Нууц мэдээллийн уурхай

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна

Нийтэлсэн: 2019-10-23 09:07:51

 Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Өмнөговь аймгийн нутгаар их цас орно.

Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр нутгийн өмнөд хэсгээр ахиухан хэмжээний цас орж, цасан шуурга шуурч ихэнх нутгаар хүйтэрч зам, даваа, гүвээ хаагдаж хальтиргаа гулгаа үүсч болзошгүй нөхцөл бүрдэж байгааг онцгойлон анхааруулж байна.

2019 оны 10 дугаар сарын 23-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн өмнөд хэсгээр үүлэрхэг. Баруун болон зүүн аймгуудын нутгийн зүүн өмнөд, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр нойтон цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 5-10 хэм, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 0-5 хэм хүйтэн, Алтайн өвөр говь болон говийн нутгийн зүүн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар 3-8 хэм дулаан, бусад нутгаар 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хүйтэрч 0-2 хэм хүйтэн байна.

2019 оны 10 дугаар сарын 24-нөөс 10 дугаар сарын 28-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

24-нд говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 26-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 27-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи 25-нд Алтайн салбар уулсаар, 26-нд зарим газраар, 27-нд ихэнх нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Хугацааны эхээр нутгийн зүүн хагаст хүйтэн байх боловч бусад хугацаанд Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 15-20 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 2-7 хэм дулаан байна.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Улаанбаатар хотын инженерийн шугам сүлжээнд хийгдэж байгаа шинэчлэлтийн талаар мэдээлэл хийлээ
Нийтэлсэн: 2019-11-20 12:36:03

 

Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газраас Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хийгдэж байгаа инженерийн шугам сүлжээний өргөтгөл шинэчлэлийн ажил, цаашдын төлөвлөлтийн талаар өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Мэдээллийг ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

МОНГОЛЫН ДУУРИЙН ДУУЧИД ИНДОНЕЗИД ТОГЛОВ
Нийтэлсэн: 2019-11-20 11:14:41

 

Бүгд Найрамдах Индонез Улс дахь Монгол Улсын Өргөмжит консул Чандра Гозали, Монгол Улсын Соёлын элч Сэтионо Жуанди Дармоно нарын санаачилгаар 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Жакарта хотноо “Монгол дуурийн үдэш” арга хэмжээг амжилттай зохион байгууллаа. ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Жендэрийн статистик үзүүлэлтийн хамрах хүрээ, аргачлалын төслийг шинэчлэн баталлаа
Нийтэлсэн: 2019-11-20 11:10:30

 

ҮСХ-ны Даргын зөвлөлийн энэ сарын 19-ний өдрийн ээлжит хурлаар Жендэрийн статистик үзүүлэлтийн хамрах хүрээ, аргачлалын төслийг шинэчлэн баталлаа. Үзүүлэлтийн хүрээний төсөлд нийт 14 бүлгийн 241 үзүүлэлтийг хамруулав. Нийт үзүүлэлтийн 12 нь Тогтвортой хөгж ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Төрийн албаны ерөнхий шалгалтанд 1588 иргэн тэнцжээ
Нийтэлсэн: 2019-11-20 10:46:36

 

Төрийн албаны хуулийн шинэчилсэн найруулгыг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс орон даяар мөрдөж эхэлсэн. Үүнтэй холбогдуулан Төрийн албаны төв зөвлөл болон Нийслэлийн төрийн албаны салбар зөвлөл Төрийн албаны шалгалтыг зохион байгуулж байна. Улсын хэм ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Отгонсүх: “Сургуулийн автобус”-аар хүүхдүүд амар тайван, аюулгүй, тухтай зорчиж байна
Нийтэлсэн: 2019-11-20 10:41:24

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасны дагуу Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, хүүхдэд ээлтэй орчинг бүрдүүлэх ажлын хүрээнд “Сургуулийн автобус”-ыг Нийслэлийн ерөнхий б ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Нийслэлийн Ус сувгийн удирдах газрын 60 жилийн ой тохиож байна
Нийтэлсэн: 2019-11-20 10:38:57

 

Өдгөө нэгэн жарны тэртээ гал голомтоо бадрааж асан Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газар нийслэлчүүдээ ундаалж эхэлсэн түүхт ойгоо тэмдэглэж байна.Улаанбаатар хотод ус сувгийн төвлөрсөн системийн барилга байгууламжийг 1956 оноос хойш барьж эхний хэсги ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Дүүргийн Засаг дарга нарын гэр хорооллын хороодод ажиллах хуваарийг танилцуулж байна
Нийтэлсэн: 2019-11-20 09:39:28

 

Нийслэлийн онцгой комиссын есдүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаар 2019 оны аравдугаар сарын 01-нээс 2020 оны дөрөвдүгээр сарын 01-н хүртэл Улаанбаатар хотын хэмжээнд есөн дүүргийн бүх шатны Засаг дарга нар, нутгийн захиргааны албан хаагчид өндөржүүлсэн б ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Нобелийн шагналт төхөөрөмж монгол эрчүүдэд ойртлоо
Нийтэлсэн: 2019-11-20 09:26:37

 

Итали орон, итали хүмүүсийг халуун дулаан харилцаа, дуу хуур, хайр дурлалгүйгээр төсөөлөх аргагүй. Энэхүү харилцаанаас үүдээд анагаах ухааны салбарт нь ч эрчүүдэд зориулсан эмчилгээний шинэ тоног төхөөрөмжийг итали эрдэмтэд зохион бүтээж, туршиж ирсэн ба ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Нийслэлийн 2020 оны төсвийн төслийг иргэдийн оролцоотой нээлттэй хэлэлцүүлнэ
Нийтэлсэн: 2019-11-20 09:17:38

 

Нийслэлийн удирдлага 2019 оныг “Иргэдийн оролцоотой хөгжлийн жил” болгон зарласан. Энэ хүрээндээ Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас маргааш буюу 2019 оны арваннэгдүгээр сарын 20-ны өдрийн 09:00 цагт нийслэлийн Иргэний танхимд Нийслэлийн 2020 оны төсв ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Их хүлээлтийн эзэн Б.Билгүүн шинэ клипээрээ ГЭРЭЛ асаалаа
Нийтэлсэн: 2019-11-19 13:50:42

 

Дуучин Д.Болд өөрийн 440Hz Records-н шинэ уран бүтээлчдийнхээ бүтээлээр "тэсрэлт" хийсээр байна. "The voice of mongolia" шоунд түүний багт байсан Б.Билгүүни буюу Billy Bay их хүлээлт үүсгэсэн шинэхэн клипээ цацлаа.Түүнийг "Universe ..

Сэтгэгдэл бичих Цааш унших