Нууц мэдээллийн уурхай

ТАНХИМ ДҮҮРЭН ҮЗЭГЧТЭЙ "TEDxDarkhan" ДАРХАНЧУУДЫН ТАЛАРХЛЫГ ХҮЛЭЭЛЭЭ

Нийтэлсэн: 2019-10-15 09:25:18

 ТАНХИМ ДҮҮРЭН ҮЗЭГЧТЭЙ

Дарханчууд анх удаа олон улсын эрхтэй Tedx үйл ажиллагааг орон нутагт анх удаагаа танхим дүүрэн үзэгчтэйгээр амжилттай зохион байгууллаа. TEDxDarkhan үйл ажиллагааг Дархан-Уул аймгийн Эмэгтэйчүүдийн холбоо, аймгийн ЗДТГ хамтран 2019 оны 10 дугаар 12-ны өдөр Дархан хотын 58 жилийн ойн өдрийг угтан аймгийн Залуучууд театрт зохион байгуулсан юм.

Дархан хотын залуустаа хэрэг болох үнэ цэнэтэй санааг түгээн тэднийгээ уриалах, урамшуулах, шинийг хийхэд нь туслах зорилготойгоор энэхүү үйл ажиллагааг хийхээр зорьсон. TEDxDarkhan-ы тайзан дээр тавьсан зөв санаа, эерэг шийдэл бүхий илтгэлүүд зөвхөн Залуучууд театрт хүрэлцэн үзэгчдээр хязгаарлагдахгүй гэрлийн хурдаар дэлхийгээр түгэн, олон сая хүний оюуны мэлмийд хүрэх боломжийг олгож байгаагаараа онцлогтой. Энэ өдөр Залуучууд театрын тайз Дэлхийн тайз болж байна хэмээн TEDxDarkhan-ыг зохион байгуулагч аймгийн Эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Ц.Ганчимэг дүгнэж байлаа.

Дархан хотоос гаралтай болон салбар салбартаа манлайлагч 15 илтгэгч оролцож өөрсдийн туршлага, ололт амжилтаа шинэлэг байдлаар илтгэж Дархан хотын залуучуудтай сонирхолтой түүхээ хуваалцлаа. Тухайлбал, Монголын орчин үеийн хөгжмийн ертөнцөд битбокс урлагийг хөгжүүлж, орон зайгаа бий болгосон Рэй буюу Б.Нарандэлгэр "Хүн хөгжим" сэдвээр илтгэл тавьж Биет бус соёлын дундрашгүй их өвийг залуучуудад маш ойлгомжтой байдлаар тайлбарлалаа.

“Хүсэж байгаа газар луугаа яг одоо зээл аваад аял” хэмээн "Дэйл Карнеги" төвийн сургалт хариуцсан захирал Э.Чинзориг тэнд ирсэн үзэгчдийг ятгасан бол Дархан-Уул аймгийн ЗДТГ-ын ТЗУХ-ийн гадаад харилцааны мэргэжилтэн Ц.Болортуул “Бид мөрөөдөхөөс илүүг хийж чадна” хэмээн урамшуулж байсан юм.

“Яг түүн шиг-2” шоуны үзэгчдийн хамгийн хайртай оролцогч, БНСУ-ын олон үндэстний урлагийн байгууллага “Монтант”-ын гишүүн С.Гантогоо Өмнө нь тэгээд дараа нь сэдвээр илтгэлээ. Багаасаа л урлагт хайртай, дуртай байсан тэрээр 2007 онд БНСУ-ыг  зорьсноор түүний өнөөдрийн амжилтын эхлэл тавигджээ.

“Bat solution partners” компанийн удирдах зөвлөлийн дарга, Монголын дауны холбооны тэргүүн В.Ганзориг“Нийгмийн синдром” илтгэлээр дамжуулан дауны синдром тойрсон асуудалруу үзэгчдийн анхаарлыг татлаа. Харин “Юнайтэд карьер консалтинг” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Ерөө “Аз жаргалаа олсон уу” сэдвээр үнэ цэнэтэй санааг түгээж, Урлаг судлаач Б.Сэргэлэн Өөрөөрөө байхыг эрхэмлэн зөвлөлөө.

