Нууц мэдээллийн уурхай

ЯПОН УЛСЫН ШИЗҮОКА МУЖИЙН “ЖИЖИГ, ДУНД БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН ХОЛБОО”-НЫ УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

Нийтэлсэн: 2019-10-08 09:50:22

 

      ХХААХҮЯ болон Япон улсын Шизүока мужийн Засаг даргын тамгын газар хооронд 2014 онд хамтран ажиллах тухай Санамж бичгийг байгуулсан юм. Хамтын ажиллагааныхаа хүрээнд ЖДҮ-ийг хөгжүүлэх  сэдвээр Бизнес форумын арга хэмжээ зохион байгуулж мөн газар тариалангийн салбарт хамтын ажиллагааг тодорхой түвшинд хөгжүүлж ирсэн. Энэхүү хамтын ажиллагаанд суурилан тус мужийн “Жижиг, дунд бизнес эрхлэгчдийн холбоо” болон “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан”-ийн хооронд хамтын ажиллагааг бий болгох талаар  санал солилцох, танилцах уулзалтыг өнөөдөр \2019.10.07\-нд  ХХААХҮЯ-нд боллоо.

Уулзалтад Монгол Улсын ХХААХҮЯамын төлөөлж ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан, Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ, хоршооны хөгжлийн бодлого зохицуулалтын газрын дарга Я.Эрдэнэсайхан, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн захирал Б.Батцэцэг, ГХАХ-ийн дарга Д.Бадруун болон бусад албаны хүмүүс, мөн Экспорт олон улсын худалдааны төвийн үүсгэн байгуулагч Д.Оюунбилэг нар оролцлоо. Япон Улсын Шизүоко мужийг төлөөлж  Шизүзока мужийн Засаг даргын орон тооны бус зөвлөх Хиронори Яно, Шизүока мужийн ЖДҮ бизнес эрхлэгчдийн холбооны дэд ерөнхийлөгч Мүнэо Ямаүчи тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо.

ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан, Салбарын яам нь Монгол Улсын ДНБ-ий 30 гаруй хувийг дангаараа хангадаг. Нийт ажиллах хүчний 53,2 хувь нь тус салбарт ажилладаг. Хүнсний үйлдвэр, Газар тариалан, Мал аж ахуй, Хөнгөн үйлдвэрлэл, Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ, хоршоо гэсэн 5 эдийн засгийн голлох салбарын хөгжлийн бодлогыг тодорхойлж, хэрэгжүүлж ажилладаг. Манай яам 2014 онд Шизүока мужтай хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын Санамж бичгийг байгуулан хамтын ажиллагаагаа хөгжүүлж ирсэн. Энэ хамтын ажиллагааны хүрээнд жил бүр “Шизүока мужийн бизнес форум”-ын арга хэмжээг хамтран зохион байгуулах, тус мужид зохион байгуулагддаг “Фүжи но күни хүнсний бүтээгдэхүүний үзэсгэлэн, худалдаа”-ны арга хэмжээнд салбарын үйлдвэр эрхлэгчдийг дэмжиж оролцуулах болон газар тариалангийн салбарт Сэлэнгэ, Дорнод аймгуудад гурвалжин будаа “сагаг”-ийг туршилтын журмаар тариалах, хүний нөөцийг чадавхжуулах чиглэлийн хамтын ажиллагаатай. Цаашид энэхүү хамтын ажиллагааг Жижиг, дунд бизнесийг дэмжих салбарт хөгжүүлэх боломж нээгдэж байна. Цаашид 2 орны ЖДҮ эрхлэгчдийг дэмжих зорилгоор “ЖДҮХСан” болон Шизүока мужийн “Жижиг, дунд бизнес эрхлэгчдийн холбоо”-той хамтын ажиллагааг бий болгож, хөгжүүлэх саналтай байна гэлээ.

Шизүзока мужийн Засаг даргын орон тооны бус зөвлөх Хиронори Яно хэлэхдээ, Бизнес эдийн засгийн айлчлалаа Монгол Улсад хийж байгаадаа таатай байна. Бид Монгол улстай тодорхой нэгэн салбар бус эдийн засаг, боловсрол, эрүүл мэнд, спорт зэрэг олон салбарт хамтын уялдаатай ажиллахыг зорьж байна. Монгол улсад энэ удаа зохион байгуулж байгаа Шизүока мужийн бизнес форумыг ганц энэ удаа биш жил бүр уламжлал болгон зохион байгуулж илүү их үр дүнд хүрэхийг хичээх болно. Энэ удаа бид эхний алхмаа хийлээ гэж бодож байна гэлээ.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Б.БАТДАВАА: ТӨВ БАНКНЫ СУДАЛГАА БОЛОН СТАТИСТИК МЭДЭЭЛЛҮҮД БОДЛОГЫН ШИЙДВЭР ГАРГАЛТЫН МАШ ЧУХАЛ СУУРЬ БОЛДОГ
Нийтэлсэн: 2020-03-27 16:26:16

 

