, соёл урлагийн газрын дарга нарт зөөврийн компьютерийг гардууллаа.Боловсролын үйл ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Засаг дарга нарын эрх, үүргийн давхцлыг арилгана
Нийтэлсэн: 2020-08-12 17:09:31

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх хэлэлцүүлэг өнөөдөр Төрийн ордонд боллоо. Хэлэлцүүлэгт УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн, ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн үйл ажиллагаатай танилцлаа
Нийтэлсэн: 2020-08-12 14:25:34

 

Монгол Улсын Засгийн газрын 259, 149 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хангаж төрийн үйлчилгээг үе шаттайгаар цахим хэлбэрт шилжүүлэх ажлын хүрээнд Харилцаа холбоо мэдээллийн, технологийн газар, ..

Сэтгэгдэл бичих Цааш унших