Нууц мэдээллийн уурхай

Хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ

Нийтэлсэн: 2019-10-16 09:29:02

 

 

УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны 2019 оны 10 дугаар сарын  15-ны өдрийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн.  Хуралдааны эхэнд Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.

Засгийн газраас  2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн хуулийн төслийн талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат танилцуулсан. 

Усны нөөц харьцангуй багатай, байгаа нөөц нь орон зай цаг хугацаанаас ихээхэн хамааралтай, нөөцийн хуваарилалт жигд бус манай орны ус ашиглалтын өнөөгийн хандлагыг эрс өөрчлөх, усны менежментийг оновчтой зохион байгуулахад хүчтэй, чадварлаг, үр дүнтэй засаглалыг дэлхий нийтийн жишгийн дагуу нэн даруй хөгжүүлэх нь чухал байна. Усны салбар нь 80 гаруй жилийн түүхэндээ устай холбоотой асуудлыг нэгдмэлээр хариуцан зохицуулах эрх бүхий Усны аж ахуйн яамтай, мөн 2005-аас 2012 онд Усны агентлагтай байсан.

Усны аж ахуйн яам, Усны агентлаг байгуулагдан ажиллаж байх хугацаанд Монгол орны устай холбоотой асуудлыг хариуцан зохицуулах эрх бүхий бие даасан төрийн байгууллага хэлбэрээр ажиллаж, усны салбарын боловсон хүчнийг тодорхой чиглэлээр мэргэших, ажиллах, усны мэдээллийн цогц, найдвартай байдлыг хангах, судалгаа шинжилгээ, бүтээн байгуулалтын томоохон ажлуудыг хийж гүйцэтгэх нөхцөл бололцоог бүрдүүлж байсан гэдгийг салбарын  сайд танилцуулгадаа дурдсан.

Усны газрыг 2012 онд татан буулгаснаас хойш бодлогын хэрэгжилтийн асуудал хоцрогдож Дөргөн, Тайширын усан цахилгаан станцыг эс тооцвол сүүлийн жилүүдэд устай холбоотой томоохон бүтээн байгуулалт  нэг ч хийгдээгүй байна. Усны нөөц, ашиглалт, хэрэглээний өнөө болон ирээдүйн төлөв байдал, учирч болзошгүй сорилт бэрхшээл, эрсдэлтэй байдалд дүн шинжилгээ хийж, усны нөөцийн хомсдолоос урьдчилан сэргийлж, хүн ам, хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийг баталгаатай чанарын шаардлага хангасан хүртээмжтэй, хямд усаар цаг хугацаанд нь хангах зэрэг олон арга хэмжээг авч хэрэгжүүлэх, үйл ажиллагаа явуулахад усны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага үгүйлэгдэж байна гэж хууль санаачлагчид үзжээ.

Мөн Усны үндэсний хорооны ажлын албыг 2014 онд татан буулгаснаар нийгэм, эдийн засгийн салбаруудын усны талаарх нэгдсэн зохицуулалт алдагдаж, Усны үндэсний хорооны статус, үйл ажиллагааны хамрах хүрээ тодорхойгүй болж, чиг үүргээ бүрэн хэрэгжүүлж чадахгүйд хүрээд байна. Улс орны нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийн гол тулгуур, хүний амьдрах эрхтэй холбоотой усны нөөцийг нэгдмэлээр хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх, усны асуудлыг удирдан зохион байгуулах, тогтвортой засаглалыг хөгжүүлэхэд усны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагыг нэн даруй байгуулж, усны салбарт үүсээд буй асуудлуудыг шийдвэрлэх шаардлагатай байна гэж төсөл санаачлагчид үзсэн байна.

Иймд усны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагыг сэргээн байгуулах болон Усны үндэсний хороог усны аюулгүй байдлыг хангахад чиглэсэн бодлогын зөвлөмж өгөх, мэдээлэл харилцан солилцох үүрэг бүхий Усны үндэсний зөвлөл болгохоор Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсрууллаа гэж салбарын сайд танилцуулгадаа дурдсан.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, А.Сүхбат, Б.Батзориг, Ж.Бат-Эрдэнэ. Б.Бат-Эрдэнэ нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлэв. Гишүүдийн зүгээс усны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай байхыг зарчмын хувьд дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ, цаашлаад мэргэжлийн яам болгон өргөжүүлэх, гадаргын усыг хамгаалах тодорхой судалгаа хийх шаардлагатай гэсэн саналуудыг хэлж байлаа. Түүнчлэн төрийн захиргааны байгууллагын бүтэц, энэ чиглэлийн боловсон хүчинг хэрхэн бэлтгэх, Монгол Улсын гадаргын усны нөөцийн талаарх судалгааны талаар тодруулж байв.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэбат хариултдаа, усны мэргэжлийн байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж, санал солилцсон бөгөөд энэ чиглэлийн нарийн мэргэжлийн боловсон хүчинг Унгар улсад бэлтгэх, тус улсын орчин үеийн техник, технологийг нэвтрүүлж, хамтран ажиллахаар тохироод байна гэв. Түүнчлэн 2018 оны Монгол Улсын байгаль орчны төлөв байдлын тайлан мэдээллээс үзвэл нийтдээ 48 гол мөрөн ширгэж, 72 гол мөрөн сэргэсэн.  324 булаг шанд ширгэж, 314 нь дахин сэргэсэн бол нуурын хувьд 155 нь ширгэж, 130 нь дахин сэргэсэн нь сүүлийн хоёр жилд орсон хур тунадастай холбоотой гэхийн зэрэгцээ агентлагын бүтцэд сав газрын захиргаадууд нь шууд харьяалагдана гэж байлаа.