рын 27Монголбанкны Судалгаа, статистикийн газрын захирал Б.Батдаваатай ярилцлаа.Төв банкны судалгааны ач холбогдлын талаар юуны өмнө ярилцахыг хүсч байна.Дэлхийн олон орны Төв банкууд бодлого, шийдвэр гаргахдаа судалгаа, шинжилгээний ажлуудад үндэслэдэг. И ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Долоо хоногийн тойм
Нийтэлсэн: 2020-03-27 15:22:32

 

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Нийслэлийн харьяа газар, агентлагуудын зүгээс 2020 оны гуравдугаар сарын 23-наас гуравдугаар сарын 27-ны өдрүүдэд Улаанбаатар хотын хэмжээнд хийсэн томоохон ажлууд болон хотын Захирагч С.Амарсайханы оролцсон арга ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Бүх ААН, компанийг НДШ-ийн төлбөрөөс 4 дүгээр сарын 1-нээс 10 дугаар сарын 1-н хүртэл бүрэн чөлөөллөө
Нийтэлсэн: 2020-03-27 15:05:18

 

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ард иргэд, аж ахуйн нэгжүүдэд хандаж мэдэгдэл хийж байна.Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Улс орны нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа жлынхаа хүрээнд мэдээлэл өгье. Өнөөдрийн байдлаар дэлхийн 201 улсад коронавирусийн халдвар ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

С.Одонтуяа: Эмч, цагдаа, онцгой байдлын албан хаагчдын цалин хөлсийг нэмэх, онцгой байдлын нэмэгдэл олгохыг ШААРДАЖ байна!
Нийтэлсэн: 2020-03-27 13:48:53

 

Нийслэлийн Онцгой Комиссоос 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр сайжруулсан түлштэй холбогдуулж “Өндөржүүлсэн бэлэн байдал” зарласан. Үргэлжлээд корона вирус гарч Дүүргийн Онцгой Комиссын гишүүд 175 хоног буюу хагас жил орчим онцгой байдалд ажиллаж байна. ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Урт цагаанд үйл ажиллагаа эрхлэгчдийг хүлээн авч уулзаж байна
Нийтэлсэн: 2020-03-27 12:20:34

 

Нийслэлийн өмчийн III байр буюу бидний хэлж заншсанаар “Урт цагаан” үйлчилгээний төвийн үйл ажиллагаатай холбоотой цаг үеийн асуудлаар өнөөдөр нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын орлогч дарга Д.Рэнцэнбямба, Онцгой байдлын газрын тэргүүн дэд дарга ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

ББСБ, ХЗХ-доос зохицуулалтын үйлчилгээний төлбөр авах хугацааг хойшлуулжээ
Нийтэлсэн: 2020-03-27 11:17:17

 

Санхүүгийн зохицуулах хороо 2020 оны ээлжит VI хуралдааныг цахимаар зохион байгуулж даатгал, үнэт цаас, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж, зээлийн хоршоотой холбоотой тусгай зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох, оноосон нэр өөрчл ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

АНХААР: Шинжилгээний бичиггүй иргэнийг онгоцонд суулгахгүй
Нийтэлсэн: 2020-03-27 11:05:55

 

Монгол Улсын Онцгой Комиссын 2020.03.26-ны хуралдааны шийдвэрийн дагуу Сөүлийн чиглэлд дөрөвдүгээр сарын 2-ны өдөр тусгай үүргийн нислэг хийгдэнэ. Энэ нислэгт гуравдугаар сарын 12, 13-ны өдрүүдэд ЭСЯ-ны Консулын хэлтэст ирж бүртгүүлсэн өндөр настан, жир ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

АНУ-д халдвар авагсад Хятадыг давж, дэлхий даяар нийт хагас сая хүн халдвар авчээ
Нийтэлсэн: 2020-03-27 10:40:01

 

АНУ-д нэг өдөрт 15'461 шинэ тохиолдол илэрснээр нийт халдвар авагсад 83'672 болж Хятадыг (81'285) давлаа. Мөн дэлхий даяар нийт 58'579 шинэ тохиолдол илэрснээр нийт 529'614 хүн халдвар аваад байна. Нэг өдөрт хамгийн олон шинэ то ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ / 2020.03.27-НЫ 11:00 ЦАГ
Нийтэлсэн: 2020-03-27 10:25:33

 

КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ / 2020.03.27-НЫ 11:00 ЦАГ

Сэтгэгдэл бичих Цааш унших

"НӨАТ-ын баримтаа дөрөвдүгээр сарын 8-ны 23:59:59 цагаас өмнө бүртгүүлж, улирлын буцаан олголтоо авна"
Нийтэлсэн: 2020-03-27 10:22:53

 

2020 оны нэгдүгээр улирлын худалдан авалтын төлбөрийн баримтаа 2020 оны дөрөвдүгээр сарын 8-ны 23:59:59 цагаас өмнө амжиж бүртгүүлэн НӨАТ-ын буцаан олголтын урамшууллаа авна уу. Лавлах утас: 1800-1288, 75777507 НӨАТ-ын тухай хуулд заасны дагуу албан ..

Сэтгэгдэл бичих Цааш унших