Нууц мэдээллийн уурхай

Гурван иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна

Нийтэлсэн: 2019-10-10 18:26:32

 

Нийслэлийн Онцгой комиссын хуралдаанаар сайжруулсан шахмал түлштэй холбоотой асуудлаар цаг үеийн мэдээллийг тогтмол хийхийг үүрэг болгосон. Үүний дагуу Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газар, Агаарын бохирдолтой тэмцэх газраас өдөрт хоёр удаа мэдээлэл хийж байгаа юм. Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд өнөөдөр 16.00 цагаас Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн, Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын мэргэжилтэн Г.Даваажаргал нар мэдээлэл хийв.

Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Аравдугаар сарын 10-ны өдрийн 06:00-15:00 цагийн байдлаар угаарын хийнд хордсон гэх дуудлагаар таван өрхийн 11 иргэн (дөрвөн хүүхэд, долоон том хүн) эмнэлэгт хандаж, үүнээс гурван иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Ирсэн дуудлагыг дүүргээр нь авч үзвэл, Чингэлтэй дүүрэгт нэг өрхийн хоёр хүн, Баянзүрх дүүрэгт хоёр өрхийн гурван хүн, Хан-Уул дүүрэгт нэг өрхийн нэг хүн, Сонгинохайрхан дүүрэгт нэг өрхийн таван хүн байна” гэлээ.

Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын мэргэжилтэн Г.Даваажаргал “Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газраас болон холбогдох албаны хүмүүс гэр хорооллын айл өрхүүдэд тохиолдоод байгаа угаартах асуудалтай холбогдуулан ахуйн нөхцөлд туршилт хийсэн. Шахмал түлшийг энгийн ханан пийшинтэй айлд түлж, гэр доторх тасалгааны агаарт байгаа угаарын хийн агууламжийг хэмжсэн. Үүнээс гадна энгийн зууханд сайжруулсан шахмал түлшийг гурван аргаар галлаж үзсэн. Нэгдүгээрт, мод асаагаад дээрээс нь түлш хийх, хоёрдугаарт, цогон дээр нь нүүрс нэмж хийх, гуравдугаарт, дээрээс нь галлах гэсэн гурван аргаар туршилт явуулсан. Туршилтын хэмжилтүүдээс харахад гэр доторх тасалгааны агаарт байгаа угаарын хийн агууламж нэмэгдсэн зүйл байхгүй хэвийн байна гэж гарсан” гэсэн мэдээллийг өгөв.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

“Улаанбаатар” олон улсын кино наадам эхэллээ
Нийтэлсэн: 2019-10-15 12:08:53

 

11 дэх удаагийн “Улаанбаатар” олон улсын кино наадам өчигдөр “Тэнгис” кино театрт  нээлтээ хийлээ. Улаанбаатар хотыг соёл, урлаг тэр дундаа кино урлагаар дамжуулан олон улсад сурталчлах, соёл урлагийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх, дэлхийн нэр хүндт ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

МОНГОЛ УЛСАД ХӨНГӨН АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАР ҮҮСЧ ХӨГЖСӨНИЙ 85 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН “СПОРТЫН 4 ТӨРӨЛТ ТЭМЦЭЭН” ӨНДӨРЛӨЛӨӨ
Нийтэлсэн: 2019-10-15 11:05:18

 

Монгол Улсад хөнгөн аж үйлдвэрийн салбар үүсч хөгжсөний 85 жилийн ойн арга хэмжээний хүрээнд ХХААХҮЯам болон мэргэжлийн холбоодуудын дунд оюун ухаан, авхаалж самбаа, хурд хүч, тэсвэр тэвчээрийг сорих, байгууллагууд хоорондын хамтын ажиллагаа, хамт олонч нө ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийсэн ажлын үр дүнг хэлэлцэх “Нээлттэй сонсгол”-ыг ирэх сард зохион байгуулах үүрэг өгөв
Нийтэлсэн: 2019-10-15 10:58:35

 