Ингээд Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэдэг саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 54.5 хувь нь дэмжлээ. Иймд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Г.Нэргүй: Угаарын хийн дуудлага эрс багассан
Нийтэлсэн: 2019-11-18 14:06:12

 

Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн, нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын мэргэжилтэн Д.Санчирбаяр  нар сайжруулсан шахмал түлштэй холбоо ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хүн ам, орон сууцны 2020 оны улсын ээлжит тооллого явагдана
Нийтэлсэн: 2019-11-18 14:03:06

 

Хүн амын мэдээллийн санг шинэчлэх ажлын хүрээнд нийслэлийн хэмжээнд хүн ам, өрхийн урьдчилсан бүртгэлийг хийх  ажил нийслэл, дүүрэг, хорооны түр товчоог байгуулан энэ оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн өнөөдрийн байдлаар 57.8 хувьтай явагдаж байгаа аж ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

“Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийн төслийн удирдах хороо хуралдав
Нийтэлсэн: 2019-11-18 13:51:38

 

Төслийн удирдах хорооны өнөөдрийн хуралдаанаар нийт 12 асуудлыг хэлэлцсэний дотор төслийн худалдан авах ажлын төлөвлөгөө, төслийн гуравдугаар үе шатны байршлыг тогтоож батлах, дэд төвүүдийг дахин хөгжүүлэх төлөвлөгөө батлуулах асуудлуудыг хэлэлцэн баталлаа ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хотын захирагч С.Амарсайхан амралтын өдөр Чингэлтэй дүүргийн алслагдсан хэсэгт ажиллалаа
Нийтэлсэн: 2019-11-18 13:49:02

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнгөрөгч бямба гараг /2019.11.16/-ийн үдэш нийслэлийн Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны гэр хорооллын төв зам дагуух халтиргаа гулгаа үүссэн хэсэгт цас, мөс хайлуулагч давс бодис цацс ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо
Нийтэлсэн: 2019-11-18 13:45:18

 

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөний эхэнд НЗДТГ-ын Хяналт, шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга өнгөрсөн зөвлөгөөний үеэр хотын Захирагчийн өгсөн үүрэг даалгаврын биелэлт, хэрэгжилтийн талаар товч мэдээлэл ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг болно
Нийтэлсэн: 2019-11-18 11:43:25

 

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Хуульчдын холбоотой хамтран “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” дэд хөтөлбөрийн хүрээнд сар бүрийн гурав дахь долоо хоногийн лхагва гарагт иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгө ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

“Чингис хаан” банк ЭМД-ын мөнгөнөөс хахууль өгснийг АТГ тогтоожээ
Нийтэлсэн: 2019-11-18 11:16:39

 

Найдваргүй банкуудад иргэдийн НД-ын мөнгийг байршуулснаас эхнээсээ дампуурч иргэдийн нуруун дээр ачаа болон ирж байгаа. Нийгмийн даатгалын энэхүү алдагдлыг нөхөхийн тулд ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Нийслэлд 3000 гаруй иргэн төрийн албаны ерөнхий шалгалт өгчээ
Нийтэлсэн: 2019-11-18 09:04:11

 

Төрийн албаны хуулийн шинэчилсэн найруулгыг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс орон даяар мөрдөж эхэлсэн. Үүнтэй холбогдуулан Төрийн албаны төв зөвлөл болон Нийслэлийн төрийн албаны салбар зөвлөл Төрийн албаны ерөнхий шалгалтыг зохион байгуулжээ. Төрий ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Төрийн байгууллагын автомашиныг албаны бус зорилгоор ашигласан тохиолдолд ажлаас нь чөлөөлөх тухай захирамж гаргалаа
Нийтэлсэн: 2019-11-18 09:02:14

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр Төрийн албаны тухай хуулийг хэрэгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай захирамж гаргалаа. Захирамжид “Төрийн албаны тухай хууль, Захиргааны болон үйлчилгээний албан хаагч ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ирээдүйн эзэд мэргэжил сонголтын аян үргэлжилж байна
Нийтэлсэн: 2019-11-18 09:00:39

 

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас санаачлан Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нийгмийн Ардчилал оюутны холбоотой хамтран “ирээдүйн эзэд” мэргэжил сонголтын аяныг үндэсний хэмжээнд 3 дах ..

Сэтгэгдэл бичих Цааш унших