Нууц мэдээллийн уурхай

Жаргалант суманд 120 хүүхдийн цэцэрлэгт нээлтээ хийлээ

Нийтэлсэн: 2019-11-04 09:24:16

 

Төв аймгийн Жаргалант сумын Өгөөмөр 2-р багийн Өгөөмөр цэцэрлэгийн шинэ байрны нээлтэнд УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд оролцлоо.  1979 онд ашиглалтанд орсон зориулалтын бус давчуу байранд үйл ажиллагаа явуулж байсан цэцэрлэгийн багш ажилчид тойргоосоо сонгогдсон Н.Энхболд гишүүнд шинэ байртай болгож өгвөл илүү олон хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмших боломж бүрдэнэ гэдгийг уламжилж байсан юм.

Хүн ам ихтэй Жаргалант суманд цэцэрлэгийн хүрэлцээ муугаас хүүхдүүд сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж чадахгүй хохирч байсан юм. Тиймээс  Н.Энхболд гишүүн 2019 оны улсын төсөвт цэцэрлэгийн шинэ байрны төсвийг суулгуулснаар өнөөдөр Өгөөмөр  цэцэрлэг  120 хүүхдийн багтаамжтай тохилог дулаахан байртай болжээ. Цэцэрлэгийн багш нар саруулхан стандартын анги танхимтай болчихсон чинь хүүхдүүд минь цөөрчихсөн мэт харагдаад байгаа. Бяцхан хүүхдүүдийн маань сурч боловсрох таатай орчинг бүрдүүлж өгсөн Н. Энхболд гишүүн, аймгийн Засаг дарга Ж.Батжаргал нартаа хүүхдүүд, эцэг эхчүүдийнхээ өмнөөс талархаж байна гэв.

Батлан хамгаалахын сайд Н.Энхболд нээлтийн үеэр “УИХ-ын гишүүнээр ажиллах хугацаандаа Жаргалант суманд хоёр дахь цэцэрлэгийн нээлтийг хийж байна. Тун удахгүй сургуулийн дотуур байр ашиглалтанд орох гэж байна. Хүүхдүүдийн сурах орчин сайжирна гэдэг газар тариалангийн бүс нутгийн хөдөлмөрч ард түмний хувьд сэтгэл зовох зүйлгүй ажиллах, улс орондоо хувь нэмрээ оруулах таатай боломж бүрдэж байна” гэдгийг онцолсон. Мөн МУЗН-ийн ерөнхийлөгчийн хувьд Жаргалант суманд ажиллах үеэрээ эмзэг бүлгийн 113 өрхөд тусламжийн хувцас, эмнэлэгт эмнэлгийн хэрэгсэл  хүлээлгэн өглөө

 

Тус сумын ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрыг энэ ондоо багтаан ашиглалтанд оруулах гэж байна. Гурван давхар, 100 хүүхдийн багтаамжтай дотуур байрны барилгын ажлын явцтай танилцлаа.

Жаргалант суманд ажилласны дараа Баянчандмань суманд баригдаж буй 150 хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажлын явцтай мөн танилцлаа. Дулаанаа авч, дотоод заслын ажилдаа орсон байсан бөгөөд энэ ондоо батааж ашиглалтанд өгөхөөр гүйцэтгэгч компанийнхан ажиллаж байна. Цэцэрлэгийн зөөлөн эдлэл, тоног төхөөрөмж, ажиллах боловсон хүчин бэлгэндсэн бөгөөд зөвхөн ашиглалтанд орох өдрөө хүлээж буйг сумын удирдлагын зүгээс хэлж байлаа.

 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Энэ жилийн наадмаар уламжлал болсон зарим арга хэмжээг зохион байгуулахгүй
Нийтэлсэн: 2020-07-08 18:22:08

 

Тулгар Төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын Хувьсгалын 99 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг зохион байгуулахтай холбоотой асуудлаар өнөөдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, Монго ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Төв цэвэрлэх байгууламжийн 10 ажилтанд орон сууцны батламж гардууллаа
Нийтэлсэн: 2020-07-08 18:18:41

 

“Ковид-19” цар тахлын энэ үед өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж буй алба хаагчдад түрээслээд өмчлөх орон сууцаар хангаж байгаа. Энэ хүрээнд эрсдэлтэй нөхцөлд ажилладаг Ус сувгийн удирдах газрын урьдчилан цэвэрлэх байгууламжийн 10 ажилтанд өнөөдөр орон суу ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Онцгой байдлын алба хаагчдад шаардлагатай тусгай тоноглол бүхий автомашин хүлээлгэн өглөө
Нийтэлсэн: 2020-07-08 14:05:39

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, НЗДТГ-ын дарга Ц.Уртнасан нар нийслэлийн Онцгой байдлын газарт гал түймэр унтраах зориулалтын тусгай тоноглол бүхий 40 гаруй нэр төрлийн багаж хэрэгсэлтэй КАМАЗ ма ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Залуу эрдэмтдэд тус бүр 10 сая төгрөгийн тэтгэлэг олголоо
Нийтэлсэн: 2020-07-08 13:53:02

 

Докторын дараах судалгаанд олгодог шинжлэх ухааны асуудал эрхэлсэн сайдын нэрэмжит инновацийн тэтгэлэгт шалгарсан 10 залуу докторт тус бүр 10 сая төгрөгийн тэтгэлэг олгох батламжийг УИХ-ын гишүүн, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг гардууллаа.2011 оноос хойш нийт ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ган бөөрөнцгийн агуулах барьж байна
Нийтэлсэн: 2020-07-08 13:45:15

 

Ган бөөрөнцгийн агуулах барьж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Дугаарын хязгаарлалт долдугаар сарын 11-16-ныг хүртэл ҮЙЛЧЛЭХГҮЙ
Нийтэлсэн: 2020-07-08 13:42:01

 

Дугаарын хязгаарлалт долдугаар сарын 11-16-ныг хүртэл ҮЙЛЧЛЭХГҮЙ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Монголбанкны худалдан авсан үнэт металл өнгөрсөн оноос 4.8 тонноор өсжээ
Нийтэлсэн: 2020-07-08 13:29:07

 

Монголбанк 2020 оны зургаадугаар дугаар сард 2.3 тн үнэт металл худалдан авчээ.Ингэснээр 2020 он гарснаас хойш худалдан авсан нийт үнэт металлын хэмжээ 10.8 тоннд хүрч байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 4.8 тонноор өссөн үзүүлэлт юм. Монголбанкн ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Нямхүү: ОХУ-аас ирсэн хоёр хүнд коронавирус илэрч, батлагдсан тохиолдол 227 боллоо
Нийтэлсэн: 2020-07-08 13:23:21

 

Д.Нямхүү: ОХУ-аас ирсэн хоёр хүнд коронавирус илэрч, батлагдсан тохиолдол 227 боллоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

Шууд: НОБГ-т туулах чадвар сайтай автомашин өглөө
Нийтэлсэн: 2020-07-08 12:55:57

 

Шууд: НОБГ-т туулах чадвар сайтай автомашин өглөө

Сэтгэгдэл бичих Цааш унших

Шууд: Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комисс мэдээлэл хийж байна
Нийтэлсэн: 2020-07-08 12:53:32

 

Шууд: Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комисс мэдээлэл хийж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших