Нууц мэдээллийн уурхай

Энэтхэгийн Засгийн газраас хэрэгжүүлсэн “ITEC хөтөлбөрт” 3500 гаруй ажилтан хамрагджээ

Нийтэлсэн: 2019-10-16 10:13:46

 

Энэтхэг улсын ЭСЯ-наас Энэтхэгийн тэргүүлэх боловсон хүчний бүрдүүлэгч хөтөлбөр болох Энэтхэгийн Техник, эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр /ITEC/ байгуулагдсаны 55 жилийн ойг “Блю Скай” зочид буудалд энэ сарын 14-нд тэмдэглэлээ.

Энэтхэгийн Засгийн газраас ITEC хөтөлбөрийг 1964 оны 9 дүгээр сарын 15-нд эхлүүлсэн. Сүүлийн 55 жилийн хугацаанд ITEC нь Энэтхэгийн өсөлт, хөгжлийн асар том, өвөрмөц туршлагыг 160 орны 200 мянга гаруй төрийн албан хаагч, мэргэжилтнийг тус улсын тэргүүлэх байгууллагад сургажээ. ITEC нь жил бүр мэдээллийн технологи, эрүүл мэнд, хөдөө аж ахуй, засаглал, аж ахуй, эрчим хүч, парламентын судалгаа гэх мэт өргөн хүрээний мэргэжилтнүүдэд 12 мянга орчим тэтгэлэг олгодог бөгөөд үүнийг цаашид өргөжүүлэх шаардлага тулгардаг байна.

Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингх хэлэхдээ, “Сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд Энэтхэг улс мэдээлэл технологи, санхүү, эрүүл мэнд, хүний нөөц, тогтвортой хөгжил, засаглал, дээд боловсролын чадавхыг бэхжүүлэх чиглэлээр асар их туршлага хуримтлуулсан бөгөөд бидний стратегийн түнш, оюун санааны болон гуравдагч хөрш Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд ITEC хөтөлбөрөөр дамжуулан туслахдаа бид баяртай байна. Ингэснээр бидний өнө эртний найрсаг харилцаа улам бэхжих нь дамжиггүй. Ирж буй цаг үе, өргөжин тэлж буй чиг хандлагыг дагаж, ITEC хөтөлбөрүүд ч хиймэл оюун ухаан, интернэт төхөөрөмж, нано технологи, нарны болон сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр дэх технологийн дэвшлийг ашигласан сургалтад хамруулж чадавхыг бэхжүүлсээр байна. Монгол Улс нь ITEC болон ICCR-ийн 250 орчим буюу нэлээн их тооны тэтгэлэг авдаг улсын нэг юм.

Сүүлийн 50 гаруй жилийн хугацаанд 200 мянга гаруй мэргэжилтэн, түүний дотор 3500 гаруй монгол хүн ITEC-д хамрагдаад байна. Хамгийн нэр хүндтэй төгсөгчдөөс дурдвал, Үндсэн хуулийн цэц /ҮХЦ/-ийн даргаар Д.Одбаяр, ҮХЦ-ийн гишүүнээр Г.Баясгалан нар ажиллаж байна.

Энэ жилээс Энэтхэг улс газрын тос боловсруулах үйлдвэрийн ашиглалт, засварын монгол инженер, техникч болон бусад ажилчдыг сургахад зориулан 40 тэтгэлэг хуваарилж, 2023 онд үйлдвэр ашиглалтад ороход бэлтгэж байгааг дуулгахад таатай байна” хэмээв. 2019-2020 оны хичээлийн жилд Энэтхэгийн 100 орчим нэр хүндтэй дээд сургуульд 160 түнш орны иргэний болон батлан хамгаалахын мэргэжилтнийг 350 орчим богино болон урт хугацааны хөтөлбөрт хамрагдах 14 мянга орчим тэтгэлэг санал болгож байгаа аж. Монгол бол Энэтхэгийн хамгийн анхны ITEC түншийн нэг юм.

Энэтхэгийн Засгийн газар жил бүр иргэний сургалтад зориулж 200, төрийн албаны чиглэлээр 15 сургалтын төлбөрийг зөвхөн ITEC хөтөлбөрийн хүрээнд батлан хамгаалахын чиглэлээр, дээд боловсролын сургалтын 50 оюутан, хинди хэлийг сурах 4 тэтгэлэгт олгодог. Монголын 3500 гаруй ажилтан ITEC хөтөлбөрт хамрагдсанаар үр шимийг нь хүртээд байна.

Тэд англи хэлний мэдлэг олгох сургалтад хамрагдаад зогсохгүй томоохон мэдээллийн дүн шинжилгээ хийх, сонгуулийн менежментийн чадавхыг хөгжүүлэх, иогийн сургалт, шинжлэх ухаан, технологийн инновацын бодлого, банк санхүү, менежмент гэх мэт чиглэлээр мэргэшсэн хөтөлбөрт хамрагджээ.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Г.Нэргүй: Угаарын хийн дуудлага эрс багассан
Нийтэлсэн: 2019-11-18 14:06:12

 

Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн, нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын мэргэжилтэн Д.Санчирбаяр  нар сайжруулсан шахмал түлштэй холбоо ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хүн ам, орон сууцны 2020 оны улсын ээлжит тооллого явагдана
Нийтэлсэн: 2019-11-18 14:03:06

 

Хүн амын мэдээллийн санг шинэчлэх ажлын хүрээнд нийслэлийн хэмжээнд хүн ам, өрхийн урьдчилсан бүртгэлийг хийх  ажил нийслэл, дүүрэг, хорооны түр товчоог байгуулан энэ оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн өнөөдрийн байдлаар 57.8 хувьтай явагдаж байгаа аж ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

“Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийн төслийн удирдах хороо хуралдав
Нийтэлсэн: 2019-11-18 13:51:38

 

Төслийн удирдах хорооны өнөөдрийн хуралдаанаар нийт 12 асуудлыг хэлэлцсэний дотор төслийн худалдан авах ажлын төлөвлөгөө, төслийн гуравдугаар үе шатны байршлыг тогтоож батлах, дэд төвүүдийг дахин хөгжүүлэх төлөвлөгөө батлуулах асуудлуудыг хэлэлцэн баталлаа ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хотын захирагч С.Амарсайхан амралтын өдөр Чингэлтэй дүүргийн алслагдсан хэсэгт ажиллалаа
Нийтэлсэн: 2019-11-18 13:49:02

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнгөрөгч бямба гараг /2019.11.16/-ийн үдэш нийслэлийн Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны гэр хорооллын төв зам дагуух халтиргаа гулгаа үүссэн хэсэгт цас, мөс хайлуулагч давс бодис цацс ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо
Нийтэлсэн: 2019-11-18 13:45:18

 

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөний эхэнд НЗДТГ-ын Хяналт, шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга өнгөрсөн зөвлөгөөний үеэр хотын Захирагчийн өгсөн үүрэг даалгаврын биелэлт, хэрэгжилтийн талаар товч мэдээлэл ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг болно
Нийтэлсэн: 2019-11-18 11:43:25

 

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Хуульчдын холбоотой хамтран “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” дэд хөтөлбөрийн хүрээнд сар бүрийн гурав дахь долоо хоногийн лхагва гарагт иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгө ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

“Чингис хаан” банк ЭМД-ын мөнгөнөөс хахууль өгснийг АТГ тогтоожээ
Нийтэлсэн: 2019-11-18 11:16:39

 

Найдваргүй банкуудад иргэдийн НД-ын мөнгийг байршуулснаас эхнээсээ дампуурч иргэдийн нуруун дээр ачаа болон ирж байгаа. Нийгмийн даатгалын энэхүү алдагдлыг нөхөхийн тулд ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Нийслэлд 3000 гаруй иргэн төрийн албаны ерөнхий шалгалт өгчээ
Нийтэлсэн: 2019-11-18 09:04:11

 

Төрийн албаны хуулийн шинэчилсэн найруулгыг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс орон даяар мөрдөж эхэлсэн. Үүнтэй холбогдуулан Төрийн албаны төв зөвлөл болон Нийслэлийн төрийн албаны салбар зөвлөл Төрийн албаны ерөнхий шалгалтыг зохион байгуулжээ. Төрий ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Төрийн байгууллагын автомашиныг албаны бус зорилгоор ашигласан тохиолдолд ажлаас нь чөлөөлөх тухай захирамж гаргалаа
Нийтэлсэн: 2019-11-18 09:02:14

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр Төрийн албаны тухай хуулийг хэрэгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай захирамж гаргалаа. Захирамжид “Төрийн албаны тухай хууль, Захиргааны болон үйлчилгээний албан хаагч ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ирээдүйн эзэд мэргэжил сонголтын аян үргэлжилж байна
Нийтэлсэн: 2019-11-18 09:00:39

 

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас санаачлан Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нийгмийн Ардчилал оюутны холбоотой хамтран “ирээдүйн эзэд” мэргэжил сонголтын аяныг үндэсний хэмжээнд 3 дах ..

Сэтгэгдэл бичих Цааш унших