Өөрийгөө өөрөөр харах бас нэгэн онцлог илтгэл бол Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Дархан салбар сургуулийн захирал, Доктор, профессор Н.Сувдаагийн тавьсан “Дэлхийн хүн” байлаа. Хоббигоо ажил болгохыг Сагсан бөмбөг тайлбарлагч, Спортын сэтгүүлч, Г.Идэр-Ууган санал болгож, гарц гаргалгааг нь зааж өглөө.

Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Б.Оюунгэрэл “Эмэгтэйчүүд өнөөгийн нийгэмд” сэдвээр илтгэж, илүү сайхан ирээдүй төлөө хамтдаа зүтгэхийг уриаллаа.

“Ай хотел” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Золбадрал утга учиртай, урдаа тавьсан зорилготой, түүндээ хүрэх тэмүүлэлтэй амьдрахын сайхныг "Хувь хүний хөгжил" сэдвээр, “Ай Ти Зон” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Баттулга “Хөгжил” сэдвээр илтгэл тавьлаа. Тэрээр компани байгууллагынхаа эд зүйлийг мөнгөөр үнэлж болно харин хүнийг мөнгөөр үнэлж болдоггүй. Тиймээс улсын хөгжил бол хүний хөгжил юм. Хэдий чинээ хүнээ хөгжүүлснээр тухайн улсын ирээдүй тодорхойлогддог тухай сонирхолтой яриа өрнүүллээ.

Олон улсын TEDxDarkhan арга хэмжээний дараагийн илтгэгч Эрдэмтэн, судлаач О.Нинжмаа Монгол улс хөрсгүй орчинд бичил булцуу ургуулах технологи нэвтрүүлж Азийн 5 дахь орон болсон тухай, түүний цаана эрдэмтдийн ямар их хөдөлмөр тэвчээр байдгийг маш энгийнээр тайлбарлалаа.

Сэтгүүлч С.Батзаяа “Та амьдралаа бусдаар удирдуулж байгаа юм биш биз” сэдвээр илтгэл тавьж, “Та бол бусдад таалагдах албатай бараа биш” гэж онцоллоо.

TEDXDarkhan үйл ажиллагааны салшгүй нэг хэсэг болсох TED Ярилцлагын хүндэт зочноор МУ-ын Эрүүлийг хамгаалахын Гавьяат ажилтан, Гал голомт Үндэсний Хөдөлгөөний тэргүүн, Д.МӨНХӨӨ уригдан оролцлоо. Тэрээр Монгол гэр бүлийн дэвшилтэд уламжлалыг өртөөлье сэдвийн дор Монгол гэр бүлийн үнэ цэнэ,  Төрдөө хатан ухаан, гэртээ уран бэрийн ухаанаа зориулсан монгол эмэгтэйчүүд, Гэр бүлийн хамтын амьдралыг хэрхэн дэмжих асуудлаар ярилцсан юм.

Tedx Darkhan үйл ажиллагааг Дархан төдийгүй Эрдэнэт, Сэлэнгэ, Булган аймгийн эмэгтэйчүүд, залуучуудын байгууллагын төлөөлөл үзэж сонирхсон юм. Тэд 58 жилийн өмнө Дархан хотоо байгуулж байсан Залуучуудын хот энэ үйл ажиллагаагаар ирээдүйн оюуны шинэ бүтээн байгуулалтынхаа хуудсыг нээлээ хэмээн ярьж байлаа.

Tedx Darkhan үйл ажиллагааны дэмжигч байгууллагаар Дарханы дулааны цахилгаан станц, Дархан Ус суваг ХК-иуд, Сайн орших ХХК, Топ дизайн, Мөнх Ундрам хүнс, Комфорт цогцолбор, Даш ваанжил, Сондор ХХК, Залуучууд театр, аймгийн Мэдээлэл технологийн алба, "Хос Дог" студийн уран бүтээлчид тус тус ажиллалаа. Мөн үйл ажиллагааны үеэр женерешн зи сайн дурын клубын 22 сурагч тусалсан юм.

Ийнхүүөдөр өдрөөр өөрчлөгдөн хувьсаж буй өнөөгийн нийгэмд "Үнэ, цэнэтэй санааг түгээн дэлгэрүүлэх" үзэл санааны хүрээндМонгол улсын хэмжээнд орон нутагт анх удаа зохион байгуулагдсан TEDxDarkhan үйл ажиллагаа бүтэн өдрийн турш Залуучууд театрын их танхимд амжилттай болж өндөрлөлөө.