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2019.10.14) сайжруулсан түлшний хэрэглээ болон агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын явцтай танилцсан УИХ-ын гишүүд болон холбогдох байгууллагын төлөөлөлтэй уулзаж, үүрэг чиглэл өглөө ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

ХАЙРГА АЧСАН ТЭЭВЭРЛЭЛТИЙН ХОТРУУ ОРОХ ХУГАЦААГ 08:00-22:00 ЦАГ БАЙХААР МӨРДҮҮЛЖ АЖИЛЛАНА
Нийтэлсэн: 2019-10-15 10:51:54

 

Нийслэлийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 01- ний А/1034 тоот ’’ Авто зам, замын байгууламжид даацын болон цагийн хязгаарлалт тогтоох тухай захирамжийн дагуу ХУД дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн удирдлага , ХУД ЗДТГ-ын Тохижилт нийтийн аж ахуйн хэлт ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Улсын нийслэл Улаанбаатар хот 380 жил
Нийтэлсэн: 2019-10-15 10:16:57

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Чингэлтэй дүүргийн 4 дүгээр цэцэрлэг шинэ байрны нээлтээ хийлээ
Нийтэлсэн: 2019-10-15 10:13:22

 

Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороонд 4 дүгээр цэцэрлэгийн хуучин барилгыг буулгаж, 240 хүүхдийн хүчин чадалтай шинэ цэцэрлэгийн барилгыг ашиглалтад орууллаа. Тус цэцэрлэг өнөөдөр нээлтийнхээ үйл ажиллагааг хийсэн бөгөөд 240 хүүхдийн хүчин чадалтай, 8 бүлгий ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь
Нийтэлсэн: 2019-10-15 10:11:19

 

Өнөөдөр буюу 2019 оны 10 дугаар сарын 15-ний Мягмар гарагт цахилгаан шугам тоноглолд хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ ⏱ 10:00-17:30 цагт: 16, 17, 18-р хоро ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

МОНГОЛ УЛСЫГ СУРТАЛЧЛАХ СОЁЛЫН АРГА ХЭМЖЭЭ КАНБЕРРА ХОТНОО БОЛОВ
Нийтэлсэн: 2019-10-15 09:34:32

 

Австралийн Нийслэлийн бүс нутгийн Засгийн газар Канберра дахь диппомат корпустай хамтран зохион байгуулсан “Windows to the World” нээлттэй хаалганы өдөрлөгт Монгол Улсаас Австрали Улсад суугаа Элчин сайдын яам 2019 оны 10 дугаар сарын 13-нд оролцож, өөрийн ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ургац хураалтаа шуурхайлж, өндөр зохион байгуулалттай ажиллах чиглэл өглөө
Нийтэлсэн: 2019-10-15 09:31:58

 

Энэ жилийн улаан буудай 25-30 хувийн цавуулагтай, чанар сайтай байнаХХААХҮ-ийн сайд Ч.Улаан ургац хураалтын явц байдалтай газар дээр нь танилцаж дүн шинжилгээ хийх ажлын хэсгийг томилон, тодорхой үүрэг даалгавар өгсний дагуу тус ажлын хэсэг  өнгөрсөн амрал ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

ТАНХИМ ДҮҮРЭН ҮЗЭГЧТЭЙ "TEDxDarkhan" ДАРХАНЧУУДЫН ТАЛАРХЛЫГ ХҮЛЭЭЛЭЭ
Нийтэлсэн: 2019-10-15 09:25:18

 

Дарханчууд анх удаа олон улсын эрхтэй Tedx үйл ажиллагааг орон нутагт анх удаагаа танхим дүүрэн үзэгчтэйгээр амжилттай зохион байгууллаа. TEDxDarkhan үйл ажиллагааг Дархан-Уул аймгийн Эмэгтэйчүүдийн холбоо, аймгийн ЗДТГ хамтран 2019 оны 10 дугаар 12-ны өдө ..

Сэтгэгдэл бичих Цааш унших