Х.СОЁЛ-ЭРДЭНЭ ДАРХАН ХОТ 2019.10.14

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Г.Нэргүй: Угаарын хийн дуудлага эрс багассан
Нийтэлсэн: 2019-11-18 14:06:12

 

Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн, нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын мэргэжилтэн Д.Санчирбаяр  нар сайжруулсан шахмал түлштэй холбоо ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хүн ам, орон сууцны 2020 оны улсын ээлжит тооллого явагдана
Нийтэлсэн: 2019-11-18 14:03:06

 

Хүн амын мэдээллийн санг шинэчлэх ажлын хүрээнд нийслэлийн хэмжээнд хүн ам, өрхийн урьдчилсан бүртгэлийг хийх  ажил нийслэл, дүүрэг, хорооны түр товчоог байгуулан энэ оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн өнөөдрийн байдлаар 57.8 хувьтай явагдаж байгаа аж ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

“Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийн төслийн удирдах хороо хуралдав
Нийтэлсэн: 2019-11-18 13:51:38

 

Төслийн удирдах хорооны өнөөдрийн хуралдаанаар нийт 12 асуудлыг хэлэлцсэний дотор төслийн худалдан авах ажлын төлөвлөгөө, төслийн гуравдугаар үе шатны байршлыг тогтоож батлах, дэд төвүүдийг дахин хөгжүүлэх төлөвлөгөө батлуулах асуудлуудыг хэлэлцэн баталлаа ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хотын захирагч С.Амарсайхан амралтын өдөр Чингэлтэй дүүргийн алслагдсан хэсэгт ажиллалаа
Нийтэлсэн: 2019-11-18 13:49:02

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнгөрөгч бямба гараг /2019.11.16/-ийн үдэш нийслэлийн Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны гэр хорооллын төв зам дагуух халтиргаа гулгаа үүссэн хэсэгт цас, мөс хайлуулагч давс бодис цацс ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо
Нийтэлсэн: 2019-11-18 13:45:18

 

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөний эхэнд НЗДТГ-ын Хяналт, шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга өнгөрсөн зөвлөгөөний үеэр хотын Захирагчийн өгсөн үүрэг даалгаврын биелэлт, хэрэгжилтийн талаар товч мэдээлэл ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг болно
Нийтэлсэн: 2019-11-18 11:43:25

 

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Хуульчдын холбоотой хамтран “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” дэд хөтөлбөрийн хүрээнд сар бүрийн гурав дахь долоо хоногийн лхагва гарагт иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгө ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

“Чингис хаан” банк ЭМД-ын мөнгөнөөс хахууль өгснийг АТГ тогтоожээ
Нийтэлсэн: 2019-11-18 11:16:39

 

Найдваргүй банкуудад иргэдийн НД-ын мөнгийг байршуулснаас эхнээсээ дампуурч иргэдийн нуруун дээр ачаа болон ирж байгаа. Нийгмийн даатгалын энэхүү алдагдлыг нөхөхийн тулд ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Нийслэлд 3000 гаруй иргэн төрийн албаны ерөнхий шалгалт өгчээ
Нийтэлсэн: 2019-11-18 09:04:11

 

Төрийн албаны хуулийн шинэчилсэн найруулгыг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс орон даяар мөрдөж эхэлсэн. Үүнтэй холбогдуулан Төрийн албаны төв зөвлөл болон Нийслэлийн төрийн албаны салбар зөвлөл Төрийн албаны ерөнхий шалгалтыг зохион байгуулжээ. Төрий ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Төрийн байгууллагын автомашиныг албаны бус зорилгоор ашигласан тохиолдолд ажлаас нь чөлөөлөх тухай захирамж гаргалаа
Нийтэлсэн: 2019-11-18 09:02:14

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр Төрийн албаны тухай хуулийг хэрэгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай захирамж гаргалаа. Захирамжид “Төрийн албаны тухай хууль, Захиргааны болон үйлчилгээний албан хаагч ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ирээдүйн эзэд мэргэжил сонголтын аян үргэлжилж байна
Нийтэлсэн: 2019-11-18 09:00:39

 

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас санаачлан Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нийгмийн Ардчилал оюутны холбоотой хамтран “ирээдүйн эзэд” мэргэжил сонголтын аяныг үндэсний хэмжээнд 3 дах ..

Сэтгэгдэл бичих Цааш унших